Япончуудын хамгийн дуртай тонкацү котлетны орцонд нарийн хэрчсэн байцаа ордог. Гэтэл сүүлийн өдрүүдэд энэ “даруухан” ногооны үнэ огцом өссөн нь хоолны газруудыг порцоо багасгахад хүргэв.
Үүний буруутан нь цаг уурын өөрчлөлт юм. Тодруулбал, өнгөрсөн зуны халуун цаг агаар, аадар бороо ургацыг сүйтгэснээр, навчит ногоонуудын үнэ өссөн. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр “байцааны шок” гэж нэрлэж байна. Эрчим хүч болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, инфляцийн дарамтад орсон япончуудын хувьд дахин нэг үнийн өсөлт ийнхүү гарч иржээ.
Байцааны үнэ өнөөдрийн байдлаар ердийнхөөсөө гурав дахин үнэтэй байна. 100 орчим иенээр зарагддаг байсан байцаа өнөөдөр 400 иен болжээ. Тэр бүү хэл Хёго мужийн нэгэн супермаркетад 1000 иен хүрсэн тохиолдол ч байна. 1000 иенийн байцаа тэр даруйдаа л олныг алмайруулж, цахим сүлжээний гол сэдэв болжээ.
Гурилын үнэ өсөхөд хоолны бизнес эрхлэгчид харьцангуй даван туулах бэлтгэлтэй байжээ. Гэвч байцааны үнийн өсөлтийг хүлээж авахад хэцүү байгааг тэд ярьж байна.
Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий даяар эрс тэс уур амьсгалыг бий болгосоор байна. Японд ч ялгаагүй сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн халуун зун, намар үргэлжлэн тохиолоо.
Дашрамд дурдахад, байцааны хямрал хөрш Өмнөд Солонгосыг ч бас тойрсонгүй. Тус улсад мөн л халуун цаг агаар, аадар борооны улмаас кимчи хийдэг хамгийн чухал орц болох байцааны үнэ өсчээ. Нэгдүгээр сарын дундуур байцааны үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 75 хувиар өссөн байна.
Гэр бүл...... 2025-01-27 202.126.89.19
ИХЭНХ ГЭР БҮЛҮҮД САЛЖ САРНИДАГ НЬ ҮНЭН.
Нэргүй 2025-01-27 122.201.31.164
монголоос аваач монголд 1кг 500төгрөгөөр зардаг
Иргэн 2025-01-27 202.126.89.180
муудуулчихгүй яаж тээвэрлэх вэ? Солонгос руу байцаа нийлүүлэх боломж бий юу?
Нэргүй 2025-01-27 64.114.211.77
онгоцоор зөөгөөд кг тусам нь 2$ байвал шууд авна
Нэргүй 2025-01-27 103.168.34.2
Baitsaa ideheel boliochdee baitsaan tolgoitoinbeee mongolchudas sur geesh