Э.Бат-Үүл: Манай Ардчилсан нам МАН-ын барьцаанд орсон

Э.Бат-Үүл: Манай Ардчилсан нам МАН-ын барьцаанд орсон

Э.Бат-Үүл: Манай Ардчилсан нам МАН-ын барьцаанд орсон

Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлтэй ярилцлаа.


-Таныг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын зөвлөх болсныг дуулаад зарим нь Ардчилсан намаасаа урвалаа гэж шүүмжилж байна. Зөвлөхөөр ажиллах саналыг хэн тавьсан бэ?

-Намайг намаасаа урваж, шарвалаа гэх яриа гарсныг дуулсангүй. Хүмүүс янз бүрийн сэтгэгдэл бичсэн байна лээ. Тэр дунд намайг харамласан өнгө аястай яриа их байсан. Манай найз Д.Сосорбарам хүртэл намайг харамлахдаа бухимдлаа илэрхийлсэн байсан. Тэгж хардаж, харамлах хэрэггүй. Яагаад гэвэл Засгийн газарт АН, МАН, ХҮН нам хамтарч, МАНАНХҮН байгуулчихсан. Би энэ хамтарсан Засгийн газартай ямар нэг байдлаар холбогдохыг хүсдэг ч үгүй, холбогдох ч үгүй.

Хотын дарга байсан хүний хувьд нийслэлийн шинэ төлөвлөлтийн талаар байр сууриа илэрхийлж, зөвлөгөө дэмжлэг авмаар байгаагаа Улаанбаатар хотын Засаг даргын орлогч дарга Т.Даваадалайгаас санал тавьсан. Дараа нь энэ саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч тавьсан.

Улаанбаатар хот бол миний өсч төрсөн хот. Энэ бол миний гэр орон. Гэр орны маань хувь заяа яригдаж байхад хөндлөнгийн хүн шиг сууж чадахгүй. Одоо Улаанбаатар хотын 2040 оны ерөнхий төлөвлөгөөнд сайн зүйл байхаас гадна санаа зовмоор асуудлууд байна. Тэр болгоныг чимээгүй хараад сууж боломгүй. Хот төлөвлөлтийн уялдаа холбоонд жаахан доголдол байна уу гэж харсан. Тийм учраас сайн дураараа ажиллаад, санаа оноогоо хэлнэ. Би угаасаа сошиалд “Хотын даргад зөвлөцгөөе” контент хийдэг. Одоогоор контентын 10, 20 дугаар цацагдсан. Магадгүй хотын шинэ удирдлагууд тэр контентыг үзээд надад санал тавьсан байх л даа.

"БИ ХОТЫНХОО ТӨЛӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ, САЙН ДУРААРАА ЗӨВЛӨНӨ"

Ирэх хаврын чуулганаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэнэ. Та Улаанбаатарын анхны ерөнхий төлөвлөгөөг батлуулсан. Одоо зургаа дахь удаагийн ерөнхий төлөвлөгөөнд таны "санаа зовоосон" ямар асуудлууд байна вэ?

-Мэдээж олон асуудал бий. Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө бол хотын дэд төвүүд болон дагуул хотуудыг холбосон их багтаамжтай нийтийн тээврийн сүлжээ суурь нь байхаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, их багтаамжтай нийтийн тээврийн сүлжээн дээр суурилсан төлөвлөлтийг миний үед хийж, УИХ-аар батлуулсан. Ийм төлөвлөлтийг орчин үеийн дэлхийн хотууд хэрэгжүүлдэг болсон. Хүн амын нягтаршил, хөрсний бохирдол, автомашины түгжрэлээс болоод нийтийн тээврийн сүлжээнд суурилсан төлөвлөлтийг хийж байна. Хоорондоо цагийн графикаар холбогдсон нийтийн тээврийн сүлжээг бий болгодог. Нийтийн тээврийн автобус ирэхэд метро нь байж байдаг. Метро хөдлөхөд тусгай замын нийтийн тээвэр нь ирж байдаг гээд цаагуураа холбогддог сүлжээ бий. Дэлхий дахинд хүн амын хөдөлгөөнийг зохицуулахдаа нийтийн тээврийн урсгалаар зохицуулж байна.

Гэтэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд хурдны замаар хотын төвүүдийг холбохоор төлөвлөж байна. Тэгэхээр хотын ерөнхий төлөвлөлтийн үндсэн зарчим өөрчлөгдөнө. Учир нь хурдны зам тавиад байвал нийтийн тээврийн хэрэгцээ багасч, орлого багатай иргэдийн үйлчилгээний хэрэгсэл болж хувирна.

Жишээлбэл, Дархан-Улаанбаатарыг холбосон хурдны авто зам ашиглалтад орсноор энэ чиглэлийн төмөр замын үйлчилгээ орлого багатай болсон. Иргэд тав тух, цаг хугацаа хэмнэж хувийн машинаараа явахыг илүүд үзэж байна. Тиймээс би хотын удирдлагад саналаа хэлэхдээ энэ асуудлыг анхаараарай гэсэн. Одоо бидний үед төлөвлөж байсан нийтийн тээврийн сүлжээг үндсээр нь өөрчлөхөөс өөр аргагүй болно. Яагаад гэхээр нийтийн тээвэртэй өрсөлдөөд хурдны зам орж ирж байна. Тиймээс одоо энэ хоёроо уялдуулж, нийтийн тээвэр хүрэхгүй газар руу хурдны замаа тавья. Нийтийн тээвэр, хурдны замаа давхцуулж, дампууруулахгүй байх хэрэгтэй. Хурдны замаа тавихдаа Богд уулаа нүхлээд Хүннү хот руугаа явуулж, Налайх болон Сонгинохайрхан дүүргийн нэвтрэх гарц болно. Харин хотынхоо хөндлөн чиглэлд нийтийн тээврээ явуулах нь зөв.

-Таныг Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхад эрчим хүч, түгжрэл, утаа, метро барих асуудлыг ярьж л байсан. Ажлаа өгсний дараа хотын ийм ажлыг урагшлуулж, хийсэн бол гэж  харамсах үе байдаг уу?

-Үнэндээ 2016 оны сонгуульд ялагдана гэж бодоогүй. Хотын төлөвлөсөн ажлууд үргэлжилнэ гэж бодсон байсан. Метро 2020 оны есдүгээр сард ашиглалтад орох байлаа. Японы ЖАЙКА олон улсын байгууллагынхантай бүр цагийн хуваарийг нь тохирчихсон байсан. Мөн 2018 онд “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг Долоон буудал, Сэлбэ төвтэй холбосон тусгай замын автобусны шугам ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Энэ ажлаа Азийн хөгжлийн банктай тохирчихсон байлаа. Бас 2018 онд V цахилгаан станц ашиглалтад орж, хотын баруун хэсгийг тэр чигт нь эрчим хүчээр хангана гээд тохирчихсон байсан.

Дандаа 2016 он давсан ажлуудаа хийхээр төлөвлөсөн байсан ч сонгуульд ялагдана гэж бодоогүй. Ер  нь улаанбаатарчууд ч бодоогүй юм билээ.

Харамсалтай нь, манай нам сонгуульд ялагдсан. Тэр ялагдлаас хойш МАН-ын Су.Батболд хотын даргаар ажиллахдаа хүний сэтгэлээр хандсан. Өмнөх даргынхаа хийсэн ажлыг үргэлжлүүлэн хийхийн оронд Э.Бат-Үүлийн нэртэй бүх ажлыг устгахаар дайрсан. Тухайн үед намайг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж хардаад, хотын бүх төсөл хөтөлбөрийг зогсоосон.

Би аргаа бараад, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй, энэ ажлуудыг битгий зогсоогооч гэж гуйсан. Ийм муухай улс төрийн явуулга явсан.

Үүний дараа дэлхий нийтэд цар тахал нүүрлэж, геополитикийн байдал үүссэн. Бүх улс орны мөнгө санхүүгийн байдал дайнд зориулагдаж эхэлсэн. Япон улс хүртэл. Хамгийн гол нь Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх түнш маань Японы засгийн газар байсан. Гэтэл бүх ерөнхий төлөвлөгөөний ажлуудыг зогсоосноор Японы тал гайхаж, учрыг нь олохоо байсан. Азийн хөгжлийн банкныхан бүр шоконд орсон. Метроны төсөл дээр гэхэд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Японы ерөнхий сайд агсан Шинзо Абэтэй хамтран ажиллах санамж бичиг хүртэл зурчихсан байсан. Ингээд Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт капут болсон. Жинхэнэ төрийн бодлого тогтворгүй, хулхи байхын аюулыг харуулсан тод жишээ. Нэгэнт 2030 оны ерөнхий төлөвлөгөө хэрэгжиж чадаагүй ч 2040 оны төлөвлөлт орж байгаа нь сайн зүйл.

-Одоогийн хотын удирдлага таны санаа оноог хэрхэн хүлээн авч байна?

-Надад ямар ч албан тушаал, цалин мөнгө байхгүй, сайн дураараа өөрийнхөө хүслээр ажиллаж байгаа юм. Энд хотын асуудал яригдаж байгаа. Том төлөвлөлт яригдаж байгаа. Би өмнөх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байсан хүн. Би үүний уялдааг мэднэ. Ер нь бид нийтээрээ хотын ерөнхий төлөвлөгөө гэж юу байдаг талаар мэддэггүй. Энэ талаар ойлголт байхгүй явж ирсэн. Тийм учраас япончуудтай хамтарч хийсэн зураг төслийг огт ойлгоогүй. Бүр засаг төртэйгөө ойлгоогүй.

Ерөнхий төлөвлөгөөг зүйрлэвэл машины зураг төсөлтэй адилхан. Машины бүх эд ангиуд хоорондоо уялдаатай ажилладаг.

Тэндээс нэг л юм аваад хаячихвал машин ажиллахгүй. Хотын 2030 оны төлөвлөгөө гэдэг чинь “Приус 30” машины зурагтай адил. Тэр цахилгаан станц, дахин төлөвлөлт, зам нь хоорондоо хэрхэн уялдаж ажиллах вэ гэдгийг л гаргаж, төлөвлөсөн. Гэтэл тэр төлөвлөгөөн дунд гэнэт өөр юм оруулаад ирэхээр зогсоно биз дээ. Хотын 2030 оны ерөнхий төлөвлөгөөнд Баянзүрхийн товчооны цаана V цахилгаан станцыг заавал барих ёстой байсан. Мөн Улаанбаатарын салхины аманд байрлах 20 мянган айлыг орон сууцны хороолол болгох байсан. Энэ бүгдийг одоо хэлж, ойлгуулмаар байна.

"ЦӨӨНХӨӨ БАРЬЦААЛАХ НЬ ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛЫН УТГА УЧРЫГ ҮГҮЙ ХИЙЖ БАЙНА"

-Ардчилсан нам олонх болсон МАН-ын Засгийн газартай нэгдсэн. Таны хувьд хамтарсан Засгийн газарт хэр шүүмжлэлтэй хандаж байна вэ. Хэрэгжүүлэхээр төлөвлөж буй мега төслүүдээс үр дүн гарах болов уу?

-Ер нь МАНАНХҮН гэдэг бол засаглалын муу хэлбэр шүү. Сонгогчид нь МАН-д олонхын саналаа өгсөн. Гэтэл цөөнхөө барьцаанд авах гээд улс төрийн зорилгоор хамтарсан Засгийн газар байгууллаа. Тэрийгээ хэдэн мега төсөл хэрэгжүүлнэ гэж тайлбарлаж байна. Үгүй ээ, иргэд олонхид санал өгнө гэдэг чинь бүрэн эрхийг нь өгсөн гэсэн үг. Тэр мега төслөө хариуцаад яв. Дэлхий дахинд парламент ийм л зарчмаар явдаг. Нэг хүнээр ялсан ч засгаа байгуулаад л явдаг.

Сөрөг хүчин тэрийг нь шүүмжилнэ. Гэтэл шүүмжлэлээс айж цөөнхийг барьцаалж болохгүй. Яагаад гэхээр парламентын засаглалын утга учрыг үгүй хийж байна.

Тэгвэл яах гэж ард иргэд уралдаж, улс төрийн намуудад саналаа өгөх ёстой юм бэ. Яагаад нэгийг нь олонх, цөөнх болгоод байгаа юм бэ. Өнөөдөр эрх баригчдын хийж байгаа алдааг хэлэх сөрөг хүчин алга. Бүх юм холилдож, хүмүүс чинь учраа олохоо байлаа. Сөрөг хүчний шахаа байсан бол ажил илүү хариуцлагатай, хурдтай явна шүү дээ. Бид 2012-2016 онд олонх, цөөнх гээд ямар нэгэн МАНАН байгуулаагүй шүү дээ. Тэр үед МАН-ынхан байнга л жагсаал цуглаан хийдэг байсан. НИТХ дээр байнга л довтолдог байсан. Миний ажлыг маш хатуу шүүмжилж, намайг огцруулах шаардлагыг байнга л тавьдаг байсан ч ажил явдгаараа явдаг байсан. Би хамтарсан Засгийн газарт шүүмжлэлтэй хандаж байгаа. Намайг үүнтэй хутгах хэрэггүй.

Одоо хэлж, ярьж байгаа мега төслүүдээ амжилттай хэрэгжүүлж чадвал Улаанбаатар хотын хөгжлийн том үсрэлт болно. Улаанбаатар хот Богд уулын урд талын хөндий рүү тэлэх боломжтой болох юм. Хамгийн гол нь нийслэл хот ажилгүйдэл, ядуурлаасаа сална.

Тэгж чадахгүй бол баахан дутуу барьсан мега төслийн хогийн овоолго болно. Энд миний сэтгэл өвдөж байна. Богд уулын туннелийг дутуу ухвал яах вэ. Хурдны замын гүүрний баганыг босгоод мөнгөгүй зогсчихвол яана. Дархан-Улаанбаатарын зам гэхэд хэдэн жилээр сунжирч, ард иргэдэд чирэгдэл учруулсан билээ. Энэ тоглоом биш. Ард иргэдээ энэ асуудалд анхаарахыг хүсье. Улаанбаатарын үхэх сэхэхийн асуудал шүү дээ.

-Ардчилсан намын үйл ажиллагаанд оролцож байна уу. Намын шинэ даргын асуудал яригдах болсон. Нэг хэсэг Ардчилсан намд ах нар л байхгүй бол хөгжинө гэж байсан шүү дээ?

-Би Ардчилсан намын үйл ажиллагаанд оролцохгүй байгаа. Тэтгэвэртээ гарсан хүн. Гэртээ номоо бичээд сууж байна. Хотынхоо төлөө контент л хийдэг. Тэр санал санаачлагаа биеэр ирж хэл гэхээр нь уухайн тас очсон. Би ямар ч албан тушаалд очихгүй. Хотынхоо төлөө хаана ч сайн дураараа зүтгэнэ. Намайг хэрэгтэй хүн гэж үзвэл шүү дээ. Би сонгуульд оролцохгүй, одоо болсоон. Юун сонгууль монгууль. Нэг бол хотынхоо хөгжилд санаа оноогоо нэмэрлэнэ, үгүй бол ном бичих мөрөөдлөө биелүүлнэ.

Манай Ардчилсан намыг одоо хар л даа. Яг үнэндээ намаараа МАН-ын барьцаанд орчихоод байна. Ард иргэдэд сөрөг хүчин дутагдаж, тэр орон зайг нь жижиг намууд гүйцэтгэхээр явж байна.

МАН-ын олонх өөрийнхөө ажлыг хий л дээ. 2028 онд иргэд сонгогчид дүнгээ тавина. Том намууд холилдчихсон сонгогчид яаж дүнгээ тавих юм бэ. Ирэх УИХ-ын сонгуулийн утга учир юу болж хувирч байна вэ. Бид олонх, цөөнх болно гэж сонгууль хийдэг биз дээ. Тэр их мөнгө цацахын хэрэг юу байна. Манай нам 2028 онд юу нь зөв, бурууг яаж ярих гээд байна вэ. Парламентын засаглалын утга учрыг жинхэнэ алдагдуулж байна.

"АГУУЛГА НЬ ЗӨВ МӨРТЛӨӨ БУРУУ АРГААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭЭД БАЙНА"

-Сэтгүүлчийнхээ хувьд өөр асуудалд таны байр суурийг сонсох гэсэн юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилсан хууль бус хөрөнгө хураах тухай хуулийн төслийг анхаарч үзэв үү. Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх нэг чухал хуулийн төсөл болж байна. Энэ хууль хэрэгжих боломжтой юу?

-Үнэхээр хууль бусаар, хулгайгаар хөрөнгөтэй болох явдлыг зогсоох нь маш чухал. Ингэж байж нийгэм эрүүлжинэ. Капитализмд нэг нь бизнес хийж, шар махаа хатааж байдаг. Тэдний төсөөлөх ч аргагүй мөнгийг нэг нөхөр авлигаар авчихаар шударга хөдөлмөрлөхийн утга юу байна вэ. Үсчин үсчнээ хийхийн утга юу байна. Тэр авлигад өгсөн мөнгөөр ипотекийн зээлийг хөнгөлсөн бол олон айл өрхийг орон сууцжуулах боломжтой. Энэ утгаараа О.Алтангэрэл сайдын санаачилсан хууль зөв. Гэхдээ нэг аюул бий. Энэ шийдвэрийг улстөрчид гаргавал аюултай. Өөрсдийнхөө дайсны хөрөнгийг хурааж, хэлмэгдүүлж эхэлнэ. ОХУ-д одоо Путинг шүүмжилбэл хөрөнгөө хураалгаж байна.

Сүүлдээ МАН, АН-ыг шүүмжилбэл хөрөнгөө алддаг байдал руу орно. Улстөрчид чөтгөр шиг адтай улс шүү дээ. Юу ч бодож болно. Тийм учраас хүний хөрөнгө хураах асуудлыг зөвхөн шүүхийн журмаар шийднэ гэдэг Үндсэн хуультай.

Хэн нэгнийг гэм буруутай эсэхийг шүүх л хэлнэ. Тэр хүн хууль бусаар хөрөнгөжсөн эсэхийг шүүх тогтооно. Энэ үгийг улстөрчид хэлж огт болохгүй. Хүн орон байрнаасаа хөөгдөж, хөрөнгөө хураалгах нь хамгийн хэцүү. Ийм байдалд хүрвэл бүгд боол болж, дарангуйлагчийг дэмжинэ. ОХУ, Беларусь улс яагаад дарангуйлагчийг дэмжээд байна вэ. Сая Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулиар яагаад Лукашенког дэмжсэн бэ. Яагаад гэвэл Лукашенког дэмжихгүй бол орон байраа хураалгана. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилсан хуулийн төсөл ийм зүйл рүү явчих вий гэж болгоомжилж байна.

Өөрөөр хэлбэл, хөрөнгө орлогын мэдүүлгээ нотолж чадахгүй бол хөрөнгийг нь хурааж авна гэсэн. Шүүхийн шийдвэргүйгээр хурааж авах нь гэсэн ойлголт төрж байна.

Гэтэл ХОМ-ийг гэмт хэргийн шинжтэй гэдгийг шүүх л тогтооно. Татварын байгууллага энийг тогтоовол дээрэм болно. Тийм учраас хэзээ ч хүний өмч хөрөнгийг шүүхийн бус журмаар явуулж болдоггүй. Тэгвэл улстөрчид цадигаа алдаж, бүгдийг нь барьцаалан дарангуйлал тогтоно.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намрын чуулган хаах үеэр шүүх байгууллага руу хандаж, хатуу үг хэлсэн шүү дээ?

-Шүүх дээр хэрэг саатаж болно. Тийм асуудал байна. Шүүгчид бурхан биш, хүн. Янз бүрийн сонирхолд хөтлөгдөнө. Гэхдээ шүүх рүү дайрахаас илүүтэй гаргалгааг нь гаргаж өгөөч. Манайд шүүх асуудал шийдэж чаддаггүй айхтар тээг бий. Энэ бол УИХ-ын гаргасан хуулийн алдаа. Яагаад гэвэл шүүгчид хавтаст хэрэгтэй танилцах гэж хуралд ордог болсон. Шүүгч хэзээ ч хавтаст хэрэгтэй танилцаж болохгүй. Та нар шударга шүүхийн бэлгэ тэмдэг фемидаг мэднэ шүү дээ. Нүд боолттой нь "шударга ёс бол сохор" гэдэг санаа. Шүүгч хавтаст хэрэгтэй урьдчилж танилцана гэдэг бол прокурорын тогтоолын дагуу оюун санаа нь хэлбэржинэ гэсэн үг. Маш их цаг хугацаа зарцуулна. Энэ бүх хэргүүдтэй шүүх ажиллаж чадахгүй байна. Шударга ёсыг тогтоохын тулд Ерөнхий сайдын хэлж байгаа нь зөв. Энэ нийгэмд шударга хөдөлмөрлөж, бизнес хийх аргагүй болно. Ардчилал нурна. Агуулга нь зөв мөртлөө буруу аргаар хэрэгжүүлэх гээд байна.

-Үе үеийн хотын даргын ажилд иргэд шүүмжлэлтэй ханддаг. Х.Нямбаатар хотыг өөрчилж чадна гэдэгт та итгэлтэй байна уу?

-Одоогийн дарга Х.Нямбаатар зоригтой, асуудлыг шийдвэрлэх хүчин зүтгэл гаргаж байна. Гэхдээ түүнд маш том дутагдал байна. Их хүлээцгүй, хүний хэлж байгаа санаа бодолд их дотуур тамиртай хандах юм. Өөрөө их эмзэг хүн байна. Шүүмжлэл хэлэхээр намайг хэлж байна гэж ойлгох юм. Ажил хэргийн шүүмжийг хэн  ч ярина. Тэр болгонд зүгээр ханд л даа. Би хотын дарга байхдаа иргэдээрээ зад шүүмжлүүлж, муулуулаад зогсдог л байсан. Би барилга байшин барих бүх ажлынхаа зөвшөөрлийг иргэдээсээ асуугаад, загнуулаад зогсч байдаг байсан.

Харин хотын иргэддээ хандаж хэлэхэд, Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай. Бидний гэр орон ямар байх, ирээдүйд үр хүүхдүүд маань ямар орчинд амьдрах талаар ярьж байна. Ард иргэд санаа оноогоо хэлж, илэрхийлэх хэрэгтэй.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

51 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 7 цагийн өмнө 103.140.10.217

Салга зөнөг сааралын зөвлөнө гэж юу байхав дээ гудрах л юм хайж яваа

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 185.195.71.218

:)))))))) Дээр шагналаа сонгоно уу — ja.cat/prize

Avatar

Нэргүй 2025-01-29 66.181.191.224

Нямбаа улстөржиж араар нь цөлмөдөг эрүүгийнхнээр дутаа юу. Бат-Үүл хэдхэн жил хотыг толгойлоод улаан цайм идэж дуусгаад явсан. Дээр нь олон айлыг хулхидаж оронмгэргүй болгоод явсан байдаг. АН нэрээр бамбай хийж дээрэм хийдэг танхайчуудын том төлөөлөл дөө.

Avatar

Нэргүй 2025-01-29 178.174.229.45

ARAI OYUERDENE MAN HUNIIG HUDALDAAD AVHAAGUI BGAA DAA . UURIINHUU ESREG HUN BURIIG ESVEL HUADALDAJ AVNA OR SHOROND HIIDEG BOLOOD BGAA SHUU

Avatar

POO 2025-01-29 202.179.25.54

Хамгийн бяртай, ажил хийсэн хотын дарга байсан шүү.

Avatar

Нэргүй 2025-01-29 202.72.243.182

ӨӨРӨӨ БАС ЗӨВЛӨХ ГЭСЭН НЭР ЗҮҮЧИХСЭН ТУУЖ ЯВАА ШҮҮ ДЭЭ нӨГӨӨ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ НЬ ЯАСАН БЭ ХАЯЯА ЯРИЦЛАГА НИЙТЛЭЛ ГАРГАЖ ШАНТААЖЛААД ХЭРГЭЭ ЗАМХРУУЛААД БАЙНА УУ ДАА

Avatar

Зочин 2025-01-29 66.181.160.5

Ухаантай хүний үг яриа өөр юмөөөөө…
Наад Нямбаатардаа сайн зөвлөж хэлж байхгүй бол буруу тийш нь чирээд давхичихаж мэдэх хүн шүүүүүүү..

Avatar

Нэргүй 2025-01-29 43.242.242.59

Улаанбаатар хотын хөгжлийн төлөө хүн бүр санаа тавих ёстой. Бат-Үүл хотын даргад зөвлөж байгаа нь буруу зүйл биш ээ. Хөгжлийн асуудалд улс төржихгүй нэг хүн шиг байвал монгол улс хөгжинөө

Avatar

Зочин 2025-01-29 103.212.118.21

Батүүл өөрөө нямбаагиын барьцаанд орсон

Avatar

Нэргүй 2025-01-29 66.181.160.82

салга хулгайч адгийн сэг нэг ийм талцуулсан элий балай юм байнга хуцнаа тэр украинлуугаа зайлж далд орооч

Avatar

Нэргүй 2025-01-29 202.126.91.116

Uuruus chin bolood AH nam maani sehehgui yyrd iim bolloodoo, uchnuun jol baritsaand bndaa tanias bolood

Avatar

Нэргүй 2025-01-29 103.71.100.75

за л***р өвөө минь бага ш**. хотын дарга байхдаа МАН-ханыг бүгдийг нь ажлаас халж шоронгоор айлгаж ажлыг нь авдаг байсан шүү . ард түмэн мартсан гэж бодоод байнаа

Avatar

Нэргүй 2025-01-29 103.57.94.70

Энэ бас хаанаас гараад ирэв ээ

Avatar

zochin 2025-01-29 202.126.90.234

nuguu l ulig bolson xov xeryylee yarisaar. gudamjnii xeryyleesee salaagyi bn daa. ene metiin chavgants uvgunuus yu ch garaxgyi dee

Avatar

Нэргүй 2025-01-29 139.5.216.151

….тиймээ мар нэг шалтагаанаар л зөвлөмж өгөхөөр нэгдсэн гэх боловч өнөөх л худалч өөнтөг+баатраар барьцаалагдсан шигээ бусдад бүү хэрүүл заа!!Ер нь залуу хзз ч эрт гэртээ суух нь дээр бололтой…

Avatar

Нэргүй 2025-01-29 122.201.19.99

Зөвөө зөв. Баатар хүн ийм л байх ёстой.

Avatar

Нэргүй 2025-01-29 66.181.160.82

тэнэг гаруу

Avatar

Нэргүй 2025-01-29 66.181.177.136

Монголын төлөө бүх нам хамтарч ажиллах хэрэгтэй ш дээ. Үнэхээр зөрөлдөх юм байвал зөрөлдөхийг хэн үгүйсгээд байгаа юм бэ? Бүх нам гол зүйлүүд дээр нэгдэж ажиллавал л Монгол урагшилна. Бүгдийг салгаж, хооронд нь хэрэлдүүлэх гээд байгаа юм уу?

Avatar

зочин 2025-01-29 66.181.187.163

АН хулгай луйврын үүр уурхай харинч үүнийг ойлгон ухамсарлаж хамтран ажиллаж улс орноо өөд нь татах авлигчдаас ангижрах алхамыг МАН бусад намуудтай ханьсан хийж эхэлж байгаа нь танд таалагдахгүй бна уу ккк

Avatar

зочин 2025-01-29 206.75.28.125

хогын новшоос юу асуудаг байнаа
үхсэн хатсаныхаа ном бичих чиний ховыг хэн унших вэ дээ

Avatar

Нэргүй 2025-01-29 103.212.117.41

Ямар ч худлыг олон дахин давтаад байвал үнэн болж хувирдаг! Улс төрийн суртал нэвтрүүлэг (пропаганда) энэ аргаар Бат-Үүлийг "гэмт хэрэгтэн" болтол нь намнасан!! Шүүх нь хүртэл хэргийг нь шүүгээд шүүгээд яллаж чадаагүй! Яаж ч зүтгүүлээд яллах хэрэг байхгүй болохоор арга ядаад орхисон!! Гэтэл харанхуй массын тархинд суулгасан ойлголт арилаагүй, арилах ч үгүй байх?! Тэд одоо хүртэл муу Үүл рүү дайрсаар! Хэлж ярьж байгааг нь ойлголгүй зүгээр л "Муу салга өвгөн" гээд л архираад дайрдаг!!!

Avatar

Нэргүй 2025-01-29 139.5.217.164

чи дарга байсан чи чадахгүй.гэр хорооллыг барилгажуулж чадаагүй утаа багасгаж чадаагүй.яахав чингис бондоор уулзваруудыг томсгосон гавъяа бий бий мэдэж л бн гэхдээ л бас л нөгөө их идэж ууж багахан хийж дүр эсгэдэг нөхдүүдээс ялгарч чадаагүйш дээ.учиргүй нам яриад байлгүй улс иргэдээ яриад жоохон ажил хийвэл хийчихгүй юү.баасаа цэвэрлээд

Avatar

зочин 2025-01-29 66.181.183.142

АН дотор улс орноо урагшлуулах,ард иргадийн амьдралыг дээшлүүлэхийн төлөө бусадтай хамтарч ажиллах чадвартай цөөн хүмүүс бас ч байдаг юм байна,Хэрэв Батүүл мэтийн хүмүүс бол, юм хийж бүтээж буй дүр эсгэж, зураг схем харуулж нийгмийг хуурч байгаад л ихийг идэхийг бодно, Нийгмийн хөрөнгийг яаж идэж уух,яаж өөрсдөө луйврын аргаар таргалж баяжих талаар эд нар баруунд сайн суралцсан туршлага судласан хүмүүс, Чоныг яаж ч тэжээсэн чоно л хэвээрээ үлддэг, Тэр нь илэрч байна

Avatar

хүннү 2025-01-29 202.179.24.219

Чи зөвөлж болно. Танайхан юу гэх хамаагүй.
Наадуул чинь хөл толгойгоо мэддэггүй, тэгсэн байж хүнээс үг сонсох дургүй оркууд. Би нэг зүйлд эргэлзэж байна. Иргэдийнхээ үгийг сонсдоггүй Нямбаатар өөрий чинь үгийг сонсоно гэж байхгүй дээ. Яагаад гэхээр өөрийг чинь Нямбаатар биш Даваадалай гэж орлогч нь урисан. Дараа нь Оюун-Эрдэнэ урисан. Нямбаатар уриагүй ш дээ.

Avatar

Зочин 2025-01-29 139.5.217.234

БАТ ҮҮЛ ЧИ ӨӨРӨӨ МАН-ЫН БАРЬЦААНД ОРЧИХСОН ДАЛДГАР ШҮҮ ДЭЭ. НИЙГЭМ УЛС ТӨРИЙН ЭГЗЭГТЭЙ ЦАГ ҮЕД ҮРГЭЛЖ ДОЛДИГОНОЖ УРВАЖ ЗАЛИЛАЖ ИРСЭН АРЧААГҮЙ ХУЛГАЙЧ БАТ ҮҮЛ ШОРОНД ОРХООС АЙЖ МАН-Д УРВАЖ БУЙ ЦАГ ҮЕ ЮМ.

Avatar

зочин 2025-01-29 202.9.46.33

энэ өвгөн украйнд буудуулчихаагүй ирсэн юмуу?

Avatar

Нэргүй 2025-01-29 66.181.179.122

Хотын даргын зөвлөхөөр ажилласан ч яагаад болохгүй гэж? Эх орны эрх ашиг чухал болохоос намаараа талцах нь чухал юм уу?

Avatar

Нэргүй 2025-01-29 139.5.217.164

танай ардчилсан намыг дэмжиж ирсэн одоо бол уур хүрч харамсдаг харахаас дургүй хүрч байна ман ч нээх шүтээд алга ташаад байх утгагүй хүн нам мам гэж бас хэрэггүй хогнууд дээр нь өмхий сэтгүүл зүй

Avatar

Нэргүй 2025-01-29 66.181.179.122

шар хадны фб-чин минь бүү солиор

Avatar

Нэргүй 2025-01-29 66.181.185.114

Энэ салга цагаан толгойтой хөгцөрсөн хоцорсон өвгөн ямар илжигний толгойгоор зөвлөх вэ дээ. Хотын дарга байхдаа хүүтэйгээ нийлж улсын мөнгө цусласан нүглээ нуух гэж амиа тээж яваа амьтан. Бэрэнгийн хулгайч нартай нийлж их мөнгө цусалсан даа чи, олон айлын гал голомтыг сүйрүүлж гудамжинд гаргасан новшийн луйварчин даа чи.

Avatar

irgen 2025-01-29 66.181.190.73

tenegteed hudlaa dongoj hiin orond gertee tetgevertee gar . Hotiin datga bhdaa huuhdiinhee hamt idej uugaad olon hun hohirooson biz dee.

Avatar

Бодит түүх 2025-01-29 59.153.86.201

Энэ бол бодит түүх, Батүүл ажил хийх бодол байгаа хотод хамааралтай ажилдаа тусалж санаа оноогоо хэлж л байг л дээ, Жишээ нь Нямбаа ажил хийх санаа байна, гэхдээ үг соносож чаддаггүй нь үнэн ш дээ… алдаа оноог нь хэлээд ажилаа л явуулья, гуйж байна …

Avatar

Зочин 2025-01-29 202.126.91.107

Таныг ойлгосонгүй. Ам ажил 2 чинь дандаа зөрж өнөө ирсэн чинь үнэн юм бна. Шуурхай штабын зөвлөх юу хийгээд явж байсан юм бэ?

Avatar

21 2025-01-29 66.181.188.64

ARDCHILAL MONGOLIIG 35 N JIL USTGAJ BAINA

Avatar

Өвгөн Балдан 2025-01-29 59.153.112.83

Барьцаалагдсан гэж тодорхын оронд зүгээр л би төрөлх хотынхүү хөгжлийн төлөө чөтгөртэй ч найзлаж чадна гээд л хэлчихсэн бол таныг илүү үнэлэх байлаа.

Avatar

ККК 2025-01-29 202.9.47.30

НЯМБААТАР ЭНХ АМГАЛАН 2ЫН БАРЬЦААНД ОРЧООД БАЙГАА ЮМ ҮҮ ЭНХ АМГАЛАН НЯМ БАКТЕРИ 2 ЧИНЬ ҮЗЭН ЯДАХ БАГАДАХААР ЯМАР Ч АМЬДРАЛГҮЙ МОНГОЛ УЛСЫН БҮХ АЖ АХУЙН НЭГЖ ИРГЭДИЙГ САНААТАЙГААР ХОРЛОСОН ШИЙДВЭ ГАРГАЖ БАЙНА ЭРГҮҮЛЭН ТАТМААР БАЙНА

Avatar

Нэргүй 2025-01-29 66.181.185.200

olon yum bu huz

Avatar

зочин 2025-01-29 66.181.160.5

Өдийд мертогоор явж байх байсан байна шдэ… Халаг гэж …Батболд гэж нэг муу гомогоос ганц болжээ !!!…

Avatar

ЗАЙЛ 2025-01-29 202.9.47.30

21 Р ХОРООЛОЛД ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨӨР 30 -40 ГАРУЙ АЙЛ ӨРХИЙГ 20 ТЭРБУМААР ХОХИРОСООН СУРАГ АЖИГ ГАРСАН. БИД ЧИНИЙ ҮЙЛДЭЛ БҮРИЙГ ХЯНАХ БОЛНО.

Avatar

БАЯНХОШУУНЫ ИРГЭН 2025-01-29 43.242.242.141

ЗА БОЛЬ БОЛЬ БАТ-ҮҮЛЭЭ. ЧИНИЙ ЗАСГИЙН ҮЕД ЯАЖ ГЯЛАЙЛГАЛАА? ХҮҮГИЙН ЧИНЬ ТЕНДЕР, ЗАЙСАНГИЙН ХАУС, БАЯНХОШУУНЫ ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ, ТАУН ХАУС, ОРЛОГЧ БАТААГИЙН ЛУЙВАР. ИЧЭЭЧ

Avatar

Нэргүй 2025-01-29 202.9.40.224

Анхнаасаа НАХЯ ны тавиул байсан юм

Avatar

DGG 2025-01-29 139.5.217.242

МАНАЙ НАМ БАРЬЦААНД ОРСОН ГЭЭД ХЭНД ГАЙХУУЛААД БАЙГАА ЮМ

Avatar

Нэргүй 2025-01-29 103.212.117.11

БУРИАДУУД УГААСАА ХОЁР НҮҮРТЭЙ !!! ОРОСЫН БУРИАДУУДЫГ ХАР !!! ХЭЛ УС , БИЧИГ СОЁЛ , УГСАА ГАРВАЛ РУУГАА НУЛИМСАН МОНГОЛ ЦАРАЙТАЙ УСТАЖ ЯВАА ҮНДЭСНИЙ ЦӨӨНХИ БОЛСОН ! ОРОСУУД ЦЭРГИЙН НАСНЫХНЫГ НЬ ХАМГИЙН ТҮРҮҮНД УКРАИНЫ ДАЙНД ХӨӨРГӨН ЯВУУЛААД ДУУСГАСАН !!! МАНАЙ БУРИАДУУД ГЭЖ ЭНД ТЭНД ХОР ХУТГАЖ ХОВ БАЗСАН АРХИЧИН ЗУСАР ДОЛДОЙНУУД БОЛЦГООСОН ! ТЭДНИЙ НЭГ НЬ БАТҮҮЛ !

Avatar

Зочин 2025-01-29 76.220.74.140

Ямар ацных нь нам байхав дээ.Ямар ч нам монголыг хөгжүүлж чадахгүй байна шүү дээ. Одоо монгол улсад шударга ёс,зөв зохистой эдийн засгийн бодлого ус агаар мэт хэрэгтэй байна.

Avatar

БИД МОНГОЛЧУУД 2025-01-29 202.70.43.34

"ХҮЛЭЭЦГҮЙ, БУСДЫГ СОНСДОГГҮЙ, ӨӨРИЙХӨӨ ГӨЖҮҮДЭЛДЭГ, ӨӨРИЙХӨӨ АРГА БАРИЛААЛ Л АЖИЛЛАДАГ, ЮМАНД ХЭТ ДОТУУР ТАМИРТАЙ ХАНДДАГ, БУСДЫГ ХЭЛСЭН ҮГИЙГ ХУВИЙН ХАРИЛЦАА ХАНДЛАГААР ХҮЛЭЭЖ АВДАГ" зэрэг нь Монголчуудын Харилцаа Хандлага мөнөөс мөн, Тийм мөртлөө НИЙТЭЭР БҮТЭЭМЖГҮЙ , ХИЙЖ ГАВЬСАН ЮМГҮЙ АРЧААГҮЙХЭН АМЬДАРЦГААЖ БНА ДАА

Avatar

Нэргүй 2025-01-29 202.70.38.50

Нэг их юм хийсэн хүн та дарга л байсан даа хийвэл чхийх боломж байсан шүү ингэж төлөвлөөд тэгсэн дараагийн дарга тэгсэн ёоо болио одоо чи тэтгэвэртээ суу зөвлөх гэсэн чинь баахан улс төр яриад л тийм мундаг юм бол хийх эрх мэдэл 30 жил байсан шүү

Avatar

Б 2025-01-29 202.131.225.197

зөндөө юм хийсэн бсда минь. 30 жил танай коммунист н о в шнууд удирдсан байдаг байгаа шүү, тролл г чий минь.

Avatar

Б 2025-01-29 202.131.225.197

харин ч 4хөн жилийн дотор зөндөө юм хийсэн шүү бсда минь. танай коммунинст н ов шнууд харин 30 жил хотыг минь удирдаж дэлбэлсэн шүү. тролл г ичйи минь.

Avatar

Иргэн 2025-01-29 157.15.7.107

Бат үүл шиг хотыг хотын төрхтэй болгосон дарга байхгүй шүү. МАХН% МАН бол балгас л босгосон

Avatar

Зочин 2025-01-29 66.181.178.54

Үүлд хэнд ч байхгүй нэг үнэт зүйл бий. Энэ нь хотоо хөгжүүлэх.

Avatar

Нэргүй 2025-01-29 202.70.43.34

Үүл дарга байхад Хотод шал өөр өнгө гялбаа, итгэл найдвар төрүүлж, хувьсгалын чанартай шинэ шинэ содон ажлууд эхлүүлж байсансан…даанч МАН дангаараа аваад бараан он жилүүд боллоодоо хөөрхий ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж