Хошорюү С.Бямбасүрэн: Зүүдлээгүй биз дээ л гэж бодож байна

Хошорюү С.Бямбасүрэн: Зүүдлээгүй биз дээ л гэж бодож байна

Хошорюү С.Бямбасүрэн: Зүүдлээгүй биз дээ л гэж бодож байна

Мэргэжлийн сүмогийн энэ оны эхний башёд түрүүлж, ёкозүна цолны болзол хангасан Хошорюү С.Бямбасүрэн өнөөдөр/2024.01.17/ уламжлал болсон хэвлэлийн бага хуралд оролцлоо. Өдгөө 25 настай түүний хувьд Хацү башёд 12 даваа, гурван унаатай түрүүлсэн бөгөөд башёгийн сүүлийн өдөр Охо болон Кинбозан нартай нэмэлт барилдаан хийн ялсан билээ.

Хошорюү С.Бямбасүрэн хэвлэлийн бага хурлын эхэнд "Нам унтсан байна. Хэрэв хэвлэлийн бага хурал байгаагүй байсан бол одоо ч унтаж байх байлаа" гэлээ.

Тэрбээр дээд зиндааны анхны түрүүгээ 2023 оны долдугаар сард сэкивакэ цолтой байхдаа хүртэн улмаар озэки цолны хүртэж байв. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын башёд 13 даваа, хоёр унаатай үзүүрлэж, Хацү башёд ёкозүна цолны төлөө барилдах болзлоо хангасан юм.

Сүмогийн холбооны Ёкозүнагийн зөвлөл өнөөдөр хуралдаж, Хошорюү С.Бямбасүрэнг ёкозүна болсныг зарлана.

Хошорюү С.Бямбасүрэн үргэлжлүүлэн "Өөрийнхөө чадах бүхнээ хийсэн гэж бодож байна. Зүүдлээгүй биз дээ л гэж бодож байна. Озэки цолтой анхны түрүүгээ хүртсэндээ баяртай байна" гэжээ. Түүний жинхэнэ нэр нь Сугаррагчаагийн Бямбасүрэн бөгөөд авга ах ёкозүна асан Асашорюү Д.Дагвадоржийн адилаар их аварга болно. Авга ахынхаа талаар Хошорюү "Би түүнийг хүүхэд байхаасаа хажуунаас нь үзэж өссөн" гэв.

Хошорюү С.Бямбасүрэн ёкозүна болсоноор сүмогийн ертөнц их аваргагүй боллоо гэж айх шаардлагагүй болжээ. Учир нь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг зодог тайлах шийдвэр гаргасны хэн дараагийн аварга цолтон болох вэ гэх яриа гараад байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-27 202.9.41.72

Өн2дрийн дотр хулгай хог шаар х***а манж лаларуд-с хулгайд алдсн нам төриыг авч ард түмнд уул уурхай ард түмний баялаг баыгалийн баялаг ард түмнд өөрсдөд нь олго үмхий х***а манж зулбасгууд 35 жил хэрээс хэтртл хулгай хийсн. Үтэр түргн дврсн хулгайг дуусгвр болго. Зовлгд нь мэдрүүл.

Avatar

зочин 2025-01-27 66.181.160.70

Энэ амьтныг эм тангийнь цагт нь уулгаад асарж сувилаад тайвшруулчих энэрэнгүй хүн хажуу хавирганд нь байхгүй юм байх да

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж