Олон нийтийн газар суралцахаас илүү чимээгүй орчинд ганцаараа сууж хичээллэх сонирхолтой залуус олширсон. Гэвч тэр бүр залуучуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн газар Улаанбаатар хотод цөөн. Оюутан, сурагчид ихэвчлэн сургуулийнхаа номын сан, кофе шопуудад хичээлээ хийдэг. Гэхдээ номын сангийн хүрэлцээ бага, мөн гадуур удаан цаг өнгөрөөх нь санхүүгийн хувьд хүндрэлтэй. Эдгээр асуудлуудыг бодитоор шийдсэн "Study Room"-ийг онцолж байна.
Хүн олон нийтийн газар байхдаа эргэн тойронд болж буй бүх зүйлээ анзаардаг аж. Та өөрөө анзаарахгүй байж болох ч далд ухамсар бүх зүйлийг анзаарч, анхаарал төвлөрөлтөд сөргөөр нөлөөлдөг байна. Үүнээс шалтгаалж ном, дэвтрээ нээж суусаар дэмий цаг өнгөрөөх нь элбэг. Тиймээс "Study Room"-д цагийг хамгийн үр бүтээлтэй өнгөрөөдөг гэдгээ үйлчлүүлэгчид онцолж байлаа.
"ТҮГЖРЭЛИЙН УЛМААС ГЭРТЭЭ ХАРЬЖ ХИЧЭЭЛЭЭ ХИЙХ ЦАГ ХОМС БАЙДАГ"
ШУТИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан Г.Тэмүүлэн "Оюутан болоод бие даан суралцах шаардлага илүү нэмэгдсэн. Долоо хоногтоо 3-4 удаа хичээлийнхээ завсраар энд ирж хичээлээ хийдэг. Түгжрэлээс болоод гэртээ харьж хичээлээ хийнэ гэвэл цаг их орно. Түүнчлэн үнийн хувьд ч боломжийн учраас таалагддаг. Монголд ер нь оюутан, сурагчид тухтай цаг өнгөрөөх газар тун ховор. Сургуулийн номын сан байгаа ч олон оюутны дунд хүрэлцээ муу учраас хурдан дүүрдэг.
Миний хувьд яг үүн шиг үнэ боломжийн, тухтай газрууд олон байгаасай гэж хүсч байна. Дэлхий нийтийн жишгийг харсан ч хүний хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай шүү дээ.
Энд хичээлээ хийхэд интернэт, уух уснаас эхлээд хэрэгцээтэй ихэнх зүйл байдаг нь дахин үйлчлүүлэх шалтгаан болсон гэж бодож байна.
ГАНЦААР БОЛОН БАГААР ХИЧЭЭЛЛЭХ БОЛОМЖТОЙ
"Study Room"-д нэг хүн хэрэглэх боломжтой нийт 18 өрөө байдаг. Түүнчлэн хоёр хүнд зориулсан өрөө, мөн 4-8 хүнд зориулсан хурлын өрөө ч бий. Үнийн хувьд нэг хүний өрөө нэг цагийн 2500 төгрөг, нэг өдрийн буюу өглөөний 09:00-21:00 цаг хүртэл 18000 төгрөг, нэг хоногийн 25000 мянган төгрөгийн үнэтэй. Харин долоо хоногийн багц үнэ 80 мянган төгрөг, нэг сарын 280 мянган төгрөгийн үнэтэй юм байна.
Харин багийн өрөө хүн тус бүр нэг цагийн 2500 төгрөг, нэг өдрийн 60 мянган төгрөгийн үнэтэй аж. "Study Room"-д үйлчлүүлэгчид интернэт, төрөл бүрийн ном, утасны цэнэглэгч зэргийг үнэгүй хэрэглэх боломжтой. Мөн өөрийн хэрэгцээнд ашиглах зөөврийн компьютерыг нэг цагийн 3500 төгрөгөөр түрээслэх боломжтой. Өрөөний хувьд тийм ч жижиг биш боломжийн зай, талбайтай бөгөөд сандал, ширээ, өлгүүр, цонхгүй учраас агааржуулагч байрлуулжээ.
"ХИЧЭЭЛЭЭ ХИЙНЭ ГЭХЭЭС ИЛҮҮ ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГАЗАР ГЭЖ БОДДОГ"
Этүгэн их сургуулийн гуравдугаар дамжааны оюутан Ц.Оюунжаргал "Cургуулийн номын санд унших боломжгүй олон төрлийн ном энд бий. Зөвхөн хичээлээ хийх гэхээс илүү өөрийгөө хөгжүүлэх боломжтой газар гэж хардаг. Өөрийн цаг заваас шалтгаалан ихэнхдээ 2-4 цагаар суудаг. Ер нь саад болох хүн байхгүй учраас анхаарал төвлөрөх, юмсыг олон талаас нь бодоход тусалдаг".
"ОРОН НУТАГТ САЛБАРАА НЭЭГЭЭЧ ГЭХ ХҮСЭЛТ ИХ ИРДЭГ"
"Study Room"-ийг үүсгэн байгуулагч Т.Хүслэн "Манайх 2022 оны эхээр үйл ажиллагаагаа нээсэн, гурван жил орчим болж байна. Оюутан залуусыг зөв зүйлд уриалах, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжоор хангахын тулд үүсгэн байгуулсан гэж хэлж болно. Би ч бас өөрөө оюутан байж үзсэн болохоор тулгардаг асуудлуудыг сайн мэднэ. Намайг залуу байхад хичээл хийх боломжтой газар ховор байлаа шүү дээ. Кофе шопт сууя гэхэд кофе нь хэд гэдэг билээ. Тиймээс эхлээд гадаад орнуудыг судалсан л даа. Оюутнууд нь номын сангаас өөр хаана цагийг өнгөрөөдөг юм байна гэх мэт. Тэгэхэд Япон, Өмнөд Солонгос гэх мэт азийн орнуудад ийм газар их байдаг юм байна лээ. Тэгээд жил орчим нэлээд сайн судалгаа хийсэн. Манай гол зорилго бол оюутан залуучуудыг цагийг зөв газраа, зөв зарцуулахад уриалах юм.
Гэрэл зургийг О.Болорсувд
Нэргүй 2025-01-29 185.195.71.218
:))))))))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
Зочин 2025-01-29 202.179.2.34
Нэгд, "Сурвалжлага" бус "сурвалжилга" гэж бичих ёстой юм биш үү. Хоёрт, "Аминчхан суралцах" орон зай юм уу? "Суралцах аминчхан" орон зай юм уу? Эсвэл бүр өөрөөр ч найруулан бичиж болох юм.
Зочин 2025-01-29 202.179.2.34
Нийтлэлээ гүйцээж бичиж сураарай. Хаана байдаг газар гэдгийг нь мэдсэнгүй.
Саруул 2025-01-29 49.0.136.53
Хаяг байршил хайгаад олсонгүй ээ.
Нэргүй 2025-01-29 66.181.180.113
хаана байдаг юм бэ?
Зочин 2025-01-29 66.181.161.250
"Нэг насаар ЭНГИЙН байснаас Нэг өдөр ХААН байсан нь дээр" гэсэн үгэнд анхаарах зүйл бас байгааг хэлье. Амьдралын мөн чанарыг таньж ухаарсан олон эрдэмтэн, мэргэд "энгийн" байдлыг сайшаан чухалчилсан олон сургааль, номлол айлдсан байдаг. "Агуу зүйл энгийн байдаг" гэдэг ч юм уу. Тэдгээр эрдэмтэн, мэргэд харин "хэн ч биш" байснаас "хэн нэгэн" байх нь дээр болохыг сургадаг. Тийм болохоор "Нэг насаар ХЭН Ч БИШ байснаас Нэг өдөр ХААН байсан нь дээр".
Нэргүй 2025-01-29 106.130.44.97
Маш сайхан газар байна.
Нэргүй 2025-01-29 202.131.233.251
Энэ газар хаана байдаг юм бол?
Nergvi 2025-01-29 202.126.89.120
hi ene gazar haana bdag wee hayg bnuu all