Өмнөд хөршийнхний нууцлахыг хүссэн хэлэлцээрт юу тусав!

Өмнөд хөршийнхний нууцлахыг хүссэн хэлэлцээрт юу тусав!

Өмнөд хөршийнхний нууцлахыг хүссэн хэлэлцээрт юу тусав!

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор өчигдөр/2025.01.27/ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ.

Тодруулж хэлбэл, энэхүү хэлэлцээрээр хил холболтын төмөр замаас гадна бүлэг ордод олборлолт хийх, нүүрсийг худалдах, худалдан авах асуудал гэсэн гурван багц асуудал орж ирээд буй.

Хятадын талаас ордод олборлолт хийх хугацаа 16 жилээр яригдаж байна. БНХАУ-ын Засгийн газар нь уг хэлэлцээрийг нууцлахыг хүссэн.

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Тувааны өгч буй мэдээллээр “Хятад улс дэлхийн бүх л улстай Засгийн газар хоорондын хэлэлцээр болон бусад гэрээг нууцлалтай хийдэг.

Тэр ч агуулгаараа нууцын ангилалтай орж ирсэн. Байнгын хороодоор хэлэлцээрийг хэлэлцэхтэй холбогдуулж УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын тэргүүн ярилцаад өнөөдрийн хууль эрх зүйн боломжийн хүрээнд хэлэлцээрийн төслийг УИХ-ын гишүүдэд танилцуулахаар өгөхдөө албан хэрэгцээнд гэдэг тамга тэмдэг тавин тараажээ. Иймээс хэлэлцээрт туссан асуудлыг олон нийт бусад хуулийн төслүүд шиг үзэх боломжгүй аж. Ямартай ч ил болж буй мэдээллээр Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрт хамаарах хил холболтын төмөр замаа барихаар хэлэлцээрт тусгажээ. Тодруулбал, 10 км орчим үргэлжлэх Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замаа монголчууд өөрсдөө барина.

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд энэ тухай “Төмөр замын хил холболтын зураг гарсан, магадлал хийсэн. Хил холболтын төмөр зам барих нийт өртөг 975 тэрбум төгрөг . Хэлэлцээрээр хариуцагч нь “Эрдэнэс Тавантолгой” ХК. Барих компанийг сонгон  шалгаруулна. Суурь бүтэц барьдаг  үндэсний 80-аад аж ахуй нэгж байна. Covid-19-ийн үеэс эхлээд  үндэсний компаниуд 1000-аад км төмөр зам барьсан.  Туршлага байгаа тул сонгон шалгаруулалт зарлана. Энэ оны дөрвөн сараас бүтээн байгуулалтын ажил эхлэх чигтэй байна” гэлээ.

Царигийн тухайд өргөн, нарийн хоёр зэрэгцэж явна. Өргөн царигаар нь экспорт хийх бол нарийн царигаар нь импортын бараа орж ирнэ гэж төлөвлөж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны сүүлээр БНХАУ-д айлчлах үеэр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замыг урагшлуулахаар ярилцах үед тус улсын төрийн өмчит “Чайна энержи” компаниар гүйцэтгүүлэхээр болсон тухай мэдэгдэж байв. Гэвч хэлэлцээрийн шатанд хил доторх төмөр замаа үндэсний компаниар гүйцэтгүүлэхээр болж, өөрчилжээ. Харин Хятадын тал өөрийн улс дотор хамаарах хил холболтын төмөр замаа барих юм.

Уг нь энэхүү хил холболтын төмөр зам нь төвөгшил ихтэйд тооцогддог. Өөрөөр хэлбэл, барихад маш хүндрэлтэй буюу үндэсний компаниудад ийм төмөр зам барих чадамж, туршлага бий юу гэдэг асуудал тавигдаж буй.

НҮҮРС ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ БАЙГУУЛНА

Хил холболтын төмөр замыг дагаж хийгдэх хоёр дахь чухал асуудал нь хоёр улсын Засгийн газар хооронд нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах явдал юм.Энэ асуудалтай холбоотойгоор урт хугацааны гэрээ хийгдэнэ. 16 жилээр яригдаж байна. Нүүрс борлуулах дээд хэмжээг эхний жилд буюу 2025 онд 5 сая тонн, 2026, 2027 онд тус бүр 6 сая тонн, үлдэж буй 11 жилийн хугацаанд жил бүр 20 сая тонн нүүрс борлуулна гэж тусгажээ.  Энэхүү нүүрс борлуулах хэмжээ нь хамгийн доод төвшнийхөөр ярьж буй тоо аж. Өсөх боломжтой.

