Түүнчлэн 2023 оны байдлаар хавдрын нийт 7244 шинэ тохиолдол бүртгэгдэж, 4556 хүн хавдрын оношоор нас барсан гэдэг дүн мэдээг эмч мэргэжилтнүүд танилцуулсан.
"ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ ТӨР ХАРИУЦАХ ХУУЛЬ ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА"
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий зөвлөл /ЭМДЕЗ/-ийн 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шинэчилсэн тогтоолоос шалтгаалан хорт хавдартай иргэд хохирч байгаа талаар иргэдийн төлөөлөл мэдээлэл хийж байсан. Тодруулбал,
ЭМД-ын сангаас хорт хавдрын дараах химийн болон бай эмчилгээний хугацаанд хэрэглэсэн, хордлого тайлах эмчилгээ, эм, эмнэлгийн хэрэгсэл, эмчийн үзлэг, сувилахуйн болон сэргээн засах тусламж, үйлчилгээ, хоолны болон холбогдох бүх зардлыг Эрүүл мэндийн даатгал /ЭМД/-ын сангаас 100 хувь хариуцан санхүүжүүлнэ хэмээх тогтоол хэрэгжихгүй байна гэж үзжээ.
Түүнчлэн “Төлбөрийн нь төр хариуцах эмийн зардлыг ЭМД-ын сангаас санхүүжүүлэх журам”-ын 2.6.4-т хэрэв “Төлбөрийг нь төр хариуцах эм”-ийн системд нэг өдөр бүртгэгдсэн иргэдээс сонголт хийх шаардлага тулгарвал тухайн иргэдийн орлогын түвшинг харгалзаж, орлого багатай иргэдийг түрүүлж сонгох” хэмээн заасан нь хорт хавдрыг даван туулагч иргэдийг ялгаварлан гадуурхсан, эмнэлгийн байгууллагад авлига үүсэх нөхцөлийг бий болгосон гэж үзэж буй юм. Энэ талаар,
Хуульч, өмгөөлөгч Н.Баттогтох:
-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.1.10-т “Хорт хавдрын химийн болон туяа эмчилгээний төлбөрийн төр хариуцна” түүнчлэн, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 24.6.6-д ‘Сүрьеэ, хорт хавдар, сэтгэцийн зарим өвчний эмнэлгийн эмчилгээний төлбөрийг төр 100 хувь хариуцна” гэж тус тус заасан байдаг. Эдгээр хуулиудаас харвал хорт хавдартай иргэдийн эмчилгээний зардлыг төр 100 хариуцах юм байна гэсэн ойлголтыг төрүүлж байна. Гэтэл бодит амьдрал дээр эдгээр хуулиуд хөрсөн дээрээ бууж байна уу гэвэл үгүй. Иргэн А өнөөдөр хорт хавдраар оношлогдоод харьяа эмнэлгийн байгууллагатаа очлоо гэхэд эмнэлгийн байгууллагын ажилтан урдаас нь таны өвчнийг үзэх өнөөдрийн тоо гүйцсэн байна, тиймээс таныг эмчлэх боломжгүй гэсэн хариу өгдөг. Ингээд иргэн А-г буцаадаг. Иргэн мэдээж хуульд заасан заалтуудыг үзүүлнэ. Энэ үед эмнэлэгийн ажилтан зардлыг ЭМД-ын сангаас санхүүжүүлэх журам”-ын 2.6.4 буюу“Төлбөрийг нь төр хариуцах эм”-ийн системд нэг өдөр бүртгэгдсэн иргэдээс сонголт хийх шаардлага тулгарвал тухайн иргэдийн орлогын түвшинг харгалзаж, орлого багатай иргэдийг түрүүлж сонгох” журмыг үзүүлдэг. Монголд хуулиас илүү давсан журмаар эрүүл мэндийн байгууллага ажиллаж байна гэв.
ХАВДРЫН ДАРААХ ХИМИ, БАЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ ЭМД-ЫН САНГААС 100 ХУВЬ ХАРИУЦНА
ЭМДЕГ-ийн мэдээлснээр хорт хавдрын дараах химийн, бай эмчилгээнд эмчийн заавраар хамрагдах бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах гэрээг эрүүл мэндийн байгууллагатай байгуулсан төрийн өмчийн болон хувийн аль ч эмнэлэгээс хамтын төлбөргүйгээр тусламж үйлчилгээ авах боломжтой юм байна. ЭМД-ын сангаас хорт хавдрын дараах химийн, бай эмчилгээний хугацаанд хэрэглэсэн,
- Хордлого тайлах эмчилгээ
- Эм
- Эмнэлгийн хэрэгсэл
- Эмчийн үзлэг
- Сувилахуйн болон сэргээн засах тусламж, үйлчилгээ
- Хоолны болон холбогдох бүх зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцан санхүүжүүлнэ гэж заажээ.
Хорт хавдрын эмчилгээ өндөр өртөгтэй, иргэдэд санхүүгийн бэрхшээл алхам тутамд тулгардаг. Иймд хавдрын өвчлөлтэй иргэдийн эмчилгээ, эм тарианы чанарыг сайжруулах, төр хариуцахаар хуульд тусгасан төлбөрийн нөхцөлийн араас хяналт, дүгнэлт хийж ажиллах шаардлагатай байна.
Нэргүй 1 минутын өмнө 89.113.148.50
;))))))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize
Нэргүй 5 цагийн өмнө 103.212.116.43
14х 365 = 5110 хүн . 1 сумаас их хүн үхэж бга. Нөгөө 3 хүн үхээсэй..
Нэргүй 6 цагийн өмнө 122.201.31.222
хүний эрхийн үндэсний комисс морь мал гэж хашгарч бхаар 100%их хүн үрэгддэг салбартаа анхаармаар бгаан даанч явцуу эрхийг л ярьж сэвэлттэй жүжгээр оролддог
Нэргүй 11 цагийн өмнө 66.181.187.111
ene asuudal deeer tom zorilgo taviad 1 nomeriin asuudal bolgood ulsaaraa ajillah hergtei bna daa
Нэргүй 12 цагийн өмнө 202.126.89.185
Ajil n bolohgui baihad darga n heveer baigaad baidag udirdlaga n bolohgui uchraas ajil n saijrahgui ba shuu de emch nar n zutgeed l baidag
Нэргүй 2025-01-30 66.181.189.39
Чинзориг гөлөг байна тэр донорын хуулиа янзлаад ллараа
Нэргүй 2025-01-30 66.181.189.39
Чинзориг угаадасны гөлөг Донорын хууль батлуулсанаас болж олон иргэд эрхтэн шилжүүлэх мэс заслыг гадаадад хийлгэж их мөнгө гадагш урссан хэвээр байна. Нас даралт ч гэсэн үүнтэй холбоотой
agdjglh 2025-01-30 66.181.166.134
Угаадасны хувин нь цоорчихсон, энд тэндгүй гоожоод байхад түүнийхээ шалтгааныг бодохгүй зөвхөн арчих шалны алчуураа олон болгохыг боддог Эрүүл мэндийн яамтай, Засгийн газартай байгаад байхаар аргагүй ээ. Үүний оронд, монгол хүн яг юу идэж уугаад байна вэ, амьдралын ямар буруу хэв зуршлаас энэ хавдар тусаад байна вэ гэдгийг яг таг судалж тогтоох хэрэгтэй шүү дээ. Үүнийг хэн ч ярьдаггүй. Ямар ч данх сав, чөдөр чулуу сайд буюу саад нь мэдээлдэггүй. Шалтгааныг нь олж, ард түмэндээ сэрэмжлүүл л дээ.