Монгол Улсын Дээд шүүхээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбогдуулан өнөөдөр /2025.01.27/ мэдэгдэл гаргалаа. Тодруулбал, "Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдааны явцад болон түүний өмнө, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаа, шүүгч нарт холбогдуулан тодорхой нэр хаяггүйгээр нийтэд нь хамаатуулан, гэмт хэргийн шинжтэй ноцтой агуулга бүхий мэдээллийг удаа дараа хийж, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийг хүн, хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэлд үндэслэн хянадаг захиргааны хэргийн шүүхийн нэр хүндэд илтэд сөргөөр нөлөөлөх бодит үнэнд нийцэхгүй, ташаа мэдээллийг УИХ-ын гишүүд болон олон нийтэд түгээж байгаа учир залруулга хийж байна" гэлээ.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ “ГАЗАР ОЛГОХ” ЭРХ МЭДЭЛ ХЭРЭГЖҮҮЛДЭГГҮЙ
УИХ-ын нээлттэй чуулганы хуралдаанаар Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх явцад “Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод төлөвлөлтгүй газар олгосноос ногоон байгууламжгүй болсон”, “Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын зориулалтаар /отоглох/ газар олгож байшин хороолол барьсан”, “Туул, Сэлбэ голын хамгаалалтын бүсэд байшин хороолол барьсан” гэх зэрэг асуудал яригдаж, энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хууль бус газар олголтууд явагдсан, газрын наймааны ард шүүгч нар байна, нууцаар байранд орсон, СӨХ-той хуйвалдсан нөхөд бүгд шүүгч нар байгаа, шүүгчид хэргээ шийдэж чадахаа байсан. Бүх байшинд шүүгч нар орц орцоор нь байр авсан” гэх зэргээр мэдэгдэл хийсэн.
Монгол Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах эсэх шийдвэрийг захиргааны хэргийн шүүх гаргадаггүй бөгөөд өнгөрсөн бүх цаг хугацаанд Улаанбаатар хотод, Туул, Сэлбэ голын хамгаалалтын бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан болон тийм шийдвэр гаргах эрхтэй этгээдүүд нь дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг дарга нар, түүнчлэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс /Зайсан, Их Тэнгэр зэрэг бүх амууд/-д газар олгох эрх мэдлийг Байгаль орчин, аялал жуулчлал /одоогийн нэрээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт/-ын сайд дангаараа хэрэгжүүлсээр ирсэн.
Улаанбаатар хот болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын олгосон газар дээр барилга байгууламжууд, байшин хороолол барих зураг төслийг нийслэлийн Ерөнхий архитектор баталж, холбогдох зөвшөөрлүүдийг Засгийн газрын харьяа агентлаг, яамны эрх мэдэл бүхий албан тушаалтнууд олгодог.
Бүх шатны Засаг дарга болон сайдыг Монгол Улсын Ерөнхий сайд томилдог бөгөөд эдгээр нь үе үеийн Засгийн газрын өөрийнх нь эрх мэдлийн асуудал байсан болно. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны цахим хуудсанд нээлттэй байршуулсан мэдээллээс үзвэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд өнөөгийн байдлаар нийт 2016 нэгж талбар газар ашиглах эрх иргэн, хуулийн этгээдэд олгогдсон байна.
Эдгээрийн цөөн тохиолдолд нь газар ашиглах эрхтэй холбоотой маргаан үүсэж, захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн нь шүүн таслах ажиллагааны статистикаас харагдана. Тухайлбал, 2023 онд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар хяналтын шатны захиргааны хэргийн шүүх 2018-2022 оны 5 жилийн хугацаанд Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдох, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд олгосон газар ашиглах эрхийг цуцалсантай холбоотой 62 хэрэг маргааныг хяналтын журмаар хэлэлцсэн нь нийт олгосон 2016 нэгж талбар газрын 3 хувьтай тэнцэх бөгөөд уг 62 хэргийн 32 тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, 15 тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, 11 тохиолдолд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан агуулгатай шийдвэр гаргаж байжээ.
Захиргааны хэргийн шүүх нь “газрын наймаачдад хариуцлага тооцох” чиг үүргийг хуулиар хүлээдэггүй бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтнуудын хууль бус шийдвэрийн улмаас хохирсон, эрх нь зөрчигдсөн гэж өөрийгөө үзсэн хүн, хуулийн этгээдийн нэхэмжлэлээр үүссэн “маргаан шийдвэрлэдэг”, түүнчлэн Засаг дарга, сайдын гаргасан хууль бус шийдвэрийн улмаас эрх нь зөрчигдсөн хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг шүүхийн журмаар сэргээх үүргийг хуулиар хүлээдэг болно. Захиргааны хэргийн шүүхийн шүүн таслах ажиллагаа нь бүхэлдээ Улсын Их Хурлаас баталсан хуулийн дагуу явагддаг бөгөөд захиргааны хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх бүх үйл ажиллагаанд, тухайлбал газрын маргааны хувьд, хариуцагч Засаг дарга болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын төлөөлөл биечлэн оролцож, тайлбар, нотлох баримтаа гаргаж, нэхэмжлэгч талтай шүүхийн өмнө мэтгэлцдэг, түүнчлэн шүүхээс гаргасан бүх шийдвэрүүд шүүхийн шийдвэрийн цахим сан shuukh.mn хаягт олон нийтэд нээлттэй байршиж байна.
Монгол Улсын гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн Ерөнхий сайдын мэдэгдлүүдэд удаа дараа дурдагдсан “захиргааны шүүхийн шүүгч нар авлигад байр авсан” гэх асуудал нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй, ноцтой мэдээлэл бөгөөд Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийн хүрээнд мөрдөн шалгах байгууллагуудаар шалгагдан тогтоогдох, хуульд заасан зохих журмаар шийдвэрлэгдэх бүрэн боломжтой байхад хууль ёсны арга замаар асуудалд хандахгүйгээр, олон нийтэд хандаж “захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар авлига авдаг”, “байрыг орцоор нь шүүгч нар авсан байгаа”, “шүүгчтэй хуйвалдсан СӨХ”, “СӨХ-ны ард байгаа шүүгч” гэх зэргээр тодорхой нэр хаяггүй мэдэгдэл удаа дараа хийж, захиргааны хэргийн шүүхийн хууль ёсны үйл ажиллагааны эсрэг олон нийтийг турхирч байгааг эсэргүүцэж байна" гэжээ.
ЗАСГИЙН ГАЗРЫН “МЕГА ТӨСЛҮҮД”-ТЭЙ ХОЛБОГДОХ МАРГААНЫГ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ШИЙДВЭРҮҮД
Түүнчлэн "Захиргааны хэргийн шүүх нь “тендерийн хууль”-ийн дагуу тендер шалгаруулалттай холбоотой, тендерт оролцогчоос шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу үүссэн маргааныг шийдвэрлэдэг бөгөөд тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн явуулах нь холбогдох яам, агентлаг, худалдан авах ажиллагааны газар болон тендер зарласан этгээдээс томилогдсон Үнэлгээний хорооны үүрэг болно.
Захиргааны хэргийн шүүх нь санаачилгаараа ямар нэг тендер шалгаруулалт хуульд нийцсэн эсэхийг хянасан, оролцсон, эсхүл бүх тендерийг шийдвэрлэсэн тохиолдол байхгүй бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар 2020-2024 оны хооронд /сүүлийн 5 жилд/ тендер шалгаруулалттай холбоотой нийт 42 маргааныг хэлэлцэн шийдвэрлэсэн, 2020 онд 19, 2021 онд 14, 2022 онд 2, 2023 онд 1, 2024 онд 6 хэрэг байна. Засгийн газраас хэрэгжүүлэх 14 “мега” гэх төслүүдэд холбогдох ямар нэг тендерийн маргааныг 2020-2023 онд захиргааны хэргийн шүүхүүд огт шийдвэрлээгүй бөгөөд 2024 онд нэг буюу “Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын станцыг барих гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах” тендертэй холбоотой маргааныг захиргааны хэргийн гурван шатны шүүх хэлэлцэн 2024 оны 12 дугаар сард хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.
Тодруулбал, уг тендерт оролцсон 2 этгээд болох “Митайм интернэйшнл” ХХК болон “Чайна Вэстэрн Павр Индастриал” ХХК, “Майнс Ап” ХХК, “Бээжин Бэйжонг Уурын турбин генератор” ХХК-уудын түншлэлээс уг тендер шалгаруулалт нь хууль зөрчсөн гэх агуулгаар маргаж, “Митайм интернэйшнл” ХХК-аас Сангийн яам, Эрчим хүчний яам, Эрчим хүчний яамны Тендерийн үнэлгээний хорооноос гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаснаар:
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр /128/ШШ2024/0573 дугаар шийдвэр/ анхан шатны журмаар шийдвэрлэсэн;
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр /221/МА2024/0575 дугаар магадлал/ нэхэмжлэгч болон хариуцагч Эрчим хүчний яамны тендерийн Үнэлгээний хорооны гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянан шийдвэрлэсэн;
- Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр /001/ХТ2024/0138 дугаар тогтоол/ гуравдагч этгээд болон хариуцагч Сангийн яамны гаргасан гомдлоор хянан хэлэлцэж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Хяналтын шатны шүүхээс уг хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг /шүүх хуралдаанд хариуцагч Эрчим хүчний яам болон тендерийн Үнэлгээний хороо гомдлыг дэмжиж оролцсон/ хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Мөн өөр нэг маргаан буюу нийтийн эрх ашгийг төлөөлөн “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” НҮТББ-аас Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг Дулаан уул, Зөөвч овоо, Өмнөт гэдэг газруудад Франц улсын Орона группийн охин компани “Бадрах Энержи” ХХК-ийн эзэмшилд байх MV-018914, MV-018915, MV-018916 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр захиргааны хэрэг үүсэж, одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Эдгээр шүүн таслах ажиллагааны тоон мэдээ, бодит баримтуудаас үзвэл, “мега төслүүдийн 60 хувь шүүх дээр шийдэгдсэн”, “бүх мега төслүүд захиргааны шүүх дээр гацаж байна”, “төслүүдийг нь шүүх гацаагаад байгаа” гэх Монгол Улсын Ерөнхий сайдын мэдэгдэл бодит үнэнд нийцэхгүй болно.
Түүнчлэн, “шүүгч тендер авсан”, “авлига авч тендерийн хэрэг маргаан шийдвэрлэсэн” асуудлын талаар мэдсэн, мэдээлэл авсан тохиолдолд аливаа этгээд уг асуудлаар гэмт хэргийг шалгах, мөрдөх үүрэгтэй байгууллагад мэдээлэл, баримтаа өгч шалган шийдвэрлүүлэх үүрэгтэй, ийм гэмт хэрэг, сахилгын зөрчил үйлдсэн гэх сэжүүр, баримт байгаа бол холбогдох шүүгчийн талаарх мэдээллийг зохих байгууллагад нь өгч шалгуулах арга хэмжээ авахын оронд Улсын Их Хурлын нээлттэй чуулганы хуралдаанд болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хариуцлагагүй мэдээлэл удаа дараа хийж байгаа нь шүүн таслах ажиллагаанд сөргөөр нөлөөлж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах, шүүхийн бие даасан, хараат бус байдалд нөлөөлөх үр дагаварт хүрч болохыг дурдах нь зүйтэй" гэв.
сонгогч 1 минутын өмнө 202.9.46.33
шүүх прокуроруудыг 100% огцруулаад ард түмний шүүх ажиллуулъя. БНСУ- н шүүгчид, прокуроруудыг гэрээгээр ажиллуулъя. Монголын шүүгч, прокуроруудын эрх мэдэл, дураараа дургилт монголын хуулиас давжээ….тэднийг ялладаг болох ёстой…монголын хамгийн баян хүмүүс тэд байна….тэд 34 жилийн турш улсынхаа хөгжлийг гацааж, хорлож сүйтгэлээ….тэд урвагчид, хулгайч дээрэмчдийн арыг даадаг болжээ……иргэд тэднийг зүхэж харааж сууна..
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.185.246
Огцорч зайлаач муу авилгачдаа. иргэдийнхээ итгэлийг олж чадахгүй бж юу гэж хуцаад бгаан
зочин 3 цагийн өмнө 139.5.219.72
ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИД НӨГӨӨ ХАНГАРЬД БИЛҮҮ ОРДОНДОО МОРИЛЦГООСОН УУ?
АНХАН ШАТНЫ ШҮҮХҮҮД ХУРАЛ ХИЙХ БАЙРГҮЙ, ХУРАЛД ОРОХ ИРГЭДИЙН ТАВ ТУХЫГ ХАНГАХ БОЛОМЖГҮЙ БАЙНА
ГЭЭД БАЙДАГ БАЙХАА. АРД ТҮМНИЙГ БОДДОГ ТИЙМ ШУДАРГА ШҮҮГЧИД ЮМ БОЛ ХУРАЛДАХ БАЙРГҮЙ ШҮҮХҮҮДЭЭ
ТЭР ТОМ ЗАЙТАЙ ОРДОНДОО ОРУУЛААЧ.
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.191.224
Ерөнхий сайд үнэнийг шууд хэлдэг нь зөв. Том хэргүүд яаж жил жилээр сунжирч замхардаг билээ нийгмээрээ харж байна. Сүүлийн 30 гаран жилд өмч хувьчлалаас эхлээд сүйрүүлсэн үй олон хэрэг гарсан яалаа. Эзэд нь гэмгүй царайлаад улс төр хийгээд гэдсээ илээд тавлаад хэвтэж байна. Ингээл шүүх дампуураад удаж байгаа шүү. Хэн иймд хүргэв тодорхой болсоон. Гэхдээ цөөн боловч шударгө шүүгч бийд итгэнэ
zochin 12 цагийн өмнө 70.54.71.56
Шүүx шүүx биш xууль гууль болсон мөнгөтэй xүнд үйлчлээд мөнгөгүй xүнд үйлчилдэггүй бүгдийн нүдэн дээр ил тодоос тод зурайж байна xэдэн тэр бумаар нь идээд 40 саяар торгуулиад л арай ч Монголийн ард түмэн 4 аргын тоо мэдэxээ байчихаагүй л байx
Нэргүй 12 цагийн өмнө 70.54.71.56
Шүүx шүүx биш xууль гууль болсон мөнгөтэй xүнд үйлчлээд мөнгөгүй xүнд үйлчилдэггүй бүгдийн нүдэн дээр ил тодоос тод зурайж байна xэдэн тэр бумаар нь идээд 40 саяар торгуулиад л арай ч Монголийн ард түмэн 4 аргын тоо мэдэxээ байчихаагүй л байx
Бат 12 цагийн өмнө 202.9.46.226
Хамгийн их гэм буруутай хүмүүс шүүхрүү дайрдаг юм. Ажлаа хийж чадахгүй болохоороо л өөрийн бурууг шүүхрүү чихдэг башир аргатай ЕСайдтай болж.
зочин 2025-01-27 59.153.115.141
гүтгэх,заналхийлэх хуулиар хориотой
зочин 12 цагийн өмнө 66.181.183.142
Юу гэж огт худал юм ярихав дээ , Бүх шүүгчид авилгад автдаагүй, шудрага ажилладаг гэвэл бараг хэн ч итгэхгүй, Шүүх хууль хяналтыг байгууллага шудрага бус шийдвэр гаргалаа гэсэн гомдол маш их байдаг гэдэг, Зарим тохиолдолд бүр хүн амины хэрэгт холбогдсон буюу бусдад хүнд гэмтэл учруулсан хүмүүс бараг шийтгэлгүй мултраад л байдаг, Хил хэрэгт гүтгэгдсэн хүмүүс ч нилээд байдаг бололтой, Өөрийгөө өмөөрөхөөс илүү ажлаа сайжруулахад анхаарах хэрэгтэй
хүүшээСаран 2025-01-27 66.181.179.39
Акуа Гарден яасан? Шүүх дээр очоод л таг гацсан. Одоо байшин нь ашиглалтад орж байна. Энэний ард шүүгч нар байгаа ой.
Нэргүй 2025-01-27 103.57.93.204
УДШ унгас алдав бололттой
Нэргүй 2025-01-27 66.181.183.248
шүүх өөсрдөө хурлаа хийхгүй удаа дараа олон жил хойшлуулах ял өгөхгүй байгаа зэргээс хардалт үүсгэж байна шүү дэээ Дээд шүүхийн дарга хуулинд заагаагүй байлаа ч гэсэн хурдан шийдэх талаар шүүгч нарт анхааруулга өгөөч дээ зүгээр хараад сууж болохгүй биз дээ шүүгч нар арай дэндлээ шүү
Нэргүй 2025-01-27 203.91.115.44
Угаасаа зах зээлийн нийгэмд шүүгч, өмгөөлөгч нар бондойж, хулгайч луйварчид баяжиж байдаг кино их гардаг даа, Манайхан л онцгой биш боо
Иргэн 2025-01-27 66.181.186.13
Улс эх орноо тонож хулгай луйвар хийсэн өндөр алба хашдаг нөхдүүдийн олон олон хэргүүд яагаад шийдэгдэхгүй хойшлоод байдаг юм бэ? Эрхэм шүүгч нараа та нар ажлаа хийж чадахгүй байна! Мөнгө эрх мэдэлтэй нөхдүүд МУ-д даам гарч юу ч хийж болдог гадна дотны хулгайч луйварчид та нартай нийлээд энэ сайхан улс орныг минь сүйтгэж байна! Та нар огцорч зайгаа тавьж өгсөн дээр шүү!
Batdorj 2025-01-27 66.181.180.189
ES d huuliin medleg baihgui bna.
Оноч 2025-01-27 66.181.161.1
УДШ их болгоомжтой мэдэгдэл хийсэн бна. ямарч байсан айж байгаа нь харагдаж бна. байдлыг хурцатгах гүй байх төдий оролдлого бна. одоо ОЭ цааш давших хэрэгтэй. гартаа байгаа баримтаа бариад урагшаа.
Нэргүй 2025-01-27 66.181.176.117
ДАНХАД ДАНХАЙТАЛ ХАРИУЛАВ. ИЙМ МЭДЛЭГТЭЙ ЕРӨНХИЙ САЙДТАЙ БАЙГАА НЬ МАНАЙ УЛСЫН АСУУДАЛ БОЛООП БАЙНА ШҮҮ
Зочин 2025-01-27 66.181.180.138
үнэхээр гүтгэсэн бол түүнийг огцоруулан ялла.
Нэргүй 2025-01-27 66.181.182.34
Моголын Шүүх засаглал ялзарсан нь үнэн ш дээ !!!!!!!!!!!!!!!!!
Шүүхэд үл итгэх шатнаасаа бүүр хэтрээд, Шүүхийг үзэн ядах шатандаа аль хэдий хүрсэншүү дээ !!!
Нэргүй 2025-01-27 59.153.114.178
Хэдэн арван тэрбумаар зээл авчихаад төлөхгүй БОЛОХООР НЬ хариуцлага хүлээлгэхээр шүүхэд хандахад 40 сая төгрөгөөр торгоод л боллоо. Tнэ тэгээд ариун явдал уу?!
Нэргүй 2025-01-27 66.181.191.237
улс орон хөгжлийн зөв зүг замд орох нэн тэргүүний эхний алхам бол шударга шүүхтэй болох явдал мөн ,эс тэгвэл хичнээн их хөрөнгө мөнгө зарж хичнээн их гоё сайхан зүйл хийх гээд ч нэмэргүй
Нэргүй 2025-01-27 122.201.31.3
Оюунэрдэнэ үнэхээр худалч гөлөг юмаа
Нэргүй 2025-01-27 66.181.160.106
овоо тэнэг гаруу
Зочин 2025-01-27 66.181.190.150
Шудрага бус шүүхтэй гэдэг нь хүн бүрт мэдрэгдэж хүн бүр айж бна шүү дээ. Шүүх мөнгөтэй хүмүүсийн эрх ашгийг л хамгаалж бна шү дээ. Ногоон автобусны хэрэг 9 удаа хойшидж бна. Цагааныг барингуут шийдвэрээ цуцалж бна г.м
Нэргүй 2025-01-27 66.181.160.106
ЕС дүүгээ авар Хүрэлсүх ээ , эсвэл өөрөөсөө ч айлгүй АВЛИГЫН асуудлаа шийд – ШҮҮХИЙГ ШҮҮХ болгож ард улсаа амар сайхан жаргаа …
Нэргүй 2025-01-27 103.212.116.76
Баримттай л мэдэгдэл хийх ёстой, ЕС дэндүү болчимгүй түүхий хэлбэрдсэн хэрүүлч мэдэгдэл хийсэн нь үнэн. Удахгүй хоорондоо баримттай тулаад нэг талдаа буюу шударгаар шийдэгдээсэй. Монгол улсад ес зүй шударга ёс тогтож бхйж хөгжинө.
зочин 2025-01-27 66.181.166.196
Хаха, хэн хэнийх нь зөв, хэрүүлээ цааш нь үргэлжлүүл, кк
иргэн 2025-01-27 139.5.218.34
УДШ, Шүүхийн удирдлагыг өөрчлөхгүй бол авилга албан тушаалын хэрэг шудрагаар шийддэгдэхгүй.
Ерөнхийлөгч Хүрэлсүхээ та энэ талаар зоригтой ажиллаач Юунаас айгаад дуугүй байна вэ
Нэргүй 2025-01-27 103.168.34.208
АВИЛГАЧИН ШҮҮГЧ НАРЫГ БУУДААЧЭЭ..
Иргэн 2025-01-27 66.181.182.83
Шүүхийн удирдлага бүрэлдхүүнийг бүгдийг өөрчлөхгүй бол ялзарч идэгдсэн , шударга үнэн байхгүй болсон шүү
зочин 2025-01-27 103.57.94.78
Эрдэнэтийн 49 , хөтөл цемент Дархан төмөрлөг Эрдэнэтийн ачит эх гээд хэргүүд 10 жил шийдэхгүй л байна Ер нь шүүгчид буруу шийдвэр гаргасны хариуцлагыг хүлээдэг хуультай байх нь зөв Дураараа бусад хүмүүсийг хууль ярьдаг өөрсдөө болохоор зугатаагаад алга болдог жишээ байна аа Хуулиа яаралтай өөрчил хурал хойшлуулдагийг хугацаатай болго Их хурлын гишүүн танхимд хэлсэн үгээр хариуцлага хүлээхгүй дээ Шүүх энхийн цагаан тагтай байна уу Нэр
Тогоо 2025-01-27 43.242.243.146
эрдэнэт 49 бол гавьяа болохоос гэмт хэрэг биш, мал минь
Нэргүй 2025-01-27 202.126.90.229
Шүүх буруугүй
Сайдын гарт орвол тэгээд л өнгөрөө шүү
Иргэн 2025-01-27 202.126.90.211
Авилгал, хурлийзуудын асуудлыг шүүх хянах ёстой атал энэ нь системийн гажуудал болсон за, халтар чинкүүдээ. Та нарыг цэв..х цаг удахгүй ирнэ