126:1 Хөрөнгө хураах сайд

76:1

126:1 Хөрөнгө хураах сайд

126:1 Хөрөнгө хураах сайд

NEWS.MN сайт үүсгэн байгуулагдсанаас хойш УИХ-ын сонгуульд шинээр сонгогдсон гишүүдийг үсгийн дарааллаар нь танилцуулдаг "76:1" булан хөтөлж ирсэн.  УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ парламент 126 гишүүнтэй болсон учраас бид "126:1″ булангаа эхлүүлээд байгаа. "126:1" булангийн энэ удаагийн дугаарт УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийг танилцуулж байна.


Хуулийн салбарт тэр шинэ хүн биш ч парламентад бол яах аргагүй шинэ “цэрэг”. Эрх зүйч мэргэжилтэй, парламентад анх удаа сонгогдсон гишүүнийг Ардчилсан намаас Хууль зүйн сайдад санал болгоход “Женко Х.Баттулга гарын хүнээ хөрөнгөөр зодон нэр дэвшүүллээ. Хулгай нь илрэх ч худлаа боллоо” гэж харуусах нэгэн байхад “Хуулийн салбарынхны зовлон, жаргалыг ойлгох мэргэжлийн хүн нь сайд боллоо” гэж дэмжсэн нь ч бий.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 2003 онд төгсүүтээ шүүх байгууллагаас ажлын гараагаа эхлүүлж байсан тэрбээр сайдын алба хаших хүртлээ салбартаа хийгээгүй ажил үгүй.

Шүүхийн ажилтнаас эхлээд өмгөөлөгч, хуулийн фирмийн захирал, Иргэний эрх зүйн туслалцаа үзүүлэх, эвлэрүүлэн зуучлах төвийн тэргүүн, Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Шүүхийн ёс зүйн хорооны дарга зэрэг албыг хашсан.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдон, тамгаа гардаж авуутаа эхлүүлсэн ажил нь Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан явдал байв. Засгийн газрын танхимын тэргүүний таалалад нийцэн, УИХ-д өргөн мэдүүлэгдэхэд бэлэн болоод байгаа Хөрөнгө хураах тухай хуулийн төслийн үндсэн агуулга нь 2002 оноос эхлэн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүнээр ажилласан төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хөрөнгө орлогыг шалгаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн бол хөрөнгийг нь хурааж, орлогыг нь нөхөн төлүүлэх зохицуулалт тусгасан. Зөвхөн төрийн өндөр дээд албан тушаалтнуудаар хязгаарлахгүй нийтийн албанд дээрх цаг хугацаанаас эхлэн алба хашсан хүмүүсийн хөрөнгө, орлогыг ч хянаж, шалгана.

Сайд О.Алтангэрэл төслөө “Авлига хээл хахууль нь дийлдэхээ байсан орны парламент нь ийм хууль баталж, хэрэгжүүлдэг” гэж  хамгаалж буй.

Гэхдээ УИХ-аар 2017 онд оффшор данстай холбоотой хуулийн төсөл хэлэлцэгдэх үед “Аав, ээжийнх нь үйлдэлд хүүхдийг нь буруутгаж, насан туршид нь данс эзэмших эрхийг нь хязгаарлаж болохгүй” гэдэг асуудлыг ярьж суусан бол одоо харин Хөрөнгө хураах тухай хуулийн төсөлд “төлөөний хүн” гэдэг шинэ нэршил оруулж ирэн ангийнх нь хүүхдийг ч шалгана гэж айлгаад буй. Энэ тухай тэрбээр “Манай албан тушаалтнууд тендер авахдаа хууль бус юм хийхдээ дандаа нэг хүн явуулдаг. Хамт сурч байсан 10 жилийн найз, хэн нэг холбоотой хүн явуулдаг. Шууд утгаараа хамаарал байна уу гэхээр байдаггүй. Гэр бүлийн хүн нь биш. Тэгсэн хэрнээ тэр хүн өмнөөс нь тендер аваад, гарын үсэг зураад, өмнөөс нь мөнгө төлөөд үр шим хүртээд яваад байдаг. Шалгая гэхээр шалгаж болдоггүй. Ийм учраас төлөөний хүн гэж оруулж ирж байгаа” гэж тайлбарласан.  Харин УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүү “МАН-ын Онцгой эрхт коммис байгуулах далд санаархлыг Ардчилсан Хууль зүй дотоод хэргийн сайд “Хөрөнгө хураах” хууль нэрээр оруулж ирж байгаа нь харамсалтай!” гэж байр сууриа илэрхийлсэн юм. Олон нийтийн зүгээс “УИХ-ын гишүүн Х.Баттулгын хууль бус хөрөнгийг хурааж чадвал О.Алтангэрэл сайдыг шүтье” гэж балиашиглаж байна.

Гэхдээ хуулийнхан нь улс төрөөс бүрэн хамааралтай, захиалгаар ажилладаг гэх асуудалд нэр холбогдоод буй энэ үед Хөрөнгө хураах тухай хууль УИХ-аар батлагдвал хэлмэгдэл үүсэхгүй гэх баталгаагүй гэдэг асуудлыг тавих хуульч ч бий.

Ямартай ч эл төсөл УИХ-аар батлагдсан ч, батлагдаагүй ч тэр “Хөрөнгө хураах сайд” гэдэг авторын эзэн  болоод байна.

Хууль зүй дотоод хэргийн яамнаас Хөрөнгө хураах тухай хуулийн төслөөр иргэний нийгмийн байгууллагынхны саналыг сонсох зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулсан ч эцэстээ зодооноор өндөрлөсөн. Иймээс УИХ-ын хаврын чуулганаар эл төсөл хэлэлцэгдэхэд түүнээс ч илүү том зодоон үүсгэж болзошгүй.

Хөрөнгө хураах төсөл санаачилсан сайд О.Алтангэрэлийн Авлигатай тэмцэх газарт гаргасан хөрөнгө, орлогыг нь нягталбал жилийн нийт орлого нь 278.4 сая төгрөг. Үүнээс өөрийн орлого нь 230 сая төгрөг бол гэр бүлийн орлого нь 48, 4 сая төгрөг. Гурван тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг авто зогсоолтой бол 886 сая төгрөгөөр үнэлэгдэх 6 автомашинтай.  Хадгаламжиндаа 80 сая төгрөгтэй хэмээн мэдүүлжээ.

Долдугаар сарын 1-ний гэх тодотголтой хэрэгт шалгагдан шүүхээс ял авч байсан цагдаагийн хурандаа Ч.Амарболд нарыг өмгөөлж явсан түүнийг салбартаа тэр дундаа цагдаагийн байгууллагад шинэчлэл хийж, бусдыг үндэслэлгүйгээр хэрэгт гүтгэдэг мөрдөстнүүдийг салбараас нь зайлуулахыг шаардах хэсэг ч байгаа юм.

Одоогоор салбар дотроо томоохон хөдөлгөөн хийгээгүй. Ерөнхий сайдын хийсэн мэдэгдлийн араас Дотоодын цэргийн штабыг удирдаж байсан Р.Чингисийг чөлөөлснөөс өөрөөр халаа сэлгээ хийгээгүй.  Ардчилсан нам дотор хуулийн салбарт томоохон цэвэрлэгээ хийхийг хүсэгчид цөөнгүй бий. Гэвч сайд О.Алтангэрэл хөдлөөгүй л байна.

Жагсаал цуглаан санхүүжүүлсэн гэх хэл аманд өртсөн Р.Чингисийг явуулсан шалтгааныг тэрбээр “Ерөнхий сайдад мэдээлэл өгдөг тусгай субьектууд бий” гэсэн нь ховоор ажлаа хийгээгүй байгаасай л гэж найдах үлдэж буй.

Тэрбээр Тахарын албыг шинээр байгуулахаа мэдэгдсэн. Одоогоор хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлэгдээгүй байна.

