Нисэхийн шоун дээр онгоц унав

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Нисэхийн шоун дээр онгоц унав

Германы өмнө зүгийн Нюрнберг хотноо болсон нисэхийн шоун дээр давхар далавчтай жижиг онгоц үзэгчид дээр унав. Үзэгчдээс нэг хүн үрэгдэж, өөр 20 орчим хүн янз бүрийн гэмтэл авчээ. Тэдний таван хүний биеийн байдлыг хүнд гэж үзэж байгаа ба нисгэгчийн биеийн талаар мэдээлсэнгүй.

Гэрч нарын яриагаар арай гэж хөөрсөн онгоц үзэгч нар дээр шумбан унасан гэнэ. Давхар далавчтай хуучны  сэргээн хийгдсэн онгоцны нислэг шоуны гол үзүүлэлтийн нэг байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж