Нүүрсний гэх тодотголтой 40 их наядын хэрэг хийсэн эзэн ч үгүй болсон. Анх энэ хэргээр 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны нэгдүгээр сард 15 хоног үргэлжилж шийдвэрээ гаргасан. Гэвч шүүгдэгч болон өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хоёр өдөр /2024.09.12/ хаалттайгаар хэлэлцэж шийдвэр гаргасан байдаг. Зарим хүний шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өөрчлөх, дахин шүүхээр шийдвэрлүүлэх, бусад шүүгдэгчдийн ялыг хэвээр үлдээсэн. Ингэхдээ шүүх байгууллагаас хэрэгт нүүрстэй холбоотой хэргийн үйл баримт авагдаагүй, энэ талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдаагүй болохыг онцолж байв. Энэ хэргийн талаар нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн дарга Ц.Гансүлдээс тодрууллаа.
-Нүүрсний хэргээр өмнө нь ял авсан нь хэд, одоо хэдэн хүнийг холбогдуулан шалгаж байна вэ. Прокуророос бичсэн эсэргүүцлийг шүүх хүлээж аваагүй юу?
-Нүүрсний гэх тодотголтой хэрэг дээр нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьж, хэд хэдэн хэргийг шүүхээр шийдвэрлэсэн. Цаашдаа бас энэ хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Энэ хэрэг дээр Улсын ерөнхий прокурорын тогтоолын дагуу хамтарсан ажлын хэсэг байгуулж, хэрэг бүртгэл болон мөрдөн байцаалтын тодорхой хэргүүдийг шалгасан.
Мөн УИХ-ын Хянан шалгах түр хорооноос нүүрсний хэргүүдтэй холбоотой асуудлыг шалгуулахаар 60 багц асуудлын хүрээнд 63 сэдвийг шалгуулахаар ирүүлсэн.
Эдгээрийн 21 хэрэгт бүртгэлийн хэрэг нээн, мөрдөн шалгаж байна. Нүүрсний хэрэг дээр хэдэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар мэдээлэл алга байна. Прокурорын байгууллага нүүрсний хэрэгт яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүх рүү шилжүүлж, үргэлжлүүлэн давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн. Хяналтын шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулан прокуророос эсэргүүцэл бичсэн нь УДШ-ээс хүлээж аваагүй.
-Шүүхээс Т.Аюурсайхан нарт нүүрсний хэргээр ял оноогоогүй гэдэг тайлбарыг өгч байсан. Гэтэл прокурорын байгууллагаас Т.Аюурсайхан нарыг энэ хэргээр шалгаж, яллах дүгнэлт үйлдсэн гэж мэдээлсэн. Эдгээр хүмүүс энэ хэргээр ял авсан уу?
-Нүүрсний хэрэгт Т.Аюурсайхан нарыг холбогдуулан шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйлдсэн. Хэргийг шүүхээр шалгаж, шийдвэрлэсэн. Шүүх байгууллагаас өгч байгаа тайлбарыг буруу, зөв гэж дүгнэх боломжгүй.
-Тэгвэл одоо нүүрсний хэргээр хэдэн хүнийг шалгаж байна вэ?
-Нүүрсний хэргээр одоо хэрэг бүртгэлийн 101 хэрэг, мөрдөн байцаалтын 20 хэргийг шалгаж байна. Улс төрийн нөлөө бүхий 13 албан тушаалтанг нүүрсний хэргээр шалгаж байгаа. Үүн дээр нэмээд хэд хэдэн албан тушаалтыг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байна.
УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг гадаад улсад оргон зайлсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж байна.
Хэргийн явц, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй. Хэргийн цар хүрээ, шалгавал зохих асуудал, бодит байдлыг тогтоох зорилгоор мөрдөн байцаалтаар хэд хэдэн асуудлыг шалгаж байна. Үүнтэй холбоотойгоор гадаад улсад эрх зүйн харилцааны хүсэлт хүргүүлсэн. Энэ хүсэлтийн хариу одоогоор ирээгүй байна.
-Ногоон автобусны хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гадаад улсын хэдэн иргэнд яллах дүгнэлт үйлдсэн бэ?
-Нийслэлийн прокурорын газар дээр Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалтай холбоотой хэрэг бүртгэлийн нийт 850 хэрэг, мөрдөн байцаалтын 160 хэрэг шалгаж байна. Төрийн өндөр албан тушаалтан буюу улс төрд нөлөө бүхий этгээдэд холбогдсон хэргүүдийг шалгаж байна. Тодруулбал, ногоон автобусны гэх 24 хүнд холбогдох хэргийг прокурорын байгууллагаас хянаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж, гэм буруугийн асуудлыг шүүхээр хэлэлцэж байна. Одоогоор шүүх хуралдаан хойшилсон байгаа. Энэ хэрэгт гадаад улсын хоёр иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шүүхэд шилжүүлсэн.
Нэргүй 2 цагийн өмнө 103.212.119.61
Боловсорлын яамны Ханджавын Батжаргал гэж Мөнхбатын ангижав олон жил нүүрс зөөсөн .Тэрыг шалгаач.
S 11 цагийн өмнө 66.181.176.61
SADAR SEKSER VANXANDK ANUSDI80955877
Нэргүй 2025-01-27 202.70.38.50
яасан ч дуусдаггүй юм бэ дээ
Нэргүй 2025-01-27 124.158.104.142
Яруу найрагч гэх УИХ-ын гишүүн, ЗГХЭГ дарга асан Ж.Мөнхбат ичиж үхмээр юм. Хулгайн хоолоо гадаадад идэх амттай юм уу, Ж.Мөнхбатаа, Ингэж асуугаадах гэж байна.
Zochin 2025-01-27 202.126.88.113
Gargaachee hooy