Байр суурь: ААН-үүд урьдчилж татвар төлөхийг эсэргүүцэж байна

Байр суурь: ААН-үүд урьдчилж татвар төлөхийг эсэргүүцэж байна

Байр суурь: ААН-үүд урьдчилж татвар төлөхийг эсэргүүцэж байна

Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлэгт оролцож буй талуудын байр суурийг хүргэж байна.


ОРЖ ИРЭЭГҮЙ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ САР БҮР ТАЙЛАН ХИЙЖ ТАТВАР ТӨЛЖ БАЙНА

МҮХАҮТ-ийн удирдах зөвлөлийн гишүүн "Урбанек" компанийн гүйцэтгэх захирал Б.Лхагважав:

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль 2019 онд шинэчлэгдэж, 2020 оноос хэрэгжсэн. Энэ маш сайн хууль болсон. Хууль дотор шатлал оруулж ирсэн. Жишээлбэл, аж ахуйн нэгжийн 90 гаруй хувь нь, аж ахуйн нэгжийн орлогын албан татварынхаа 90 хувийг буцаан авч байгаа. Тэгэхэд хувь хүн НӨАТ-ийн 20 хувийг л буцааж авдаг. Нөгөө талаасаа 1992 оноос аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай холбоотойгоор дөрвөн удаагийн өөрчлөлт орсон. 1992-1997 онд аж ахуйн нэгжид 45 хувийн татварыг дөрвөн шатлалаар өгч байсан. Өнөөдөр 25 хүртэлх шатлалаар өгч байгаа. Одоогийн гол асуудал нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нь нэг зүйлээр шахагдаад байдаг. НӨАТ-ын бүртгэлийг Монгол Улс 30 жил буруу хийж ирсэн. НӨАТ мөнгөн суурин дор явагдах ёстой. Тодруулбал, мөнгө орж ирсэн үед тайланд тусгана. Тэгэхгүй бол нялтлан бодох сууриар яваад аж ахуйн нэгжийг НӨАТ-ийн өрөнд оруулаад байгаа асуудал байна.

Өөрөөр хэлбэл, орж ирээгүй мөнгөнийхөө төлөө сар бүр тайлан хийж татвар төлж байна. Тэгэхээр нөгөө хуулийнхаа буруу технологийн алдааг аж ахуйн нэгжид гаргаж ирээд байна шүү дээ.

Хоёрдугаарт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд байгаа зургаан тэрбум хүртэлх тоон дүнгүүд байгаа. Үүнийг бид 2019 онд өөрчлөлт оруулахдаа 3 тэрбумыг 6 тэрбум болгож байсан. Одоо дээр нь нэмээд 300 сая төгрөгийн асуудал байгаа. Энэ тоонуудыг одоо өөрчлөх ёстой. Доод тал нь 12 тэрбум төгрөг болгох шаардлагатай. Ер нь татварын хууль дотроо мөнгөн дүнтэй хязгаарлалтын тоог авахдаа жил бүрийн инфляцтай уялдуулж, автоматаар өөрчлөгддөг томьёо оруулж ирэх ёстой. Тэгэхгүй бол тоон дүн тавьдаг тэр нь жил чанараа алдана. Зургаан тэрбум төгрөг гэдэг таван жилийн өмнөх 12 тэрбум төгрөг шүү дээ. Гэтэл зүгээр мөнгөний ханшны уналтаас болж өндөр татвар төлөгч болж байна. Энэ бол маш хохиролтой асуудал.

ТАТВАРАА ТӨЛДӨГ НЭГ ХЭСЭГ НЬ ТӨЛӨӨД, ҮҮНИЙ ЦААНА ТӨЛӨХГҮЙ ЯВААД БАЙГАА НЭГ ХЭСЭГ БАЙНА

Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Г.Алтанзаяа:

-Татварын асуудлыг ихэвчлэн хувь хэмжээн дээр авч үздэг. Монгол Улсын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль жижиг бизнесүүдийн хувьд нэг хувийн татвартай дэлхийд байхгүй хувь хэмжээ гэж харагддаг. Үүнээс харахад татвар өөрөө шударга мэт харагдаж байгаа. Татвар байна гэдэг татварын цаана түүний тайлан, тооцоо, түүнтэй холбоотой олон зүйлүүд бий. Тиймээс бүгд эрх тэгш хуулиа дагаж, мөрдөж чадаж байна уу гэдэгт асуудал бий. Тиймээс миний хувьд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай холбоотой хуулийн этгээдийн тайлан болон ирцийн асуудлыг авч үзсэн. Үндсэндээ татвараа төлдөг нэг хэсэг нь төлөөд, үүний цаана төлөхгүй яваад байгаа нэг хэсэг байна. Ингэхээр л шударга бус, үр ашиггүй байдал үүсч байна. Тийм учраас хуулийг дагаж мөрддөг энэ харилцааг л Монгол Улс цаашид татварын хуульдаа анхаарч үзээсэй гэж бодож байна.

ИРГЭДИЙН ЦАЛИНГААС АВЧ БАЙГАА ТАТВАР ӨНДӨР БАЙНА 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: 

-Өнөөдрийн байдлаар татварын асуудалтай холбоотой 110 мянга гаруй санал ирсэн байна. Татварын бодлого гэдэг бол тухайн Засгийн газрын гол суурь бодлого нь байдаг. Мэдээж өнөөдрийн ярьж байгаа татварын тухай санал, гомдлуудыг бүгдийг нь шингээж авч үлдэхийг эрмэлзэж, Засгийн газарт өргөн барихыг хичээж ажиллах болно. Тэгэхгүй бол зүгээр гишүүд байж байгаад татварын тухай хуулийг өргөн бариад явах нь зохимжгүй. Хэлэлцүүлгийн үр дүнд хамгийн гол яригдаж байгаа зүйл нь иргэдийн гар дээрээ авч байгаа бодит цалингаас авч байгаа татвар өндөр байна. НДШ өндөр байна гэдэг асуудал яригдаж байна. Үүнийг орлого багатай иргэдэд яаж илүү хөнгөлөх, чөлөөлөх вэ гэдэг дээр бид анхаарна. Хоёрдугаарт НӨАТ-ийг өндөр байна гэж хэлж байгаа иргэд байгаа. Мөн бүх ААН-үүд НӨАТ-т хамрагдахгүй байна, баримт өгөхгүй байна гэх асуудлыг ярьж байна. Харин ААН-үүдийн хувьд хуримтлалтай болж чадахгүй байна гэдэг асуудлыг ярьдаг.

Мөн шинээр бизнесээ эхлүүлж, өргөжүүлж байгаа иргэдэд ямар нэгэн татварын дэмжлэг, хөнгөлөлт байхгүй байна. Татварыг урьдчилж аваад байна гэх санал хэлж байна.

Манай ААН-үүдийн хэлж байгаагаар борлуулалт хийгдээд мөнгө нь орж ирсэн үед татвараа авдаг зохицуулалт шаардлагатай байна. Энэ эргээд хийсвэрээр ААН-үүдийг банкнаас, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авхуулах зүйл рүү оруулж байна. Тэгэхээр энэ бүгдийг яаж сайжруулах уу, мөн эргээд айл өрхүүдэд дарамтгүй байх тал дээр анхаарч асуудлыг судалж байна.

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-01-28 103.212.119.196

ОУВС-гийн хоригт орж байна гээд Чойжилсүрэн Сангийн сайд байхдаа цалингаас авдаг НДШ-ийн хувийг эрс нэмэгдүүлсэн,одоо тэр хоригоос гарсан учраас нэмэгдүүлсэн ндш-ийн хувиа буцаан багасгах хэрэгтэй.Ажил хийгээд цалин авдаг хирнээ амьдрал дээшлэхгүй байна.

Avatar

Нэргүй 2025-01-28 66.181.187.111

tegvel bugd tatan buugdah bhdaa ymar nohduud iim shiidver gargaad bnaaaa

Avatar

Харуулах боломжгүй. 2025-01-28 50.147.160.114

Харуулах боломжгүй.

Avatar

Taxman 2025-01-28 202.9.46.123

Жижиг аж ахуйн нэгжүүддээ мөнгөн сууриар НӨАТ, орлогын татвар ногдуулдаг болж болно. Гэхдээ улс орон маань татвараас зугтах, зайлсхийх, татвараа хойшлуулах явдлаа дийлэхгүй болно. Буцаагаад аккруэл буюу нэхэмжлэл суурьтай болгох гэж 10 жил болно. Овоо цахимжиж бэхжиж, биежиж яваа татварын систем чинь нураад унана даа.

Avatar

Бат 2025-01-28 202.126.89.15

ААН д бараа материалаа Нарантуул ,Брилгын материалын дэлгүүр захуудаас хужаагын үнээс 5-10 нугарсан үнээр авч байгаа гэтэл тэд нар нөоат н баримт өгдөггүй нэхвэл дахиад 10 % нэмж өг гэдэг баримт өгөхгүй бна гээд гомдол мэдүүлээд хэзээ ч худалдан авагчидын талд шийдвэрлэгдэхгүй сүүлдээ гомдол мэдүүлээд хариу өгөхөө байсан наймаачид бол байцаагчидыг худалдаад авчихсан байдаг гэсэн таварын орчиноо бүрдүүлэхгүй бол ААН үүдээ татаж унагаал явна энэ талаар анхаараачээ

Avatar

Үйлдвэрлэгч 2025-01-28 202.126.90.182

нөат-г 5% болгоод бүгд төлдөг болгоё. ндш-г ажил олгогч 3%, ажилтан 5% болгоё.

Avatar

Нэргүй 2025-01-28 202.131.225.197

Хятад НДШ ААН 16-20%, ажилтан 8% гсн

Avatar

зочин 2025-01-28 103.140.10.222

Татвар багасгаж болно. Харин Боловсрол, эрүүл мэнд, тэтгвэр, тэтгэмж, цагдаа цэрэг, сум дүүрэг хот, яам хүртэлх төр захиргааны албан хаагчид гээд төсвийн зардлуудаа яаж буулгах вэ. Үндсэн хуульд өөрчлөлт хийж боловсрол эрүүл мэндээ өөрсдөө даагаад татвараа багасгачих аа

Avatar

Нэргүй 2025-01-28 202.55.188.121

Жижиг аж ахйу нэгжийн бохлуулалтын 300дотор бол 1 хувь татвар төлдөг. Энэ сайн, гэхдээ нөт-н босно нь 50сая байхаар жижиг болон хувиараа бизнес хийж бөйгаа хүмүүст. Нөат -н дарамт үүснэ. Уялдаа холбоо байхгүй. Нөат-н босгыг адилхан 300 сая болгох хэрэгтэй

Avatar

Иргэн 2025-01-28 66.181.190.235

Нарантуул, Барс, 100- айл гэсэн захуудад ажилдаг тэрбум тэрбумын орлоготой хүмүүс ямар ч татваргүй олон жил явлаа ард нь татварын албаныхан байдаг!!! Монгол улсын татварын алба авилгадаа идэгдсэн арчаагүй газар болжээ!!!

Avatar

Нэргүй 2025-01-28 45.38.18.50

НӨАТ 2%, Аж ахуйн нэгжийн албан татвар 2% болох ёстой. Нийгмийн даатгал бас 2%, ажил олгогчоос авдаг татвар бас 2% болох шаардлагатай. Энэ олон татваруудыг чинь аж ахуйн нэгжүүд болон хэрэглэгч нар дийлэхгүй байна. Монголд төрийн үйлчилгээ гэж байхгүй болсон, олигтойхон байсан бол татвар төлсөн ч яахав. Үйлчилгээ байхгүй, хулгайлаад байхад хэн татвар төлөхийг хүсэх билээ

Avatar

Нэргүй 2025-01-28 85.12.7.162

Зөв ш дээ, ямар ч борлуулалт хийж чадаагүй байхад татвар төлнө гэдэг бол солиорол. Цалин ороогүй байхад татвар төлдөг билүү? Татвар аймшигтай нэмэгдсэн, харин ч буулгах ёстой. Татвар төлөгчдийн мөнгийг үнэхээр их хулгайлж байна. Боловсролын Зээлийн Сангийн хулгай, Хөгжлийн банкны хулгай, Нүүрсний хулгай, Ногоон автобусны хулгай, Нийгмийн даатгалын 360 тэрбумыг МАН-ын гишүү, УИХ-ын гишүүн асан, Бишрэлт группын Ундармаа хулгайлаад, 2-хон жилийн ял аваад алга боллоо.

Avatar

Иргэн 2025-01-28 202.126.93.194

Зөв зүйтэй саналууд байна. Дэмжиж байна. Ирэх хаврын хуулийн өөрчлөлтөд их найдлага тавьж байна. Аж ахуй нэгжүүд томрох тусам ажлын байр нэмэгдэнэ, өрхийн орлого нэмэгдэнэ.

Avatar

иргэн , 2025-01-28 59.153.84.210

зээлээр борлуулчихаад мөнгө нь орж ирээгүй бхад л урьдчилаад татвараа төл гэж шаарддагыг л болих хэрэгтэй бна даа

Avatar

санхүүч Б 2025-01-28 202.55.183.178

Маш зөв саналууд байна. Дэмжиж байна. Лхагважав муугүй залуу юмаа. Энэ хүнийг Танхимын дарга болгох байсан юм даа.

Avatar

татвар төлөгч 2025-01-28 202.179.22.28

Гол нь бидний татварыг энэ эрх мэдэлтнүүд нь хуваагаад цөлөмчих нь юутай гаслантай вэ,күэ бүр орж ирээгүй орлогоос татвар авах нь бүр АРАЙ АРАЙ

Avatar

Нэргүй 2025-01-28 202.9.41.72

х***а манж хог шаарууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж