Өмнөд Солонгосын бүрэн эрхээ түдгэлзүүлсэн ерөнхийлөгч Юн Сук Ёл өнгөрсөн арванхоёрдугаар сард цэргийн онц байдал зарлах гэж оролдсоныхоо төлөө бослого гаргасан гэх хэргээр буруутгагдах болжээ. Тэрбээр цэргийн засаглал тогтоох гэж оролдсон боловч бүтэлгүйтсэн нь тус улсыг урьд өмнө байгаагүй улс төрийн хямралд оруулж, Өмнөд Солонгосын түүхэнд гэмт хэрэгт буруутгагдаж буй анхны ерөнхийлөгч болсон юм.
Сөүлийн шүүх Бямба гаригт Юныг үргэлжлүүлэн цагдан хорих хүсэлтийг хүлээж аваагүй байна.
Улмаар прокурорууд Даваа гаригаас өмнө түүнийг яллах эсвэл суллах эсэхийг шийдвэрлэх ёстой болсон аж. Сөрөг хүчин болох Ардчилсан намын хэвлэлийн төлөөлөгч Хан Мин Су хэвлэлийн бага хурал дээр "Босогчдын толгойлогчийг шийтгэх үйл явц одоо л эхлэх гэж байна" гэж мэдэгдсэн юм. Гэхдээ Юны хуулийн баг яллах дүгнэлтийг шүүмжилж, мөрдөн байцаалтын явцад гарсан хууль бус үйлдлийг илчлэхээ амлажээ. Тухайлбал, Юны өмгөөлөгчдийн ахлах Мөрдөн байцаах төвд хандахдаа "Прокурор ноцтой алдаа гаргаж, өөрийгөө Авлигатай тэмцэх газрын яллах хэсэг, улс төрийн ашиг сонирхлын хэрэгсэл болгожээ" гэж эрс буруутгаж буйгаа мэдэгдсэн байна.
Нэргүй 2025-01-27 202.131.234.123
монголоос суралыад хойд солонгост элчингэр явуулчих ухаангүй юм даа.