Улаанбаатар хотын захиргаанаас сүүлийн үед эрчимтэй авч хэрэгжүүлж буй ажлын нэг нь гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах хөтөлбөр. Ингэхдээ газар чөлөөлөх, гэр хорооллын айл өрхүүдэд нөхөн төлбөр олгох ажлыг өнгөрсөн жилээс эрчимжүүлж буй. Энэ хүрээнд гэр хорооллын зургаан дэд төв байгуулна гэж хотын захиргаанаас мэдээлсэн. Үүний нэг нь "Сэлбэ дэд төв" төсөл. 2024 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар газар чөлөөлтийн тухай журам дэмжигдэн, гуравдугаар сарын 18-наас "Сэлбэ дэд төв"-ийн иргэдтэй ажиллах, ажлын хэсэг үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөөмөө, "Сэлбэ дэд төв"-ийн тендерийн тухайд хоёрдугаар сарын 25-наар Хотын дарга дөрөв хэсэгчлэн олон улсын тендер зарлана.
Ингэхдээ олон улсын компаниуд буюу хятад, солонгос зэрэг бүх компаниуд нээлттэй оролцох боломжтой. Үүний дараагаар монгол компаниудтай түншилж барилгын ажлууд явагдана. "Сэлбэ дэд төв"-ийн 12 мянган айлын онцлог нь баригдаад зах зээлд нийлүүлэгдэхгүйгээр дараагийн айлын газраар солих давуу талтай. Одоогийн хийсэн судалгаагаар 2000 орчим газар зарсан айлын мөнгийг өгөхөд 100 хувь бүгд байранд ороогүй байгаа юм. Тэдгээр өрхүүдийн ихэнх нь дахин өөр нэг газар очиж, хашаа байшин аваад амьдарч байгаа тохиолдлууд байна. Ингэхээр яндангийн тоо буурахгүй. Тиймээс бид барьсан орон сууцнуудаа дараагийн газарт орох айлуудад бартераар өгч чадвал дэвшил болно гэж үзэж байгаа.
3,595.38






















































Холбоотой мэдээ