Хятадын хиймэл оюун ухаанаар ажилладаг "DeepSeek" чатбот АНУ-д худалдаанд гараад удаагүй байна. Бусад ижил төстэй платформыг тодорхой хэмжээний үнэ төлж татаж авдаг. Харин "DeepSeek"-ийг үнэгүй ашиглах боломжтой байгаа тул "App store"-ийн хамгийн их татагдсан програм болоод байна. Цахиурын хөндийн хөрөнгө оруулагч Марк Андреессен "DeepSeek"-ийг хиймэл оюун ухааны хамгийн гайхалтай нээлтүүдийн нэг гэж магтжээ. Энэхүү програмыг бүтээхэд ердөө зургаан сая ам.доллар зарцуулсан нь АНУ дахь бусад ижил компанийн зарцуулалтаас хамаагүй бага дүн юм.
"DeepSeek" нь Хятадын зүүн өмнөд хэсгийн Ханжоу хотод төвтэй хиймэл оюун ухааны компани юм. Тус компани нь 2023 оны долдугаар сард нээлтээ хийсэн боловч чатпот аппликейшнээ энэ оны нэгдүгээр сарын 10-нд АНУ-д танилцуулсан.
Тус компанийг мэдээлэл, электрон инженерийн чиглэлээр мэргэшсэн Лианг Вэнфэн үүсгэн байгуулжээ. Тэрбээр "Nvidia"-ийн А100 чипний дэлгүүртэй боловч тус чипийг Хятад руу экспортлохыг хориглосон. Тиймээс 50 мянга орчим чипний цуглуулгадаа суурилан "DeepSeek"-ийг үүсгэн байгуулжээ. Хятадын хиймэл оюун ухаан, технологийн салбарын мэргэжилтнүүд саяхан Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Цянтай уулзахад Лианг Вэнфэн ч мөн байжээ.
"DeepSeek" нь "ChatGPT"-тэй төстэй ажилладаг. Мөн улс төрийн шинж чанартай эмзэг асуултад хариулахаас татгалзаж байжээ. Тухайлбал, 1989 оны зургадугаар сарын 4-ний өдөр Тяньаньмэний талбайд юу болсныг асуухад "Уучлаарай, би энэ асуултад хариулж чадахгүй нь. Би бол танд тустай бөгөөд гэм хоргүй хариулт өгөх зорилготой хиймэл оюун ухаант туслах" гэж хариулжээ.
ho.hosoo5139@gmail.com 2025-01-28 103.212.116.12
thanks sonirxoltoi medellig ex xel dere orulj ugsund. udaxgui AI xaalga xuchtei togshixndee bid xed yaj ugtax gej bn dor burnee bodox l asudal
Нэргүй 2025-01-28 59.153.87.25
зүгээрээ бид чинь хилээ хаагаад хонио хариулаад болно доо, болно
Нэргүй 2025-01-28 66.181.190.193
Тун тааруухан орчуулга байна
Өвгөн бүргэд 2025-01-28 202.126.91.20
хятадууд хиймэл оюун ухаанаар дэлхийд цахиур хагалж байхад бид хоорондоо хэрүүл хийж өвөл ч уралдана хавар уралдана ч гэх шиг шившиг.Алийн болгон ЧИНГИС ХААНЫХАА нэрийг барьж сагсганах юм бэ . 2 хөрш манайх руу санаа тавивал морь ч нэмэр болохгүй байх.Харин дрон мронхноор оролдвол дээр байхдаа.
Bold o 2025-01-28 116.120.126.36
энэ хятад арга л даа..эхлээд үнэгүй дараа нь монополь болно,,,энийг Монголчууд сайн мэднээ,,,