Фүжи телевизийн захирлууд дуулианы улмаас ажлаасаа чөлөөлөгдлөө

Фүжи телевизийн захирлууд дуулианы улмаас ажлаасаа чөлөөлөгдлөө

Фүжи телевизийн захирлууд дуулианы улмаас ажлаасаа чөлөөлөгдлөө

Японы Фүжи телевизийн өндөр албан тушаалтнууд алдарт хөтлөгч Накаи Масахиротой холбоотой томоохон дуулианд нэр холбогдоод буй. Энэ хэрэгтэй холбоотойгоор тус телевизийн ерөнхийлөгч Минато Коичи болон дарга Канох Шүжи нарыг огцруулах болжээ. Фүжи компанийн ТУЗ-ийн гишүүд Даваа гаригт шуурхай хуралдаж, Коичи болон Шүжи нарын удирдах чадварын талаар хэлэлцсэн аж.

Болсон явдлыг эргэн санавал, өнгөрсөн сард долоо хоног тутмын сэтгүүл дээр Накаи болон нэгэн эмэгтэй хоёрын хооронд болсон асуудалд Фүжи телевизийн ажилтан холбогдсон талаар мэдээлэл цацагдаж, дуулиан тарьсан юм. Накаигийн хувьд тарсан "SMAP" хамтлагийн гишүүн байсан.

Компанийн ТУЗ-ын гишүүдийн үзэж буйгаар, Накаи эмэгтэй хүнтэй холбоотой асуудалд оролцсоныг нь ерөнхийлөгч Коичи мэдэж байсан ч ямар ч арга хэмжээ аваагүй.

Мөн шуугианыг санаатайгаар дарж, Накаигийн хөтөлдөг нэвтрүүлгийг 18 сарын турш цацсан нь компанийн нэр хүндийг үл тоосон гэж буруутгаж байна. Өнгөрсөн сард Накаигийн талаар мэдээлэл цацагдсаны дараа олон компани Фүжи телевизээр явуулдаг сурталчилгаагаа зогсоож, үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлсөн. Үүнээс гадна, өнгөрсөн Пүрэв гаригт Коичи дотоод уулзалт зарлаж, ажилчдадаа хандан "Үүрэг даалгавраа нухацтай авч үздэг надаас өөр ерөнхийлөгч гарч ирэхгүй" зэргээр өөрийгөө өмгөөлсөн үгсийг хэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-27 59.153.115.174

утга бна уу энэ мэдээнд?

Avatar

Нэргүй 2025-01-27 66.181.184.120

манайд бол атаархлаа, хэлмэгдүүллээ гэх байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж