Амаргүйг амжуулсан 4 жил!

Амаргүйг амжуулсан 4 жил!

Амаргүйг амжуулсан 4 жил!

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 87.9 хувийн саналаар томилогдож байв. Түүнээс хойш УИХ-ын сонгууль болж, тэрбээр улиран Ерөнхий сайдаар томилогдсон бөгөөд түүхэндээ дөрвөн жилийн хугацаанд тогтвортой засагласан Ерөнхий сайд болов.

Монгол Улсын Засгийн газрын дундаж нас 1.7 жил байдаг бол Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаад дөрвөн жилтэйгээ өнөөдөр золгож байна. Тэгвэл дөрвөн жилийн өмнө ярьж байсан Л.Оюун-Эрдэнийн хэлсэн, ярьсан ажил хэрэг болсон уу гэдгийг цөөн зүйлс дээр товчхон анализ хийе.

2021 VS 2024

2021.01.27. Цар тахлыг эрсдэл багатай даван туулж, эдийн засгаа сайжруулна. Цар тахалтай холбоотой нэн тэргүүний зорилт бол эдийн засгийг анхаарч, ажлын байраа хадгалж, бизнес эрхлэгчдэд илүү анхаарна.

2024.01.27. Засгийн газраас Ковид-19 цар тахлын үед Эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд ажлын байрыг дэмжих, pепо санхүүжилт, ипотек, хөдөө аж ахуйн зээл олгож, нийт 71,339 зээлдэгчид 5.7 их наяд төгрөгийн санхүүжилт олгосноор цар тахлын үед 100.0 мянга гаруй ажлын байрыг хамгаалжээ. Цар тахлын үед ард иргэдийн эрүүл мэнд, амьжиргааг хамгаалах, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 2020 онд 4.6 хувиар агшаад байсан эдийн засаг 2021 онд 1.6 хувиар, 2022 онд 5.0 хувиар, 2023 онд 7.4 хувиар тус тус тэлсэн байна.

2021.01.27. Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим яамдын байгуулна. Ингэснээр асар их цаас хэмнэнэ. Төрийн бүх үйлчилгээг төвлөрүүлэх ажлыг ирэх гурван жилд хэрэгжүүлнэ. Ингэснээр төрийн хүнд суртал, авлига багасна.

2024.01.27. Эдийн засаг хөгжлийн яам байгуулж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх 14 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсний эхний гурван төсөл гараанаас гарав. Уран, төмөр замын төслүүд хөдөлж эхэлсэн бөгөөд хамгийн том хэрэгжүүлж буй төсөл нь ураны төсөл. Түүнчлэн Оюутолгой төсөлтэй харьцуулахад 34 хувийн энгийн хувьцааг 10 хувийн давуу эрхийн хувьцаа болгож, үлдсэн 24 хувийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр буюу АМНАТ-аар орлуулан тооцож байгаа нь Монголын ард түмэн энэ төслөөс 51 хувийн өгөөж хүртэнэ. Мөн ногдол ашиг хүлээхгүй,  нэмэлт өр үүсэх эрсдэлгүй, төсөл эхэлсэн цагаас үр өгөөжийг иргэд Хуримтлалын сангаар дамжуулж шууд хүртэж эхлэх боломжийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой болж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагаас хоёр жил тутам шинэчлэн гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 2020 онд 193 орноос 92 дугаарт, 2022 онд 74 дүгээрт орж байсан бол 2024 оны 9 дүгээр сард  шинэчлэгдсэн үзүүлэлтээр 46 дугаарт орж, өмнөх үзүүлэлтээс 28 байраар урагшилсан байна. 2020-2024 онд E-Mongolia системийг ашигласнаар Нийт төрийн үйлчилгээ авахдаа үйлчилгээ үзүүлэгч байгууллага руу ирж, буцах тээврийн хэрэгсэлд гаргах зардал 81 тэрбум төгрөг, Иргэн төрийн үйлчилгээ авахдаа зарцуулж буй хугацаанаас үүдэлтэй зардал 1.22 тэрбум төгрөг, Цаасан бичиг баримтын зардал 5.8 тэрбум төгрөг буюу нийт 1.3 их наяд төгргийг хэмнэсэн байна.

2021.01.27. Төрийн өмчит компаниудыг цэгцэлнэ. Хувийн хэвшлийн 30 хүний ажлыг төрийн өмчит компанид 100 хүн хийдэг. Үүнийг өөрчилнө.

2024.01.24. Засгийн газар төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах, алдагдлыг бууруулах зорилгоор зарим төрийн өмчит компаниудыг нэгтгэх ажил ид өрнөж буй. Хамгийн сүүлд гэхэд Бизнесийн орчныг сайжруулах нэгдсэн зорилтын хүрээнд төрийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийгдэж байгаагүй далайцтай реформ хийнэ гэдгээ зарлаад буй. Энэ хүрээнд Эрдэнэт үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоож нүүрсний хулгайг илчилж, хариуцлага тооцох, Хөгжлийн банкийг дампуурлаас гаргаж, менежментийг нь сайжруулах, Засгийн газрын тусгай сангуудыг олон нийтэд нээлттэй ил тод болгов.

2021.01.27. Оюутолгойтой холбоотой маргааныг цэгцэлж, Дубайн гэрээг хуулийн хүрээнд өөрчилж, хуульд нийцүүлнэ.

2024.01.27. Оюутолгойн уурхайн үйл ажиллагаатай холбогдох Дубайн гэрээг цуцлах хэлэлцээрийг Засгийн газраас амжилттай хийж, Монголын талд хуримтлагдаад байсан 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэв. Ингэснээр ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өрийн дарамтаас гарав. Мөн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэв.

2021.01.27. Тавантолгойн төмөр замын ажлыг яаравчилж шийднэ, Эрдэнбүрэнгийн усан цахилгаан станцыг төслийг урагшуулна. Төмөр зам болон авто замын төслүүдийг эдийн засгийн үр өгөөж, ач холбогдлоор нь эрэмбэлж, санхүүжүүлэх нь зүйтэй.

2024.01.27. Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын талтай харилцан ойлголцолд хүрч, Улсын Их Хурлаас хэлэлцээр байгуулахад баримтлах үндсэн чиглэлийг баталснаар 2003 оноос эхэлсэн Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын төсөл 22 жилийн дараа хэрэгжихэд бэлэн болжээ. 2025 онд төслийн бүтээн байгуулалтын ажил эхэлж, 2027 онд ашиглалтад орох ба ингэснээрээ боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, одоо байгаа жилийн 85 сая тонн нүүрсний экспорт дунджаар 165 сая тоннд хүрэх дэд бүтцийн хүчин чадалтай болох боломж бүрдэнэ. Түүнчлэн энэхүү төсөл хэрэгжсэнээр дараачийн хил холболтын төмөр замууд буюу Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүн хатавч, Ханги-Мандал үе шаттайгаар холбогдож, улмаар Зүүн босоо тэнхлэгийн Бичигт Эрээнцав, Баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Арцсуурийн төмөр замын их бүтээн байгуулалт эхлэх суурь нөхцөл бүрдэх юм.

2021.01.27. Манай улс эрчим хүчний хэрэглээнийхээ 25 хувийг гадаадаас импортолдог бөгөөд Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг төслийг дуусгахын төлөө шаргуу ажиллана

2024.01.27. Эрчим хүчний рефтормыг эхлүүлэв. Эрчим хүчний салбарт ДЦС-4, Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүд хэрэгжсэн бөгөөд Амгалан ДЦС-ын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар, Чойбалсан ДЦС-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар тус тус өргөтгөжээ. 2023 онд 80 МВт суурилагдсан хүчин чадалтай том оврын батарей хуримтлуурын байгууламж суурилуулж, 220/110/35кВ-ын Сонгино дэд станцад холбов. Мөн 2024 онд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг ашиглалтад оруулж, Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбосон байна.  Засгийн газраас зарласан хөгжлийн 14 мега төслөөс Эрдэнэбүрэнгийн 90 МегаВаттын усан цахилгаан станц, Монгол, Францын хамтарсан ураны төсөл, Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл эхний ээлжинд хэрэгжиж эхлээд байна. 1964 оноос хойш яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тусгайлсан зээлийн хэлэлцээрт БНХАУ-ын талтай 2024 онд гарын үсэг зурснаар бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн боллоо.  Тус станц нь жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 100 хувь найдвартай, тасралтгүй хангаж, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх юм.

2021.01.27. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх буюу өмнөх Засгийн газрын бодлогын залгамж чанарыг ханган ажиллана.

2024.01.27. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсоны дараа буюу 2021 оны 12 дугаар сард “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд эхний 10 жилд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсүүдийг шийдвэрлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах, боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн сэргэлтийг хийх зорилт бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлуулав. Монгол Улсыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх бодлогын баримт бичгүүд болох “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ууд өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн тулгуур хөтөлбөр болж байна.

2021.01.27. Үндэсний баялгийн сан байгуулж, үүгээр дамжуулж бусад салбараа хөгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллана. Импортоор урсгаж буй валютаа дотооддоо үлдээх, эх оронч худалдан авалтыг дэмжиж ажиллана.

2024.01.27. Баялагтаа эзэн байх тогтолцооны реформыг хийж, олон жил яригдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар батлууллаа. Ингэснээр стратегийн ордуудын үр өгөөжийг иргэд бодитоор хүртэх боломж бий болж, иргэдийн хуримтлалын данс анх удаа мөнгөжиж, 2024 оны эцсээр иргэн бүхэнд 138 мянган төгрөгийн хадгаламж хуримтлагдаад байна.  Засгийн газрын 14 мега төсөл хэрэгжсэнээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан 2030 он гэхэд 20 их наяд төгрөгт хүрэх бөгөөд бусад стратегийн ордуудыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх хэлэлцээ 2025 онд эхэлж байна.

2021.01.27. Монгол Улс бол парламентын засаглалтай, Улсын Их Хурал ард түмний төлөөллийн хувиар бодлогын мэтгэлцээний зарчимд тулгуурлан аливаа шийдвэрийг гаргадаг байхыг дэмждэг, Засгийн газрын тэргүүний хувиар улс төржилтөөс ангид ажиллана.

2024.01.27. 2022 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газар тогтвортой ажиллах суурийг баталгаажуулж өгсөн бол, 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон төлөөллийг нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн юм.  УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу холимог тогтолцоогоор, бүсчилж томсгосон 13 тойргоор зохион байгуулагдаж, 126 гишүүнтэй анхны парламент бүрдсэний 78 нь тойрог төлөөлж, 48 нь хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдлоо.

Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байгаа Л.Оюун-Эрдэнийн анх хэлж, ярьсан нь өнөөдөр хэд нь биеллээ олж, ажил хэрэг болов, тэр юу хийв гэдэгт уншигч та бүхэн дор бүрнээ дүгнэлтээ өгөх биз ээ.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 210.148.94.144

Нэг л худлаа рекламдсан хоосон шүүгэлдсэн данх гар баригдсан нүдэнд өртсөн үр дүнтэй юм юу ч хийгээгүй. Баахан дайсан хайсан худалч нөхөр

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.183.248

хуучин сайдуудыг бодоход сайн ажиллаж байгаа олон жил болсон хир бутрагаа бүү нялзаа өөрсдөө чимээгүй явж ирчихээд битгий олон юм ярь

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 139.5.216.136

Жүүдүүдийн бууны нохой, тэдний агент тэднийхээ ажлыг хийж Монголын баялгийг тэпэндээ авч өгөх амаргүй ажлыг хийснээ хэлж байгаа шүү! Энүүний харваард гэж юу байды, 2 өгүүлбэр холбож хэлж чадахгүй амьтан. Гадаад эзэд ганц диплом авч өгөөд л за яв ажлыг маань хаий гээд л бөгсөн дээр нь 1 амбаардаад явуулаа биз. Сайн ч хийж байна.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.21.100.210

Утааг буураалах ажлыг том зургаар харж хийхгүй бол энэ хүхэртийн хөндий чинь хүүрийн хөндий болчоод байна. Бид бүгдээрээ 10 жилийн дараа үхээд дуусах гээд байна. Эрчим хүч түүнийг дагсан дэд бүтэцдээ хамгийн эхний хөрөнгө оруулалтаа хийгээд л барилгажуулалтыг хэдэн зуун мянгаар бариад л 5 жилийн дараа утаа байхгүй болно. Авилагчдаасаа салах цаг нь болсон Оюук минь зүтгээд байгаарай. Түүх энэ үеийг мартахгүй. амжилт

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.168.34.212

Ковидын үед 10 тэрбум хэвлэж тараагаад эдийн засгийг бүрэн сүйдэлсэн. ганцхан энэ чинь хангалттай огцрох шалтгаан

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 76.126.50.88

Монголын ард түмэн энэ хүүдээ ам сайтай байгаа шүү. Хулгайч нараас айж шантралгүй урагшаа улам холыг харж хичээ. Морьтой явган сая-аар энгийн ардууд монголын дэлгэр нутаг даяар ар талд чинь толгойн харуулд байгаа.

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 66.181.191.224

Хүрэлсүхийг Жасрай, Бямбасүрэн нарын дараа гарсан хамгийн чадварлаг ЕС мөн. Зарим талаар тэдгээс ч давсан суут залуу. Улс дампууртал идэж сурсан дээрэмчид түүнд яаж сайн байхав үзэн ядна. Хараах доромжлох, хөлсний жагсаал бол юу ч биш

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 178.174.229.45

ENE PISDAAG ZAILUULAACH EEE BUUR HARAHAAS NUD HORSOOD ALCHMAAR SANAGDAAD BHIIN . IIM BUZAR HUDALCH HORON MUU ETGEED l*****n AMITAN URD UMNU UZSENGUI

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.177.124

нэр усгүй хүн гуай чи нэрээ хэлээд нүүрээ харуулсан бол би дөрвөн мөчөө дээш нь өргөөд чамайг дэмжих байлаа. чимээгүйхэн ажил 100 хийж байгаа хүнтэй атаархаж шүлс амаа үсэргэж орилоод яах вэ

Avatar

Нэргүй 2025-01-27 202.9.40.215

иш чааваас!! хийсэн юм, хийх юм ч үгүй чадваргүй амьтан огцор!!! Аргентин яаж байна ердөө 1 жилийн дотор гайхамшгийг хийж үзүүлж байна, бод бод!! Монголын ЗГ-т боловсролтой, чадвартай хүмүүс байхгүй ичгэвэр!

Avatar

зочин 2025-01-27 59.153.115.141

хүн болгоны боловсрол ,чадавхи ,бүтээмж адилгүйдээ.утаа,ядууралыг яалтай.

Avatar

Зочин 2025-01-27 139.5.216.210

Юу ч хийгээгүй, угаасаа хийе ч гэсэн чадахгүй

Avatar

Баярцогт 2025-01-27 47.227.179.89

ЭБИ гийн суганы үснүүд гэнэт модон сэлэмт хурандаагийн суганы үсийг яагаад магтаад эхлэв?

Avatar

Нэргүй 2025-01-27 203.91.115.52

26 их наяд төгрөгний луйврын автор. Хулгайч!

Avatar

Нэргүй 2025-01-27 66.181.183.248

сайн ажиллаж байгаа ард түмэн итгэж байна залуу хүн гэхэд овоо шүү

Avatar

Нэргүй 2025-01-27 66.181.177.221

Бөөлжис цутгачихлаа

Avatar

Нэргүй 2025-01-27 66.181.176.61

SEKSYGEER VANXANDI80955877ANUSDI

Avatar

Нэргүй 2025-01-27 66.181.176.61

SEXSYG AJIL XN80955877

Avatar

хх 2025-01-27 66.181.191.18

МЕГА ТӨСӨЛ ГЭЖ МӨНГӨ ШААХАА БОЛЬМООР ЮМ. ЭХНИЙ МЕГА НЬ НЕФТИЙН ҮЙЛДВЭР ЯМАР Ч АШИГГҮЙ БӨӨН АЛДАГДАЛ

Avatar

Нэргүй 2025-01-27 43.242.242.59

Данхыг огцруулж Чойжилсүрэн юмуу эсвэл Жавхланг Ерөнхий сайд болгоё. Ерөнхий сайдад заавал МАН-аас хүн сонгогдох болоод байгаа учир АНаас Ерөнхий сайд боло учиргүй байна. Эсвэл Хүрэлбаатарыг ерөнхий сайд болгоё

Avatar

Нэргүй 2025-01-27 103.168.34.2

AMARGYU MALAN DANHDA ENE g***

Avatar

Нэргүй 2025-01-27 103.71.100.115

Мега төсөл ярьж үнийн өсөлтийг хөөрөгдүүлэх ээ болио. Нэг уут б**в 12 мянган төгрөг болоод байна. Монгол банк хүүгээ нэмж инфляцийг бууруулаач ээ!!

Avatar

жаэ 2025-01-27 66.181.191.18

АМЬДРАЛДАА ЮМ БОСГСОЖ ЦАЛИН ӨГЧ ҮЗСЭН ХҮН ЮМ БОЛОВ УУ. СУРГУУЛЬ НЬ ХҮРТЭЛ ХУЛХИ

Avatar

хх 2025-01-27 66.181.191.18

4 ЖИЛД ЮУ Ч ХИЙСЭНГҮЙ.

Avatar

Нэргүй 2025-01-27 202.126.89.19

Цагаан сарар 10 хон амрана ч гэх шиг….Хамаг ажил цалгардаад…..арай л дэндүү юм

Avatar

Нэргүй 2025-01-27 66.181.176.61

SEKSEER TAICHNA VANXANDI80955877BOOWN XOXI

Avatar

Нэргүй 2025-01-27 66.181.187.106

400 сая жуулчны ахлагч одоо уран донгодохоо болиод наад суудлаасаа б**. Яасан их сандал ширээтэй зууралдаачээ дуртай галч вэ

Avatar

Нэргүй 2025-01-27 66.181.191.237

Элбэгдорж байсан бол 4 жилийн биш 8 жилийн ажил амжуулуах байлаа.Одоо яая гэхэвдээ монголчуудын заяаа нь ийм юм хойно

Avatar

Хотын хүү 2025-01-27 202.126.90.197

ш****г 5-н толгойлогч дандаа худлаа шаана Бэрхийн галч тархи нь хөгжөөгүй Маны супер шээс

Avatar

Нэргүй 2025-01-27 59.153.112.15

shaambar danh

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж