FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Аваргуудын лигийн Азийн бүсийн тэмцээнд монгол багууд оролцох боломж дахин нээгдлээ. Тодруулбал, өнгөрсөн жилийн дээд лигийн аварга Хасын Хүлэгүүл болон дэд аварга Бишрэлт Металл багууд финалын шатанд өрсөлдөх хоёр эрхийн төлөө өрсөлдөхөөр болжээ. Ингэхдээ тэд Тайвань, Тайланд, Малайз, Сингапур, Индонез улсуудын багтай өрсөлдөх аж.
Тайвань: Нью Тайпэй Кингс, Таоюань Пауюань Пайлотс
Монгол: Хасын Хүлэгүүд, Бишрэлт Металл
Индонез: Пелита Жаяа
Малайз: НС Матрикс Дирс
Тайланд: Хай-Тек
Сингапур: Адройт клуб
Өнөөдөр/2025.01.27/ багуудын хэсгийн шатны сугалаа болж, оноолтууд тодорхой болно. Найман баг хоёр хэсэгт хуваагдаж, нэг баг хэсэгтээ нийт зургаан тоглолт хийнэ.
Монголын сагсан бөмбөгийн холбоо/МСБХ/-ны мэдэгдэлд "Манай багууд гурван удаа зочлон тоглолт хийж, 2025 оны 5 дугаар сарын 9-14-ны өдрүүдэд эх орондоо өрсөлдөгч багуудаа хүлээн авч тоглоно. Өнгөрсөн жилээс МСБХ-ны Үндэсний дээд лиг ФИБА-гаас зохион байгуулдаг BCL Asia-д өрсөлдөж эхэлсэн ба эхний шатыг Монголдоо зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл МСБХ-ны Үндэсний Дээд лигийн багууд Ази тивд зохион байгуулагдаж буй BCL Asia, EASL гэсэн топ хоёр лигт өрсөлддөг боллоо. Азийн аваргуудын лиг эх орноо төлөөлөн оролцох Хасын Хүлэгүүд, Бишрэлт Метал багууддаа баяр хүргэж амжилт хүсье" гэжээ.
Нэргүй 11 цагийн өмнө 202.21.117.108
эрээний шигшээг ч хожихгүй байж хамраа сөхсөн бүдүүлэг оркууд
Нэргүй 10 цагийн өмнө 202.55.188.35
эрээнд ацны баг байдаг юм халтар гүлэг минь
Нэргүй 12 цагийн өмнө 66.181.170.222
Mundag um be. 2 bagtaa amjilt husey!