Монголын уламжлалт анагаах ухаан 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй хөгжиж ирсэн. Гэсэн ч цаашид хөгжүүлэхэд тулгамдаж буй олон асуудал байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тухайлбал, хууль эрх зүйн орчин болон салбарын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох шаардлага тулгарч байгаа аж. Тус салбарыг цаашид технологийн хөгжил дэвшилтэй хослуулан хөгжүүлэхэд төрийн тусгайлсан бодлого хэрэгтэй гэж Уламжлалт, Анагаах ухааны технологийн хүрээлэнгийн захирал, АШУ-ны доктор, профессор Ч.Чимэдрагчаа онцолж байв.
Тэрбээр, “Уламжлалт анагаах ухаан бол оюуны том өв. Тэр ч утгаараа төрийн бодлого энэ салбарт чиглэх ёстой. Ингэснээр цаашид илүү боловсронгуй, илүү хөгжүүлэх боломж бүрдэнэ. Монгол Улс Эрүүл мэндийн тухай хуульдаа орчин үеийн анагаах ухаан болон уламжлалт анагаах ухаанаар тусламж үйлчилгээ үзүүлнэ гээд хуульчилсан байгаа. Эрүүл мэндийн салбарын нэг багана гэж хэлж болно. Үүнийг хөгжүүлснээр Монголын ард түмэнд үр ашгаа өгнө. Цаашид уламжлалт анагаах ухааныг дэлхийд гаргахаар төлөвлөж байна.
Орчин үеийн анагаах ухаан мухардалд орж эмчилж чадахгүй байгаа зүйлсийг уламжлалт анагаах ухаанаар эмчлэх боломжтой.
Уламжлалт анагаах ухааны оношилгоо эмчилгээ олон жилийн түүхтэй, оношилгоо, эмчилгээний аргууд нь практик дээр нотлогдсон. Жишээлбэл, уламжлалт анагаах ухааны эмүүд гэхэд байгалийн гаралтай гаж нөлөө, хоруу чанар багатай гэж судлагдсан. Тиймээс Монгол Улс энэ салбарыг бодлогоор хөгжүүлэх нь зүйтэй” гэв.
зочин 8 цагийн өмнө 192.82.64.167
Монгол үндэсний анагаах ухаан гэж байхаас уламжлалт, европ гэж хэзээ ч байхгүй л дээ. Анагаах наад зааг ялгаагаа одоо арилгаач ээ
Ахмад 9 цагийн өмнө 202.9.40.113
Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрийн бодлого нөлөө үзүүлэхгүй. Нэг ёсондоо эмнэлгийн салбарын хувийн ажил үйлчилгээний нэг чиглэл учир, хувийн аж ахуйн нэгжүүдийн өөрсдийн үйл ажиллагааны чанар, үйлчилгээнээс хамаарна. Өөрсдөө л ажил үйлчилгээ, мэргэшилдээ анхаарах хэрэгтэй.
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.170.85
Төрийн бодлого нь садаа болохгүй байх. Садаа болоогүй, тиймд хөгжүүлэх нь өөрсдийн асуудал. Дотроо учраа ол, дээш төрөөс битгий мөнгө асуугаад бай, зах зээлийн жамаар яв
Нэргүй 11 цагийн өмнө 202.131.234.123
төрийн бодлого л гэх юм харин ч гай болж сааудууд нь хувааж хүртээд байгаа юм шүү дээ.
Нэргүй 11 цагийн өмнө 192.82.65.172
Монголд уламжлалт эмнэлэг хөгжих боломж нь байгаль орчны хуулиудаас шалтгаалан хаагдсан. Хятад, Энэтхэг хөгжих байх