Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвөөс сар шинийн баярыг угтан жил бүр “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг уламжлал болгон зохион байгуулдаг.
Энэ жилийн үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 1-27-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Үзэсгэлэн худалдаа "Соёолж молл", "Их наяд" худалдааны төвд өдөр бүр 09:00-20:00 цагт болно.
Зохион байгуулагчдын зүгээс гурав дахь жилдээ зохион байгуулж буй тус үзэсгэлэн худалдаа нь нийслэлийн есөн дүүргийн жижиг дунд худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байгаа гэдгээр онцлог бөгөөд түрээсийн төлбөр авдаггүй, хотын А бүсэд болдог нэгдсэн худалдаа гэдгээр онцлог болохыг хэллээ.
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хүрээнд сүүлийн гурван жил уламжлал болгон зохион байгуулж буй "Амар байна уу" үзэсгэлэн худалдааны нэг онцлог нь хувь хүмүүс болон аж ахуй нэгжүүдийг дэмжих, үндэсний үйлдвэрлэгчдээ сурталчлах зорилготойгоор ямар ч түрээсийн төлбөргүй талбайг худалдаа эрхлэгчдэд санал болгодог. Тиймээс бусад үзэсгэлэн худалдаа болж байгаа газруудаас хамгийн хямд үнийг үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчид маань санал болгодог. Иргэд гарын бэлэг, бусад зүйлсийг сонгохдоо ихэвчлэн импортын бараа, бүтээгдэхүүн сонгодог. Харин тус үзэсгэлэн худалдааг зорин очсоноор үндэсний үйлдвэрлэгчдийн ур хийц, сэтгэл шингэсэн бүтээгдэхүүнийг нэмэгдэл хөлсгүйгээр авах боломжтойг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.
""АМАР БАЙНА УУ" ҮЗЭСГЭЛЭНГЭЭР ХУДАЛДАА ЭРХЛЭГЧИД ӨНГӨРСӨН ЖИЛҮҮДЭД 40-50 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛСОН"
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Д.УНДАРМАА:
-Монгол Улсын хэмжээнд сар шинийн баяраар 1.3 их наяд төгрөг Хятад руу валют болж гардаг тооцоолол байдаг. Тэгвэл 2023 онд "Амар байна уу" үзэсгэлэнгээр 40 гаруй тэрбум төгрөг, өнгөрсөн 2024 онд 51.8 тэрбум төгрөгийн орлогыг жижиг дунд худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид олсон статистик гарсан. Тиймээс иргэд маань импортын бараа бүтээгдэхүүнийг цагаан сарын бэлэг болон бусад хэрэглээндээ сонгохоос илүүтэй үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжихийг хүсч байна.
Дотооддоо үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрлэгчдийн сэтгэл шингэсэн бараа, бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах, хүргэх зорилготой өргөтгөсөн худалдаанд есөн дүүрэг, 21 аймгийн худалдаа эрхлэгчид оролцоно.
Мөн хотын А бүсэд болж байгаагаар онцлог.
"220 ГАРУЙ УРАН БҮТЭЭЛЧИД 21 ХОНОГ ӨВ СОЁЛОО СУРТАЛЧИЛНА"
Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Э.ЦЭНД-АЮУШ:
-Нийслэлийн Засаг даргын захирамжаар уламлжлал болгон зохион байгуулдаг хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны "Амар байна уу" цогц үзэсгэлэн худалдаа нь ирэх сарын 1-27-нд болох бөгөөд өдөр бүр соёл урлагийн хөтөлбөртэй. Бид 2024 оноос зохион байгуулалтад хамтарч ажиллаж эхэлсэн. Энэ жилийн тухайд нийслэлийн соёл урлагийн газрын харьяа 11 байгууллага, 220 гаруй уран бүтээлчид 21 хоногийн хугацаанд соёл урлагийн үйл ажиллагааг хийхээр төлөвлөсөн.
Сар шинийн баяр гэдэг зөвхөн мэндэлж, хүндэлж, уулзаж, учраад өнгөрөх баяр биш. Төрт ёсны баяр гэдэг утгаар өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах, таниулах зэрэг ач холбогдолтой.
Тиймээс хоёрдугаар сарын 1-нд 11:00 цагаас албан ёсоор нээлтээ хийнэ. Улаанбаатар театр 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн бусад өдрүүдэд нийслэлийн долоон дүүргийн соёлын ордон оролцож байгаа. Дээрх уран бүтээлчдээс гадна энэ цагийн шилдэг соёлын уран бүтээлч, соёлын өв тээгч, судлаачдыг хөтөлбөрийн хүрээнд урьж оролцуулна. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэлийн худалдаа үйлчилгээг дэмжихээс гадна өдөр бүр соёлын өвөө сурталчлан таниулах тул иргэдээ идэвхтэй ирэхийг, оролцохыг урьж байна.
Зочин 2025-01-28 59.153.115.132
Хаана болохыг нь бич сэтгүүлч шүү юм бол ундармаа гуай бичиг үсэг тайлагд
Нэргүй 2025-01-28 103.168.34.203
Хаана болох юм бэ? Талбай дээр юм уу?
Нэргүй 2025-01-28 202.9.41.72
Үхсн ацны чин цгаан сар хулгай зэлгээ нүүрлцн аймшгийн бхад.
Нэргүй 2025-01-28 43.228.129.134
haana ve