Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах уу, эсвэл!

Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах уу, эсвэл!

Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах уу, эсвэл!

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны нэгдүгээр сарын 24-нд  УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан.Шинэчилсэн найруулгын төсөлд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд тусгагдсан үндсэн үзэл баримтлалыг тусгахын зэрэгцээ хэд хэдэн зарчмын шинжтэй асуудлыг тусгасан талаар танилцуулав.

Тухайлбал, хуулийн хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой нэр томьёоны тайлбарыг олон улсын хандлага, дотоодын эрх зүйн тогтолцоо, тухайн салбар шинжлэх ухаанд нийцүүлжээ.

Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын зорилго, төрлийг тодорхойлж, хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэх, олон ургалч үзлийг дэмжих зорилгоор түүний эзэмшлийн ил тод байдалтай холбоотой зохицуулалт тусгасан байна. Түүнчлэн, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн эх сурвалжаа хамгаалах эрхийг баталгаажуулах зүйл заалт оруулсан гэдгийг онцолсон. Уг хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас эрх ашиг, сонирхол нь хөндөгдөж болзошгүй бүлгүүдийн дунд нийт 4 удаа хэлэлцүүлэн, санал санаачлагыг тусгасан  гэдгээ хэлсэн. 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний индекст 180 орныг хамруулж, нийт таван индикатор үзүүлэлтээр дүгнэсэн байна. Монгол Улсын хувьд Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр нөхцөл байдал хүнд ангилалд багтсан бөгөөд 180 орноос 109-д эрэмбэлэгджээ. Энэ нь 2023 оны үзүүлэлтээс 21 байр ухарсан, хэвлэлийн эрх чөлөө улам бүр хумигдаж байгаа орны тоонд багтаад байгаа юм. Тиймээс энэ удаагийн “Хууль төрөхийн өмнө” буландаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд туссан онцлох заалтуудыг хүргэж байна.

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулах, хэвлэл мэдээллийн бие даасан, хараат бус байдлыг хангах, олон ургальч, чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд оршино гэж тодорхойлжээ.

ЭХ СУРВАЛЖИЙН МЭДЭЭЛЛЭЭС ҮҮСЭХ ХАРИУЦЛАГЫГ ТУХАЙН МЭДЭЭЛСЭН ЭХ СУРВАЛЖ ХАРИУЦНА

Сэтгүүл зүйн үйл ажиллагаанд баримтлах зарчим

  • 5.1.1.хараат бус, бие даасан байдлаар тэнцвэртэй мэдээллэх;
  • 5.1.2.хүнлэг, шударга ёсыг баримтлах;
  • 5.1.3.үндэсний аюулгүй байдал, хүний эрх, нийтийн ашиг сонирхлыг дээдлэх;
  • 5.1.4.баримтад тулгуурлах;
  • 5.1.5.хуулиар хамгаалагдсан нууцад хүндэтгэлтэй хандах.
  • 5.2.Хэвлэл мэдээллийн байгууллага нь бодит мэдээлэл, баримтад тулгуурласан мэдээллийг түгээх бөгөөд энэ хуулийн 5.3-т зааснаас бусад тохиолдолд өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ.
  • 5.3.Эх сурвалжийн мэдээлэл, үзэл бодлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулсан, нийтэлсэн, нэвтрүүлсэн бол энэхүү мэдээллээс үүсэх хариуцлагыг тухайн мэдээлсэн эх сурвалж хариуцна.

ТӨРӨӨС ХЭВЛЭН НИЙТЛЭХ БҮТЭЭЛД АГУУЛГЫН ХЯНАЛТ ТОГТООХЫГ ХОРИГЛОНО

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг төрөөс хангах баталгаа

  • 6.1.Хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль, захиргааны хэм хэмжээний акт батлахыг хориглоно.
  • 6.2.Хэвлэн нийтлэх эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулсны төлөө сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад төрөөс аливаа хэлбэрээр дарамт, шахалт үзүүлэх, хэвлэн нийтлэх бүтээлд агуулгын хяналт тогтоохыг хориглоно.
  • 6.3.Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд агуулгын хяналт тавих байгууллага, албан тушаал бий болгохгүй бөгөөд ийм үйл ажиллагааг санхүүжүүлэхийг хориглоно.
  • 6.4.Төрийн байгууллага нь гамшиг, аюулт үзэгдлээс бусад үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэ төлбөргүй мэдээ, мэдээлэл нэвтрүүлэхээр шаардахыг хориглоно.
  • 6.5.Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагааг тусгайлан сурталчлуулах бол хэвлэл мэдээллийн байгууллагыг хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулна.
  • 6.6.Энэ зүйлийн 6.5-д заасан үйл ажиллагааны талаар ил тод, нээлттэй мэдээлнэ.
  • 6.8.Монгол Улсын тухай албан ёсны мэдээллийг олон улсад түгээх, сурталчлах зорилго бүхий хэвлэл мэдээллийн байгууллага байна.
  • 6.9.Энэ зүйлийн 6.8-д заасан хэвлэл мэдээллийн байгууллага нь арилжааны үйл ажиллагаа эрхлэхгүй бөгөөд улсын хэмжээнд нэг байж Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд үйл ажиллагаагаа явуулна.
  • 6.10.Энэ зүйлийн 6.8-д зааснаас бусад зорилгоор төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллуулахыг хориглоно.
  • 6.11.Төрийн байгууллага, албан тушаалтан нь хэвлэл мэдээллийн байгууллагыг үйл ажиллагаагаа бие даасан, хараат бусаар эрхлэхэд саад учруулах, үйл ажиллагааг нь хуульд зааснаас бусад үндэслэлээр албадан зогсоох, татан буулгах, энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр мэдээллийн эх сурвалжаа илчлэхийг шаардахыг хориглоно.

