Томоохон зах, худалдааны төвүүдийг нүүлгэн, шилжүүлэхтэй холбогдуулан Туул гол орчмын байршилд зам тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Энэ хүрээнд Туулын хурдны замыг барихаар төлөвлөж буй. Тэгвэл өнөөдөр /2025.01.27/ туулын хурдны замын тендерийг зарлалаа. Тодруулбал, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Налайхын дөрвөн эгнээ авто зам буюу Баянзүрхийн гүүрээс эхэлж Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 33 км үргэлжлэх зургаан эгнээ бүхий Туулын хурдны зам барихаар болсон.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээлэхдээ, "2024 онд 900 сая ам.долларыг түгжрэлд алдсан. Мөн дээрээс нь цаг хугацаагаа маш их алдсан. Энэ байдлаар үргэлжилбэл цаг хугацаа, өчнөөн хөрөнгө мөнгөө алдаж тэг зогсолт хийнэ. Тиймээс эхний ээлжинд Туулын хурдны замыг барихаар бэлтгэл ажлыг хангаж байгаа. Ийнхүү тендерийг өнөөдөр зарлаж байна.
Туулын хурдны зам 33 км урттай байна. Үүний 18 км нь далангаар явна. 12.8 км гүүрэн байгууламжаар явах юм. Их монгол, Зайсан, Сонсголон, Яармагийн хоёр гүүрийг дамнаж зүүнээс баруун тийш чиглэлд зохион байгуулна.
Бас нэг онцлог нь нэгдүгээр тойрог хурдны замтай холбогдоно. Нэгдүгээр тойрог хурдны замын тендерийг энэ оны зургадугаар сар гэхэд зарлана. Туулын хурдны замын төсвийг нийслэлийн хөрөнгө оруулалтын зардлаар барина. Бүтээн байгуулалтын ажил 2025 оны дөрөвдүгээр сарын сүүлээр эхэлнэ. 2027 оны тавдугаар сард дуусах төлөвлөгөөтэй байна. Туулын хурдны замыг барихад газар чөлөөлөлтөд өртөж буй айлуудад нөхөн олговор олгох, газрыг дүйцүүлэн олгох зэрэг арга хэмжээ авч байна. Туулын хурдны замын бүтээн байгуулалтад 1.9 их наяд төгрөгийн зардал гарна гэж тооцоолоод байна. Бүтээн байгуулалтын ажлыг хийхдээ Туул голын өнөөгийн үзэмжийг алдагдуулахгүй байхаар төлөвлөсөн" гэв.
Дашрамд дурдахад, ТЭЗҮ-г нэгдүгээр сарын 17-нд Шинжлэх ухаан технологийн авто замын салбарын дэд зөвлөлөөр хэлэлцүүлсэн. Ингэж нэгдүгээр сарын 20-нд Зам, тээврийн яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр хэлэлцүүлэн баталжээ.
Нэргүй 2025-01-27 66.181.182.209
Аливаа төслийг хийхдээ эхлээд хүрээлэн буй орчны нөлөөлөл гэж судалгаа тзү хийдэг юм. Та нар яг саяны ураны төсөлтэй адилхан орчны судалгаа байхгүй шууд зүтгүүлж ярих юм. Тэгэхээр бүгд эсэргүүцнэ. Ард түмэн дотор та нараас илүү мэргэжлийн хүмүүс зөндөө байгаа
Нэргүй 2025-01-27 202.70.43.34
хот дотроо Зам бариад байвал улам машин унахыг дэмжиж зам нь улам л таг агаар орчин нь улам л бохир болнодооо…УБ хот бол МАШИНЫ УГААР УТАА+ НҮҮРСНИЙ УТАА+ХӨРСНИЙ БОХИРДОЛ-3-таа ДЙИЛДСЭН ХОТ ШҮҮДЭЭЭЭ
Нэргүй 2025-01-27 66.181.177.171
Хотынхоо тэхий дундуур хурдны зам барих ямар хэрэг байна? Туул голоор хот тэртэй тэргүй 2 хуваагдаж байгаа. Дагуулаад хурдны зам барихаар хот бүр 3 хэсэг хуваагдана. Хэсэг бүр лүү орох байгууламж, гарах байгууламж гээд өнөө түгжрэл чинь явж өгнө. Түүнд орвол уулын замаа өргөтгөөд хурдны зам болго. Эсвэл бүүр УБ-ын гадуур хурдны тойрог зам барь. Тэгж байж УБ-аар дайран өнгөрөх тээврийн хэрэгсэл хотын түгжрэлд нөлөөгүй болно. Төв шуудангийн, 40к-ын, зүүн, баруун 4 замын уулзварт тунел, гүүр хий.
Нэргүй 2025-01-27 103.57.93.85
100 айлыг хотоос гаргая.
Зочин 2025-01-27 66.181.183.110
Энэ хүнийг хэн гэдэг юм ямар ажил хийдгийн мэдэхгүй байна л даа. Би өөрөө хувьдаа машингүй хүн болохоор мэдэхгүй байна л даа.
зочин 2025-01-27 66.181.183.142
Ардчилагч гэх худал хоосон нэртэй зарим бүлэг этгээдүүд,улс оронд хэрэгтэй зүйл хийж бүтээхийн төлөө зүтгэж байгаа хүмүүсийг үзэн ядна, Гүтгэнэ Доромжлоно, Худал мэдээ цацаж нэр төрийг нь харлуулж гутаахыг хичээнэ, Коммунист дарангуйлагч гэж гүтгэн д Нийгмийг хуурч эх оронч болж жүжиглэнэ, Барууныг учиргүй магтаж хоёр хөршөө үзэн ядна, Бидний тогтоосон хэвийн харилцааг тасалж дайсагнуулахыг оролдоно, Нацистүүдийг эх оронч болгон сурталчилна,
Ardchilal sunutugei 2025-01-27 103.168.34.202
yg unen.kommunistuud l ajil hiij chadna.hogiin liberaluud amaaraa hutsaj l chadna
Нэргүй 2025-01-27 66.181.187.202
Төрмөл тэнэг тосгоны гар нийслэл хотыг минь сүйтгэж байна даа.Харамсалтай,
Нэргүй 2025-01-27 103.57.92.129
Энэ нэг эрүү галзуу нь мэдэгдэхгүй төлгөн коммунист дурак гарч ирлээ шүү. эртхэн байранд нь тавихгүй бол н**ш боллоо
Нэргүй 2025-01-27 66.181.189.62
tuiliin hurdnii zam
Нэргүй 2025-01-27 43.242.242.59
Нянбаатарын ярьж байгааг АН-ынхан бид 100 хувь эсэргүүцэж байна. Энэ хүнийг огцруулах нь зүйтэй юм.
Зочин: Манайхан муйхар аргатай, сүйтгэх, бүтээх хоёр нь эцэстээ тэнцэж мэдэх юм хийж чадах улс шүү 2025-01-27 103.212.117.27
Туулын хурдны замын төсөл Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх Туулын хойт далан дээгүүрх явган хүний болон дугуйн замыг нураах гээгүй биз??? Энэ замаар машин явдаггүй, хөгшид, хүүхдүүдийн салхилж амрах гол газар болоод байгаа юм. Хотын төвийнхөн машинтайгаа ирж амраад буцдаг юм. Монголчууд бид түрүүчийн хийснээ сүйтгээд дараагийнхийг нь хийхээс сийхгүй улс шүү
Хр 2025-01-27 66.181.160.88
Хамгийн тулгамдсан зам бол босоо чиглэлийн давхар замууд. Жишээлбэл хүн урд хэсгээс зуслан руугаа явахдаа хотын төвийг заавал дайрах хэрэгтэй болоод бгаа.
зочин 2025-01-27 66.181.160.70
Альььь дээр л Фортуна Батбаяр нэг ийм юм яриад л байдаг байсан
Нэргүй 2025-01-27 66.181.183.59
Би Ванга шиг хэлье. Энэ зам энэ хэлсэн хугацаандаа ашиглалтад орохгүй.
Хо 2025-01-27 139.5.218.180
ЯАРМАГАС ХАР ХОРИН ОРОХ ДҮЖИН ТЭЭВЭРЭ БОЛИОО СУРШЛИИН БҮС БАИХГҮИ ТҮГЖРЭЛГҮИ АВТОБУСА ЯВУЛА ХАРИН НАРНИ ГҮРНИ ХАЖУГАР ХАН УУЛ ХОМ ПЛАЗАГИИН ДЭГҮҮР ЯВУЛАЧЭЭЭ