УИХ-ын Хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо маргааш /2025.01.29/ утааны асуудлаар гурав дахь хэлэлцүүлгээ зохион байгуулна. Энэ удаад “Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2011 оноос хойш зуух, яндан солихоос эхлээд сайжруулсан түлш үйлдвэрлэх хүртэл олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн ч үр дүнд хүрээгүй. Зарцуулсан хөрөнгө хэдэн их наяд төгрөгөөр хэмжигдэнэ. Тэгвэл хариуцлага хөндөгдөх нь ээ.
Сайжруулсан түлшинд хордож, 2019 оноос хойш 400 гаруй иргэн амь насаа алдсан харамсалтай мэдээ бий. Гэвч албаныхан “Сайжруулсан түлш стандартын дагуу үйлдвэрлэгдэж байгаа. Сорьцод шинжилгээ хийхэд стандарт хангасан” гэдэг тайлбар хэлж ирсэн юм. Харин эрүүл мэндийн салбарынхан агаарын бохирдлын улмаас өвчлөл нэмэгдэж, хорт хавдраар амь насаа алдах иргэдийн тоо нэмэгдэх болсныг анхааруулах болсон. Иймээс маргаашийн хэлэлцүүлгээр зөвхөн түлшинд хордож амиа алдсан хохирогчдын асуудал хөндөгдөхөөс гадна эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн асуудал ч сөхөгдөнө.
Сануулахад, УИХ-ын Хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо нь утааны сонсголыг ирэх хоёрдугаар сарын 3, 4-нд хийхээр болсон тул урьдчилж хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм. Үүний өмнөх хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан билээ.
Г.ХОРОЛ
Зочин 2025-01-28 103.212.118.21
чинбүрэн ер нь дөнгөх болов уу
Нэргүй 2025-01-28 202.70.43.34
Монголд 11 сараас эхлээд Бүх Хүнд Үйлдвэрлэлүүдийн ажил НАМ ЗОГСООД хавар 04 сард арай ядан эхэлмээр аяддаг. Тгэд үлгэн салган явж явж 06-р сарын дундаас 09 сар гартал АЯЛАЛ ЗУГАА ЦЭНГЭЛ НАЙР НААДМЫН САР-ууд Үргэжлээд өнөө Ажил Бизнис Хүнд Аж Үйлдвэрлэл нь аанай л ЗОГСОНГИ байдалдаа орно…. Тгэд хавар, намар хамаг ажлаа Худлаа Халтуурддаг….Ингээд жилийн бараг бүх Улиралд БҮТЭЭМЖГҮЙ, ХИЙЦГҮЙрэхээр чинь ӨСӨЛТГҮЙ ЭДИЙН ЗАСАГ, АВИЛГАЖСАН ТӨР, ЗАЛХУУ ИРГЭДТЭЙ УЛС л болж байгандааа….
21 2025-01-28 66.181.188.64
ARDCHILAL MONGOLIIG 35 N JIL USTGAJ BAINA
Нэргүй 2025-01-28 202.70.43.34
Монголчууд өвөл буюу 11 сараас эхэлж хавар 05-р сар хүртэл бүх Хүнд Аж Үйлдвэрлэлүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж БҮТЭЭМЖГҮЙ амьдарна. Тгэд зун 06-р сарын дундаас намар 09-р сарын эхэн хүртэл АЯЛАЛ ЗУГАА ЦЭНГЭЛ НАЙР НААДАМ нь эхлэнэ…..Одоо цагаар сараар 10 хоног амарч сунжирах нь …..Үр дүн нь ӨСӨЛТГҮЙ ЭДИЙН ЗАСАГ,,,,,,,,,Арай дэндүү юмааа
Нэргүй 2025-01-28 59.153.115.229
Хариуцлага тооцож харагдаач. Итгэхгүй бна.
Хар утаандаа хахаж цацаад л …
Цэлмэг хөх тэнгэртэй, уудам сайхан нутагтай,
Баялгаар дүүрэн,
Тэгсэн мөртөө хар утаандаа хахаад, өвчлөөд, хэрэлдээд, зодолдоод…
Ямар улс гэхээрээ ийм байдаг байнаа
Зочин 2025-01-28 76.220.74.140
Юу ч шийдэж чадахгүй бүгдээрээ л гоншигноод байдаг. Юу ч бүтэхгүй нь дээ. Зүгээр eрөнхийлөгчийн засаглалтай болж цомхон дарга нар удирдмаар юм
msn. 2025-01-28 50.147.160.114
Xit ? + y ;
- gadni ? +; U 2025-01-28 50.147.160.114
Харуулах боломжгүй.
Нэргүй 2025-01-28 202.9.41.72
Адгийн гажиг хулгайч өлөн дарагддгүй нам төр хулгайлж байгалийн баялаг хулгайлсн адгийн хулгайч х***а манж хог шааруудыг үтр түргн устга. 35 жил аймшгийн их хулгайж шааж эцстэ түрүүний бөөсүүд өөрсдийг хувхай гуйлагчин гдгэ мартла эндүртлэ хулгай шааж.