Хил хаахтай холбоотойгоор Замын-Үүд-Эрээний хил дээр оочер ихэсчээ

Хил хаахтай холбоотойгоор Замын-Үүд-Эрээний хил дээр оочер ихэсчээ

Хил хаахтай холбоотойгоор Замын-Үүд-Эрээний хил дээр оочер ихэсчээ

Хоёр улсын гэрээний баяр, амралтын өдрийн хуваарийн дагуу цагаан сараар Хятад, Монгол улс хилээ тус бүр түр хаадаг. Хятадын хувьд маргаашаас /2025.01.29/ эхлэн гурав хоног хилээ хаана. Хятадын цагаан сарын баярын гурав хоногт л тус улстай хиллэдэг авто замын есөн боомтыг түр хаах хуваарь гарсан бөгөөд түүнээс хойш ачаа барааны таталт, хилээр нэвтрэх ажил хэвийн үргэлжлэх юм.

Цагаар сар дөхсөн энэ өдрүүдэд жил бүр хилийн боомтын ачаалал ихэсдэг бөгөөд ойрын өдрүүдэд Замын-Үүд-Эрээний хилийн боомт олны хөлд дарагдаж, оочер ихтэй байгааг иргэд цахим хуудаст бичжээ.

Учир нь худалдаа наймаа эрхлэгчид хил хаахаас өмнө бараа, бүтээгдэхүүнийхээ татан авалтыг хийхээр зорьдог бөгөөд карго тээвэрт бараагаа өгөхөд хүртэл хүлээлгийн хугацаа нь удаан байгааг мөн бичиж. Томоохон дэлгүүр, худалдааны төвүүд баярын бараагаа хэдийнэ татаж авч дууссан бол жижиглэн худалдаа эрхлэгчид багаар бараагаа татсаар байдаг тул хил түр хаахаас өмнө иргэдийн оочер ийн нэмэгддэг байна.

ХОЁРДУГААР САРЫН 1-НЭЭС ХИЛИЙН БООМТ ХЭВИЙН АЖИЛЛАНА

Хятад улсаа тунхагласан баяр болоод цагаан сараар бүх нийтээр амардаг. Энэ жилийн хувьд тус улсад бүх нийтийн амралтыг долоо хоног байхаар төлөвлөжээ. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн жилүүдэд хил 3-7 хоног хаадаг байсан бол энэ жил гурав хоног хаахаар болсон байна.

Хил хаалттай байх хугацаанд Монголын талын хилийн хяналтын байгууллагынхан дотоод үйл ажиллагааныхаа бэлтгэлийг хийнэ гэсэн юм.

Монгол Улс, БНХАУ-ын дотоодын хууль тогтоомжид заасан дараах баяр, амралтын өдрүүдэд монгол, хятадын хилийн автозамын боомтууд амарна. Үүнд:

  • Шинэ жил-нэгдүгээр сарын 1-нд
  • Цагаан сар-шинийн 1, 2, 3
  • Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр-гуравдугаар сарын 8-нд
  • Ханш нээх өдөр-Дөрөвдүгээр сарын 4-нд
  • Олон улсын хөдөлмөрчдийн баяр- Тавдугаар сарын 1-нд
  • Хүүхдийн баяр-Зургадугаар сарын 1-нд
  • Луут завины баяр-Зургадугаар сар
  • Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр-Долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд
  • Намрын баяр-Есдүгээр сар
  • БНХАУ-ын Үндэсний баяр-аравдугаар сарын 1-3-нд
  • Их эзэн Чингэс хааны өдөр
  • Монгол Улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, аравдугаар сарын 29-ний өдөр багтаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-28 57.129.64.175

4nuus hil neegdene gsn bzdee hudlaa medeelel ym bishuu

Avatar

Иргэн 2025-01-28 66.181.189.168

ЭНэ олон баярыг цөөлж цагаан сар, наадмаар л амардаг байвал зохимжтой

Avatar

Нэргүй 2025-01-28 202.9.41.72

Үмхий хулгайч х***а манж зурбасгууд ямар давцр зулбасгууд бэ ард түмнийг шавхргуу-р блг-р оролдж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж