Нярайн хүйн халдварт өвчний хор уршиг болон хүний эрхийн асуудлаар эрх нь зөрчигдсөн иргэн мэдээлэл хийлээ.
Иргэн "Нярайн хүйн халдварт өвчин гэдэг тухайн эмнэлэгт ариутгал, халдваргүйжүүлэлт дутуу, муу хийснээс болж гардаг. Би үүнээс болж Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй нярайн хүйн халдварт өвчнөөр өвчилсөн. Би сэтгэл санаа, бие махбод, жирийн амьдрах цаг хугацаагаа алдсан. Хүний эрхийн үндэсний комиссоос миний эрх зөрчигдсөн гэж үзэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандсан албан бичиг хүргүүлснээ надад өгсөн. Тиймээс би албан бичгийнхээ дагуу өөрийн өргөдөл гомдлоо бичээд уг асуудлаа шийдвэрлүүлэхээр 2020 оноос хойш явж байна.
Би Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай уулзсан. Надад Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй 25 төрлийн өвчин байдаг. Та 26-д ордог ховор төрлийн өвчнөөр өвдсөн учраас гадаад улсад эмчлүүлээд ир. Ирсэн хойно нь бид төлбөрийн 20 хувийн дэмжлэг үзүүлнэ гэж хэлсэн. Гэхдээ миний хувьд хохирлоо бүрэн барагдуулах шаардлагатай байгаа. Учир нь энэ бол маш өндөр өртөг бүхий эмчилгээ. Миний хувьд БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай байгаа. Тиймээс энэ асуудлыг маань шийдэж цаашид амьдрах нөхцөлийг минь хангаж өгөөсэй гэж хүсч байна.
Монгол Улсад төрөх эмнэлгийн асуудлыг олон жил ярьж байна. Үүнээс болж эмэгтэй хүн бүх насаараа хохирч байна. Эмэгтэй гишүүд үүнд анхаарал хандуулаач гэж хүсч байна" гэв.
Ариука 3 цагийн өмнө 66.181.191.112
улс иргэдийнхээ эрүүл мэндийг хариуцсан ажилтнууд нь хүн хохироогоод байхад яагаад хариуцлага хүлээхгүй гэж ядахдаа 50% төлбөрийг нь хаиуц эмнэлэгийн ажилтнууддаа хариуцлага тооцож чадахгүй бол улс эрүүл мэндийн яам өөрсдөө хариуцлагаа ухамсарла.арчаагүй юмнуудаас болж хичнээн хүн амь нас эрүүл мэнд амьдралаараа хохирох ёстой гэж вэ.Ерөнхийлөгчид ханд шүүхэд ханд.
Нэргүй 11 цагийн өмнө 47.76.224.44
Хойд насандаа Арабд адуу болж төрхөөсдөө!!!
Нэргүй 2025-01-27 139.5.216.100
Хүйн халдвар тэгвэл тухайн үед эмчлээд ч бүрэн эдгэдэггүй, хор урхаг ихтэй юм байна даа