Монгол Улс нэг хэсэг нүүрсээ сорчилж экспортод гаргасан. Харин энэхүү хэлэлцээрийн хүрээнд нүрсээ сорчлохгүй бүх л төрлийн нүүрсийг экспортлох хүсэлтээ Хятадын талд тавьжээ.

Ингэхдээ чанараас нь хамаарч хувь зааж буй аж. Тодруулбал, коксжих нүүрсэн дээр 55 хувь, гуравны нэгийн коксжих нүүрсэн дээр 35 хувь, эрчим хүчний нүүрсэн дээр 10 хувь гэсэн харьцааг барьж экспортлохоор эхний байдлаар гэрээндээ тусгажээ. Үнийн хувьд чанараасаа хамаарч өөр, өөр байна.

Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргалын тайлбараар бол Монголын талаас нүүрсний үнийг тодорхойлох боломжгүй.

Одоогийн төвшинд Хятадын таван боомтууд дээр зарагддаг нүүрсний үнэнд үндэслэж “Эрдэнэс Тавантолгой” компани урт хугацаатай байгуулсан гэрээнүүдийхээ нүүрсийг нийлүүлж буй.  Ингэхдээ үнийн тохиргоог улирал тутамд хийдэг. Улирал тутамд үнийн тохиргоо хийж байгаагийн гол зорилго нь аль аль талын харилцан ашигтай байх зарчмыг хангах зорилготой.

Харин одоо ярилцаж байгаа хэлэлцээрийн хүрээнд гуравдагч улсын боомтын үнийг нүүрсний үнийн сагсанд оруулж тооцъё гэдэг санал тавьсан. Хүлээж авах эсэхийг мэдэхгүй байна гэв.

Өөрөөр хэлбэл, нүүрсний үнийн аргачлал дээр хоёр тал эцэслэн тохироогүй байгаа юм.

БОРТОЛГОЙ, ОНЧ ХАРААТ ГЭСЭН ХОЁР ОРДОД ОЛБОРЛОЛТ ХИЙНЭ

Нүүрсний олборлолт, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Бортолгой, Онч хараат гэсэн хоёр ордод олборлолт хийхээр төлөвлөжээ. Хэлэлцээр эхлэх үед анх гурван ордод олборлолт хийхээр ярьж байсан бол нэг ордыг хассан. УИХ-ын гишүүдийн хувьд олборлолтод үндэсний компаниудаа оролцуулах шаардлагатай гэдэг байр суурь барьж буй. Тавантолгой ордын нүүрсний нөөцийг өнгөрсөн онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцсэн. Нөөцийн хэмжээ 8.1 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэж бүртгэжээ.

Бортолгой, Онч хараатийн хэсэг дээр нарийвчилсан хайгуул хийгдээгүй.

Гэхдээ Онч хараагийн хэсэг дээр 1988 онд бүртгүүлсэн нүүрсний нөөцийн хэмжээ 785.9 сая тонн.  Бортолгойн хэмжээнд 267 сая тонн нөөц хамруулж 8.1 тэрбумдаа оруулж тооцсон байдаг аж. Мөн Цанхийн хэсэг дээр 3.8 тэрбум тонн, Оорцог дээр 645 сая тонн, Бор тээгийн хэсэг дээр 2.5 тэрбум тонн нөөц хэсэгчлэн бүртгэгджээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК жилдээ 30 орчим сая тонн нүүрс олборлож экспортод гаргаж байна. Шинэ ам нээхгүйгээр олборлож байгаа болон экспортод гаргах нүүрсний хэмжээ нэмэгдэхгүй тул Бортолгой, Онч хараат хоёрт олборлолт хийхээр төлөвлөсөн нь энэ аж. Дээрх хоёр ордод Хятадын компани олборлолт хийнэ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-28 202.9.41.109

Яаралтай гэрээг ажилл хэрэг болгох хэрэгтэй. Одоо 10 жил л нүүрс хэрэглэж магадгүй. Цаашид хэн ч хэрэггүй шороо болж хувирна. Нүүрсний оронд дэлхий ураныг сонирхож уранаар цахилгаан гаргаж байна. Хатуурхаад хэрэггүй

Avatar

Нэргүй 2025-01-28 59.153.113.172

хулгайн гэрээ хийвэл ард түмэн тэнэг биш шүү…

Avatar

Зочин 2025-01-28 66.181.188.107

онч бор толгой 2 ордоо Хятадад 16 жил олборлуулахаар өгч байна Өнгөрчээ дээр нь 10 км мухар зам холбох гүүрэн байгууламж хятад барьж өгөхөө больсон байна. нэмж бас нарийн царигаар хос төмөр зам барих юм байна. нүүрс сорчлох тухайд бол хүдэр биш нэг их сүртэй юмгүй ээ тархи угаалт нүүрсний агуулга гэж байхгүй сорчлоод байх юмгүй дээ жаахан шороо байгаа биз

Avatar

зочин 2025-01-28 202.131.232.158

угаасаа ЭТТ коксжсон буюу өрөм нь дуусч байгаа биздээ. Дандаа хэрэггүй нь үлдэж байгаа. Тэгээд өөр толгойд орж өнгөн гол хэсгийг нь хуулахаас өөр аргагүй болсон биздээ.

Avatar

Нэргүй 2025-01-28 107.189.31.187

Данх, женко тэргүүтэй урвагчид нүүрсний хулгайг нам дарж бүр Тавантолгойг Хятадад бэлэглэж байгаа юм байна. Нүүрсний гол автор чинь Амундра орос эхнэртэй, өөрөө ч э****з залуу юм байна жэнкогийн баруун гар хэро Баатарын найз юм байна. Гэж сайд асан Энхбаяр ярив.

Avatar

Нэргүй 2025-01-28 103.57.94.147

ямар тэнэгийн толгойд экспортын тарган , импортийн нарийн гэж санаа орж ирдэг байнаа

Avatar

Нэргүй 2025-01-28 202.126.90.36

Хятадын түүхий эдийн бааз суурь болсон орон шүү дээ өөрөөр амь зогоох аргагүй

Avatar

Нэргүй 2025-01-28 202.126.91.192

Төрд нууц байлгүй дээ. Төр шүү дээ

Avatar

Нэргүй 2025-01-28 66.181.188.107

нөгөө дутуу орхисон төмөр замыг монголчууд өөрснөө гүйцээх болж дээ. Мөн Онч бортолгой гээд хоёр ордоо Хятадуудад өгч байгаа юм байна. нүүрсээ гаргахдаа хятадуудаар үнээ тогтоолгох юм байна. Туваан худлаа их ярьж. Женко монголыг төгс ялжээ.

Avatar

Нэргүй 2025-01-28 59.153.112.241

Оросуудаас л нууцалж байхгуу юудаа . . .

Avatar

Нэргүй 2025-01-28 66.181.160.77

хятадаас өөр нүүрс авах улс байхгүй гэрээгээ хийгээд цаашид засаж сайжируулах юмаа тохироод явах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-01-28 202.131.225.242

Сүүлийн үед ЗГ 14 мега төсөл гэж ярихын зэрэгцээ бас нэг зүйл ажиглагдаж байгаа нь гадна дотны эрх ашгийн зөрчилтэй бүлэглэл үүнийг явуулахгүй байх санаатай байна гэж "яг хадны мангаа" гэж нялх хүүхэд айлгадаг шиг УИХ ын гишүүдийг айлгах, дарамтлах маягаар улс орны эрх ашигтай холбоотой төсөл хөтөлбөрүүдийг яаруу сандруу оруулж ирж, УИХ ын гишүүдийг тулган шаардсан, шахсан шинжтэй үйлдэл их ажиглагдаж байна шүү. УИХ ыг гишүүд хайрцаглуулж хөтлүүлж болохгүй хэрсүү байх хэрэгтэй.

Avatar

Иргэн 2025-01-28 103.57.93.43

ХОЁР ТУСДАА АСУУДАЛ: 1. Төмөр зам буюу дэд бүтэц; 2. Нүүрс олборлолт буюу уул уурхай.
Төмөр замтай холбоотой бантангаа улс төрч нэртэй хулгайчуудад хариуцлага тооц!
Нүүрс олборлолтоо яагаад ч хятадуудын хяналтанд өгч болохгүй!
ТУС ТУСАД НЬ ШИЙД!
Тэгэхгүй бол юун Баялгийн сан…! Үндсэн хуульд заасан Өгөөжийн (90+1)% нь хятадуудад очих гээд бна, Ерөнхий сайдаа!

Avatar

Нэргүй 2025-01-28 202.131.225.242

Нэг төсөл хэрэгжүүлэх нэрээр тавантолгойн ордоос нэг хоёроор нь тасдаж хятадын эрхэнд оруулаад баймааргүй байна шүү. Эргээд та та нар цусаар уйлаад ч хятадуудаас газар нутгаа олж авч чадахгүй шүү. Үүн дээр УИХ ын гишүүд онцгой анхаарах хэрэгтэй байна. Монголын ард түмнийг бодох ёстой, ирээдүй хойчдоо юм үлдээх хэрэгтэй шүү. Төмр замын хил холболт бол түүнийгээ л ярь. Нүүрсний уурхайн ашиглах хүчин чадал нэмэх манай дотоод асуудал байг.

Avatar

Нэргүй 2025-01-28 202.131.225.242

Тавантолгойн нүүрсний бүлэг орд нь баруун цанхи, зүүн цанхи, ухаа худаг, Бортолгой, Бортээг, Оорцог, Онч хараат гээд гарын таван хуруунд багтах хэдэн орд байдгаас ухаад худаг нь Монголчуудад хамаагүй Сү.Батболдын хувийн өмч, Баруун зүүн цанхи дээрээ одоо олборлолт явуулж байгаа, Бортээгийг юу ч хийлгэнэ гэсэн юм үндсэндээ хятадуудын эзэн эрхэнд шилжүүлсэн байгаа юм байна. Дээр нь нэмээд хил холболтын төмөр зам нэрийн дор одоо Бортолгой, Онч-Хараатыг нь бас шилжүүлэх магадлал тун өндөр байна.

Avatar

Онч уул 2025-01-28 66.181.182.209

монгол компани нүүрсээ олборлож чадна. Наад 2 орд чинь хятадын нутагт шилжсэн юмуу

Avatar

Нэргүй 2025-01-28 202.131.225.242

Өчигдөрийн байнгийн хорооны хуралдаан дээр Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлагууд Бортээгийн ордыг хятадуудад өгсөн гэрээг цуцлах гэж байгаагаа хэлж байна лээ. Энэ маш зөв шүү. Монголын бүх ард түмэн хувьцааг нь эзэмшдэг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн лицезийн талбайгаас 2 тэрбумын коксжих нүүрсний нөөцтэй Бортээгийн ордыг олборлох тээвэрлэх борлуулах эрхийг юутай хийтэйгээр нь хятадуудад өгнө гэж юу гэсэн үг байхав. УИХ ын гишүүн ЗГ ын гишүүн асан Энхбаярын нүүрсний сонсгол хийсний ач гавъя юм.

Avatar

Bold o 2025-01-28 116.120.126.36

нууц гэхээр булхай орж байна гэсэн үг…Оюун толгойн гэрээ шиг Данхаас эхлээд олон хүн дээлээ нөмөр нө дөө…

Avatar

Нэргүй 2025-01-28 103.168.34.49

Удаан жилийн тогтвортой бх нь хэн хэндээ ашигтай

Долл олж бвал сайн даа

Өмхий орос бол аюултай.

Avatar

Иргэн 2025-01-28 66.181.191.178

ГАЦААСНЫ ТӨЛӨӨСӨӨ ТӨЛӨХ ГЭРЭЭ. ХЯТАД ӨӨРӨӨ ГАЦААЛЦААД БУРУУТНААР НЬ ХЭН НЭГНИЙГ ЗААГААД ТӨЛБӨРӨӨ НҮҮРСЭЭР АВЧ БАЙГАА ЮМ БАЙНА. МОНГОЛЧУУД ХООРОНДОО ХЭРЭЛДЭЭД ДУУСДАГ ТЕХНОЛОГИ.

Avatar

зочин 2025-01-28 190.21.117.101

Энэ гэрээг яагаад 16 жилээр хийж байгаа юм бол. Арай хятадуудын ярьдаг 2040, 2045 онтой холбосон юм биш биздээ

Avatar

Нэргүй 2025-01-28 45.117.35.2

Zaaval ingej ashgiggui geree baiguulah hereg baina uu? Bolichihvol yasan yum.

Avatar

Нэргүй 2025-01-28 103.57.93.30

Энхтүвшин гишүүний хэлдэг үнэн шүү хятадын талд л ашигтай гэрээ

Avatar

Нэргүй 2025-01-28 103.212.163.214

Нүүрсний хулгайчууд эх орныг чинь төрийн нууц төрийн нууц гэх авлига хулгай нүүрлэсэн гэрээнүүдээр хятадуудад худалдаад дуусгалаа. Өнөөдрийн монгол төрийн хамгийн том хулгайч Амарбаясгалан ажлаа өгөөгүй цагт нэг ч гэрээг монгол улсад ашигтай хийхгүй шүү. Амарбаясгаланг зайлуулах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж