Европын холбооноос Беларусьт шинэ хориг тавьж магадгүй

Хуучирсан мэдээ: 2025.01.28-нд нийтлэгдсэн

Европын холбооноос Беларусьт шинэ хориг тавьж магадгүй

Европын холбооноос Беларусьт шинэ хориг тавьж магадгүй

Беларусийн ерөнхийлөгчийн сонгуульд Александр Лукашенко өрсөлдөгчгүйгээр дахин ялалт байгуулж, 30 жилийн засаглалаа сунгасан билээ. АНУ болон Европын холбоо уг сонгуулийг шударга бус болсон гэж үзэж буй. Тийм учраас Европын холбоо Беларусьт шинэ хориг арга хэмжээ авч магадгүй байна. Хориг арга хэмжээний илүү нарийн мэдээлэл тодорхойгүй байна.

Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн Кажа Каллас хэлэхдээ "Беларусийн хуурамч сонгууль чөлөөт ч болсонгүй, шударга ч болсонгүй. Хүний эрхийг урьд өмнө байгаагүйгээр хэлмэгдүүлсэн, улс төрийн оролцоог хязгаарласан, бие даасан хэвлэлийг боомилсон зэрэг нь сонгуулийн үйл явцыг хууль бус болголоо" гэв. Түүнчлэн Беларусь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдыг сонгуулиас ердөө 10 хоногийн өмнө урьж авчирсан нь үйл явцыг хянах боломжгүй болгожээ.

Тэд Европын холбооны төлөөлөгч тэргүүтэй улс төрийн хоригдлуудыг суллахыг Беларусийн засгийн газраас шаардаж байна. Өдгөө Беларусийн шоронгуудад 1200 орчим улс төрийн хоригдол бий. Мөн 500 мянга орчим хүн 2020 оны сонгуулийн дараа эх орноосоо дүрвэжээ. Беларусийн 2020 оны сонгууль мөн л барууныхны шүүмжлэлийг хүлээж байв. Энэ үеэс хойш үзэл бодлоо илэрхийлсэн 397 сэтгүүлч баривчлагдсаны 43 нь шоронд хоригдож байна.

Барууныхны буруушаалт болон хориг арга хэмжээ Лукашенког төдийлөн өөрчлөхгүй гэж үзэж байна. Тэрбээр сонгуулийн дараах хэвлэлийн бага хурлын үеэр "Надад барууныхан яах нь ер хамаагүй" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж