Сурвалжлага: Урт цагаан жуулчдад зориулсан цэцэрлэгт хүрээлэн болно

Сурвалжлага: Урт цагаан жуулчдад зориулсан цэцэрлэгт хүрээлэн болно

Сурвалжлага: Урт цагаан жуулчдад зориулсан цэцэрлэгт хүрээлэн болно

Алт мөнгөний дархан, оёдол, гутал болон хувцас засвар гэх мэт хотын төвд ахуйн үйлчилгээний төвөөр үйл ажиллагаа явуулж байсан алдарт Урт цагааны дахин төлөвлөлт олон жил яригдсаар 2024 онд хэрэгжсэн. Тэгвэл тус дахин төлөвлөлтөд багтсан газарт хэрэгжихээр болсон бүтээн байгуулалтын явц ямар байгаа талаар сурвалжиллаа.

Урт цагаан худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг есдүгээр сард эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар далд зогсоолын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Тус бүсэд оршин суугчдын зүгээс ахуй үйлчилгээний барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламж барьж байгаа нь зөв ажил. Хотын төвд Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнгээс өөр салхилах, хүүхдүүдээ агаарлуулах газар байдаггүй учир тус бүтээн байгуулалтыг асуусан иргэд бүгд дэмжиж байлаа.

ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ТОХИЖИЛТЫГ ЗУН ГЭХЭД ДУУСГАНА ГЭВ

Урт цагааны нураасан барилга нь 1958-1961 онд ашиглалтад орсон бөгөөд баригдсанаас хойш засвар, шинэчлэл хийгээгүйгээс нурах эрсдэлтэй болж, мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдийг бэртэж гэмтэхээс сэргийлэн удаа дараа нэн даруй нураах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Гэвч түрээслэгчдийн зүгээс эсэргүүцэж, тус дахин төлөвлөлтийн ажлыг удаа дараа хойш татаж байсан нэг бус тохиолдлууд бий.

Нийслэлийн өмчийн III дугаар байр буюу Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх ажил 2020 онд эхэлсэн бөгөөд бүтээн байгуулалтын зураг төслийн ажлын тендерийг 2024 оны гуравдугаар сард зарлаж, гүйцэтгэгч "Бодь пропертийз" ХХК-тай өнгөрсөн оны наймдугаар сарын 23-нд гэрээ байгуулсан.

Гүйцэтгэгч компаниар сонгогдсон "Бодь пропертийз" ХХК нь "Бодь групп"-ийн охин компани. "Бодь групп" нь олон салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон нийт "Голомт" банкны эзэн Г.Баясгалангийн эзэмшлийн гэдгээр нь илүү сайн мэддэг билээ. "Бодь пропертийз" ХХК хамгийн сүүлд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилга байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Гүйцэтгэгчдийн зүгээс дээрх бүтээн байгуулалтын ажлыг товлосон хугацаандаа хүлээлгэж өгөхөөр амралтгүй ажиллаж байгаа бөгөөд ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг зун гэхэд дуусгана гэсэн юм.

ЖУУЛЧДАД ЗОРИУЛСАН ХӨТЧИЙН ЗОРИУЛАЛТТАЙ БАРИЛГЫН БАГАНЫН АРМАТУРЫГ ХИЙЖ БАЙВ

Зөвхөн ногоон байгууламж, газар доорх авто зогсоолоос гадна тус газарт жуулчдад зориулсан хэсгийг мөн багтааж байгаагаар онцлог. Тодруулбал, B1 давхартайгаа нийлээд нийт дөрвөн давхар жуулчдад зориулсан үйлчилгээний барилгыг зураг төсөлд багтаасан. Тус барилгын баганын арматур хийгдэж байлаа. Хүйтний улиралд барьж байгаа учраас бетоны чанарыг алдагдуулахгүйн тулд дулаан хадгалах технологийг гүйцэтгэгчид ашиглаж байгаа гэсэн юм. Одоо баригдаж буй барилга нь 30х32 харьцаатай бөгөөд нийт цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн 10 хувийг эзлэх аж.

Урт цагааны үйлчилгээний төвийн буурин дээр 109 автомашины далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэнг барих бөгөөд тус гудамжны тохижилтод 44 тэрбум төгрөгийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ. Тендерт шалгарсан "Бодь пропертийз" ХХК нь 38.9 тэрбумаар гэрээлсэн байдаг.

Нэгдсэн гараашийн нийт талбай 7484 метр квадрат байх бөгөөд ногоон байгууламжийн тохижилттой хамт ашиглалтад орох юм байна.

 

"НАЙМДУГААР САРААС ХОЙШ АЖЛЫГ ТАСАЛДУУЛАЛГҮЙ ДАВХАРДСАН ТООГООР 4000 ГАРУЙ ХҮН АЖИЛЛАЖ БАЙНА"

“Бодь Пропертийз” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.ТЭГШБАЯР:

-Урт цагааны суурин дээр нийт таван блок далд гарааш бүхий гурван давхар үйлчилгээний жижиг барилгатай цэцэрлэгт хүрээлэн барьж байгаа. Өнөөдрийн байдлаар 109 машины зогсоолтой далд гараашны төмөр, бетон бүтээцийн ажлыг бүрэн дуусгасан. Бетон чанарыг алдагдуулахгүйн тулд битүү бүтээж байгаа. Хавар дулаарахаар ирэх гуравдугаар сард үүн дээр ашиглалттай дээврийн мембран нааж, усан оргилуур, ногоон байгууламж бүхий явган зам, талбай, сандал зэргийг угсрах тохижилтын ажлыг хийнэ.

Манай компани энэхүү цэцэрлэгт хүрээлэнг зундаа багтааж нээх зорилгоор өнгөрсөн оны наймдугаар сараас тасралтгүй ажилласан. Давхардсан тоогоор 4400 гаруй хүн ажиллаж байна.

Барилга угсралт болоод гүйцэтгэл удаашралгүй, тасралтгүй явагдаж байгаа.

Далд зогсоолын явцын тухайд одоо гуравдугаар зогсоолын халаалтыг залгаж, дотор засал, сантехник, салхивч, цахилгаан холбоо дохиоллыг угсарч байгаа аж.

ИРГЭД: ХОТЫН А БҮСЭД НУРАХ ДӨХСӨН БАРИЛГААС НОГООН БАЙГУУЛАМЖ ҮЗЭМЖТЭЙ 

Тухайн хэсэгт оршин суудаг болон худалдаа эрхэлдэг хүмүүс Урт цагааны нурах дөхсөн барилгыг нураасан нь оносон. Хотын төвийн А бүсэд амарч, салхилах орчин нөхцөл үнэхээр хомс. Тиймээс хотын захиргаанаас ажлыг эрчимжүүлж, бүтээн байгуулалтыг хийнэ гэснээрээ хийж байгаад талархаж байна гэсэн юм.

Мөн иргэд дахин төлөвлөлтөөр хийх ажлын санал асуулгад оролцож, ногоон байгууламжид санал өгсөн гэдгээ ч хэлж байлаа.

Учир нь тус Урт цагааны хэсэг бол зөвхөн тухайн бүсийн оршин суугчдад хамааралтай талбай биш бөгөөд хотын хүүхэд залуус, нийт иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөх, аялалаар ирсэн жуулчдын заавал зочлох үйлчилгээний нэгдсэн цогцолбор гэдгээр онцлог.

Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагааны нураах шийдвэр гаргахдаа 2024 оны нэгдүгээр сард иргэдээс санал асуулга явуулсан. Уг санал асуулгад 3564 хүн оролцсоноос 3419 буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн билээ. Тус цэцэрлэгт хүрээлэнд ногоон байгууламж, усан оргилуур зэрэг тохижилтыг хийхээс гадна Улаанбаатар хотын түүх, түүний талаар сэдэвчилсэн судалбар зургуудыг байрлуулахаар төлөвлөсөн байна. Анх тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой хугацаа алдсан ч ажлын явц тасалдаагүй үргэлжилж байгаа нь ирэх зун нийслэлийнхэн шинэхэн цэцэрлэгт хүрээлэнтэй болох нь гарцаагүй боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-01-28 103.212.116.208

Жуулчид цэцэрлэгт хүрээлэнд зугаалах гэж ирдэггүй

Avatar

Нэргүй 2025-01-28 45.117.35.31

ergen toirnyhon huuchin barilguud ungu uzemjiin jaahan gutaah ni dee…yadahnaa budaj shunhatachihval zugeersen dee

Avatar

ИРГЭН 2025-01-28 202.179.22.28

Жуулчид тухайн улс орны өв соёлыг л сонирхдог,манайд бол Чойжин сүмийн музей,Занабазарын музей,Богд хааны музей,сүүлийн үед Чингис хааны музей ,Төв Ганданд Жанрайсаг гээд . Цэцэрлэгт хүрээлэнд иргэд бид л саатах байх даа

Avatar

Зочин 2025-01-28 103.145.234.48

Хархны үүрийг устгаж цэцэрлэгт хүрээлэн болж байгаа нь сайшаалтай. Бохир завааны туйл болсон газар байлаа. Хархнууд олон жил бүтээн байгуулалтын ажлыг гацаасандаа…

Avatar

Үнэн 2025-01-28 14.1.81.191

Улсаас зарлагдаж байгаа бүх том ажлыг Бодь авдаг боллоо. Энэ Баясгалан Хүрэлсүхийн эхнэрийн ангийн хүүхэд юм гэсэн.

Avatar

зочин 2025-01-28 66.181.166.196

Одоо арматур зангидаж, бетон цутгалт хийж байгаа ч сайн юм биш дээ, эрсдэлтэй л юм, өвлийн улиралд бетон цутгалт хийхэд хангалттай нөхцөл бүрдээгүй л харагдаж байна даа

Avatar

Зөв 2025-01-28 202.9.46.245

зөв, урт цагаан жуулчны гудамж болгох ажлыг одоо л ажил хэрэг болгох нь зөв.

Avatar

Нэргүй 2025-01-28 45.117.34.139

Бас л БОДЬ уу. Хотын төвийн хиймэл цэцэрлэгт жуулчин очих уу? Түүний оронд уламжлалт гар урлал, дарханы урлан байвал харин жуулчид сонирхох бус уу? Юу хийх гээд юу хийгээд байдаг түрүүний БӨӨСҮҮД байдгийн болоо…

Avatar

Өвгөн Балдан 2025-01-28 59.153.112.83

Зөв зүйтэй бүтээн байгуулалт. Харин авто зогсоол арай л бага санагдаж байна. Гаднаа хэр зогсоол байх юм бол. Ер нь мэдээлэл тун маруухан байна шүү. Иймэрхүү дульхан мэдээллийг аваад хүмүүс ихээр бухимдаж ч мэднэ. Энэ мэдээллээс ганцхан гэрэлтэй мэдээ нь энэ бүтэн байгуулалтаас 4000 иргэн амьжиргаагаа залгуулж байгаа юм байна. Их сайн.

Avatar

Өвгөн Балдан 2025-01-28 59.153.112.83

Зөв зүйтэй бүтээн байгуулалт. Харин авто зогсоол арай л бага санагдаж байна. Гаднаа хэр зогсоол байх юм бол. Ер нь мэдээлэл тун маруухан байна шүү. Иймэрхүү дульхан мэдээллийг аваад хүмүүс ихээр бухимдаж ч мэднэ. Энэ мэдээллээс ганцхан гэрэлтэй мэдээ нь энэ бүтэн байгуулалтаас 4000 иргэн амьжихгаагаа залгуулж байгаа вм байна. Их сайн.

Avatar

Нэргүй 2025-01-28 66.181.183.248

иргэд хүссэн болохорр гарааш хийж байна харин галын аюулгүй зүйлээ л сайн хийгээрэй дээ

Avatar

зочин 2025-01-28 139.5.219.72

ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН, АВТО ЗОГСООЛ + БАРИЛГА ГЭЭД АВЦАЛДАХГҮЙ БАЙНАА.
ХОТЫН ТӨВДӨӨ ГАНЦ ЦЭВЭР ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛЧИХГҮЙ БАС ЮУГАА ХИЙГЭЭД АВТО ЗОГСООЛ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖ БОЛООД ЯВЧВАА. БҮТЭЛГҮЙ ЮМНУУД

Avatar

Ногоон байгууламж жигшиг 2025-01-28 66.181.181.99

эхэндээ ингэж хашдаг л юм

Avatar

Нэргүй 2025-01-28 122.201.31.234

Бас буланд нь барилга барьчихжээ лалрууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж