Улсын ерөнхий прокурорын газраас яруу найрагч Ц.Хулан нарын хэргийг дахин шалгахгүй гэж мэдээллээ. Яруу найрагчид холбогдох хэргийг Ерөнхийлөгчийн зүгээс дахин шалгах чиглэл өгсөн гэх мэдээлэл цацагдсан. Хэргийн талаар нийслэлийн Прокурорын газрын хэлтсийн дарга, ахлах прокурор Г.Гэрэлтуяагаас тодруулахад "Яруу найрагч Ц.Хулантай холбогдох хэрэг гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Тогтоол хүчин төгөлдөр болсон" гэсэн юм.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн /2023.07.25/ шийтгэх тогтоолоо танилцуулсан. Шүүхээс шүүгдэгч Ц.Хуланд Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 9.6 жилийн хорих ялаар, шүүгдэгч Б.Отгонбаатарыг Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтрах ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож найман жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Мөн шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан нь тогтоогдсон гэж үзэж, Ц.Хулангаас 159 сая төгрөг, Б.Отгонбаатараас 78 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэж байв.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг 2024 оны нэгдүгээр сарын 24-нд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байдаг. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хэлэлцээд Ц.Хулангийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 9 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 8 жил 1 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлж, Б.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, суллаж шийдвэрлэсэн байдаг.
Нэргүй 2025-01-27 66.181.177.128
orosiin elchind biluu hujaagiin elchind geluu mgl ulsiin nuuts medeelel ogch bgaad anh tohirson mongonoosoo ih mongo neheed baihaarni nogoo hedni matsan gesen iim urvagch hunii yalni bagadsan bna
Нэргүй 2025-01-27 202.9.46.23
Хүний мууд дурласан Муухай авгай,,,,,зүгээр л зүлгэн дээр гэрээ бариад архиа уугаад хэвтэж байхгүйдээ,,,бузар эм,,,,,
Нэргүй 2025-01-27 202.21.118.125
Женког дагасан болгосон шоронд орох, эх орноосоо зугтаах зэргээр хэрэгт орох юм даа. Хар мөртэй хажуу хавиргандаа халтай хүн юм даа
Нэргүй 2025-01-27 66.181.177.136
Хулан минь дээ, Хулан минь. Даанч дээ. Мөнгө л хүнийг а**х юм даа. Өлбөрч үхсэн ч Эх орон гэдэгсэн. Одоогийн хүүхдүүдэд ийм бодол төрдөггүй л болсон цаг юм даа. Гайгүй авьяас эцгээс нь заяасан ч, ингэж байх гэж дээ…
Халзан 2025-01-27 139.5.217.238
Сажа-ын хийдийн Отгонбаатар гэгч бол угаасаа угаадас явсан эр шдээ. Гүнзээ гэгч лам авгай л энэ Отгонбаатар ламыг Хулантай холбож гай хутгасан байгаа даа Аллах акбар🙏
Нэргүй 2025-01-27 202.131.225.242
Шүүхдээ итгэхгүй хэнд итгэх юм. Төрийн эсрэг гэмт хэрэг нууц байдаг. Төрийн эсрэг гэмт хэрэг байтугай хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой бол хаалттай шүүдэг журамтай байдаг юм. Юу ч мэдэхгүй тархины тураалтай тархиа гадна дотны троллуудын сошил пропагандагаар бүрэн угаалгасан сохроор гадны суртал ухуулгын троллуудад итгэж аялдан дагасан оюуны хоосролд орсон монголын нийгмийг бурхан өршөөг. Тэдний тархийг орос ах элбэгдоржийг шоронд хий хулан буруугүй гэх хэдэн үгээр программчилсан мэт.
Нэргүй 2025-01-27 122.201.23.83
Дугарсан болгоныг нь гадны тагнуул болгодог.
Нэргүй 2025-01-27 66.181.176.61
ANUSDI80955877
Нэргүй 2025-01-27 202.179.27.138
яс юман дээрээ шүүх л но-той? яахаараа хамаг юмаа нууцлаад байдаг юм? яахаараа хяналтынхаа шүүхээс татгалздаг юм???
22 2025-01-27 202.179.14.218
Эх орноосоо урвасан балиар юмнууд.