УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хурдан морины уралдааны талаар өнөөдөр /2025.01.27/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Жил болгон зарим уяач хаврын морин уралдааныг сэргээх талаар жагсаал зохион байгуулдаг. Тэдний тэмцэл, гомдол тасралтгүй үргэлжилсээр байна. Хоёрдугаарт уяачид улс төрд ямар том нөлөө үзүүлдэг вэ гэдэг талаар бид мэдэх ёстой. Бид аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандах ёстой. Нөгөө талаар улстөрчдийн өгч байгаа мэдээлэл үнэн зөв байх ёстой. Өнгөрсөн амралтын өдрийн жагсаалыг эсэргүүцсэн хүмүүсийг морин спортын уламжлалаа эвдэх гэсэн, тусгаар тогтнолд аюул учруулсан, өв соёлоо устгах гэсэн бүлэг хүмүүс юм гэдэг мэдээлэл цахим орчинд тархсан. Миний зүгээс энэ бол уламжлал биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Үүнийг шүүхээс, архивын газрын баримтаар тогтоосон.
Хаврын морин уралдаан бол 15 жилийн л түүхтэй уралдаан. Гэтэл үүнийг бид өв соёл гэтлээ андуурч, ойлгож байгааг би улстөрчдийн буруу гэж хэлнэ.
Уяачдын зүгээс та нар сонгуульд ялья гэж бодож байвал хаврын морин уралдааныг сэргээ, хөдөө орон нутгийн залуучуудын саналыг авъя гэвэл хаврын морин уралдааныг сэргээ гэдэг ятгалгыг хийдэг байсан.
Та бид нэг зүйлийг мартах ёсгүй. Энэ уралдааныг сэргээх талаар хүсэлтийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн. Энэ нь маш олон хөдөө орон нутагт байгаа залуучуудад хүлээлт үүсгэж байна. Ийм хүлээлт байх ёсгүй. Үүнийг дэмжихгүй. Монгол Улсын засгийн газар үүнд татгалзаасай гэж бодож байна. 2019 оноос хойш тогтоочихоод байхад яагаад жил болгон энэ асуудлыг сөхөж, гаргаж ирдэг юм бэ. Үүнд анхаарах хэрэгтэй. Энэ асар олон уяачдын асуудал гэж байгаа боловч үнэндээ цөөн хэдэн мөнгөтэй хүмүүсийн эрх ашиг. Малын эмийн бизнесийн асуудал.
Би УИХ-ын танхимд сууснаасаа хойш олон зүйлийг харлаа. Та бүхэн санаж байгаа бол Монголын морин спорт уяачдын холбооны хурал төрийн ордонд болсон. Яагаад тэд нар төрийн ордонд хурлаа хийж байгаа юм бэ. Яагаад түүнд нь улстөрчид оролцож байгаа юм бэ. Хаврын морин уралдааныг сэргээе үүгээрээ дамжуулж бүсчилсэн хөгжлөө сэргээе гэдэг санаагаар лоббигоо хийх болсон. Түүнчлэн уяачид "Go Mongolia" зэрэг аялал жуулчлалын чухал арга хэмжээнүүдтэй уялдуулж, Засгийн газрын бодлого шийдвэрт нөлөөлөх гэж оролдож байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх ёсгүй" гэв.
Нэргүй 2025-01-27 202.21.115.165
ene neg balai avgai hudlaa ulj ene ter haha
Нэргүй 2025-01-27 66.181.185.188
ЭНЭ МУУСАЙН ФЕОДАЛУУДАД /УЯАЧ ГИШҮҮД/МӨНГӨ Л ОЛЖ БАЙВАЛ ХҮҮХДИЙН АМЬ ЭРҮҮЛ ОГТ ХАМААГҮЙ ЮМ ШИГЭЭ
ЗОЧИН 2025-01-27 103.57.93.105
САЙНДАА БИШ ХУЛГАЙ ЛУЙВАРААР БАЯЖСАН ЭДИЙН, СЭТГЭЛИЙН ШУНАЛ НЬ ХАНАДАГГҮЙ ӨӨРИЙГӨӨ БУСДААС ДЭЭГҮҮР ГЭДГЭЭ ХАРУУЛАХ ГЭЖ ЯДСАН ГАЖ ГАРУУДЫН ГАЖ ДОН Л ДОО. ӨВ СОЁЛ Ч ГЭХ ШИГ. ХЭН ГЭДЭГ НЬ ГАДНААС НЬ ХАРХАД Л ТАРЬДАГ э****з АДГУУСТАЙГАА ИЖИЛССЭН ААГАА БАГТААЖ ЯДСАН ТААРСАН ТААР ШУУДАЙ НАР БАЙДАГ ДАА
жаэ 2025-01-27 66.181.191.18
Сая жагсасан нөхдүүдийг л улсын наадмаас хасахад л будлиан 50 хувь буурна гэж боддоо
х 2025-01-27 202.9.40.127
Мөнгөний төлөө үрсээ золиосолдог соёл манай Монголд даанч байхгүй шүү. Энэ гишүүний хэлж байгааг дэмжиж байна.
Нэргүй 2025-01-27 66.181.160.76
Ху үед зөвхөн 7 сарын 10 -11 нд улс аймаг сумд морь уралдуулдаг байхад тасарчихаагүй өв соёл хавар уралдаан хийхгүй болохоор тасарна устана гэж юу ч байхав. Хүүхдийн амь нас эрүүл мэндээр дэнчин тавьсан зэрлэг цэнгэл шүү.
зочин 2025-01-27 103.57.94.78
Нөгөө их зуд турхан болж байна гээд олон аймаг сум нэрлээд өнгөрсөн зураг үзүүлээд байсан нөхдүүд их завтай гоёчихсон морины хомоолоор талбайг бохирдуулаад хашгирч явах юм Анархизм
Баагий 2025-01-27 202.126.89.67
маш зөв санаа хэдэн уяач нэртэй хүүхдийн амь насаар өөрсдийгөө зугаацуулдаг авилгачдын далд санхүүчдийн саналыг яасан ч хүлээж авах шаардлагүй.Харинч уралдааны үед амь насаа алдсан хүүхдүүдийн ар гэрт нь 40 жилийн хугцаанд жил бүр 100сая төгөргийн тэтгэмж уяачдаас авч өгөх хэрэгтэй.
Нэргүй 2025-01-27 122.201.31.236
Их олон хүүхэд тахир дутуу болсон. Дандаа ядуу айлын хүүхдүүд
dalaihuu 2025-01-27 66.181.164.23
Жинэхэн уяачид бол хаварын хахирган цагаар юун морь уралдуулах, цас зудтай хүнд өвлийг арай ядан давж ажлаас их юмгүй байгаа шүү, наад лобби чинь хийх ажилгүй төрөөс төрсөн хэдэн тэрбумтангуудын зугаа төдий л зүйл, Өлзийт хороололд очоод хар битүү том том жүчээ олон сая долларын мэрлийз морьд эм тариа витаминаар өдөр шөнөгүй шахуулдаг хагас галзуу морьд… энэ хэдэн олигархиудаар Монголын уяачдыг төлөөлүүлэхгүй шүү
Нэргүй 2025-01-27 122.201.31.240
Морьны эзэд өөрсдөө унаад уралдвал хамаа алга
Зочин 2025-01-27 59.153.115.21
цаг сайхан байхад уралдуулна л биз дээ морины уралдааныг дагаад өв соёл бас байдаг шүү дээ бүх юмыг нь хаана боодог Засгийг газар цаг үеэ мэдрэх хэрэгтэй цас зудтай бол хэрэггүй гээд л тогтоол гаргана биз дээ
хүннү 2025-01-27 202.179.24.230
Баасанжаргал гишүүнтэй 1000 % санал нэг байна. Засгийн газар тэдний шаардлагыг хүлээн авч болохгүй. Эдэлж хэргэлж байгаа зүйлээ
гайхуулсан хэдэн юмнууд талбайгаар дүүрэн аагирхаж харагдсан. Одоо цагт цэвэр монгол адуу уралдах биш баахан цус холилдсон юмнууд эм тариа, дуслын хүчинд явдаг ш дээ. ХААИС-ийн багш нэртэй малын эмч нар хэдэн оюутнуудаараа эм тариа хийлгэж, багш нар нь мөнгө хүүдийлж байдаг биз дээ. Үүнээс монголын ямар ёс заншил харагдах юм?
Нэргүй 2025-01-27 59.153.112.114
Мориор оролддог улстөрчид бүгд хулгайчууд, эсвэл улс орноо хорлогчид байдаг.Цэнгэл, Энхтайван,Буд, Рааш, Улаан, Даваасүрэн, Болорчулуун, Бдамнужай, Наранхүү,Пүрэвбаатар дуусахгүй бүгд
Нэргүй 2025-01-27 124.158.123.244
Морьтоны жагсаалаас тэдний амьдрал ахуй сайн баян тарган байгааг харж болно.
Нэргүй 2025-01-27 103.212.117.41
Мал аж ахуй бол монголчуудын олон зуун жил эрхэлж ирсэн уламжлалт ажил мөн. Малч хичээнгvй, малдаа vнэнээс зөөлөн энэрэнгvй харьцдаг хvмvvс бий. Манай авга ах (1918 оны) сайн уяач, малч хvн байсан. Багадаа уясан морийг нь наадамд унаж л байлаа. Хурдан морь унах талаар маш нарийн дэг журам хэлдэгсэн. Жишээ нь, морины цавь руу ташуурдаж болохгvй, давхиж явахад нь хvvхэд 2 тийш биеэ савлаж болохгvй, гараа өргөж сарвалзаж далбаганаж болохгvй, тип тап гэж огцом хөдөлж цочоож болохгүй г.м.
Нэргүй 2025-01-27 103.212.117.41
Миний л мэдэхээр 1950-1960-аад онд өвөл, хавар морь уралдуулдаггүй байсан. Тэр байтугай намар орой хайлган цагаар малыг ширүүн хөөж туух хориотой, тарган морийг бол хөлөртөл давхиж болохгүй, өвөл морь эмээллэхдээ хөлстэй хөлдүү тохом тохдоггүй, хөлрөөд ирсэн морийг нэмнэж жиндэхээс сэргийлдэг, тэр ч бүү хэл өвөд хөлдүү төмөр амгайвч аманд хийхгүй ногтлох маягаар хазаарладаг хүн байсан, авга ах маань!!!
Нэргүй 2025-01-27 66.181.160.76
Хөөе 70-80 аад онд ч өвөл хавар морь уралддаггүй байсан шүү
Лл 2025-01-27 59.153.113.79
Нэг л их моринд дурлаж уйлсан орк маягийн сданууд. Моринд дурлагсад, өв тээгч нар бол тэрүүхэн тэндээ байж болно харин төр рүү гарч ирэхээр хамаг буруу балиар асуудал тэднээс гарах жишээтэй. Баяр байрандаа бөйх кэрэгтэй байнаа.
И 2025-01-27 103.168.34.195
Нахд бүхний чинь ард Мие овонт байгаа.
Нэргүй 2025-01-27 66.181.160.76
Ард нь жэнок байгаа. Монголыг тойрсон морьтон залуус их идэвхтэй гүйлдээд байсан.
Нэргүй 2025-01-27 103.212.116.78
энэ эмэгтэй тун ойлгомжтой юм ярьж байна
Маш зөв 2025-01-27 157.15.7.113
Маш зөв,ийм эрүүл сэтгэлгээтэй гишүүн байгаад талархаж байна. Юуных нь өв соёл байдаг юм, 1990 оноос өмнөх шигээрээ л байг,
жинхэнэ өв соёл чинь малчны хотонд байдаг юм.
Зочин 2025-01-27 43.242.241.151
Тийм шүү
зочин 2025-01-27 124.158.104.17
зөв шүү, хэдэн хүүхдийн амиар уралдаан зохин байгуулдаггаа санаарай , хүүхдийн амиар тоглогчдоо
Морь 2025-01-27 66.181.190.20
хүйтэнд хүүхэд морь зовоосон бараг а .
биз дээ.
zochin 2025-01-27 66.181.168.8
Энэ хүн зөв ярьж байна. Энийг сэргээж болохгүй. Хэдэн мөнгөнтэй хүмүүсийн зугаа, наймаа, бизнесийг хэрхэвч дэмжиж, хүүхдүүдийг хохироож болохгүй.
Нэргүй 2025-01-27 172.56.203.38
ХООРХОН МОНГОЛ ТОРХТОЙ ОХИН БАЙНА
Зочин 2025-01-27 202.9.41.1
Анх удаа эрүүл ухаантай хүний үг сонсогдож байна. Амжилт хүсье Баасанжаргал гишүүнд.
ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-01-27 202.21.110.94
ХААЙЯ…МОНГУ ЯЛААНА, МОНГУ ДИЙЛЭНЭ..МОРИО ЗУН УРАЛДУУДАХА МАША МОО… ДАНДАА ҮВЭЛЭЭ УЛАЛДАУУЛАА.. ЭНЭЭ ИХЭЭ САЙН ШӨӨ…….. ТЭРЭ ЧОНОО ДАХАА ӨМССӨН ХҮНЭЭ ДЭЭР НЬ СУУЛГАА…ХҮҮХДҮҮДЭЭ ХАРИН ЗУН УНУУЛАА……ЭНЭ ЗӨВӨӨ ШӨӨ……МОНГУ ХЭЗЭЭ Ч ХОЦРОГДОХГҮЙ ЭЭ..МОНГУ ДЭЛХИЙДЭ МАША ТОМОО ШӨӨ…….ЁО ҮНЭЭ ЭНЭЭ ҮНЭЭ ШӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨ……
Зочин 2025-01-27 66.181.161.191
Мөнгөтэй баячуудын хөлсний троллуудаас айлгүй үгээ хэлж байгаа эмэгтэй гишүүнийг дэмжих ёстой шүү.
Нэргүй 2025-01-27 139.5.216.100
Европынхон мөнгөний төлөө хүнийг эхийгээ зарж идэхээс буцахгүй хүн гэдэг. эд нар ч бас ялгаагүй нөхдүүд бололтой
Нэргүй 2025-01-27 66.181.182.34
Баасанжаргал гэдэг нэртэй юмуу ? УИХ-ынгишүн шүү юм уу ?
1-рт, хүний нэрнээс нь тэр хүний төрсөн өссөн орчны оюун санааны хөгжлийн түвшин маш тодорхой харагддаг юмшүү дээ ! Энэ хүний төрсөн өссөн оюун санааны орчи н нь нэг иймэрхүү " баасан дээрээ жаргалтай" л орчин юм бна л доо !
2-рт, энэ хүн өөрөө юу ч уншдаггүй, юм мэддэггүй, алтан дунджаас ч доогуур боловсролтой, аль ялсанд нь тал зас аад хоолоо олж идэж явдаг арчаагүй нэгэн бна доо !
З-рт, дахиад УИХ-д суухгүй л амьтан бна оо !
Нэргүй 2025-01-27 203.91.115.41
Малаа яаж маллахаа коммунизм, империализмаар заалгахгүй дээ. Яаж баярлах баясахыг маань хананы завсраас заах нь даанч давчуу биш үү гэх байх даа
Нэргүй 2025-01-27 203.17.23.177
ДАВАРЦАН ООРКУУД ӨӨРСДӨӨ УНААД УРАЛДАНА БИЗ
18 2025-01-27 202.126.94.126
хурдан морь унаачийн насыг доод хязгаарыг 18 гээд заачихмаар байна, тэгээд наад морь ярьсан дүвчигнүүрүүд хэзээ хаанаа яаж уралдана уу, хүнээ а**а уу морио а**а уу хамаагүй шдээ
Нэргүй 2025-01-27 66.181.182.34
Чи бол яг х***а бна !
Нэргүй 2025-01-27 139.5.217.164
социализмын үед хаврын морь уралдаан гэж огт сонсоогүй юм байна.саяханаас баячууд л гаргасан харгис бизнес юм байна л даа
Нэргүй 2025-01-27 66.181.182.34
Социализмаас өмнө Монгол угсаатан үндэстэн олон мянган жилийн турш төр засагтай,, наадам цэнгэлтэй л явж ирсэн шүү дээ, тэхээр таны баримжаа дэндүү богино бнх !
Нэргүй 2025-01-27 139.5.217.164
өвөр монгол харьцангуй дулаан биз дээ монголын баруун,хойд нутгаар хавар өвлөөсөө хатуу хахир уур амьсгалтай ,хүүхэд хөлдөх бэртэх аюултай.орчин үеэ дагана байгаа уяачид аа !
Нэргүй 2025-01-27 45.38.18.55
Хүүхдүүдийн амь насаар наадсан зугаа цэнгэл. Хахир хатуу өвлийг арай гэж давсан амьтныг зовоосон уралдаан гэж би боддог. Наадмаар дэлгэр цагт уралддаг ш дээ, яагаад заавал өвөл гэж?