Газа: Эхний ээлжийн 33 хүний 8 нь нас баржээ

Хуучирсан мэдээ: 2025.01.28-нд нийтлэгдсэн

Газа: Эхний ээлжийн 33 хүний 8 нь нас баржээ

Газа: Эхний ээлжийн 33 хүний 8 нь нас баржээ

Гал зогсоох хэлэлцээрийн эхний шатанд барьцааны 33 хүнийг суллах ёстой байсан ч тэдний найм нь нас барсныг Израиль мэдэгдлээ. Израилийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Дэвид Менсер хэлэхдээ "Бид барьцааны хүмүүсийн нөхцөл байдлыг илтгэсэн жагсаалтыг Палестины зэвсэгт бүлгээс хүлээж авсан. Хамасаас өгсөн мэдээлэл Израилийн тагнуулын жагсаалттай таарч байгаа тул би хуваалцаж байна. Эхний ээлжинд суллах байсан 33 хүний найм нь Хамасынхны гарт амь үрэгдсэн байна. Ар гэрүүдэд нь мэдээллийг хүргэсэн байгаа" гэжээ.

Нэгдүгээр сарын 19-нд эхэлсэн гал зогсоох хэлэлцээрээс хойш долоон эмэгтэй суллагдаад байна. Үүний хариуд 290 гаруй палестин хоригдлыг Израилийн шоронгоос суллажээ. Пүрэв гаригт дараагийн гурван хүнийг суллана. Тэдгээр нь энгийн иргэн Арбел Ехуд, цэрэг эмэгтэй Агам Бергер болон нэр нь мэдэгдээгүй өөр нэг хүн байгаа юм. Улмаар Бямба гаригт дахин гурван хүнийг суллана.

Израилийн мэдээлж буйгаар барьцааны хүмүүсийн 34 нь хэдийнэ нас барсан аж.

Хэлэлцээрийн хоёрдугаар шат ирэх сарын 4-нөөс эхэлнэ. Энэ шатанд үлдсэн барьцааны хүмүүсийг суллах ба Израилийн цэргүүд нутаг дэвсгэрээс бүрэн гарч, тогтвортой тайван байдлыг тогтоох юм. Ингээд өмнө дурдсанчлан, гурав буюу сүүлийн шатанд Газын зурвасын сэргээн босголтыг эхлүүлнэ. Мөн нас барсан барьцааны хүмүүсийн цогцсыг эргүүлэн өгнө.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж