Ерөнхий боловсрол, их дээд сургуулийн хоёрдугаар улирлын хичээл эхэлсэнтэй холбоотойгоор боловсролын ерөнхий газар /БЕГ/-аас чиглэл хүргүүлжээ. Тодруулбал, ханиад томуугийн тархалттай холбоотойгоор бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын эрхлэгч, захирал, реторуудад БЕГ-аас амны хаалт тогтмол зүүх чиглэл өгсөн байна.
Чиглэлд, Улсын онцгой комиссын 2025 оны нэгдүгээр сарын 6-ны нэгдүгээр албан даалгаврын дагуу "Улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлт"-ийн тархалтын эрсдэлийн үнэлгээг Шадар сайдын 2023 оны А/28 дугаар тушаалын хавсралтаар буталсан аргачлалын дагуу мэргэжлийн баг зохион байгуулж, үнэлгээний дүнгээр эрсдэлийн түвшин "өндөр" гарсан.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралтын хугацаа дуусах, их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын хоёрдугаар улирлын хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэлж байгаатай холбоотойгоор дараах чиглэлийг хүргүүлж байна. Үүнд,
- Сургуулийн орчинд багш, ажилтан, суралцагчдыг амны хаалт хэрэглэж хэвшүүлэх,
- Сургуулийн анги, танхимд гар халдваргүйжүүлэгч заавал байршуулах зэргийг тусгажээ.
Нэргүй 2025-01-28 59.153.113.185
Maskni hsaha
Нэргүй 2025-01-28 202.131.225.197
Солиорохоо л больчих. Хүрдэг ханиад томуугаа хүрээд явж байж дархлаа тогтоно.
уншигч 2025-01-28 64.119.29.63
больж үз олон хүүхэд нэг танхимд дээр хүчилтөрөгчийн дутагдалд орж хүүхдүүд бүр их өвдөнө шүү дээ ………буруу шийдвэр