Афганистан дахь Дэлхийн хүнсний хөтөлбөрийн /WFP/ тэргүүний мэдэгдсэнээр, тус агентлагаас тусламж хэрэгтэй байгаа олон сая афганчуудын зөвхөн тал хувьд нь хүнсний тусламж үзүүлж дийлэхүйц нөхцөл байдалд орсон байна. Тодруулбал, Даваа гаригт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтоноос гадаадад үзүүлж буй болон үзүүлэхээр төлөвлөж буй бүхий л тусламжийг 90 хүртэлх хоног зогсоох зарлиг буулгасан. Улмаар зарим хүмүүнлэгийн байгууллагууд санхүүжилтээ алдаж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болж байгаагийн нэг жишээ нь "WFP" болов.
Энэ тухай Дэлхийн хүнсний сангийн суурин төлөөлөгч Шиао-Вэй Ли Ройтерс агентлагт хэлэхдээ "Маш олон хүн зөвхөн талх, цайгаар л амьдарч байна. Бүр нарийн яривал зургаан сая афган хүн өдөрт нэгээс хоёр удаа хооллодог. Гэвч энэ нь ямар ч шим тэжээлгүй, зүгээр л талх, цай" гэжээ.
Афганистан 2021 онд эдийн засгийн хямралын ирмэгт тулж, талибанууд засгийн эрхийг гартаа авснаас хойш тус улсад үзүүлэх олон улсын хөгжил, аюулгүй байдлын тусламж, банкны салбар нь бүхэлдээ царцсан байдаг. Үүнээс хойш ашгийн бус байгууллагуудаар дамжуулан, засгийн газрын хяналтыг тойрч яаралтай тусламж үзүүлж эхэлсэн байна. Гэвч сүүлийн жилүүдэд талибууд эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлах болсон.
Шиао-Вэй Ли Афганистан дахь гурван жилийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгахынхаа өмнөхөн Ройтерс агентлагт хэлэхдээ, санхүүжилтийг танасан нь энэ жилийн цочир ширүүн өвлийн улиралд хоол хүнсний өндөр хэрэгцээтэй байгаа 15 сая афганчуудын тал хувь нь хоол хүнсээ авч чадахгүй байдалд хүргэсэн байна.
НҮБ-ын мэдээлснээр, Афганистаны хүмүүнлэгийн төлөвлөгөөг 2024 онд 2023 оны мөн үетэй харьцуулахад ердөө тал хувийн санхүүжилтээр төсөвлөсөн байжээ. Гэвч АНУ хүмүүнлэгийн тусламжаа зогсоосноор 2025 онд байдал улам хүндэрнэ гэдгээс "WFP" эмээж байна. Дашрамд дурдахад, 2024 онд Афганистанд төсөвлөсөн мөнгөний 40 гаруй хувийг АНУ-аас хандивласан байсан. Энэ нь тухайн ондоо АНУ-ыг хамгийн том хандивлагч болгоод байв. Гэвч 2025 онд хэрхэх нь одоог хүртэл тодорхойгүй байна. Барууны зарим дипломат, хүмүүнлэгийн албаныхан Афганистанд үзүүлэх тусламж зарим талаараа Судан, Украин, Газад тохиолдсон дэлхийн онц байдлын улмаас, мөн талибанууд эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарласантай холбоотой гэж мэдэгджээ.
Олон улсын эрүүгийн шүүхийн прокурор өнгөрсөн долоо хоногт Талибаны оюун санааны дээд удирдагч Хайбатулла Ахунзадаг эмэгтэйчүүд, охидыг хавчиж, шахаж байна хэмээн буруутган, баривчлах хүсэлт гаргаснаа зарласан юм.
Шиао-Вэй Ли хэлэхдээ, олон улсад Афганистаны нэр хүнд буурч байгаа ч өгсөн тусламж нь хэрэгтэй хүндээ хүрч байгааг нотлохыг "WFP" хичээж байгаа аж. Гэхдээ итгэл найдвараа алдалгүй, санхүүжилтийг танаж, албан ёсны хязгаарлалтыг үл харгалзан "WFP" дасан зохицож, эмэгтэйчүүдэд хүрч чадсан гэж Шиао-Вэй Ли мэдэгджээ.
Ovgon 2025-01-28 192.82.65.103
хохин ээ тэнэг мусулманууд, өөрсдийнх сонголт. Өөрсдөө энэ замыг сонгосон, алийн болгон америк тэжээхэв дэ.
traknigly 2025-01-28 50.147.160.114
TOmi+@ ? _ ;
nuguun musilman shashint bayn ulsuud yagaad tusalahgui bnaa 2025-01-28 66.181.189.229
sayd arab katar emierit oman geed olon bayn arab ulsuudiin yagaad osgolon shashin negt ah dvvgee tejeej tusalahgui bna.getel ted evropt bgaa musilmanuud olon svm mechet barij ugj sanhvvjilvvlij baigaa shuu..
зочин 2025-01-28 202.21.98.174
монголыг я ийм л болгох гээд жухаа нарыг бөөн бөөнөөр нь оруулж ирж аан-үүдээ сөхрүүлэх менежмент яваглдаад байгаа юм биш үү
Нэргүй 2025-01-28 103.57.92.180
шал тэнэг оновчгүй харьцуулалт байна