ЭХ СУРВАЛЖАА ИЛЧЛЭХ ЭСЭХЭЭ СЭТГҮҮЛЧ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА ӨӨРӨӨ ШИЙДВЭРЛЭНЭ

13 дугаар зүйл.Мэдээллийн эх сурвалж нууцлах эрх

  • 13.1.Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхтэй.
  • 13.2.Тухайн мэдээллийн нууцалсан эх сурвалжийг өөр арга замаар олж мэдэх боломжгүй бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой, бодит хохирол учруулахуйц гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэслэлтэй гэж үзвэл эх сурвалжаа илчлэх эсэхээ сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага өөрөө шийдвэрлэнэ.
  • 13.3.Төрийн байгууллага, албан тушаалтан, бусад этгээд сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад учруулах, мэдээллийн эх сурвалжаа илчлэхийг албадах, тулган шаардахыг хориглоно.

ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭГ ЗӨРЧСӨН ЭСЭХИЙГ ХЯНАН ХЭЛЭЛЦЭЖ, НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛНЭ

Хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалт

  • 14.1.Хэвлэл мэдээллийн салбарт өөрийн зохицуулалтын тогтолцоог хэрэгжүүлэх байгууллага ажиллана. Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага нь бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаагаа бие даан шийдвэрлэнэ.
  • 14.2.Энэ зүйлийн 14.1-д заасан байгууллага нь хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг батална.
  • 14.3.Энэ зүйлийн 14.1-д заасан байгууллага нь редакцын сэтгүүл зүйн бүтээл энэ зүйлийн 14.2-т заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн талаарх хүн, хуулийн этгээдээс гаргасан гомдлыг хүлээн авч, хянан хэлэлцэнэ.
  • 14.4.Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага энэ зүйлийн 14.3-т заасан үйл ажиллагааны хүрээнд хамтын зарчмаар мэргэжлийн дүгнэлтийг гаргаж, шийдвэрээ нээлттэй мэдээлнэ.
  • 14.5.Энэ зүйлийн 14.3-т заасан үйл ажиллагаа нь хүн, хуулийн этгээдийн редакц болон шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй.

ХУУЛЬ ЗӨРЧВӨЛ ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ

Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

  • 15.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан, энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

21 2025-01-28 202.126.91.226

HAALTIIN GEREEG HEN HIIDIIN

Avatar

Нэргүй 2025-01-28 66.181.177.138

Сэтгүүлчид өөрсдөө эхлээд мэдлэг боловсролоо дээшлүүлэхгүй бол болохгүй л дээ. Танай сайтын Исүү гэдэг хүн л гэхэд гүүглээр англи хэлнээс хөрвүүлдэг юм уу хаашаа юм бэ нил утгын алдаатай юм гаргаж байх жишээтэй. Хэвлэлийн эрх чөлөөг монголд хэн ч боомилоогүй байх гэж бодож байна. Харин худал сэтгүүлч хүн мэдээллээ үнэн эсэхийг нягтлаагүйгээс болж Дархан хотод нэг эмэгтэй нөхрийнхөө гарт амь алдаж байсан гашуун дурсамжийг санаж байна. Сэтгүүлч амиа алдсан эмэгтэйг ДОХ-той гээд биччихсэнээс болсон

Avatar

ИРГЭН 2025-01-28 66.181.191.209

,Сэтгүүлчид та нар Өөрсөдөө *Хаалтын гэрээ* гэдэг зүйлээр Хэвлэн нийтлэх Эрх чөлөөгөө Боомилчихоод одоо тэгээд
Гоморхож гоншигноод яах вэ дээ,,,,,,Сэтгүүлчид та нар Өөрсөдөө буруутай,

Avatar

Нэргүй 2025-01-28 124.158.126.227

хэвлэлийн эрх чөлөө гэдэг нь сэтгүүлчдэд хулгай хийх, хүн гүтгэх, баяжих хэрэгсэл болоод байна өө.

Avatar

Нэргүй 2025-01-28 202.9.41.72

Дэлхийн хаана ч байхгүй хулгай тону2л гажигтлт нүүрлчээд бн.

Avatar

Нэргүй 2025-01-28 202.9.41.72

үмхий хувхай хулгайч х***а манж зулбасгуудыг газр дээр нь буудаад буудаад устгаачэ. хулгай тон2л хэрээс хэтрээд тартглдаа аль хиыдн хүрсн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж