Шахмал түлшний үнэ нэмэгдэхгүй, хомсдол үүсээгүй

Шахмал түлшний үнэ нэмэгдэхгүй, хомсдол үүсээгүй

Шахмал түлшний үнэ нэмэгдэхгүй, хомсдол үүсээгүй

Сүүлийн өдрүүдэд “Тавантолгой түлш” компанийн шахмал түлшний үнэ гуравдугаар сарын 1-нээс нэмэгдэнэ” гэх мэдээлэл цацагдах болсон. Энэ асуудлыг тус компаниас тодруулахад “Ташаа мэдээлэл байна. 25 кг-тай нэг шуудай шахмал түлшийг 3750 төгрөгөөр худалдаалж байгаа. Үнэд өөрчлөлт оруулах шийдвэр гараагүй. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар борлуулалтын 555 цэгээр шахмал түлш борлуулж байна. Үйлдвэрлэл, түгээлт хэвийн, нөөц хангалттай байна” гэлээ.

Тус компани зүүн болон төвийн үйлдвэртээ хоногт 2500-2800 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Борлуулалтын цэгүүдийн захиалгын дагуу хоногт 2500-3000 тонн түлшийг борлуулалтад гаргаж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн 26 агуулахад 50 гаруй мянган тонн шахмал түлшний нөөцтэй байна гэж тус компаниас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-28 66.181.177.136

Дан хувийн хэвшлийнхэд итгэх арга байхгүй. Хувиа л хичээцгээж байгаа шүү дээ. Хувийнхан бусдыг бодно гэж хэзээ ч байхгүй. Аль болохоор бусдыг шулахыг боддог. Хэцүү дээ. Төрийн хяналт заавал байх ёстой. Гэхдээ боломжтой зүйлүүдэд төр оролцох хэрэггүйг тэртэй тэргүй бүх хүн мэдэж байгаа.

Avatar

Зочин 2025-01-28 139.5.216.210

Төр оролцсон юм бүхэн бүтэлгүй, хувийн хэвшлээр хийлгээд, төр хяналтаа сайн тавихад л болох маш олон юманд төр орж хутгалдаад, тэр бүр дээр нь шимэгчид, авилгачид зоолоод л, зувчуулсанаараа хахуульдаж улам дээшээ зүтгэцгээгээд л

Avatar

Нэргүй 2025-01-28 202.9.41.72

Хачин жижиг шачиг юм яриж хулгайг халхлах гэж хулгайч. х***а манж атгаг арга шааж хулгайчуудыг яаарлтай устга.

Avatar

Нэргүй 2025-01-28 202.9.41.72

Хачин жижиг шачиг юм яриж хулгайг халхлах гэж хулгайч. х***а манж атгаг арга шааж хулгайчуудыг яаарлтай устгаач.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж