Япон дахь гадаад ажилчид жирэмсэн болбол оршин суух хугацааг нь хязгаарлалтгүй болгох талаар тус улсын засгийн газар хэлэлцэж байна. Одоогоор ур чадвартай гадаад ажилчид таван жил оршин суух эрхтэй байдаг. Ажиллах хүчний хомсдол асуудал болоод буй энэ үед Япон улс гадаад ажилчдын хүүхэд төрүүлэх, өсгөх эрхийг нь хүндэтгэхийн зэрэгцээ ажилтай нь үлдээхийг зорьж байна. Шинэ журам энэ зунаас эхлэн хэрэгжих төлөвтэй байгааг эх сурвалж Ням гаригт мэдээлжээ.
Техникийн дадлагажигч хөтөлбөрөөр ажиллаж буй гадаадуудад үүнтэй төстэй журам хэрэгждэг аж.
Тусгай ур чадвартай ажилчид жирэмсэн болсныхоо дараа ажлаасаа гарсан тохиолдол Япон даяар нэмэгдсээр байна. Энэ төрлийн визтэй ажилчид барилга, сувилахуй, хөдөө аж ахуй зэрэг ажиллах хүчний хомсдолтой 16 салбарт ажиллах боломжтой. Тэдний олонх нь техникийн дадлагажигч хөтөлбөрөөс шилжин орж ирдэг аж.
Тус улсын техникийн дадлагажигч хөтөлбөрийг хямд ажиллах хүч импортлох схем гэж шүүмжлэх нь бий. Иймд тус хөтөлбөрийг 2027 оноос цуцлан, өөр шинэ тогтолцоо нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Гэр бүл...... 2025-01-27 202.126.89.19
ИХЭНХ ГЭР БҮЛҮҮД САЛЖ САРНИДАГ НЬ ҮНЭН.
Нэргүй 2025-01-27 202.126.89.19
Нэгэнт Гэр бүлээ хуурч чадаж байгаа хүмүүст Гэр бүл нь ямар ч үнэ цэнэгүй. Хувийн жаргалаа хөөсөн нь дээр дээ
зочин 2025-01-27 103.71.101.105
япон маш зөв бодлого гаргаж байна даа. ингэж байж л ажиллах хүчинтэй болно шүү дээ.
Нэргүй 2025-01-27 202.21.107.15
японы энэ бодлого зөв шүү дээ. ирээдүйд энэ хүүхдүүд нь японы боолын давхаргыг нь бүрдүүлнэ
Нэргүй 2025-01-27 202.131.234.123
монголоос 30 60 90 хоног визгүй болговол монголчууд очоод ажиллаад хуухлад өгнө шүү.