Хууль зүй дотоод хэргийн сайдаар Х.Тэмүүжин гишүүнийг ажиллаж байхад тус яаманд Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга хийж, Тахарын албаны тухай хуулийн төслийг боловсруулахад гар бие оролцож явсан түүний хувьд тусгай субьектуудын үйлдэж буй гэмт хэргийг шалгах байгууллагаар Тахарын албыг оруулж ирнэ гэдгээ мэдэгдсэн юм.

УИХ-ын 2024 оны сонгууль томсгосон тойргоор зохион байгуулагдсан бөгөөд О.Алтангэрэл нь Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт нэр дэвшин 65925 сонгогчийн санал авснаар УИХ-ын гишүүн болсон. Эл тойрог нь нийт есөн мандаттай байсан бөгөөд хамгийн их саналыг сонгогчдоос авсан нь сайд О.Алтангэрэл юм. Тэрбээр өмнөх сонгуулиудад Өвөрхангай аймагт нэр дэвшин өрсөлдөж байсан ч ялагдсан. Харин энэ удаад томсгосон тойргоос нэгээр гарч ирэхэд 2019 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга болж, тойрог услах ажилд таван жил тасралтгүй ажилласан нь нөлөөлсөн бололтой.

УИХ-ЫН ГИШҮҮН О.АЛТАНГЭРЭЛИЙН НАМТАР 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ: 

  • 1998 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЕБ-ийн нэгдүгээр сургууль
  • 2003 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
  • 2017 онд Хууль Сахиулахын Их Сургууль, эрх зүйн магистр
  • 2017 онд Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль, нийтийн удирдлагын магистр
  • 2017 оноос Монгол Улсын Их Сургууль, Дотоод хэргийн Их сургууль, докторант

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2001-2002 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт дадлагажигчаар
  • 2002-2003 онд Сүхбаатар дүүргийн шүүхэд үндсэн ажилтнаар
  • 2003-2006 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт сургалтын офицер
  • 2006-2007 онд МӨХ-ны сургалтын хорооны дарга
  • 2007-2009 онд Иргэний эрх зүйн туслалцаа үзүүлэх, эвлэрүүлэн зуучлах төвийн тэргүүн
  • 2009-2012 онд Хуулийн фирмийн захирал
  • 2012-2014 онд Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
  • 2013-2015 онд Шүүхийн ёс зүйн хорооны дарга
  • 2016-2018 онд Иргэний хамгаалалт хууль зүйн туслалцаа үзүүлэх төвийн тэргүүн
  • 2018-2020 онд Ардчилсан намын хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга
  • 2019-2023 онд Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга
  • 2023 онд Ардчилсан намын дэд дарга
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

ШАГНАЛ

  • 2017 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
  • 2021 онд Алтангадас

ГАДААД ХЭЛ

  • Англи

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-28 59.153.114.60

энэ залууг бүрэн дэмжиж байна

Avatar

Нэргүй 2025-01-28 202.70.43.34

ХӨРӨНГӨ ХУРААХ, ШОДОРГО, ЭХ ОРОНЧ, БАРЬЖ ХОРИР ХАТААХ" гэх мэт Ард Иргэдэд Таалагддаг нийтлэг хэдэн Үгсээр Улс төрчид түрий барьж Төрд гарах юм. Хэзээ энэ Монголд зүгээр л бүх зүйлс Хуулийн дагуу, Хүний Эрхийг хангасан бөгөөд Хүн бүр Үүргээ ухамсарладаг болнооо

Avatar

Зочин 2025-01-28 76.220.74.140

Энэ хуулийг дэмжих нь шударга ёсонд нийцнэ гэж бодож байна. Манайд аливаа асуудал 1 талдаа гарахад хэцүү 1 тийм сонин байдал бий болжээ. Шударга ёсыг тогтооё гэхээр хүнийг хэлмэгдүүлэх гэж байна гэж эсэргүүцээд байх юм. Тэгсэн мөртлөө шударга ёс нэхээд байдаг

Avatar

Нэргүй 2025-01-28 139.5.217.138

хураах зүйлгүй болсон байх оо аль хэдийн угаагдаад угаагаад цэвэрхэн болсон байлгүй дээ ээлжит жүжиг болоод өнгөрөх биз бурзгар нөхдүүд цэвэр цэмцгэр болсон биз чаддагаар нь хэдэн борчууддаа эр бяраа гаргаж нугалаа үүсгэх вий дээ

Avatar

zochin 2025-01-28 185.247.199.4

zavharsan zadarsan Elbegiin gar hol bolson hahuuld idegdsen Huulich, Shuugchdees huuli yosoo tseverleh heregtei, ted bsan tsagt bid zovoostoi, uruudsaar bh bolno.

Avatar

иргэн 2025-01-28 62.55.205.86

2002 онд сургуулиа төгсөөгүй байхдаа шүүхэнд үндсэн ажилтнаар орж болдог юм уу??

Avatar

зочин 2025-01-28 59.153.113.106

Эр хүний дотор эмээл хазаартай морь бий гэдэг. Ажлын гараанаас нь гоочлоод яахав.
Залуу хүн тэр тусмаа хуульч хүн. Дэмжих хэрэгтэй.

Avatar

зочин 2025-01-28 103.140.10.222

Англи хэлтэй гэнэ үү дээ

Avatar

Нэргүй 2025-01-28 66.181.191.224

Их зөв хүн харагддаг. Өөрөөр шударга хүнлэг нөхөр. АН-д ийм хүн байгаа нь олзуурхмаар

Avatar

Дорж 2025-01-28 202.126.90.177

Хуулийн шинэтгэлийг хийхийн тулд шүүхийг яаралтай шинэтгэн өөрчлөх хэрэгтэй байна.

Avatar

Zochin 2025-01-28 59.153.115.215

demjij bga shu oyunerdeniin zasag iim zuilee zuv sain ard tumnii tald shiidej uguuf bvl sain bn shu. ard tumnii tuluulul shu ene ajiliig ard tumen 100% demjine shu

Avatar

зочин 2025-01-28 66.181.187.167

Энэ хууль батлагдвал төр засагт хулгайч луйварчид ажиллах эрхгүй хяналттай шүүх шудрага шүүж улс хөгжиж ард түмний амьдрал дээшилж амар тайван ажиллах болтгуй,,

Avatar

Нэргүй 2025-01-28 59.153.112.148

САИН САИД АМЖИЛТ

Avatar

Цэцэг 2025-01-28 66.181.161.44

Алтангэрэл их хуралд гарчихлаа одоо 100% хамгаална гэж бодож байсан ангийн андууддаа энэ хүн чин намаа найзаа
өөрийгөө хамгаалах гэж биш улс оронд болохгүй байгаа зүйлтэйгээ тэмцэж болж байгаа га дэмжих гэж ард иргэдийн саналаар сонгогдсон юм бишүү юундаа сандраад байна даа

Avatar

Нэргүй 2025-01-28 139.5.218.249

хуулийн сайдын санаачилсан энэ хууль зөв зүйтэй батлагдвал монголын хөгжил оюун санааны төлөвшилт цаашид онц чухал ач холбогдолтой хууль болно

Avatar

Зочин 2025-01-28 203.91.115.51

Худлаа л яриад байдаг. Энийгээ ажил хэрэг болго. Баасанхүү бол ердийн хулгайч шүү. 100 саяын Баасанхүү.

Avatar

Нэргүй 2025-01-28 202.9.41.27

Маш зөв

Avatar

Нэргүй 2025-01-28 66.181.160.51

Монголын ард түмэн ийм нэр өгөөгүй – миний хайртай энэ сайтын баярлан өхөөрдсөн нэр . ХУЛГАЙЧДЫН хөрөнгийг хураах бол юу ч биш , есөн үеэр нь төрд хавьтуулахгүй – бас хулгай хийлгэхгүй \ хийвэл хуруугүй болгох \ төр – ард түмний хараанд байлгах агуудгатай хууль юм шүү , төр , түмнээс хумслаагүй оюун ухаан – ариун хөдөлмөрөөрөө хөрөнгөжисөн хүмүүс үүнд хамаарахгүй …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж