Молдав улс Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагч Приднестровийн бүс нутагт 3 сая куб метр байгалийн хий нийлүүлэх болсон байна. Энэ талаар албаны хүн хэлэхдээ, эрчим хүчний хямралыг түр зуур шийдэхийн тулд нийлүүлж байгаа ба Приднестровийн цахилгаан, дулааныг ойрын хоёр долоо хоногт сэргээхэд туслах зорилготой юм.Молдавын ерөнхий сайд Дорин Речеан хэлэхдээ, Приднестровт нэгдүгээр сарын эцэс хүртэл байгалийн хий түр хугацаанд нийлүүлнэ.
Мөн хоёрдугаар сарын 1-нээс 10 хүртэл Европын холбооноос олгосон 10 сая еврогийн буцалтгүй тусламжийг байгалийн хийг хөнгөлөлттэй үнээр худалдан авахад зарцуулах болсноо мэдэгдсэн байна.
Приднестровийн Кремлийн дэмжлэгтэй удирдагч Вадим Красносельский "Молдавын албаныхны бие махбодын хөндлөнгийн оролцоог хориглохгүйгээр энэ долоо хоногийн эцэс гэхэд хийн нийлүүлэлтийг зээлэх болсон" гэж мэдэгдсэн юм. Молдавыг Украин эсвэл Европын зах зээл дэх нийлүүлэгчдээс хий худалдаж авах боломжтой гэж Европын комисс мэдэгдсэн байдаг. Тухайлбал, Молдавын ерөнхийлөгч Майя Санду өнгөрсөн Бямба гаригт Киевт айлчлах үеэрээ Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй эрчим хүчний шийдлийн талаар ярилцсан юм.
Эл үеэр Украин Приднестровийн гол цахилгаан станцыг түлшээр хангахын тулд нүүрс нийлүүлэхэд бэлэн гэж мэдэгджээ.
Оросын “Газпром” компани 709 сая ам.долларын өрийн үлдэгдлийн улмаас Приднестровийн байгалийн хийн нийлүүлэлтээ нэгдүгээр сарын 1-нд зогсоосон. Үүнийг Молдав улсын засаг захиргаа буруутгаж, Орос хэлээр ярьдаг бүс нутагт хүмүүнлэгийн хямралыг зохион байгуулж, улс орныг тогтворгүй болгохыг оролдож байна гэж шүүмжилсэн юм. Кремлийн хувьд хий нийлүүлэлтээ зогсоох болсонд Молдав, Украиныг буруутгаж буй.
3,548.92






















































Холбоотой мэдээ