Сүүлд шүүх байгууллагаас энэ хэргээр ялласан албан тушаалтнуудыг нүүрсний хэргээр ял аваагүй гэж тайлбарлаж, "өмөөрсөн" нь олны шүүмжлэлийг дагуулсан.
Мөн УИХ-ын Хянан шалгах түр хорооноос нүүрсний хэргүүдтэй холбоотой асуудлыг шалгуулахаар 60 багц асуудлын хүрээнд 63 сэдвийг шалгуулахаар ирүүлсэн.
Эдгээрийн 21 хэрэгт бүртгэлийн хэрэг нээн, мөрдөн шалгаж байна" гэсэн юм. Прокурорын байгууллагааас хяналтын шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулан эсэргүүцэл бичсэн ч хүлээж аваагүй гэдгийг албаныхан мэдээлэв.
- Т.Аюурсайханы 3 жил хорих ялыг 2.6 жил болгосон.
- Т.Аюурсайханы туслах И.Даваадоржийг 2 жил хорино.
- Б.Ганхуягийн 5.9 жил хорих ялыг 3.9 жил болгосон.
- Данзанравжаагийн хойд дүр гэгдэх ламыг торгох ялаас чөлөөлсөн.
- Т.Аюурсайханы төрсөн дүү Т.Түвшинбаатарыг ялаас чөлөөлсөн.
- Б.Отгонжаргалыг бусдад давуу байдал бий болгосон гэх яллах дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосон.
- "Лайки Лайф" ХХК-ийн захирлыг 10 сая төгрөгөөр торгов.
- Б.Ганхуягийн эхнэрийг нэг сая төгрөгөөр торгосон.
- Х.Батхишигийн 14 сая төгрөгийн торгуулийг хүчингүй болгов.
- О.Дагвадоржийг 10 саяар торгож, 6 сар зорчих эрхийг хязгаарласан.
- "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбаярыг 10 саяар торгож, зорчих эрхийг хязгаарласан.
Тэгвэл Т.Аюурсайхан нарын араас хэн хэн ял авах вэ. Нүүрсний хэргээр одоо хэрэг бүртгэлийн 101 хэрэг, мөрдөн байцаалтын 20 хэргийг шалгаж байгаа гэнэ. Улс төрийн нөлөө бүхий 13 албан тушаалтнаас гадна хэд хэдэн албан тушаалтныг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар прокурорын байгууллагаас мэдээлсэн юм.
Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг гадаад улсад оргон зайлсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж байна.Үүнтэй холбоотойгоор гадаад улсад эрх зүйн харилцааны хүсэлт хүргүүлсэн. Энэ хүсэлтийн хариу одоогоор ирээгүй байна гэдгийг онцолж байв.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг бусдад хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж, хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн. Түүнийг 2022 оноос нүүрсний хэрэгт яллагдагчаар татан мөрдөн шалгаж байгаа талаар албаныхан мэдээлж байв. Мөн УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ нарыг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн бол нийслэлийн Прокурорын газраас УИХ-ын гишүүн асан А.Адъяасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол гарсан талаар /2023.01.18/ мэдээлж байсан юм.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өчигдөр /2025.01.27/ УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хурал дээр нүүрсний хулгайг илрүүлэхээр хуруу байтугай хумсаа ч хөдөлгөхгүй байгаа гэдгийг хэлсэн юм. Тэрбээр, "Би улс төрийн байр сууриа илэрхийлье. Энэ танхимд улсаа хөгжүүлэхгүй гэсэн нэг ч гишүүн байхгүй. Засгийн газар үйл ажиллагаандаа дүгнэлт хийгээсэй. Пи-ар нь хэтрээд байна. УИХ-д хэдэн нүүрсчдийн мафи бүлэглэл байгаад гацаагаад байгаа юм шиг ярих юм. Ц.Туваан сайд алдагдсан боломжийн талаар ярьж байна. Хэн хохироосон юм бэ. Эзэн бие, нэртэй нь ярь. Би итгэхгүй байна. Нүүрсний хулгайд холбогдсон этгээдүүд албан тушаалд дэвшиж байна" гэсэн юм.
3,548.92






















































Холбоотой мэдээ