Цаг уурын байгууллагаас зудын байдалд үнэлгээ хийсэн байна. Үнэлгээгээр зургаан аймгийн 23 сум цагаан зудын, 12 аймгийн 37 сум цагаанаар зудархуу байгаа гэсэн дүгнэлт гарчээ. Тодруулбал, Баян-Өлгийн Сагсай,Увсын Ховд, Түргэн, Сагил, Малчин, Тэс, Зүүнговь, Хяргас, Тариалан, Улаангом, Наранбулаг, Ховд аймгийн Дарви, Завхан аймгийн Тэс, Цагаанчулуут, Отгон, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Сантмаргац, Баянхонгор аймгийн Баянбулаг, Хүрээмарал, Бөмбөгөр, Галуут, Сэлэнгэ аймгийн Хүдэрт сум тус тус цагаан зудын байдалтай байгаа ажээ.
Тэгвэл Баян-Өлгийн Баяннуур, Алтай, Булган, Увсын Бөхмөрөн, Завхан, Давст, Цагаанхайрхан, Баруунтуруун, Зүүнхангай, Ховдын Булган, Ховд, Үенч, Дөргөн, Мянгад, Чандмань, Зэрэг, Алтай, Завханы Ургамал, Завханмандал, Сонгино, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг, Шилүүстэй, Тэлмэн, Баянтэс, Говь-Алтайн Хөхморьт, Шарга, Баянхонгорын Бууцагаан, Жаргалант, Заг, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Ерөө, Дархан-Уулын Хонгор, Дундговийн Адаацаг, Дорнодын Халхголд цагаанаар зудархуу гэсэн нөхцөл байдалтай байгаа ажээ.
2024 онд 9.4 сая мал зүй бусаар хорогдсон. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, хонь 5 сая , ямаа 3 сая, үхэр 800 мянга, адуу 558 мянга, тэмээ 11.2 мянгаар хорогдсон байна. Нийт хорогдсон малын 31.6 хувийг ямаа, 53.8 хувийг хонь эзэлж байна.
Энэ жилийн хувьд нийт нутгаар цас багатай. Малчид хадлан, тэжээлээ харьцангуй сайн бэлдсэн гэж УОК-оос мэдээлж байв. Одоогийн байдлаар 21 аймаг, 330 суманд өвөлжилтийн нөхцөл байдал харьцангуй хэвийн байна. Энэ нь цаг агаар дулаан, хур тунадас өмнөх жилүүдтэй харьцуулахад бага орсонтой холбоотой. Өнгөрсөн жил нийт нутгаар цас их орж малчид зудад олон малаа алдсан.
Энэ өвөл малчид өвөлжилтийн бэлтгэлийн маш сайн хангасан байна. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн хувьд аюулгүй нөөцөө тав дахин бүрдүүлсэн байна.
Мөн шинэ хоршоо хөдөлгөөнийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд малчид хоршоо байгуулж нэгдэж хадлан, тэжээлийн нөөцөө бүрдүүлсэн. Гэхдээ тайвшрах болоогүй. Хавар нөхцөл байдал хүндэрч болзошгүй гэдгийг Шадар сайд С.Амарсайхан мэдээлж байв.
Orkuud huduunuu l bai l daa bitgii hotod ireerei 2025-01-28 103.168.34.202
ashgui dee .mal mahiig hot ruu oruuldaggui bolgomoor bnaa.odoo tsagt mah iddeg hun bhgui bolson shuu.buduunii orkuud ter huduunuu l zavaan amitnaa bailgaj uz
Зочин 2025-01-28 66.181.161.246
хөрөнгөтэй хүний мал үхнэ л биз хөрөнгө нь ямар дундрах биш дээ бүх юм хувьд очсон байхад одоо ингэж мал энэ тэр гээд яах юм бэ ямар миний хашаа байшин орон сууц шатах үерт урсахад төрөөс ямар дэмжлэг үзүүлдэг билээ юу ч байхгүй би өөрөө л хохироод үлддэг үүнтэй нэгэн адил эрх тэгш байх хэрэгтэй