Мартагдаж холдоогүй морьтны соёл…

Мартагдаж холдоогүй морьтны соёл…

Мартагдаж холдоогүй морьтны соёл…

2009 он. “100-н ундаа” гэдэг цомог худалдаанд гарав.  “Морь аймаар гоё…” гэж бахирсан хэдэн хүүхдийн дуу моод боллоо. Монгол хэлийг гутаасан, “Аймаар нь гоё байхдаа яадаг юм” гэж настнууд үгүйсгэсэн ч утга учир нь хожим тайлагдах үнэ цэнтэй байж. Шинэ мянганд дуу болох ерөөлтэй “Морьтой ч болоосой” кино 1959 онд дэлгэцэд  гарч байв. Яг 50 жилийн дараа энэ дуу, гайхалтай давхцал биш гэж үү.

Энэ дуу цацагдсанаас хоёр жилийн дараа Засгийн газрын 2011 оны 303 дугаар тогтоол батлагдсан. Тогтоол морьтон соёлтой холбогдоно. Бүр цаашлаад  Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрт хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзээд, нөхөн төлбөр олгуулах зорилт тавьчихсан. Ингээд төрийн бодлого нэг талдаа гараад “буруутгах операц” амжилттай өрнөсөн дөө. Одоо татан буугдчихсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2019 онд морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд хяналт шалгалт хийх ажлын хэсэг гаргаад орон даяар шалгалт хийв. “2017-2018 онуудад нийт 121450 морийг 71121 хүүхэд унаж уралдсанаас 942 хүүхэд мориноос унаж 22 хүүхэд хүнд гэмтэл авч нэг хүүхэд тахир дутуу болсон байна” гэж дүгнэв. Зөвхөн энэ л дүгнэлтийг бариад, төрийн сайд тушаал гаргасан. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын сайд нь 2016 оны А/36 тогтоолоор тушаагаад, 2019 оны 1-р сарын 30-нд Засгийн тогтоол тас хийтэл буусан.

“Морь аймаар гоё…” Аливаа улсын үндэсний амин чанар нь нөгөө улсын гадаад болон дотоод хэрэгтэй уялдахгүй байх учиртай. Монгол хүнийг монгол болгож байгаа тэр амин чанар нь юу гээч, монгол ёс заншил, тэр дундаа морьтны соёл. Данийн антропологич Хеннинг Хаслунд 1934 онд монголд зорчсон тэмдэглэлдээ “Монгол хүний хүч чадал, хурдан шаламгай байдал ямар ч балетчнаас илүү” гэж уулга алдаж байлаа. Бетонон ширэнгэнд өссөн та, чи, бид морьтны ёсыг нэг хүн уячихаад, нэг хүүхэд тавьчихаад уралдуулдаг гэж харж болох. Гэвч түүнийг дагасан соёл нь НТӨ 2000-аад жилийн тэртээ, наадмын түрүү магнайг “Түмэн эх” гэж цоллосон  домгоос хойш 300 жилийн түүхтэй Монгол Улс адууны соёлоо ийм амархан гээх учиргүй.

“Морь аймаар гоё…” Уламжлалт эрийн гурван наадмын нэг нь хурдан морины уралдаан юм. Монголчуудын дунд эртнээс хурдан морь шинжих, уях, сойх арга ухаан, уламжлалт ёс заншил ихэд түгжээ. Монгол түмэн адууны тэнгэр хэмээн Дамдинянсан бурханыг шүтэж хурдан мориныхоо хийморийг сэргээх, элдэв саа тотгороос хүүхэд болон хурдан морио хамгаалах зорилгоор зүрхэн таринаар нь гийнгоолдог уламжлалтай. Ер нь хурдан морь унах хүүхэд олдохгүй байна гээд нүдэнд таарснаа үсдээд суулгадаггүй. Жин хөнгөн, хараа хурц, ухаан цэлмэг, хүлгээ мэдэрч, замаа хэмждэг хүүхдийг сонгодог. Ийм хүүхэд олон заяагаад байхгүй. Уяач хүний хүүхэд ч тэр бүр таараад байх нь ховор.  Соц үе шиг уяач хүний хүүхэд л унаач байх ёстой гээд нормын хувцас шиг тараагаад байвал энэ соёл урагшлахгүй. Тэгээд ч үндэсний мөн чанарыг нормын хувцас шиг тараах боломжгүй.

Соёлт нийгэмд энэ маргааныг яаж шийддэг гээч. Төр бүх зүйлд гар дүрэхгүйгээр иргэний нийгмийн байгууллага, тухайн спортын байгууллагыг нь, уяач, унаачидтай нь ширээний ард суулгачих. Төр орчин нөхцөл бүрдүүлж өг, аяндаа зүй тогтол, хувь заяагаараа урагшилчихна…

Г.ГЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

М.Амар настан. 2025-01-28 202.126.91.20

Бид өв соёлоосоо болоод доройтож буураад манжийн дарлалд ороогүй юм.Манжийн үед ч бөхөө барилдуулж,морио уралдуулж байсан.Хамгийн гол нь эв нэгдэлтэй байж,бусдын идэш болохгүй байх шүү дээ.Хэрвээ он цагийн явцад хоёр хөрш дайрвал өвөл хавар морио уралдуулдаг ӨВ СОЁЛОО хадгалсан гээд орхихгүй байх шүү.Хүч чадлаа сайжруулж,эв нэгдэлтэй байх ёстой

Avatar

зочин 2025-01-28 66.181.166.196

Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг дээ, хүссэн ч эс хүссэн ч морьтны соёл цагийн эрхэнд аяндаа хаягдаж мартагдана, XIII зуун эргэж ирэхгүй ш дээ, аливаа юм хэрэглээ нь байхгүй бол хаягдаж мартагддаг жамтай

Avatar

Нэргүй 2025-01-28 66.181.182.34

Өвөл, хавар морь уралдуулдаггүй байсан, энэ бол уламжл лалт соёл биш гэж байгаа ноход бол зөвхөн социализмын үеийн гажуудсан соёл уламжлалыг л санагалзаад бгаа хэрэг ш дээ ! Жинхэнэ Монгол ардын хамаг сайн сайхан уламжлал соц – ын үед бараг устаж дууссан, туйлын хар амсалтай нь өнөөдрийн эрх мэдэлтэнгүүд, та нар тэр л хэмжээнд сэтгэж бнаа ! Монгол төрийн албан хаагчид, Баасанжаргал та нар юмс үзэгдлийг 14 жилээр бус наана даж140 жил, бүр тэр нээс цааш хол харж, сэтгэж байгаач ээ л хүсье дээ

Avatar

Настан 2025-01-28 202.126.91.20

социализмын үед эцэг эх чинь яр тэмүүнээсээ салж чи гарсан юм.Тэгээд л чи ө өвөл хаврын морин уралдаан гэж хуцах боломжтой болсон юм даа.

Avatar

Нэргүй 2025-01-28 103.57.92.180

хүний хүүхдүүдийн амь нас эрүүл мэндийг хохироодог соёл гэж байх ёсгүй. заавал хахир хүйтэнд уралдах гээд байгаа юм бол өв соёл моёл гэсэн нэршилээ өөрчил. монголын балмад уралцаан ч гэдэг юм уу! нэрэндээ тохирсон юм бол хамаа алга дэмжи!

Avatar

Нэргүй 2025-01-28 103.212.117.41

Урьд цагт малч хичээнгvй, малтай зөөлөн энэрэнгvй харьцдаг хvмvvс байдаг байлаа. Манай авга ах (аавын ах, 1918 оны) сайн уяач, малч хvн байсан. Багадаа уясан морийг нь наадамд унаж л байлаа. Хурдан морь унах талаар маш нарийн дэг журам хэлдэгсэн. Жишээ нь, морины цавь руу гуядаж болохгvй, давхиж явахад нь хvvхэд 2 тийш биеэ савлаж болохгvй, гараа өргөж сарвалзаж далбаганаж болохгvй, морь их сульдсан бол ташуурдаж албадаж болохгүй, тип тап гэж огцом хөдөлж цочоож болохгүй г.м. Миний л мэдэхээр 19

Avatar

Нэргүй 2025-01-28 103.212.117.41

Миний л мэдэхээр 1950-1960-аад онд өвөл, хавар морь уралдуулдаггүй байсан. Тэр байтугай намар орой хайлган цагаар малыг ширүүн хөөж туух хориотой, тарган морийг бол хөлөртөл давхиж болохгүй, өвөл морь эмээллэхдээ хөлстэй хөлдүү тохом тохдоггүй, хөлрөөд ирсэн морийг нэмнэж жиндэхээс хамгаалдаг, тэр ч бүү хэл өвөл хөлдүү төмөр амгай аманд нь хийхгүй амгайвчилдаг (ногтлох маягаар хазаарладаг) хүн байсан, авга ах маань!!!

Avatar

Нэргүй 2025-01-28 66.181.182.34

Чиний мэддэг чинь зөвхөн соц. үеэр хязгаарлагдаж бна !

Avatar

Нэргүй 2025-01-28 203.91.115.51

Морь аймаар ашигтайшд…

Avatar

Нэргүй 2025-01-28 202.21.96.254

Uralduulmaar baigaa bol zun boloo, uvul uralduulj khuukhed mal zovookhoo boli, muusain bootsood uyach nertei khun chononuudaa!!! Uvul uraldakh yamar khetsuug unaach khuukhed bolgon medne, ingej khun amitan tamlaj baikhaar zugeer zundaa urald!!!

Avatar

Zochin 2025-01-28 202.21.111.170

Өвөл цагт морь уралдуулан унаач хүүхдүүдийн амь нас, бэртэл гэмтлийн гашуун зовлон, харамсал МАРТАЖ ХОЛДООГҮЙ байна.
Морьны соёл нь бага насны хүүхдийг хөхөө өвлийн хүйтэн амь нас, бие эрхтэнийг эрсдэл оруулсан уралдаан байгаагүй шүү. Соёлыг битгий гуйвуул.

Avatar

Zochin 2025-01-28 202.21.111.170

Монголчуудын ахуй амьдрал, аж төрөх ёсонд таван хошуу малтай салшгүй холбоотой. Морь бол илүүтэйгээр эдэлгээнд ашиглагдана.
МОнголчууд морийг дээдэлсээр өнөөг хүрсэн. Төрийн бэлэг тэмдэгтэй ч морийг багтаадаг. Дэлгэр зуны цагт, үндэсний баяр наадмаар нас, насны болон удам гарлаар нь ялган олон удаагийн морины наадмыг төрөөс зохион байгуулдаг.
Харин өвөл цагт морь уралдуулж бага нсны хүүхдийн амьдрал, амь насыг эрсдэлд оруулахыг Монголын төр, засаг эсэргүүцэж хориг арга хэмжээ авч байгаа.

Avatar

Нэргүй 2025-01-28 202.9.41.72

Тэрбум тэрбум доллар-р хулгай шаадг даврцн гажиг х***а манж зулбасгууд зүгээр юм хулгайл2лад хорлогдоод бн гэж бодоо пу гажиг толгойд чин .

Avatar

Зочин 2025-01-28 122.201.31.189

Морь гоё уу? Гоё. Манай өв соёлын салшгүй нэг хэсэг мөн үү? Мөн. Бид морио уралдуулах ёстой юу? Ёстой. Өвөл морь уралдуулах уу? Үгүй. Зуны дэлгэр цагтаа л морио уралдуул.

Avatar

з 2025-01-28 202.126.89.66

морь хөдөөдөө гоё.

Avatar

ЗОЧИН 2025-01-28 180.149.67.118

ТББ-ЫН АЖЛЫГ ЗААЖ БАЙДАГ АА ЗАСГИЙН ГАЗАР БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ХҮҮХДИЙН ЭРХИЙН БАЙГУУЛЛАГА ЭНЭ ТЭР ЗАСАГТАЙ АЖИЛЛААД ТӨСӨЛ АВАХ ГЭЖ УЛАЙРЧ БАЙХААР БУСАД ТББ-ТАЙ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ. ТӨРД БАЙНГА ЮМАА АЛДААД БАЙЖ БОЛОХГҮЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж