Нийслэлийн ИТХ-ын ээлжит II хуралдаан өнөөдөр /2025.01.27/ болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотын стандарт, Улаанбаатар смарт карт ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээ зэрэг 16 асуудлыг хэлэлцэх юм. Үүнд:
- Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийн танилцуулга
- Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалт батлах тухай
- Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
- “Дун-Өргөө” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай
- Хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журам, заавар батлах тухай
- Хотын стандарт батлах тухай
- Зорчигч тээврийн үйлчилгээний бүлэгт хамаарах хотын стандартад нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох тухай
- Нийслэлийн нутаг дэвсгэрт хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ тогтоох тухай
- “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай
- “Агро-сити”, “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүсийн Захирагчийг томилох асуудлын танилцуулга
- Жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр нийслэлийн хэмжээнд 2024 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан
- Ой тэмдэглэн өнгөрүүлэх зөвшөөрөл олгох тухай (Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул)
- Удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай
- Сүм, хийдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгах тухай
- Гудамж нэршүүлэх тухай
"Хэтэрхий их дүрэм журам ярихаар энгийн иргэд биднийг ойлгохгүй байна"
НИТХ-ын төлөөлөгч З.ТӨМӨРТӨӨМӨӨ:
-Энгийн иргэд бидний хурлаар ярьж байгааг ойлгохгүй юм. Нөгөө л нэг хурал зөвлөгөөн, асуултаа асууж, авдаг хариултаа дахин авдаг. Яагаад гэхээр бид хэтэрхий дүрэм журам, хэтэрхий номчорхуу яриад байгаа. Асуудал хөндсөн зүйлүүдийг ярьж хэлж байхыг хүсч байна. 2040 оны төлөвлөгөө мөн л өнгөрсөн үерүү гээ алдаа дутагдлаа чихсэн байж болохгүй. Тиймээс бид асуудлыг сайн хэлэлцэх ёстой.
Нийслэлийн орон сууцны бодлогын газрын дарга Г.ГАНХҮҮ:
-Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны төслийг буулгаж, дахин барилгажуулах төсөл 2014 оноос хойш үргэлжилж байгаа. Үүн дээр хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон түүнийг дагалдаж гарсан журмын дагуу хяналтын хороогоор асуудлууд орж шийдэгдээд явж байгаа.
Жил бүр бид календарь төлөвлөгөөг баталж, тайланг нь авч үздэг.
Үүний дараагаар хяналтын хороогоор асуудлуудыг оруулж, хариуцлага тооцох арга хэмжээ авч байгаа. Өнгөрсөн 2024 оны байдлаар нийт долоон аж ахуй нэгжийн барилга барих үйл ажиллагааг цуцалсан.
НИТХ-ын төлөөлөгч О.ЗУНДУЙДОРЖ:
-2040 онд Улаанбаатарчууд ямархуу байдалтай амьдрах юм бэ? гэдэг маш чухал асуудал орж ирж байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд Улаанбаатарыг ширэнгэн ой болгосон, хотын удирдаж байсан, нийслэлчүүдийн өмнөөс шийдвэр гаргаж байсан хүмүүсийн амин хувиа бодсон, ашиг хонжоо хайсан шийдвэрийн золиос өнөөдөр Улаанбаатарчууд бүгдээрээ амсч байгаа. Газрыг нь хулгайлдаг, стандартгүй барилга барьж, түүнийг нь улсын комисс, нийслэл хүлээж авдаг. Хяналт тавих ёстой байгууллагууд нь өөрсдөө нэг хөнжилд орчихсон, ашиг сонирхлын зөрчил, хамааралтай болчихсон байна. Барилга барьж байсан бүх хүн өнөөдөр УИХ-ын гишүүн болсон. Тэр ч бүү хэл сайд, дарга болсон. Бид үүнд хяналт яаж тавих вэ.
Хан-Уул дүүрэг бол ялангуяа хэдхэн хүн тэр дундаа сайд нарын компаниуд ширэнгэн ой барьж байгаа. Дархан цаазтай газар гэдэг дархан эрх ямбатай дарга нарын бизнесийн орон зай болсон.
Дараагийн түвшинд тэгвэл дархан цаазтай газрыг яаж хамгаалах юм?
НИТХ-ын төлөөлөгчдөд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцууллаа
Хотын Ерөнхий архитектор Ч.ТӨГСДЭЛГЭР:
-Улаанбаатар 2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь үндсэн зургаан зорилготой. Тодруулбал, тогтвортой, тэсвэртэй, дасан зохицох чадамжтай, хүртээмжтэй, хэмнэлттэй цогц хот байхаар зорьж байгаа. Улаанбаатар хот бол УИХ-ын 72 дугаар тогтоолоор улсын зэрэглэлтэй хоёр хот, орон нутгийн зэрэглэлтэй 14 хот, дагуул дөрвөн хоттой болсон. Үүнээс онцолбол, Агро сити болон Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсүүдтэй байна. Партизан тосгон буюу Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Жаргалантын тосгоныг Агро Сити буюу хот орчмын хүнсний хангамж, ногоо үйлдвэрлэдэг татварын хөнгөлөлттэй бүс байдлаар хөгжүүлэхээр болсон. Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүс нь барилга байгууламжийнх байхаар төлөвлөсөн. Эдийн засгийн төлөвлөлт талаасаа Улаанбаатар таталцал, нөлөөллийн бүсийг нийт таван бүсэд хуваасан байна. Баруун, баруун хойд, өмнөд зүүн хойд, зүүн өмнөд гэх орон нутгийн зургаан хөгжлийн төвтэйгөөр төлөвлөсөн. Бүсийн орон зайн төлөвлөлт хамрах нутаг дэвсгэрийн хувьд нийт 470 мянган га газрын нутаг дэвсгэртэй байхаар тодорхойлсон. Хөгжлийн тэргүүлэх чиглэл Улаанбаатар бүсэд бол дээрх хэсгүүдийг төлөвлөж өгсөн.
Хотын хүн амын төлөвлөлтийн хувьд Алсын хараа 2050 бодлогын баримт бичгүүдтэй уялдуулж 2040 он гэхэд Улаанбаатар хоёр сая 89 мянган хүн амтай байна гэж төлөвлөсөн.
Шинээр байгуулагдах дагуул хотуудад 405 мянган хүн суурьшиж, ажлын байруудыг бий болгож,т хүн амын төвлөрлийг тус хотууд руу чиглүүлэх ерөнхий зорилттой байна. Улаанбаатар 2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд мэдээлэл холбоо, дулааны станцууд, дагуул хот зэрэг бүхий л бүтээн байгуулалт, дэд бүтцийг тусгасан бөгөөд товч танилцууллаа.
Танилцуулгын дараагаар асуулт, саналыг НИТХ-ын төлөөлөгчид солилцож, хариулт авлаа.
НИТХ-ын төлөөлөгч Ү.ОЮУНЗУЛ:
-Энэхүү бодлогын бичиг баримтыг 2020-2024 оны Нийслэлийн иргэдийн хурлын чуулган дээр өмнө нь мөн танилцуулж байсан. Тухайн бодлогын бичиг баримтыг боловсруулсан баг бүрэн бүрэлдэхүүнээр орж ирж мэдээлэл өгч байсан. Тэгэхээр тодорхой ойлголт бол бидэнд байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хувьд бодлогын бичиг баримтыг бүхэлд нь дэмжиж байгаа. Тодруулж асуух хэд хэдэн зүйл байна. Энэхүү бодлогын баримт бичгийн гол зорилго нь ерөөсөө л нийслэлийн иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх гэж би ойлгож байна. Энэ дотроо байгаль орчин амьдрах орчны асуудал нэн тэргүүний зорилт байх юм шиг харагдаж байна. Нэгдүгээрт, одоогоор нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ найман метр квадрат байна гэсэн.
Би андуураагүй бол зургаан метр квадрат байсан чинь хоёр метр квадратаар огцом нэмэгдэнэ. Тиймээс энэ тоон дээр анхаарах хэрэгтэй болов уу. Энэ тоог 35 метр квадрат болгон гэдэг маш их хөдөлмөр, маш их хөрөнгө.
Мөн нарийн төлөвлөлт том баг хэрэгтэй. Монгол Улс эрс тэс уур амьсгалтай. Ногоон байх хугацаа нь ердөө гурван сар. Тиймээс төлөвлөлт дээр маш их анхаарах шаардлагатай. 2020-2025 оны нийслэлийн төсөвт байгаль орчин, нийслэлийн ногоон байгууламж зэрэг чухал зорилт руу чиглэсэн хөрөнгө оруулалт хангалттай байгаагүй. Үүнийг маш олон талаас нь тайлбарлаж байсан. Цаашид тэгэхээр хөрөнгө оруулалтыг нэмж байж зорилгодоо хүрнэ. Байгаль орчны хүрээнд тавьсан зорилгоо ямар суурь бодлогоор дэмжиж ажиллах вэ? Мөн эдийн засгийн хувьд ямар төлөвлөлтийг гаргаж ажиллаж байгааг тодруулж байна.
Хоёрдугаарт, цэнхэр дэд бүтцийн асуудлыг ярилаа. Өнөөдөр нийслэлийн иргэдийн хэрэглэж байгаа усны 92 хувь нь гүний ус. Нэг ёсондоо хоёрхон хувь нөөцөөсөө хэрэглэж байна гэсэн үг. Тиймээс энэ асуудал дээр анхаарахгүй бол 10-20 жилийн дараа хотын иргэд ундны усгүй болох эрсдэлтэй. Тэгэхээр усны хэрэглээнд ямар нөөцийг ашиглах бодлого баримталж байна вэ? Саарал усны хэрэглээг хэрхэн нэмэх вэ. Гуравдугаарт, нийслэлчүүд жилд хоёр сая тонн хог хаягдлыг хогийн цэгүүд рүү ачуулдаг. Үүнийхээ 50 хувийг ч бид дахин боловсруулж чадахгүй байна.
Хотын Ерөнхий архитектор Ч.ТӨГСДЭЛГЭР:
-Ногоон байгууламжийн тухайд бид гэр хорооллыг оруулж дунджаар найман мкв гэж гарсан. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт талаас төр-хувийн хэвшлийн түншлэл дээр үндэслэж төрийн болон нийслэлийн төсвөөс биш хувийн хэвшлийн төсвөөр шийдэх төлөвлөлтүүдийг оруулж ирсэн. Ногоон байгууламжийн тухайд гурав ангилж байгаа. Нэгдүгээрт, бичил буюу дүүргийн чанартай, хоёрдугаарт, зуслангийн бүсийн гэхчлэн ангилсан. Усны тухайд 50 хувийг гүний усаар хангахаар төлөвлөсөн. Онцлоод хэлбэл Туус усан төсөл дангаар хэрэгжсэнээр гадаргын усаар ундны усаа хангах боломж бүрдэнэ. Хог хаягдын хувьд 98 хувийг дарж булах байдлаар боловсруулж байна. Хоёрхон хувийг л дахин боловсруулж байгаа.2040 он гэхэд нийт хог хаягдлын 24 хувийг дахин боловсруулах буюу хотын хэмжээнд нийт найман хог хаягдал ангилан ялгах төв байршуулна гэсэн төлөвлөлттэй байна.
"ОЙ САВ, УСНЫ НӨӨЦИЙН ХАМГААЛАЛТЫН 100 МЕТР БАРИЛГА БАРИХГҮЙ"
“Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга Р.АМАРТҮВШИН:
-Манайх 2040 оны хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа байгууллага. Төлөөлөгчдийн ярьж байгаа ой хамгаалалт гэдэг бол гадаадын оронд хамгаалах гэж байгаа ой дотроо өгч, өгсөн үүргийнхээ хэмжээнд байгалиа хамгаалуулдаг нэгж. Модыг нэмж тариад байгаль орчноо улам гоё болгодог туршлага байдаг юм билээ. Монголын нөхцөлд ой сав болон усны нөөцийн тусгай хамгаалалтын зурвастай. 50 метр дотор онцгой хамгаалалтын бүс байгаа. 100 метр энгийн хамгаалалтын бүс. Хот тосгоны барилгын норм дүрэм дээр хамгаалалтын зурвастай учраас бид бүхэн хуулиа дагаад 100 метр дотор барилгажихгүй гэсэн төлөвлөлт гаргаж байгаа. 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байхад нэг гол хүндрэлтэй асуудал байгаль орчны яамтай бид хэд хэдэн удаагийн хурал зөвлөгөөнийг хийж зөвлөхүүдийн саналуудыг авсан байгаа.
Эхний нэг санал бол одоо нэгэнт суурьшил үүссэн байгаа газрыг Улаанбаатар хотын хүн ам хөгжлийн тооцоонд авч үзсэн.
Цаашид тус бүсүүдэд дахин газар олгохгүй, нам дор болон жижиг орон сууцаар төлөвлөхөөр зааж өгсөн. Газар олголт хийгдэж, газар олгосон хэсгүүдийг бол чөлөөлнө. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 2040 оны төлөвлөгөөтэй давхацаад шинэчлэгдсэн найруулга гарч байгаа. Үүнийг мөн хуульчилж батлах байх гэж найдаж байна.
Нэргүй 2 цагийн өмнө 59.153.113.245
хотыг ширэнгэ болгосон хүн нь Миёэгомбын х***а хүү энхболд шдээ.тэр новшийг шалгаач!!!шалгаж чадахгүй байгаа бол би шалгаад өгьё
хүннү 5 цагийн өмнө 202.9.46.80
Богд уулын ДЦГазарт үйл ажилгаа явуулдаг аж ахуйн гэгж, айл өрхийн цахилгаан, дулаан, халуун хүйтэн усны үнийг ердийн үнэнээс хэд дахин их байх ёстой шүү.
Иргэн 9 цагийн өмнө 103.71.100.240
Богд ууланд байдаг бүх газаруудыг улсад хурааж авч нүүлгэе
Нэргүй 5 цагийн өмнө 202.9.46.80
хурааж авах нь өнгөрсөн. үнээ л нэм.
Нэргүй 10 цагийн өмнө 202.179.24.230
Та нарын мэддэг ч гэж юу байхав. Мөнгө л мэддэг ш дээ.
45454554545 10 цагийн өмнө 202.131.230.162
Хотын А бүсдээ дахин шинээр барилга барихыг хориглох хэрэгтэй хуучин байшингийн суурин дээр мөн 5-аас дээш давхар барилга барихыг хориглоочээ. Хотын төв чинь нэг мэдэхэд л 10 хорин давхар байшин босоод ирэх юм. Хаана нь ямар газар байсан юм бэ гэмээр аймшиг, энэ чинь л түгжрэл асуудал үүсгээд байна. Бүгд том дарга нарын байшин, ямарч зогсоол ногоон талбай байхгүй ширэнг төв шуудан орчим баянгол зочид буудал орчим цирк орчим аймшиг
m 11 цагийн өмнө 103.14.39.2
hooson gazar uldsiinmu
Нэргүй 2025-01-27 66.181.187.106
ганц цахилгаан станцын санхүүжилт шийдэж чадахгүй байж их хуцдаг аа бас…рол очиж гуц Бактер аа
зочин 10 цагийн өмнө 66.181.183.142
Хотын удирдлага боломжийн хирээр бүтээн байгуулалт өрнүүлэх хотоо хөгжүүлэх гэж зүтгэж байна, Сөрөг хүчний хэдэн туйлширсан этгээдүүд үүнд саад тотгор болох,гүтгэх доромжлох ажлыг нь нураах гэж оролддог, Гэвч бүтэхгүй Нийт иргэд удирдлагаа дэмжиж бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцож байна, Хотоо дэлхийн жишигт хүргэхийг хүсч байна
Нэргүй 10 цагийн өмнө 122.201.23.83
Худлаа
Нэргүй 2025-01-27 202.9.41.72
битгий эндү2р үмхий хулгайч х***а манж хог шаар угаадсууд дуугвр болх гж бгагаа нуух гэж ядцн гажиг шаар л******д.