Х.Ганхуяг: Мухар төмөр замынхаа төлөөсийг л төлж байгаа гэрээ

Х.Ганхуяг: Мухар төмөр замынхаа төлөөсийг л төлж байгаа гэрээ

Х.Ганхуяг: Мухар төмөр замынхаа төлөөсийг л төлж байгаа гэрээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.01.27/ хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн, гишүүдийн 78.6 хувийн саналаар дэмжлээ. Төсөлд эхний ээлжинд Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал барихаар тусгасан.

Төсөл хэрэгжсэнээр нийт экспортын хүчин чадал 40 сая тонноор буюу Гашуунсухайт-Ганцмод боомт 20 сая тонн, Ханги-Мандал боомт 10 сая тонн, Шивээхүрэн-Сэхээ боомт 10 сая тонноор нэмэгдэх бөгөөд экспортын орлого хоёр дахин, төмөр замаар нүүрс тээвэрлэх хүчин чадал гурав дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэнэ гэж үзэж байна. Энэхүү төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Хэлэлцээрийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Мухар төмөр замынхаа төлөөсийг л төлж байгаа гэрээ байна. Олборлолтоос авахуулаад бүх зүйлийг нөгөө тал буюу айл хийх нь. Хяналтаа сайжруулах,  нүүрсээ үнэгүйдүүлэхгүй байх талд онцгой анхаарал тавих хэрэгтэй. Хэлэлцээрийг гурван хэлээр хийгээд маргаан үүсвэл англи хэлээ барих нь. Монгол хэлээ л харах ёстой. Орчуулгын зөрүү гарвал хэн хариуцлага хүлээх вэ гэдэг нь тодорхой бус байна. Хэчнээн гоё кино хийж болно, үнэнд гүйцэгдээд явж байна. Хувийн хэвшил 10 гаруй жилийн өмнө өөрөөсөө мөнгө гаргаж төмөр зам бариад, холбоод нүүрсээ гаргаад ашиглаад энэ жил төрд хүлээж авах ёстой байсан.

Гэтэл 16 сая тонн гэдэг нь ашиглалтад орсноос хойш хамгийн багадаа 50-60 хувь энэ компани өөрөө төмөр замаараа нүүрсээ тээвэрлэх юм байна. Ядаж бусад аж ахуй нэгжүүд, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гаргасан нүүрсийг энэ төмөр замаар тээвэрлэхэд анхаарах ёстой шүү.

Ганцхан энэ компанийн нүүрсийг тээвэрлээд эхлэх вий дээ. Тэгвэл тээврийн зардлынхаа өртгөөс хамаараад нүүрсний өртөгтөө нөлөөлнө. Бүгдийг нь өрсөлдөөнд татаад унагана шүү дээ. Тийм хэмжээний хэлэлцээр л хийх гэж байгаа шүү. Тэр тал дээр онцгой анхаарахгүй бол өрсөлдөх боломжгүй болгох вий.

16 жил гэдэг богино хугацаа биш шүү. Энэнээс хамаараад манай төсвийн орлого хүүхдийн мөнгө, тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин гээд асар олон юм хамаарна, хуумгай хандав. Тэр кино надад таалагдсангүй, үнэнг үнэнгээр нь гаргах хэрэгтэй шүү. 10 жилийн мухар төмөр зам, Зүүнбаянгийн төмөр замаар нэг ч юм зөөдөгггүй. Үнэн юм үнэнээрээ сайхан шүү. Өдийд бид төмөр замаа хүлээж авах ёстой байсан, энэ жил холболт хийчихсэн. Жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэдэг төмөр замыг төр үнэгүй хүлээж авах байсан. Тэрнийхээ төлөөсийг ийм хэмжээний хэлэлцээрээр төлөөд сууж байна.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

-Хятадын талаас ийм санал тавьсан гээд амаараа тайлбарлаад байна. Манай тал ийм санал тавихад ийм хариу илгээлээ, бид ийм зүйл заалт дээр нь ингэж сөрлөө гээд явцыг харуулахгүй болохоор мэдээлэл бүрэн харагдахгүй байна. Та бүхний хийсэн ажлын үр дүн тараасан материал дээр харагдахгүй байна.

Мэдээлэл бүрэн харагдахгүй болохоор хардлага төрөөд байна. Хэлэлцээрийн явцыг харуулсан материал байвал зөв шийдвэр гаргахад хэрэгтэй байна.

Нүүрсийг сорчлохгүйгээр холимог байдлаар экспортлох гэсэн хичээл зүтгэлийг харуулчихвал дэмжихэд хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-Төслөөс харахад тэгш гэрээ биш байна. Найман зүйл дээр сайжруулахгүй бол дэмжих боломжгүй.

Нэгдүгээрт, УИХ-ын тогтоолын гарчиг нь Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, бүтээн байгуулалтын хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндэсэн чиглэл гэж гарч ирсэн бол гэрээний агуулгаа өөрчлөөд уурхайн хүчин чадал нүүрсний худалдаа гол чухал мэтээр харуулсан байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй.

Хоёрдугаарт,  Засгийн газар хоорондын хэлэлцээр дээр “Чайна энержи” компанийн хамаарал бүхий этгээдтэй хамтран ажилладаг Хятадын бүх компани орж ирэхээр болсон байна. Энийгээ хязгаарлах хэрэгтэй байна.

Гуравдугаарт, УИХ-ын тогтоолын гол агуулга бол хил холболтын төмөр зам л  чухал байсан. Гэтэл энэ заалтан дээр нүүрсний гэрээ, уурхай нь чухал юм шиг. Тэрийгээ хийхгүй бол төмөр замыг барихгүй гэсэн агуулгатай байна. Энийг өөрчлөхгүй бол дэмжих боломжгүй.

Дөрөвдүгээрт, нүүрсний үнийг уурхайн ам гэж болохгүй. Монгол аж ахуй нэгжүүд, монгол компани, монгол залуучууд энэ ажлыг чадах ажил. Энийг бид өөрсдөө хийх боломжтой.

Тавдугаарт, Хятадын компанид таатай нөхцөл олгоно гэж. Монгол компанид шалгуур тавьдаг хэрнээ яагаад Хятадын компанид таатай нөхцөл олгох. Энийг хасахгүй бол дэмжих боломжгүй.

Зургадугаарт, Хятадын сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн компанийн экспортыг дэмжих гэж,  хасах шаардлагатай.

УИХ- ын тогтоолд орсон цөөхөн хэдхэн үүрэг өгсөн заалтууд байгаа.  Тэдгээрийг хасангуутаа хаанаас нь мэдэгдэхгүй, тэнд оруулаагүй заалт хэлэлцээрт орсон байна. Шивээ Хүрэн, Хангимандал, Бичигт, Зүүн хатавч, Сэхээ, Байтаг, Улиастай гэдгийг хассан, нүүрсний гүн боловсруулах, говийг усжуулах, цөлжилттэй тэмцэх гэсэн заалтыг хасангуутаа орон сууц, эрчим хүчний нүүрс гэсэн хоёр заалтыг л оруулсан байна. УИХ -ын олонхиороо шийдсэн асуудлыг өөрчилж чадахгүй, УИХ-ын тогтоолд нийцүүл гэж хэлмээр байна.

Дараагийнх нь нууцлалтай холбоотой асудал. Хятадын тал үнэхээр нууцлах хэрэгтэй бол энэ хэлэлцээрийг ерөнхий болгоод аж ахуй нэгжтэй холбоотой, нарийн детальтай холбоотой заалтыг ингэж оруулж ирээд нууцлалд оруулна гэж болохгүй.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүх захирлууд шоронд орсон. Энэ компани улс төрийн хэрэгсэл болдог, улстөрчдийн түрийвч болдог, улс төрийн намын түрийвч болдог учраас энэ эрсдлээс салгах үүднээс ил тод байх зайлшгүй шаардлагатай.

Энэ нь буцаад улсын тусгаар тогтнол, эрх ашигтай уялдах учраас энийг нууцлах шаардлага байхгүй гэж бодож байна.

Дараачийн нэмэлт заалт бол авлигатай холбоотой заалт. Хэрвээ энэ гэрээ хэлэлцээртэй холбоотой Хятадын төрийн өмчит компани байна, Монголын компаниуд байна, энэнтэй холбоотой авлига, улс төрийн хүчнүүд энэ гэрээнд нөлөөлж давуу тал олгосон бол  гэрээг цуцлах ёстой.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Энэ төсөл бол бантан шүү. Ц.Туваан сайд “10 хэдэн жилийн хугацаанд 18.5 тэрбум ам.доллар олох боломжоо алдлаа” гэж хэллээ. Дарж аймаар багаар хэллээ гэж бодож байна. Энэ боломжийг үгүй хийсэн хүмүүс ардын баатар мэт болчихсон, кино зохиол хийгээд байж байна. Тэр кинонд нь Засгийн газар өөрөө очоод тоглоод байна. Би болиорой гэж хэлж байна. Энд зарчим тогтоох гээд явахаар тэнд хулгай хийж Монголыг хорлосон хүмүүстэй зэрэгцэж суугаад өнөөдрийн энэ нь аврал юм уу. Тэд нар Монголын аврал болсон юм уу.

Монголын эдийн засгийг 30 жилээр хорлочихоод байгаа хүмүүсийг ардын баатар мэт кино зохиол хийгээд байгаад үнэхээр харамсаж байна. Тэд нар нь энд зөв зарчим ярьсан хүмүүст Хятад нэр өгч кино зохиол бичдэг.

Ийм зүйл дээр Засгийн газар болон яамдууд зарчимтай хандаарай. Төрийн ажил хийж байгаа шүү. Төрийн ажлыг улс төрийн өнцгөөс нь аргалж байгаад, намдааж байгаад явуулъя гэдэг өнцгөөр битгий хандаад бай.

Эдийн засгийг 12, 13 жил зогсоож, дахиад 16 жилийн асуудлыг ярьж байж, Ардын баатар болсон, Монголын хувь заяаг аварсан ч гэх шиг. Түүнд нь Засгийн газрын үе үеийн удирдлагууд байсан хүмүүс  очиж тоглоод янз бүрийн юм яриад.

Би энэ хэлэлцээр дээр орж явж байсан. Цаг хугацаа алдсаны гор энэ шүү. Дуугарсан зарчим ярьсан нь хог болж үлддэг.

Энэ зүйлүүдийг гацааж Монгол Улсын нүүрсний зах зээлийг ОХУ болон бусад улсад тавьж өгсөн, эдийн засгийн боломжийг алдсан, дараагийн 16 жилийг алдагдуулсан нөхдүүд баатар болоод явж байна гэдгийг хэлмээр байна.

Сүүлийн үед итгэл найдвар бага төрж байна. Ураны төслийг зогсоосон, авлига авсан хүн Засгийн газрын хяналтын газрын газрын дарга ч хийж байх шиг. Маш олон асуудалд оролцсон хүн “Эрдэнэс Тавантолгой” дээр очоод бүтээмж хяналтын захирал ч болчихсон байх шиг.Бүтэхгүй шүү.  Үнэхээр төслүүдээ явуулъя гэж байгаа бол зарчимтай байгаарай.

Д.Үүрийнтужяа, н.Пунцаг мэтээр энэ том төслүүдийг хянуулна гэж байхгүй ш дээ. Тэгчихээд авлигатай тэмцэнэ гэх.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.57.93.85

Энэ бол цэвэрхэн дээрэм байна даа.

Avatar

Нэргүй 2025-01-27 202.126.89.93

жэнко бол жинхэнэ дархлагдсан хулгайч,Баатар гэж нэг муу найруулагч ,Оюун Эрдэнэ гэж болоовсролгүй галч 3 аас салах ааа,огцруул,шалга,шоронд нь хий,хамаг юмаа Хятадад өгчөөд төмөр зам холбох болсон сайн гэрээ хийсэн гэж мөөрөөд байхын

Avatar

Нэргүй 2025-01-27 202.126.89.93

ЖэНко Баатар Оюунэрдэнэ 3 бүлэг хулгайчийг шалгаачээ,

Avatar

Нэргүй 2025-01-27 66.181.182.34

Таминь ээ ! Бузар Женко Монголыг удирдаад бнаа !!! Данх Хэрээ хоёроор дамжуулаад Оросын бодлогыг л манайд тулгаад бна ш дээ !!!
МАН маань нэг юм бодохгүй бол Женкогоор удирдуулаад явна гэж хайшаа харсан юм байхав дээ !!!
Хүүк маань Женкогоос хуулчийгаад,Данх дарга маань Женкод ЭЛСЭГДЧИХЭЭД бна шүү дээ !!! Элээ,чааваас аа !!!

Avatar

Нэргүй 2025-01-27 202.126.89.93

Гишүүд зөв ярьж байна,ЖЭНКО хулгайчийг барьж хорьж шалгаач,илт хорлон сүйтгэх ажил хийсэн.ОЭ г огцруулаад Жэнко хулгайчийн хамсаатан болох нь маш тодорхой байна шүү

Avatar

зочин 2025-01-27 66.181.160.70

Зааа яг дээрээ бол тэр мухар төмөр замыг чинь Женко Баттулга толгойлж Хүрэлсүх ОюунЭрдэнэ хоёр дагаж намирсан шүүүүү !!!..
Их Хурлын гишүүд нэгч тодорхой нэр хэлж зүрхлэхгүй байхыг бодход их л айж байгаа юм байна !!!….

Avatar

Мөнх 2025-01-27 66.181.188.32

жэнкогийн нэрийг хэлж чадахгүй киноны тухай яриад , төржижигддэг юм бас байнаа

Avatar

Нэргүй 2025-01-27 103.212.119.168

Путины тавиул Женкогийн хам, хэро Баатар ахынхаа утсан хүүхэлдэй Л.Оюун-Эрдэнийг огцруулъя гээд байгаа жагсагчдын зөв аж.Наана эх оронч царайлаад цаана хулгайч Жнкотой дөрөө харшуулаад яваа ерөнхий сайд ард олноо шороо үмхүүлэх нь бн шүү.

Avatar

Нэргүй 2025-01-27 103.212.119.168

Өмнийн говийн уурхайгаас Хятад руу нарийн төмөр зам тавиулахгүй гэсэн орос нүүдлийн төгсгөл өргөн царигийн мухар төмөр замын өртөг зардлын хохирлоор дуусахгүй. Оросын хүргэн Жнкогийн 16 жил гацааж, 18,5 тэрбум долларын ашиг хаасан хорлолд эцэстээ БНХАУ буруутан болж бна уу? Гацаагч Женогийн нэрийг хэлэх ч гишүүн алга. Оросууд төмөр зам гацаагаад дээр нь Хятадыг Монголын дайсан гэх ойлголт өгөх нь. Усан тэнэгүүдээр тоглож бна даа.

Avatar

Зочин 2025-01-27 202.179.25.140

Оюунэрдэнэ гэдэг жинхэнэ луйварчин дээрэмчин, тамтаггүй худалч шоронгийн хулгайчаа эхлээд зайлуул. дараа нь Х.Баттулгаа төрийн ямарч ажилд бүүр оруул. Хог дээр гаргаж хая. худалч

Avatar

Нэргүй 2025-01-27 212.102.51.52

Монголын эдийн засгийг 30 жилээр хорлочихоод байгаа хүмүүсийг ардын баатар мэт кино зохиол хийгээд байгаад үнэхээр харамсаж байна. Сайнзоригийг дэмжиж байна. мухар төмөр зам, зүүнбаянгийн хэрэггүй төмөр зам гэж Ганхуягийн хэлсэн бас үнэн. Нүдэн дээр нь эх орныг нь хорлоод байхад хараагүй царайлаад суугаа хулгайчууд нүглээ үүрнэ шүү.

Avatar

Нэргүй 2025-01-27 124.158.104.142

Таван Толгойг Элбэгдорж 100 жилээр үнэгүй өгөх гэж байсныг би зогсоосон гэж жэнко ярьдаг. Гэтэл хэн үнэнийг ярьж байгааг тогтоодог байгууллага нь айгаад чимээгүй байгаад байх юм. Манай хуулийн байгуулага, систем хөөрхий арчаагүй юмаа. Хэрэг алга. Мухар төмөр зам тавьсан нь 21-р зууны агуу тэнэглэл гэж манай нэг э/засагч ярьж байсан. Үнэн. Эх орныхоо хөгжлийг 30 жил арагш нь чангаасан тэнэглэл. Хорвоогийн шившиг болсон мухар төмөр зам шүү.

Avatar

Нэргүй 2025-01-27 66.181.160.43

ТЭР МУХАР ТЗ-Г ХҮРЭЛСҮХ , БАТТУЛГА , БАЯСГАЛАН, УДААНЖАРГАЛ НАРЫН ХАМТАРСАН ХУЛГАЙЧУУД БАРИУЛААД АСАР ИХ МӨНГӨ ЦУСАЛЦГААСАН ЮМ ШД

Avatar

Нэргүй 2025-01-27 202.9.41.72

адгийн хулгайч х***а манж хог шаарууд сайнзоригиыг х***а болгх гэж ядцн шаарууд нүүдэлчд монголчууд хэн нь х***а хэн нь монгол болхыг яллгахтайгаа бдаг бга шүү.

Avatar

Нэргүй 2025-01-27 202.9.41.72

Нам төр хулгайлж ард түмний баялаг хулгайлж цөлмсөн түрүүний бөөс х***а манж хог шааруудыг үмхий амьдрлруун үтр түргн зайл2л. Тэрбум тэрбум доллар-р Ард түмн-с хулгайлж бга хулгай дэлхийд хаач байхгүй. үтр түргн яллаж зодлогд нь хашраа.

Avatar

Нэргүй 2025-01-27 203.91.115.52

Дцс3, нефтийн үйлдвэрийн төслүүдийг дуун дээр нь батлаад явуулсан эх орончид өнөөдөр дуу орцон сүгсэлзэж байх шив.

Avatar

Нэргүй 2025-01-27 202.131.225.242

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох ажлын хүрээнд гэрээ байгуулах, тодорхой хувийг манай тал нүүрсээр төлөх, хятадын тал хөнгөлөлттэй үнэ хүсээд байвал ОУ ын зах зээл дээрх үнээс багахан хөнгөлөлт үзүүлээд Монгол улсад хохиролгүй л гэрээ байгуулчихад болох асуудал шдээ. Тийм байдлаар саналаа тавих хэрэгтэй. Түүнээс биш ганц үүцээ айлын талын болзолд тулгуулан өгөх тухай асуудал байж болохгүй. Монголын улс төрчдийн ихэнх нь энэ Эрдэнэс тавантолгой ХК тай өстэй юм шиг бхын

Avatar

Нэргүй 2025-01-27 202.131.225.242

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох ажлын хүрээнд гэрээ байгуулахыг ЗГ т зөвшөөрөх хэрэгтэй. Эрдэнэс тавантолгойн нүүрсний олборлолт, хүчин чадал нэмэгдүүлэх борлуулат зэргийг хамтад нь нэг гэрээнд оруулж болохгүй. Уурхайн хүчин чадалаа нэмэх эсэх нь манай талын дотоод асуудал. Шинхуа 2015 онд авч чадаагүй Эрдэнэс Тавантолгойн тодорхой хэсэг дээр эзэн суухыг санаархаж байна.

Avatar

Нэргүй 2025-01-27 202.131.225.242

Х.Ганхуяг, Г.Лувсанжамц, Д.Энхтүвшин нарын гишүүд зөв зүйл хэлсэн байна. Харин тэр Сайзоригийн хэлсэн зүйлээс урд зүгийн тэжээвэр нохойн улих дуулдаад Монголын баялгийг хятадуудад чулуудаж өгөх гэсэн субъектив санаа зухалзаад байх шиг байна. Ер наад гэрээний ард нуугдаж байгаа хятадуудын далд санаархал бол Эрдэнэс таван толгойн онч хараа бортолгой гэсэн хоёр орд дээр эзэн суух зорилго юм байна. Тиймээс төмөр замын хил холболтын гэрээгээ л хийх эрх олго. ЗГ эрхийг хязгаарла.

Avatar

Нэргүй 2025-01-27 202.55.183.178

Женко монголын түүхэнд хамгийн их гай болж байгаа хүн шүү дэ. Яасан өрилдөгүй балагтай гай вэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж