Цахилгааны төлбөр өндөр гарвал УБЦТС-д шалгуулах боломжтой

Цахилгааны төлбөр өндөр гарвал УБЦТС-д шалгуулах боломжтой

Цахилгааны төлбөр өндөр гарвал УБЦТС-д шалгуулах боломжтой

Эрчим хүчний үнийн өсөлтөөс шалтгаалж гэр хороололд амьдардаг, халаалтаа цахилгаанаар шийддэг айл өрхүүдийн сарын төлбөр хэт өндөр гарч байгаа талаар иргэд ихээр гомдол гаргаж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Эрчим хүчний зохицуулах хороо, Улаанбаатар цахилгаан түгээх станц ТӨХК-иас ажлын хэсэг томилогдон ажиллаж эхэлжээ.

Ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрөөс нийслэлийн зургаан дүүрэгт ажиллаж эхэлсэн байна.

Эхний ээлжид албаныхан дулаанаа цахилгаанаар шийдсэн хэрэглэгчдийн байшин сууц, гэрийн дулаан алдагдлыг хэмжиж, дулаан алдагдлыг багасгах, хоёр тарифт тоолуураас гурван тариф руу шилжих, оргил ачааллын цагуудад өндөр зарцуулалттай цахилгаан хэрэгслийн хэрэглээг хэмнэж, тохируулснаар төлбөрөө 30 болон түүнээс дээш хувиар бууруулах боломж байгаа талаар хэрэглэгчдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээллийг газар дээр нь өгч байгаа аж.

“УБЦТС” ТӨХК-иас цахилгааны сарын төлбөр нь өндөр гарсан хэрэглэгчид хэрэглэгчийн кодоороо мэдээллээ шалгуулах боломжтой гэжээ.

Иргэдийн зүгээс урьдчилж мэдэгдэхгүйгээр тодорхойгүй хугацаанд цахилгаан тасалж байгаа нь хүндрэлтэй байгаа төдийгүй үнэ тариф өссөн нь хүндрэл үүсгэх болсныг хэлж байгаа. Үүнд Эрчим хүчний зохицуулах хороо болон "УБЦТС" ТӨХК-иас эрчим хүчний хэрэглээгээ оройн цагаар багасгах болон ухаалаг тоолуурт шилжихийг хэрэглэгчдэд зөвлөж байна.

Тодруулбал, гурван цагийн тарифт тоолуур руу айл өрх шилжсэн тохиолдолд цахилгааны сарын төлбөр одоо гарч байгаагаас багадаа 20 хувиар буурах боломжтой. Хэрэглэгч тоолуураа шилжүүлэх бол "УБЦТС" ТӨХК-ийн 7004-7004 утсанд хүсэлт гаргана.

Тоолуураа шилжүүлснээр өдөр, шөнийн хэрэглээний үнэ аль аль нь буурах боломжтой гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иогэг 2025-01-28 66.181.185.151

энэ үхрүүдтдунд эрүүл цхаантай хүн алга болжээ ..Өөрийн юмыг өөрөөр нь шалгуулдаг улс Монголоос өөр байх уу Тэнэгийн дээдүүд

Avatar

Зочин 2025-01-28 124.158.119.35

Цахилгааны үнэ 2-3 дахин нэмэгдсэн байгаа нь иргэдэд маш том эрсдэл үүсгэж байна. Цахилгаанаар халаалтаа шийдсэн айлууд эргээд зуухаа тавихал хүрч Агаарын бохирдол ихсэх эрсдэлийг улам нэмэгдүүллээ. Төр нэг гараараа "агаарын бохирдолыг бууруулна гэж Ажлын хэсэг" гарган ажиллаж байгаа хэдийч нөгөө гараараа "нүүрсээ эсвэл сайжруулсан түлшээ түлээд байгаарай" гэсэнтэй утга нэг болжээ. Цалин 1,500 тогны мөнгө 1 сая 200 яаж ч амьдрах ёстой гэж шийдвэр гаргаад байгаа юм

Avatar

зочин 2025-01-28 66.181.160.5

Үхснээ шалгуулах юм бэ …Угаасаа тариф нь өндөр юм чинь өндөр л гарышд

Avatar

Zochin 2025-01-28 202.21.111.170

Тоолуурын шахаа, бизнес. Утаагүй зуух гэдгийн нөгөө тал нь

Avatar

Нэргүй 2025-01-28 64.119.29.46

За даа энэ бол хэцүү шүү дээ энэ олон айлаар орж бүрэн шийдээд явна гэж байхгүй шүү дээ гэр байшингаа дудаал цахилгаанаа бага хэрлэ гэсэн юм яриад л явна шүү дээ

Avatar

Нэргүй 2025-01-28 66.181.187.106

Чойжилсүрэнг зайлуулаачээ Данхаа

Avatar

ИРГЭН 2025-01-28 66.181.191.209

Монголын төр угаасаа Иргэдээ ядуу байлгах бодлого баримталж байгаа шдээ

Avatar

Нэргүй 2025-01-28 45.117.35.2

Ehleed uuniigee battai yanzalj baigaad unee nemdeg baigaa. Ajil ogt hiij suraagui, darga nar avilga, tanil talaaraa ordog baih daa.

Avatar

p 2025-01-28 103.111.68.3

"УБЦТС" ТӨХК-ийн 7004-7004 Энэ утас хэзээ ч авдаггүй шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж