VS: "Дүнжингарав" уралдааныг сэргээх ёстой, хориглох ёстой

VS

VS: "Дүнжингарав" уралдааныг сэргээх ёстой, хориглох ёстой

Хаврын морин уралдааныг сэргээхийг шаардсан морьтой жагсаал өнгөрсөн долоо хоногт болж өнгөрснөөс хойш нийгэмд энэ асуудлаар хоёр талцсан мэтгэлцээн өрнөж байна. Засгийн газраас 2019 онд баталсан тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-н хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон.  Хурдан морины уралдаанаар хүүхэд унаж бэртэн гэмтэх, тэр бүү хэл амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд гарч байсан тул дээрх арга хэмжээг авсан. Гэвч Монголын морин спорт уяачдын холбоо/ММСУХ/-ноос “Морин уралдаан бол Монголын нэг өв соёл. Даяаршиж байгаа нийгэмд Монголыг дархлах, хөдөөг монголоор нь байлгах өв соёлыг хориглох ёсгүй” гэж үзэх болсон. Иймд энэ долоо хоногийн хамгийн дуулиантай сэдэв болж буй хаврын морин уралдааныг сэргээх нь зөв эсэх асуудлаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, ММСУХ-ны тэргүүн П.Энхмөнх нарын байр суурийг онцоллоо.


П.Энхмөнх:
ММСУХ-ны тэргүүн

-Монголчууд Хүннү, Сяньбигийн үеэс морь уралдуулж наадаж ирсэн. Түүх сурвалж бичигт энэ тухай бий.  Тухайлбал, Монголын нууц товчоонд бичигдсэн байна. XIII зууны үе гэж хэлж болно. Хавар цагтаа өвлийг өнтэй давсны баяр болгож, зун цагтаа ургац ногоо элбэгтэй байхыг бэлгэдэж морь уралдуулдаг байсан.  Албан ёсоор бол 1994 оноос хаврын морин уралдаан зохион байгуулж ирсэн. ММСУХ-ны анхны тэргүүнээр нь манай аав болж, 1995 оны хаврын морин уралдаан болоход МИ-8 онгоцоор бичлэгийг нь хийж байлаа. Морин уралдаан бол тэвчишгүй хөдөлмөр биш. ЮНЕСКО дэлхийн соёлын үнэт өв гэж бүртгэсэн. Баячуудын зугаа гэж харахаас илүүтэй өв уламжлалаа тээж авч яваа гэж ойлговол зохино.

Морин уралдаан чинь цаад агуулгаараа залуучуудыг хөдөөтэй нь байлгаж байгаа юм. Хөдөөгийн ард түмэн жилдээ хоёр л баяр тэмдэглэдэг. Тэр нь Цагаан сар, Үндэсний их баяр наадам. Бусад баяраар баярлаж явна гэж худлаа.

Сүүлийн зургаан жилд авто ослоор 2000 гаруй хүн нас барсан. Яагаад энийг ярихгүй байтлаа хурдан морины уралдаан руу ороод байна вэ.

Уяачид хүүхдээрээ хурдан морь унуулдаггүй гэж яриад байгаа. Бүх уяачид хүүхдээрээ морь унуулдаг. Миний хүүхэд зургаан настайгаасаа 13 нас хүртлээ хурдан морь унасан. Цаашдаа ч хурдан морь унана.

Х.Баасанжаргал гишүүн хаврын морин уралдаан байгаагүй гэж хэлж байна лээ. Энэ бол үгүйсгэгдэнэ.

Морин уралдаан гэдэг маань үндэсний дархлаа болсон өв уламлжлал шүү дээ. Эрхэм гишүүнийг бодит байдалтай ирж танилцаач ээ. Морь уяж байгаа залуучууд уралдаанч хүүхдүүд өөрсдийн хүсэл мөрөөдлөөрөө ирсэн гэдгийг харуулмаар байна. Морь уяхад ямар зардал гардаг юм гэдгийг ч үзүүлье.  14 жилийн хугацаа гэж яриад байгаа, үгүй шүү. Манай гишүүн тоо бодож чаддаггүй гэдгээ харууллаа. Та бүхэн бас бодно биз. Ямар хүмүүс УИХ-д сонгож, бидний үндэсний эрх ашиг болсон эрх ашгийн төлөө ингэж явж байгаа гэдгийг харна биз. Ард түмнээс сонгогдоогүй хавчуурганаас л гарсан хүн юм билээ. Монгол төрийн УИХ -ын гишүүн гэдэг бол ард түмний төлөө хууль санаачилж байх ёстой.

Хурдан морины уралдаан гэдэг бол өв уламжлал.

Хүүхдийнхээ эрх ашгийг хамгаалахгүй гэж байгаа биш. Өдөр болгон хүүхдээ хамгаалж байгаа. Хэрвээ морины үсэргээ хийх бол хамгаалалтын кас, дуулгыг нь өмсгөж уралдуулж байгаа.

Баянхонгор аймгийн Шинэжинст суманд саяхан тэмээний уралдаан болж байна лээ, хүүхдүүд л унаж байна лээ. Харахад сайхан л санагдсан. Тэгэхээр хаврын морин уралдааныг дулаахан өдрүүдээр дулаахан бүс сонгоод зөв зүйтэй газраа машин тэрэг дагахыг нь хориод хүн эмнэлэг мал эмнэлэг, телевизийн хоёр машин явуулаад бусдыг нь хориод зохион байгуулахад болно.

Өсч төрснөөс эхлээд өнөөдрийг хүртэл морь малтай холбоотой явж байгаагийн хувьд хатагтай гишүүнээс арай илүү мэднэ.

Х.Баасанжаргал:
УИХ-ын гишүүн

-15 жилийн түүхтэй хаврын уралдааныг яагаад өнөөдөр өв соёл гэж ойлгох хэмжээнд хүрэв гэвэл улстөрчдийг буруутай гэж хэлнэ. Улстөрчдийн асар их оролцоо байна. Хаврын  бүсийн морин уралдааныг 2004 оноос албан ёсоор Засгийн газрын тогтоолоор зохион байгуулдаг болсон. Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан уралдаанд уяач оролцох юм бол цол чимэг олгодог хуультай болсон.  Ингэж хүүхдийн эрхийг ноцтой зөрчих болсон.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа жил бүрийн есдүгээр сарын 1-нээс  тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын тогтоол баталсан.

Өнгөрсөн жил сонгуулийн ажлаар орон нутагт ажиллаж байхад мөнгөтэй хэсэг бүлэг этгээдүүд “Сонгуульд та бүхэн ялъя гэж байгаа бол хаврын уралдааныг сэргээ. Хөдөө орон нутгийн залуучуудын саналыг авъя гэвэл хаврын уралдааныг сэргээ” гэдэг ятгалга хийдэг байсан.

Та бүхэн санаж байгаа, Ерөнхий сайд өнгөрсөн жилийн цагаан сараар алдарт уяач нартай суугаад нэвтрүүлэг хийсэн. Тэр нэвтрүүлгээр хаврын уралдааныг сөхөж гаргасан Уяачдын лобби улс төрд асар хүчтэй явдагийн тод хоёр жишээ энэ болж чадна гэж бодож байна.

Монголын морин спорт уяачдын холбоо/ММСУХ/-ны зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох бусад албан тушаалтнуудад хаврын морин ураоданыг сэргээх талаар хүсэлтээ өгсөн, би бол үүнд үгүй гэдэг хариуг өгөөсэй гэж бодож байна.

Орон нутгийн уяачдын хувьд хаврын бүсийн морин уралдааныг сэргээчих болов уу гэдэг хүлээлт байна. Ийм хүлээлт байх ёсгүй. 2019 оноос хойш хаврын бүсийн уралдаан байх ёсгүй гэдгийг хангалттай тогтоосон байтал жил бүр энэ асуудлыг сөхөж гарган яагаад ийм байдалд хүргээд байна вэ.

Шүүх аль хэдийнэ цэг тавьсан, Засгийн газар цэг тавьсан, иймээс дахин сөхөх гэсэн асуудалд үгүй гэдгээ хэлэх хэрэгтэй байна.

Сонгуулийн бус үед ч уяачид улс төрд нөлөөлөх оролдлогыг хүчтэй хийдэг юм байна. Та бүхэн санаж байгаа бол ММСУХ -ны хурал Төрийн ордонд болж байсан. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж маш өндөр үүрэг рольтой оролцсон.  Сонгуулийн зорилгоор орон нутгийн иргэдийг ашигладаг сүлжээгээ болгосон тул нухацтай хандах ёстой.

Улс төрийн цаг үеийн шинжтэй бодлоготой бас энэ асуудлаа холбодог болсон.

Тухайлбал, уяачид бүсчилсэн хөгжилтэй холбож бүсийн уралааныг сэргээе гэдэг лобби хийх болсон. “Go Mongolia”-той уяж хаврын уралдааныг сэргээе гэсэн. Ингэж төрийн чухал бодлогуудтай хаврын уралдааныг ямар нэг аргаар холбож эргэн сэргээх гэж хүүхдийн эрхийг зөрчих гэж оролдож байгаа үйлдлийг хүлээн зөвшөөрөх ёсгүй.

Гарц шийдэл байгаа, насанд хүрэгсдийн богино зайн уралдаанаар шийдэж болно.

Малаа хариулахдаа яагаад өнөөдөр мотоцикль унадаг болсон юм. Өв соёлдоо хайртай юм бол морио томчууд унадаг байх ёстой. Уралдаан тэмцээн бол ганц өдрийн ажил биш маш олон өдрийн сунгаа бэлтгэл байдаг. Хүүхэд сургуулиасаа завсарддаг. Гэтэл “хүүхэд өөрөө моринд хайртай учраас унадаг юм” гэдэг тайлбар хэлдэг.  Үнэндээ бол өрхийн амьжиргаа доогуур айлын хүүхдээр боолын хөдөлмөр эрхлүүлдэг. Үүнийгээ хүүхдийг асардаг, халамжилдаг гэдгээр тайлбарладаг.

Илэрхий тодорхой хүүхдийн эрхийн зөрчил дээр монголчуудыг битгий талцуулаасай гэж хүсч байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-29 185.195.71.218

:)))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

zoom 2025-01-29 103.57.93.235

Энхмөнх бол бэлтэй, хурдтай хүн шүү. Морьны буяныг эдэлсэн шиг эдэлж яваа эр дээ. Буянаас нь хүртэж, шавхрууг нь долооно гэдэг хэр баргын гуйлгачинд олдохгүй буян заяа.

Avatar

Би 2025-01-29 66.181.178.179

Энхмөнх гэнэ үү, явдаг цувдай минь чи сайн сонс. Битгий донгос

Avatar

Настан 2025-01-29 202.126.89.181

Энхмөнх мэтийн нусан буунууд юугаа мэдэхэв дээ.Цаг үе өөр болсон гэдгийг ойлгохгүй.Хойд урд 2 айл манайд орох гэвэл бид ташуураа барьж мод тохоод өв соёл яриад зогсож байхуу.Морь мал ярьж битгий төвөг болоо.Ядахдаа ганц донтой болохыг бод..

Avatar

Иргэн 2025-01-29 202.126.89.181

дрон той гэж бичсэн юм уу чааваас бичиг үсэг муутай

Avatar

ард түмэн 2025-01-29 202.21.125.66

МОРЬЧИД ДАМПУУРЧ БАЙГАА Л ДАА. БААХАН ТЭЖЭЭГЭЭЛ БАЙДАГ ТЭЖЭЭГЭЭЛ БАЙДАГ, ҮНЭД ХҮРЧ ХҮРГЭХ ЗУГААЦАЛ НЬ БАЙХГҮЙ.
МОРЬНЫ ХҮҮХДИЙГ БОЛ ЗАРИМ НЭГ ЯРВАЙСАН ГАРУУД ЯГ ТООЖ ХАРАГДААЧ, АШИГЛАЖ МОРИО УНУУЛААД БОЛОО.
АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ГАРАХААС ӨМНӨ БӨХ МОРЬ 2 БОЛЬ ТООТОЙ ХЭДЭН НААДАМ БАЯРТ БАРИЛДАЖ, АРДЧИЛАЛААС ХОЙШ 2000 ОН ГАРТАЛ ТЭР ХЭВЭЭРЭЭ БАЙЖ БАЙГААД УЛС ТӨРИЙН ХЭДЭН НӨХДҮҮД ИХ ХУРАЛДАА СУУЖ БАЙГААД АЛДАР ЦОЛ АВДАГ УЯАЧИДТАЙ БОЛСОН. БӨХ МОРЬ 2 УЛС ТӨР ЮМ ГЭДЭГ ҮГ МӨН ТЭР ҮЕЭС ГАРСАН. ОДОО БОЛЬ.

Avatar

Шинэ цагийн феодал 2025-01-29 157.15.7.113

Энэ нэг шинэ цагийн феодал царайтай, баахан мөнгөн эмээл, хазаар, бүс, цацаг залаа…болсон юмнууд болимоор юм,та нарын уяач гэж хаашаа харсан юм бадаг юм,

Avatar

Зочин 2025-01-29 202.9.47.58

Энэ уяачдын хүүхэд юм уу эсвэл ач, зээгээр нь унуулах хэрэгтэй. Одоогийн энэ морь унаач хүүхдүүд бол хэдэн бор юм олохыг бодсон нөгөө дээдсийн нэрлэдэгээр улны голдуу л байгаа даа. Аягүй бол аав, ээжээс бэртэж гэмтсэн ч гомдолгүй гээд бичиг хийлгээд өвөртөлчөхсөн байж ч магадгүй л юм.

Avatar

Нэргүй 2025-01-29 202.21.100.244

Энэ мэтгэлцээн дээр Уяачдын холбооны тэргүүн нь сэдэвтээ төвлөрөхөөс илүү хувь хүн рүү дайралт хийж байгаа нь ёс зүйн хувьд ихээхэн асуудалтайг нь л харуулж байна. Тэргүүн нь ийм байхаар бусад уяачид нь ямар байх вэ, цаашлаад ийм хүмүүсийн гарт хүүхдүүдийн амь нас хувь заяаг даатгаж болох уу гээд л нийгэм асуугаад эхэлнэ. Уяачид наадахаасаа өмнө ёс зүйгээ цэгцэлмээр байна.

Avatar

шар 2025-01-29 66.181.164.23

Хаварын уралдаан эхэллээ, 10 дугаартай Миеээ Энхболдын унасан цавьдар азарга өнгөнд гараад ирлээ араас нь Улаан сайдын унасан халтар хээр хошуу холбоод ороод ирлээ Улаан сайд ч жин нэлээд хаяжээ..айргын 3-т 5 дугаартай Цэнгэл сайдын унасан хээр азарга ч өнгөтэй л явна даа түүний араас Энхмөнхийн унасан хар азарга нилээн зайтай тасарчээ эзэн нь жаахан томдсон харагдана, тариа нь жаахан багадчвуу л гэж харагдаад байна…Дүнжингарав хурд ч сайхан болж байнаа

Avatar

Монгол өв соёл 2025-01-29 202.131.238.117

Монголчууд хэзээ ч өвлийн хахир, хаврын тарчиг цагт морь уралдуудалх нь битгий хэл хонины морио ч уналгүй сүрэгт нь тавьж хатуу цагийг давдаг байсан. Морь унах, уралдуулах нь уламжлалт соёл мөн боловч өвөл, хаврын уралдаан нь хэзээ ч уламжлал байгаагүй шүү. Жүчээний тарьсан мордоо уралдуулж зугаацах нь сагасан баячуудын зугаа болохоос ард түмний баяр цэнгэл биш шүү

Avatar

Нэргүй 2025-01-29 59.153.114.16

Яг үнэн. Өвөл хөлдүү газар хүүхэд морь гэмтэнэ гээд зөвхөн цагаан сараар залуус унаа мориороо ойрхон тар хийж байсан шүү. Морины соёл монгол Өв уламжлал гэж гадныхны тэжээлийн морьд том хүн унаж дулаан газар хэзээ ч хамаагүй уралдаж байсныг хэлэх гээд байгаа юм уу? Хаашаа юм. Урин дулаан цагт морь уралдахыг хэн ч хорихгүй жинхэнэ өв уламжлалаар уралдаж болно. Ийм монголгүй нөхөд тийм дуртай юм бол том хүн унуулж өөрийн эд хөрөнгийг сүйтгэл дээ. Морьд л хайран болох байх даа

Avatar

зочин 2025-01-29 66.181.166.196

Энэ Энхмөнх гээч нөхөр ямар ч уяач энэ тэр биш ш дээ, зүгээр л морины бизнестэй л хүн, өвөл хаврын уралдаан эдний бизнест л хэрэгтэйгээс уяачид, малчдад бол хэрэггүй ш дээ, өвөл хавар морь мал уралдуулж цэнгэх зав малчдад байх юм уу, хэдэн малаа онд мэнд оруулж урин дулаан цагтай яаж залгуулах вэ л гэж яваа улс биз дээ, тэдэнд өвөл, хаврын хахир цагт морь уралдуулаад байх сонирхол, сонирхол нь байлаа ч эдийн засгийн боломж, цаг зав нь байх юм уу

Avatar

Зочин 2025-01-29 202.131.227.179

Монголын эр зориг,уламжлал морин дэл байсан. Чингэс хаан дэлхийг эзлэхдээ мориор явсан. Морин уралдаанаа гээх нь зүйд нийцэхгүй. Өв соёлоо дээдлэх нь зүй ёсны хэрэг. Би багадаа морь унаж өссөн. Машинтай ч хүмүүс гэмтэж л байгаа

Avatar

зочин 2025-01-29 202.9.46.33

БУСДЫН ХҮҮХДИЙН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭЭР ЗУГААЦАХАА ЗОГСООЦГОО МАЛНУУД АА….ДУРТАЙ ЮМ БОЛ ӨӨРСДӨӨ МОРИО УНААД УРАЛД….ЖАГСААЛ ХИЙСЭН МОРЬТОНГУУД ИХ ТАРГАН ЦАТГАЛАН ХҮМҮҮС БАЙНА ШҮҮ…..ТЭД МОНГОЛЫНХОО ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ, ШУДРАГА ЁСНЫ ТӨЛӨӨ ЖАГСДАГГҮЙ БАЙЖ ӨӨРСДИЙН ЗУГАА ЦЭНГҮҮНИЙХЭЭ ТӨЛӨӨ СҮР БАДРУУЛАН , ХООСОН ОМОГШИЛООР ЖАГСЛАА….ТЭДНИЙ ТОЛГОЙ ХОВ ХООСОН БОЛОЛТОЙ……

Avatar

Нэргүй 2025-01-29 66.181.179.122

монгол хүн монголын гэсэн үнэт зүйл болгоноо хаяж гээж бна даа!

Avatar

Нэргүй 2025-01-29 139.5.219.140

энэ ямар хэрэгтэй юм уламжлал өв соёл биш тэгж уралдах дуртай бол 5 сар гараад уралд өөрсдөө унаад уралдахгүй юу хэнд ч хэрэггүй өөрсдийгөө баясгасан

Avatar

zochin 2025-01-29 103.80.211.183

Chinii mongo oloh bootsoond chin yahaaraa huuhduud hohiroh estoi gej/????? uyachidaa unuulaach tegvel

Avatar

Нэргүй 2025-01-29 66.181.189.39

бүдүүнээ өөрөө унаад уралд..

Avatar

Нэргүй 2025-01-29 66.181.168.82

Дэмжих гээд байгаа хүмүүсээ зарлаадах харьяа.

Avatar

Нэргүй 2025-01-29 203.91.115.42

Багаасаа л өвөл зунгүй уралдааны морь унаж өслөө, Гоё ш дээ, Утаанд хордсон хүмүүс л хоёр хананы завсраас харахдаа айгаад байгаа болохоос, дэлгэцийн донтолтоос хавьгүй их ач холбогдолтой

Avatar

Нэргүй 2025-01-29 66.181.189.39

одоо бас унаад уралдаач

Avatar

Нэргүй 2025-01-29 66.181.189.39

одоо бас унаач

Avatar

Зочин 2025-01-29 59.153.115.229

Гоё юм бол өөрөө унаад уралдаач дээ.
Хүүхдүүдийг л унуулж болохгүй.

Avatar

gjaugh 2025-01-29 66.181.166.134

Адуу мал зовоож, хураасан хулуусан мөнгөө түүнд зардаг гаж донтнууд авсан морьдоо бүүр сайн эрлийзжүүлээд, бүдүүн гэдэстэй өөрсдийгөө даах хэмжээнд биеийг нь томсгон, өөрсдөө түүнээ унаж бахардтал нь давхиад хурдаа үз л дээ. Ард түмний наадмаас холдож чадахгүй байж, ар гэр нь ядуу ардын хэдэн жаахан хүүхдээр уламжлал гэж дэмийрч морь мал унуулж, өөрсдөө нэн даруй алдарт, тод манлай уяач, за тэгээд цаашаагаа гавьяат малчин, хэнд ч хэрэггүй хөдөлмөрийн баатар гэдэг төмөртэй болох гэсэн гаж дон.

Avatar

ИРГЭН 2025-01-29 66.181.191.209

Хаврын уралдаан Уламжлал биш харин Баячуудын зугаа цэнгэл хөөсөн Хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж, Сурч боловсрох Эрхэнд нь халдаж Хүүхдийн Эрхийг ноцтойгоор халдагсан бол Уяачид,,,,,

Avatar

Зочин 2025-01-29 202.55.191.194

Уяачид нь өөрсдөө унаад уралдвал өв соёлоо хамгаална, хүүхдүүдээ ч хамгаална

Avatar

Нэргүй 2025-01-29 59.153.113.136

Uyachid nertei muriind dontson nuhduud l dee 5.1nees 11 sar hurtel zunjin uruulduuldag bj hanaj chadahgyimaa huduunuunii jinhen uyachid bol hotiin bayan targan uyachidiin hajuud amjidguim bnleshde tejeel vitamin deed hudlaa baychuudiin sanaarhal l daa

Avatar

Нэргүй 2025-01-29 202.55.188.116

яг үнэн. тийм л өв соелдоо хайртай юм бол малаа машин мотогоор л хариулахаа ядаж больчих

Avatar

Нэргүй 2025-01-29 66.181.177.239

Энхмөнх өөрөө тэр морио унаад бусад уаячдаа уриалаад уралдвал яасан юм бэ???

Avatar

oogii 2025-01-29 103.79.156.42

ГАЗАР ГЭСЭЭГҮЙ, , ЦАС АРИЛААГҮЙ ФАГТ МОРЬ УРАЛДУУЛАХ НЬ СОЁЛ БИШ, ХӨӨРҮҮ, САГСУУЧУУДЫН ЗЭРЛЭГ ЦЭНГЭЛ МӨН. НЭГЭНТ ГАРГАСАН ШИЙДВЭРЭЭСЭЭ БУЦДАГ ТӨР ЗАСАГ Ч ГЭЖ У БАЙХ ВЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж