Лукашенко өрсөлдөгчгүй сонгуульд 7 дахь удаагаа яллаа

Лукашенко өрсөлдөгчгүй сонгуульд 7 дахь удаагаа яллаа

Лукашенко өрсөлдөгчгүй сонгуульд 7 дахь удаагаа яллаа

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко нэгдүгээр сарын 25-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, долоо дахь удаагаа албан тушаалаа хадгалж чадлаа. Гэхдээ уг ялалтыг барууныхан эрс эсэргүүцэж, ямар ч өрсөлдөгчгүй хуурамч сонгууль болсон гэж буруутгаж байна. Тодруулбал, санал хураалтын дүнгээр Лукашенко 87.6 хувийн саналаар ялалт байгуулсан байна.

Үүнийг ойрын холбоотон нь болох ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин сайшаажээ. Мөн Лукашенко түүний нэгэн адилаар сөрөг хүчнээ хорьж, хөнөөж, цөлж буйг нь буруутгасан барууны зэмлэлд "Надад барууны юу ч хамаагүй" гэж хариулав.

АНУ болон Европын холбоо уг ерөнхийлөгчийн сонгуулийг тэгш бус болсон гэдэгт санал нэгдэж байна. Учир нь Беларусийн бие даасан хэвлэл, мэдээллийн бүх агентлаг хоригт орсон. Мөн тус улсын засгийн газрын бүхий л боломжит сөрөг хүчний удирдагч ямар нэгэн байдлаар хоригдож эсвэл эх орноосоо дүрвэхээс өөр сонголтгүй болсон байдаг.

Энэ удаагийн сонгуульд боломжит 6.9 сая сонгогч байгаа гэх тооцоо гарч, ирц 85.7 хувьтай байсан гэж сонгуулийн хорооноос мэдээлсэн юм.

Гэхдээ үүнд эргэлзэж буй Германы гадаад хэргийн сайд Анналена Бэербок хэлэхдээ, "Беларусийн ард түмэнд ямар ч сонголт байгаагүй. Энэ бол эрх чөлөө, ардчиллыг удаан хүлээсэн хүмүүст гашуун өдөр болж хувирсан" гэв. Түүнчлэн зарим улсын эрх баригч Лукашенкогийн ялалтыг буруутгаж буйгаа егөөдлөөр илэрхийлсэн байна. Жишээлбэл, Польшийн гадаад хэргийн сайд Радослав Сикорски нийт сонгогчдын 87.6 хувь нь Лукаенког дэмжсэнийг гайхаж, цахим хуудас дээрээ "Үлдсэн хүмүүс нь шоронд багтаж шингэх юм уу?" гэж нийтэлжээ.

Лукашенкогийн хувьд Европын дарангуйлагчдын эгнээнд нэгдээд буй. Өдгөө 70 настай тэрбээр 2022 онд Москва түрэмгийллээ эхэлсний дараа улс эх орныхоо газар шороог ашиглуулах эрхийг олгосон байдаг. Үүнээс ч өмнө 2020 онд Лукашенкогийн засаглал, удирдах арга барилыг нь эсэргүүцэж Беларуст томоохон эсэргүүцлийн жагсаал гарч байв. Энэ нь тухайн жилийн сонгуульд муу нэрт луу данстай Лукашенко зургаа дахь засгийн хугацаагаа бататгасны дараахан гарсан бөгөөд эсэргүүцлээ илэрхийлсэн хэдэн мянган хүн одоог хүртэл хоригдож буй гэх тооцоолол ч бий.

Лукашенкогийн улс төрийн өрсөлдөгчдийн ихэнх нь шоронд хоригдож байгаа. Зарим нь олон нийтийн нүдэнд хэзээ ч үзэгдэхээргүй газарт хоригдож байгаа бол хэд хэдэн сөрөг хүчний эрх баригч тодорхойгүй шалтгаанаар нас барсан тохиолдол ч бий. Мөн 2020 оноос хойш цөлөгдсөн хэдэн арван мянган беларусьчуудын дунд түүний эсрэг чанга дуугарч байсан хууль тогтоогч багтдагийг НҮБ, Европын холбоо мэдээлсэн байдаг.

Үүнийг ч Лукашенко бататгаж, Ням гаригт өрсөлдөгчид нь торны цаана эсвэл сонголтгүйдээ дүрвэдэг гэж итгэлтэйгээр хэлжээ. Тэр ч байтугай цөлөгдөх эсвэл хоригдох сонголтыг нь үлдээдэг гэдгээ хэлсэн байна.

Түүнчлэн тэрбээр "Хэрэв шоронг сонгох юм бол амаа хэтэрхий том ангайлгасан байна гэсэн үг" гэжээ. Беларусьчуудын хувьд 39 настай Лукашенко сонгуульд ялалт байгуулахаас өмнө, Зөвлөлтөөс тусгаарлагдаад удаагүй байсан улс эх орных нь дурсамж бүдгэрч эхэлжээ. Беларусьт эрх мэдэлтнүүдийг шүүмжлэхийг хориглодог. Минск болон бусад хотод "Agence France-Presse"-тэй ярилцсан хүмүүсийн ихэнх нь түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлдэг ч овог нэрээ хэлэхээс эмээж байв.

Сонгуульд өрсөлдсөн бусад нэр дэвшигчийн хувьд ардчиллын салхи үлээх төдий л байлгах журмаар оноогдсон бөгөөд сонгогчид үнэн хэрэгтээ хэн болохыг нь ч мэдэхгүй байжээ.

Беларусийн зүүн өмнөд хэсэгт орших Губичи хэмээх жижигхэн тосгоны 42 настай тариачин Алексей, 300 ам.долларын цалинтай. Тэрбээр санал өгсөн тухайгаа хэлэхдээ, "Би Лукашенког ерөнхийлөгч болсноос [1994 онд] хойш байдал сайжирсан учир саналаа түүнд өгсөн" гэв. Гэхдээ бусад беларусьчуудын адилаар хөрш орон Украинд болж буй дайнд санаа зовж байгаагаа илэрхийлжээ. 2022 онд Оросын цэргүүд Украинд хэд хэдэн чиглэлээр, тэр дундаа Беларусиар дамжин нэвтэрсэн байдаг. Дараа жил нь Орос улс НАТО-той хиллэдэг Беларусь руу тактикийн цөмийн зэвсгээ илгээв. Үүнийг Алексей сонгуульд санал өгсөн тухайгаа тайлбарлахдаа хавсарган "Дайн битгий болоосой гэж хүсч байгаа болохоор л" гэжээ.

Дашрамд дурдахад, НҮБ-ын тооцоолсноор, 2020 оноос хойш есөн сая хүн амтай Беларусиас 300 мянган хүн голдуу Польш, Литва руу дүрвэсэн байна. Түүнчлэн гадаадад амьдардаг беларусьчуудын саналыг авахгүй гэдгээ тус улсын засгийн газар мэдэгдсэн байжээ. Улмаар энэ удаагийн санал хураалтад зөвхөн эх орондоо байгаа иргэд нь саналаа өгсөн аж. Цөллөгт байгаа сөрөг хүчний удирдагч Свиатлана Цихануская энэ сард Франс Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа санал хураалтыг "завхарсан" гэж буруутгасан юм. Түүний нөхөр Сергей Тихановский бараг бүтэн жил хоригдож буй. Свиатлана тэрс үзэлтнүүдийг улс эх орныхоо төлөө бэлэн байхыг уриалсан ч зам нь дардан байхгүйг хүлээн зөвшөөрсөн юм.

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 185.220.101.2

хаха энэ бузар өвгөн путлерын өрөөсөн дугуй таарсан таар шуудайнууд

Avatar

зочин 6 цагийн өмнө 66.181.160.70

Путин энэ хоёр ингэж жүжиглэж байхаар шууд л өөрсдийгөө эзэн хаанаар заралчихмаар юм дөөөө .. Хаа хаанаа маргаангүй амар шд..

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 103.168.34.103

Үхэр монголчуудыг бодоход Беларусчууд ухаалаг юм даа. Улс орноо олон арван жил амар тайван, тогтвортой байлгаж байгаа Лукашенкод ард түмэн нь талархах ёстой. Үхэр монголчууд үхэж далд орсон барууныханы үгэнд орж Н.Энхбаярыг унагаж хулгайч бузар хүүр элбэгдоржийг сонгосон тэгээд одоо юу болж байгааг мэдэж л баймаар даа.

Avatar

зочин 7 цагийн өмнө 66.181.160.70

Гөлдийсөн тэнэгг пяздуучинь ….Энхбаяр тэгээд завсаргүй засаглах ёстой байсым гэх гээд байгамуу ..Холооооооо очиж хуцаааа зааа Тэр Белорусьруугааа зайлж болышдээ ….

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 103.168.34.103

Барууныхан гэж хогийн түрэмгийлэгчид улс орны дотоод хэрэгт оролцохоо болих хэрэгтэй. Өмхий барууныханг устгах холбоотон улсууд дэлхий дахинд маш их хэрэгтэй байна даа.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.179.209

Барууныханд таалагдахгүй л бол Дарангуйлагч болчихдог болжээ.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.179.209

Европын улсууд өөрсдийгөө л хичээвэл таарна. Европ дотроо дампуурч байгаа биз дээ. Бусад улс орон ард түмнийг доромжилж доошлуулах хэрэг байхгүй л дээ.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 122.201.31.250

Ард түмэн нь сонгосон л бна штэ..Мулгуучуул мулгуугаа л сонгоно шт

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.177.136

Улс орнуудын дотоод хэрэгт АНУ тэргүүтэй өрнөдийнхөн шууд оролцож, "Өнгөт хувьсгал" хийлгэж, төрийн тэргүүнүүдийг нь алж талж байгаа нь зөв үү? Тэдэнд таалагдахгүй хүн сонгуульд ялвал гадаад орнууд хүлээн зөвшөөрөхгүй гэж зарладаг болж. Ийм юм байж болох уу? Дарангуйлагч гэвэл хамгийн том нь одоо Трамп болоод байгаа юм биш үү? Тусгаар тогтносон Панамын сувгийг өөрийн болгоно, Данийн Гренландыг авна гэж сүрээр далайлгаж байгаа хүн юу вэ?

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 103.212.117.41

Дарангуйлагч хэзээ нэгэн цагт унадаг жамтай! Харин унахдаа заавал эмгэнэлтэй төгсдөг!! Үүрд мөнх гэдэг байсан СССР ч зад үсэрсэн! Саддам Хүссейн, Муамар Каддафи, Башар Асад нар яалаа??!! Өөрөө алуулаад зогсохгүй үр хүүхдээ хөлдөө чирдэг!! Лука, Путька нар ч тэдний араас орох нь гарцаагүй!!! Хэзээ вэ гэдэг нь зөвхөн цаг хугацааны л асуудал!!

Avatar

зочин 11 цагийн өмнө 66.181.183.142

Монглын ардчилагчид гэх бүлэг этгээдүүд бол барууны уяаны ноход, ОХУ, Белорусийг унагаж, дэлхийг бүхэлд нь барууны боол болгох, хуучин колоны системийг сэргээх тэдний түрэмгий бүлэглэлийн бодлогыг тууштай дэмжигчид, Белорусийн сонгууль зохих хууль тогтоомжийн дагуу хэвийн явагдсан, Таван хүн өрсөлдсөнөөс Лукашенко илт давуу байдлаар ялалт байгууллаа,Баруунд хууртах нь ямар аюултайг Украинд болж буй үйл явдал харуулж байна,Украин барууны тоглоом болоод зүйл дууслаа,

Avatar

Нэргүй 2025-01-27 202.55.188.45

Хүрэл сүхээ шиг сонгууль хийсэн юм бишүү

Avatar

зочин 11 цагийн өмнө 66.181.183.142

Барууны түрэмгий бодлогыг сөрж зогссон,,улс орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцсэн хэн боловч дарангуйлагч нэр зүүдэг, Баруун тэднийг дарангуйлагч гэж гүтгэдэг, Аль болохоор өргөн сурталчилдаг, Үүнээс айж эмээсэн хэн боловч барууны хамааралд орно ,Боол нь болно, Хүссэн бүхнийг нь хийж өөрёдөө хохирно, Үүний жишээ энэ дэлхийгээр дүүрэн байна

Avatar

Нэргүй 2025-01-27 66.181.182.34

Европ тивийн сүүлчийн ДАРАНГУЙЛАГЧ зөнөсөн сөнөсөн өвгөн, одоо бушуу үхээсэй !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж