Хөдөөний хөх уяачдыг тал нутагт нь тааваар нь үлдээ!

Хөдөөний хөх уяачдыг тал нутагт нь тааваар нь үлдээ!

Хөдөөний хөх уяачдыг тал нутагт нь тааваар нь үлдээ!

Монголчууд морин дэлэн дээрээ түүхээ бичсэн ард түмэн гэдэг. Түүнийгээ ч хүндлэн дээдэлж, төрийн тамга, сүлдэн дээрээ мөнхөлсөн түүхтэй. Адгуус амьтныг ийн орой дээрээ залсан улс орон дэлхий дахинаа ховор биз. Нүүдэлчин соёл иргэншилтэй монгол орны аж амьдрал, ахуй хэрэглээнд морь ч салшгүй хэсэг байлаа. Зөвхөн уналга, ачааны зориулалтаар ашиглаад зогсохгүй, хурд хүчийг нь өрсөлдүүлэх соёлыг хөгжүүлж ирсэн юм. Хурдан морины уралдаан нь монголчуудын хувьд бахархал, шүтээн, бас эв нэгдлийн илэрхийлэл байсаар өдийг хүрчээ.

21-р зуун гарснаар дэлхий ертөнц хурдацтай хувьсан өөрчлөгдөж, улс үндэстэн бүхний ондоошил гэгч зүйл аажим аажмаар үгүй болж, "Хөгжил", "Ирээдүй" гэх сүржин нэр томъёоны дор бусдаасаа ялгарах зүйл устах шиг. Энэ үйл явдал Монголд ч ажиглагдав.

Сүүлийн үед хурдан морины уралдааныг үгүйсгэх, эс шүтэх, харлуулах үйл ажиллагаа эрчимжиж, янз бүрээр л хэлэх, өгүүлэх болжээ. Гэтэл энэ бол монголчуудын эртнээсээ дахин шүтсэн баяр наадмын нэг тулгуур багана билээ. Монголчууд дэлхийн бусад улс орон шиг хурдан морины уралдааныг зугаа цэнгэл, бооцоо тавьдаг таавар гэж авч үзэж байгаагүй. Харин ч аз хийморь, хүч чадлын бэлгэ тэмдэг гэж үзсээр ирсэн. Монгол адуу гэдэг өөрөө байгалийн эрс тэс уур амьсгалыг давж шалгарсан, тал нутгийн өвөрмөц ололт.

Хурдан морийг сонгож, уяна гэдэг нь маш нарийн ухаан, хөдөлмөр шаарддаг гэдгийг бид олон уяачдын яриа, түүх домгоос хангалттай сонссон, үзсэн. Нөгөө талаараа дэлхийд зөвхөн Монголд л хурдан морийг хүүхэд унадаг. Энэ бас л бидний бусдаасаа ялгарах ондоошил, ялгарал.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Дүнжингарав уралдааныг эргэн сэргээх талаар уяачид жагсаал зохион байгуулсан. Үүнийг зөвтгөх мөн буруушаах олон хүн байна. Дүнжингарав хаврын бүсийн уралдаан нь хаврын эхэн сард буюу уламжлалт цагаан сарын дараа болдог бөгөөд жил бүрийн хурдан морины уралдааны салхийг хагалдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, урин хавар монгол оронд айлчлан ирснийг тэмдэглэх арга хэмжээ гэж ойлгож болно. Газар газрын шилэгдмэл хурдан хүлэг, уяачид, уралдаанч хүүхдүүдийн жилийн өнгийг тодорхойлох том баяр.

Ийм баярыг эсэргүүцэж, буруушаах хүн байгаа нь хачирхалтай. Хурдан морины уралдаан бол гэнэт гараад ирчихсэн соёл, үйл явдал биш юмсан. Зуун, зуун дамжин өвлөгдөн өнөөг хүрч буй үндэстний дархлаа. Уралдаанч хүүхдүүд бол өөрсдөө соёлын биет бус өвийг тээгчид.

Дэлхийн морин уралдаанаас Монголын морин уралдаан ялгарч байгаа онцлог нь тал нутагт уралдаж байгаагаас гадна уралдаанч хүүхдүүд. Цэнхэр гаригийн өөр аль ч хэсэгт хүүхдүүд нь өөрсдөө соёлынхоо дархлаа, баяр наадмынхаа манлай болж байгаа үндэстэн үгүй. Шандас сорьсон, давхар бахдал төрүүлсэн ийм үүрэг хүссэн аавын хүүхдэд нь оноогдоггүй юм. Азаар олдоггүй, золоор заяагддаггүй алба.

Монголчууд багаасаа моринд гаршиж, хүлгийн зоон дээр хүн болно гэж ярьдаг. Одоо өнөөх "Хөгжил", "Ирээдүй", "Хувьсал" гэдэг үгсээрээ түрий барьсаар байгаа бүхнээ устгах шат руу орлоо. Өв соёл гэдгийг бид дараа үедээ өвлүүлэн үлдээж, соёлыг нь байгаагаараа түгээхийн тулд ийн нэрийддэг. Энэ үгний утга учрыг ч алдагдуулах мэт. Хөгжил, хүний эрхээр хэт бамбай хийж, хурдан морины уралдааны тоог багасгах, үнэ цэнийг нь алдагдуулах бодлого хаанаас гарч байна вэ гэдэг сонирхолтой. Олон зууны түүхтэй энэхүү өв соёл сүүлийн арван жил хэрхэн үгүйсгэгдэж, шүүмжлүүлж байгааг харах нь малчид, уяачдын хувьд таагүй байгаа нь лавтай.

Уяачид, уралдаанч хүүхдүүд, малчдыг тал нутагт нь тааваар нь үлдээгээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

60 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

з 2 цагийн өмнө 202.9.46.29

өвлийн зургаа тавиач

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 98.247.142.118

ХОДООНИЙ УЯАЧИД БОЛ МОНГОЛЧУУД ХОТ ХАВИЙН ХУЛГАЙЧ УЯАЧИД БОЛ БУГД ХЯТАДУУД ШУУ ДЭЭ

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 72.143.210.25

Тэр хөх уяачид чинь бүгд мөнгөний боол. Мөнгөтэй нөхдүүдийн өмнөөс морь уядаг. За тэгээд элдэв эм, дуслын тариагаар нөгөө муу морьдоо зодож өгнө. Сайжруулж байгаа гээд гадаад адуутай эрлийзжүүлнэ

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.182.34

Хөдөлмөрийн баатар, сошиалын баатар Даваахүү гуай өөрийгаа магтуулаад, өөрөө ч өөрийгээ магтаад л өдөр шөнөгүй л ярьж байх юм.
Одоо энэ мэтгэлцээнд үгээ хэлвэл яасым бэ ?
Хөдөа хотын, хөгшин залуу уяачид таныг л жаал харж бна шүү !

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.182.34

Кх кх кх , хи хи хи хо хо хо ха ха …. тэр бүдүүн чацга дүүрэн цувдай юугаа хэлэхэв дээ !!! Харахымсан….

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 103.168.34.155

өвөл л уралдуулчихаа больчих зун нь яаж л бол яаж уралдаг тэгээд гүйцээ. Аа бас цонхоор цайны дээж өргөхөө больчих хөдөөны малчид бол яаж ч цай сүүний дээжээ өргөсөн хамаа алга гүйцээ.

Avatar

Орк 7 цагийн өмнө 139.5.217.134

дүжингаравт хөх учачид оролцох боломжгүй болгосон хэдэн эрлийзтэй юмнууд уламжлал ярих ёсгүй шүү.

Avatar

И 8 цагийн өмнө 103.168.34.188

Мие овогт мэтийг хотын цагаан уяач гэх үү? Хотынхоо гудамжинд түгжрээд байж гэх юм байналдаа

Avatar

Zochin 8 цагийн өмнө 66.181.168.8

Ишшш энэ нэг бичсэн нийтлэлийг нь дээ. Чааваас даа, ямар боловсролгүй мал нь мөнгө амрууга чихүүлж ийм юм бичдэг байна аа. Худлаа өв соёл, хөдөөний ядарсан малчин этр гэж уянгалуулж байгаад хөхөө хүйтнээр хүүхдүүд болон морь мал тамлаж зугаацах цэнгээнээ эхлүүлэх гээд айн. Тэгж ярьдаггүй юм.

Avatar

зочин 8 цагийн өмнө 66.181.166.196

Хөдөөний хөх уяачид энд огт хамаагүй байх оо, морь мал тойрсон бизнесийн асуудал л яригдаж байгаа хэрэг, улс төрчид ч оролцож байгаа нь нууц биш, ер нь бөх, морь тойрсон мафийн зохион байгуулалттай бүлэглэлүүдийг жаахан дарж байхгүй бол даврах янзтай

Avatar

Эрдэнэ 9 цагийн өмнө 122.201.31.137

Уралдаандаа биш бизнес болсон учраас орлого ашиг олох гэсэн зорилготой хэсэг бүлэг нөхөд байгаа юм

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.181.79

Овел заавал уралдах гээд байвал Тэмээ Сарлагаа уралдуул овол залуус унаж бг мориороо ойрын зайн тар хийж хийморио уздэг байсан болохоос малгай дээрээ тэмдэг авах гэж улайрч хэзээч хамаагуй хуухэд унуулж уралдаж бгаагуй юм шуу

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 122.201.31.236

Өвөл адуу уралдуулдаг гэж урьд нь сонсож байгаагүй юм байна

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 49.0.141.65

Жирийн малчдад хүртээлгүй, баячуудын цэнгээн

Avatar

өөө 10 цагийн өмнө 66.181.164.23

Улаан, Миеээгийн золбин, Цэнгэл хулгайч гээд МАН ы угшилтай хэдхэн луйварчдын зугаа шүү зүгээр

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 49.237.43.149

Уяачид жилд 2-3 хүүхэд алдаг шүү дээ. Дуртай бол өөрсдөө унаад уралдана биз. Битгий уламжлал гэж донгос доо

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 203.91.115.44

Хөдөөгийн хөх адуучидад ажил заа гэж ордонд ажилд аваагүй шүү УИХ-н нөхдийг, хална шүү худал ажил хийсэн дүр эсгээд байьал

Avatar

лутаа 10 цагийн өмнө 66.181.164.23

Бидний өвөг дээдэс
1. Өвөл морь уралдуулдаггүй байсан
2. э****з морь бүр ч мэдэхгүй
3. Тариа допинг шахаж галзууруулдаггүй байсан
4. Хүүхэддээ ихэд ээлтэй байсан
5. Мөрий бооцооны хэрэгсэл болгохыг хатуу хорьж байсан

Одоо бол тариа тарьж хагас галзуурсан хэдэн э****з адууны бооцоот уралдаан л болж хожигч нь баячууд морь нь хэдэн турбумын үнэтэй, хохирогч нь ядуусын хүүхдүүдийн амь нас насан туршийн тахир тутуу байдал , ийм л байна

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.131.234.123

э****з манжийн үлдэгдэлүүд төрөөр дүүрсэн цаг. шилгээж сэгсэрхийг бид хийх ёстой юм шүү дээ. хийхээр гарахаар хийрхэж бусниулдаг нь тэдний манж х***а арга шүү.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.177.136

ТВ -гээр хүртэл уяач нэртэй юмнууд дамын наймаа буюу ийм, тийм морийг төд өдөн төгрөгөөр наймаалцсан гэж бахархалтайгаар панзаа ярьдаг болсон байна. Энэ бол ёс зүйгүй асуудал.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.131.234.123

тэр ТВ-үүдийг хаалгаж үүдийг нт лацад.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.187.167

Өвөл цагт морь уралдуулах морь хүүхэд хоёрыг зовоож цагаж аархсан баячуудын наймаа зугаа цэнгэлийн хөөцөлдөөн ,,

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.177.136

Хэдхэн баячууд, дээр нь уяач нэртэй болсон хэдхэн гаруудын мөнгөний наадаан болсон зүйлийг зохих хэмжээтэй байлгахгүй бол болохгүй!

Avatar

тогоо 11 цагийн өмнө 43.242.243.120

морь унавал үхдэг – гол санаа нь энэ. бид чинь ингэхэд монгол юм уу, хятад юм уу

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 49.237.43.149

Алин ч байсан хамаагүй гол нь хүүхэд алж болохгүй

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.160.109

ХӨДӨӨНИЙ ХӨХ УУРХАЙЧИД ӨДРИЙН ОД ШИГ ХОВОР БОЛСОН. УЯЧ НЭРТЭЙ ОЛИГАРХИ, УЛС ТӨРЧИД Л БИЙ БОЛСОН. БАЙДЛЫГ БОДИТОЙГООР ҮНЭНЭЭР ДҮГНЭ ДЭЭ.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 59.153.112.114

Мориор оролддог улстөрчид бүгд хулгайчууд, эсвэл улс орноо хорлогчид байдаг.Цэнгэл,Энхтайван, Буд, Рааш, Улаан, Даваасүрэн, Болорчулуун, Бдамнужай, Наранхүү,Пүрэвбаатар дуусахгүй бүгд.

Avatar

уншигч 11 цагийн өмнө 43.228.130.66

тааваараа байя гэвэл өөрсдийнхөө хүүхдийг уралдуул за!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Иргэн 11 цагийн өмнө 66.181.182.83

Энд өөрсдөө унаад уралддаг бол хамаагүй , хэн ч хорихгүй , харин бага насны хүүхдүүдийз золиос болгоод амь насыг нь өөрсдийн зугаанаас багаар үнэлээд байгаад л байгаан . Тэмцээд байгаа нөхдүүд , өөрөөр зэрлэгүүд гэе , өөрсдөө морио унаад яах нь хэнд ч падгүй . Өөрсдөө уралдаач дээ

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.21.116.78

Нэр усаа ч бичиж чадахгүй тэр араас олон долоон юм донгосч байхаа боль, чи. Энхрий хөөрхөн хүүхдүүдээ хайрлая гэж байна. Чи дуртайгаараа өөрөө морио унаад уралд, тэгвэл. Морио ч гэсэн уг нь хайрлавал чамайг Монгол юм байна гэж ойлгомоор байна.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.212.117.41

Урьд цагт малч хичээнгvй, малдаа vнэнээс зөөлөн энэрэнгvй харьцдаг хvмvvс байдаг байжээ. Манай авга ах (1918 оны) сайн уяач, малч хvн байсан. Багадаа уясан морийг нь наадамд унаж л байлаа. Хурдан морь унах талаар маш нарийн дэг журам хэлдэгсэн. Жишээ нь, морины цавь руу ташуурдаж болохгvй, давхиж явахад нь хvvхэд 2 тийш биеэ савлаж болохгvй, гараа өргөж сарвалзаж далбаганаж болохгvй, тип тап гэж огцом хөдөлж цочоож болохгүй г.м. Миний л мэдэхээр 1950-1960-аад онд өвөл, хавар морь уралдуулдаггүй

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 103.212.117.41

… уралдуулдаггүй байсан. Тэр байтугай намар орой хайлган цагаар малыг ширүүн хөөж туух хориотой, тарган морийг бол хөлөртөл давхиж болохгүй, өвөл морь эмээллэхдээ хөлстэй хөлдүү тохом тохдоггүй, хөлрөөд ирсэн морийг нэмнэж жиндэхээс сэргийлдэг, тэр ч бүү хэл өвөл хөлдүү төмөр амгайвч аманд хийхгүй ногтлох маягаар хазаарладаг хүн байсан, аавын маань ах!!!

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 66.181.160.106

Тийм , тал нутагт нь таваар нь үлдээ , битгий хотын хогийнхон шиг гудамжаар жагсаагаад бай – битгий хаврын хаврагаар түйвээн дэгдээх гээд бай , зүгээр л нутаг орондоо могой жилийнхээ ёслолыг үйлдэцгээг …

Avatar

зочин 12 цагийн өмнө 202.131.232.158

хаврын уралдаан гэж яриад байгаа нь сүүлд намын хүмүүс уяач болсноос үйдэлтэй юм байна даа

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 202.55.188.99

Hervee uralduulah bolvol ydarsan ailiin unaach huuhduuded hulsund ni 20 say 30 say tugrugiin tulbur tuluulj une hulsiig ni undur bolgoh heregtei.

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 202.126.91.197

Цаг өөр болчихоод байхад мориний уралдаан гээд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн мөлжлөгөө эс шүтлээ гэнэ дээ ёоёотой бсдаа вэ

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 202.131.225.242

Уралдаг л дээ. Угтаан бол өвлийн биш хаврын тэргүүн сар гарсны дараа зохион байгуулдаг хаврын уралдаан. Цаана чинь хятадууд өвлийн морин уралдаан өвлийн адууны баяр гээд хийгээд сүрхий, удахгүй морин уралдаан хятадынх гээд юнискогийн соёлын өвд бүртгүүлэх байх шүү. Цагаан сарын дарын ганц л уралдаан зохион байгуулахыг зөвшөөрөх хэрэгэй. Ойр зэргэлдээ аймаг сумдаар нь бүсчлэх байдлаар. сум бүр жалга бүр уралдаад байх хэрэггүй.

Avatar

Иргэн 12 цагийн өмнө 202.126.90.211

Цүндгэрээ чирээд тавхайлд халтар оркуудаа, эр эмгүй хаа сайгүй шившигнүүд

Avatar

Иргэн 12 цагийн өмнө 202.126.90.211

Цүндгэрээ чирээд тавхайлд халтар оркуудАА, эр эмгүЙ ХАА САЙГҮЙ ШИВШИГ

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 139.5.218.180

БАЯЧУУД ХҮХДЭЭР ЗУГА ЦЭНГЭЛ ХИЖ БАИНА

Avatar

shd-2025 2025-01-27 103.10.20.198

Спорт нийтлэлийг хэний захиалгаар хэн бичив. Нэртэй /сэтгүүлч/ байх хэрэгтэй.

Avatar

БУРХАН&ЧӨТГӨР 2025-01-27 103.212.119.138

ХААНАХЫН НҮҮДЛИЙН СОЁЛД МАЛ ТӨЛЛӨХ ЦАГААР, ЭЦЭНХИЙ ТУРАНХАЙ ШАР ҮС НЬ УНААГҮЙ АДГУУСЫГ 6 НАСТАЙ ХҮҮХДЭЭР УНУУЛЖ ХАЦАР АМЫГ НЬ ХӨЛДӨӨЖ ХАЙРУУЛЖ ДАВХИУЛААД БАЙНА?!

Avatar

Хотын оркууд мэддэг юмандаа мэдэмхийр 2025-01-27 202.21.107.15

том хүн морь унаж уралдах хэрэгтэй гэж ярьдаг малууд их болжээ. энэ боломжгүй. нэгт жижиг биетэй насанд хүрсэн хүмүүс хэр их байх вэ мөнгөтэй хүмүүс нь тэр унаачдийг мөнгөөр зодож аваад шударга уралдаан бүрмөсөн устана. хоёрт хүүхэдийн яс уян хатан, рефлекс өндөр, гэмтэл бэртэлээс сэргэх чадвар гээд бүх үзүүлэлтээрээ том хүнээс илүү амь эрсдэх гэмтэж магадлал том хүнээс хамаагүй бага. Шинжлэх ухааны үүднээс асуудалд хандах хэрэгтэй. Робот уралдуулна гээд байгаа малаас дор малуудтай бүр яриад ч

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 122.201.23.44

за донгос муу орос

Avatar

444 2025-01-27 122.201.23.44

морио даанч хайрлдаггүй амьтад бгаам да энэ уяачид_ морь бол тэдний хувьд зүгээр мөнгө олдог машин. тариа тариаал ясан хэдрэг болтол н уралдуулсаар бгаад үхүүлдэг

Avatar

Бааий 2025-01-27 202.126.89.67

Хүний эрх хүүхдийн эрхийг дээдэлдэг news mn сайт яахаараа хүүдийг өвлийн хүйтэнд хөлдөөдөг,мориноос унагаж амь насыг нь хохироодог морин уралдааныг шагшин магтаж сурталчилна вэ?

Avatar

Нэргүй 2025-01-27 203.91.115.52

Хөх, хар, бор, шар, улаан, ягаан уяачид өөрсдөө л морио унаад тааваараа уралд л даа.

Avatar

BaljaaEB 2025-01-27 202.126.91.42

Яагаад хэн бичсэн нь байхгүй ийм зүйл оруулж байгаа юм бэ?

Avatar

Нэргүй 2025-01-27 103.57.93.35

Энэ хүсээд байгаа уралдаанд чинь унаач хүүхдийн амь нас эрүүл мэнд хохирох нь туйлын үнэн. Хүүхдийн амь нам эрүүл мэндээс илүү уралдаан гэж байх учиргүй. Арабд тэмээний уралдаанд робот ашиглаад эхэлчихсэн. Ийм байдлаар шийдэж болохгүй юү

Avatar

Нэргүй 2025-01-27 45.117.34.139

Өв соёл нь ч өв соёл. Даан ч одооны морин уралдаан бол авлигач, луйварчдын аагаа багтааж буй хийрхэл. Манлай уячийн морь унадаг хүү байдаг юм уу? Ядарсан айлын хүүхдийг яасан ч яахав гээд унуулдаг биз дээ.

Avatar

Дүгнэлт 2025-01-27 66.181.190.20

Бага насны хүүхэд тамалж хүйтэнд дааруулж баяр цэнгэл мөнгө төгрөг олж таашаал авдаг бараг маньякуудын бүлэглэл юм биш үү

Avatar

Нэргүй 2025-01-27 202.126.89.114

Зайл. мөнгөндөө хахсан хэдэн хийх ажилгүй уяач нэртэй новшнууд хүүхдийн амиар наадаж өөрсдийн зугаагаа гаргахыг хэзээч битгий зөвшөөр. уралдаад өөрсдийн малгай дээрх тэмдэгээ л томруулна өөрч асуудагүй шүү дээ

Avatar

Зочин 2025-01-27 202.9.46.132

өвлийн хүйтэнд морь хүүхэд хоёрыг тамлах шаардлагагүй. Өвлийн уралдааныг хэзээ ч бүү завшөөр

Avatar

Нэргүй 2025-01-27 203.91.115.44

Надад лав манайханы хөл бөмбөг сагсаар энд тэнд очиж хожигдоод байхаар бүүр бухимдалтай байдаг ш дээ,

Avatar

ЗОЧИН 2025-01-27 180.149.67.118

ЗӨВ ШҮҮ. ӨӨРСДӨӨ УРАЛДМААР БАЙВАЛ УРАЛДАГ. ЗГ ТОГТООЛ ГАРГААД СОЦИАЛИСТ НИЙГМИЙН ЖИШИГЭЭР ЯВААД БАЙХ ЮМ. УРАЛДАХГҮЙ НЬ ТЭР Л БИЗ. УРАЛДАХ НЬ ЗАСГААС АСУУЖ ЗААЛГААД БЙХАА БОЛИМООР ЮМ

Avatar

shd-2025 2025-01-27 103.10.20.198

Уралдааны замын зайг багасгаад том хүмүүс өөрсдөө унаад уралдацгаа. Өвөл, хавар бол ямарч байсан хүүхэд унахад хэцүү шүү. Би хоёр удаа очиж үзээд хүүхдүүдийг өрөвдсөн шүү. Бодох асуудал

Avatar

Нэргүй 2025-01-27 45.38.18.143

Үлдээмээр л байна. Гэхдээ 1996-2019 онд болсон хурдан морины уралдааны үеэр 35 орчим хүүхэд амь насаа алдсан. 2020 онд 1, 2021 онд 3, 2022 онд 6, 2023 онд 4, 2024 онд 4 хүүхэд амь насаа алдсан.

2017-2024 онд 16 хүүхэд Хөгжлийн бэрхшээлтэй болсон.

2017-2024 онд нийт 3070 хүүхэд мориноос унасан… Томчуудыг зугаацуулах гэж хэдэн хүүхэд хохирох ёстой вэ? Зуны дэлгэр цагт уралдааныг хүлээн зөвшөөрдөг, гэхдээ яагаад хахир хатуу өвлийн цагт зугаацахыг хүсээд байгаа юм? Арай л харгис

Avatar

Нэргүй 2025-01-27 203.91.115.44

Энэ хугацаанд 500 орчим хүүхдүүд машины ослоор амь эрсдэж, нийслэлийн бүх хүүхдүүд утаанд хордон, ихэнх хүүхдүүд дэлгэцийн донтолттой болжээ. Хүүхдийн төв нь юу хийхээ мэдэхгүй шооконд орчихсон явдаг

Avatar

Нэргүй 2025-01-27 59.153.112.15

aluurchid

Avatar

oogii 2025-01-27 103.79.156.42

ХӨЛДҮҮ ГАЗАР, ХӨР ЦАСНЫ ХАЙРУУД МОРЬ УРАЛДУУЛАХ НЬ МОНГОЛ СОЁЛД ҮЛ НИЙЦНЭ. ДУН ӨВЛИЙН ХҮЙТЭНД МОРИНЫ ДЭЛ ЗАСАЖ ӨВЧИХНӨХНӨ ОРЧИН ЦАГИЙН ЦӨС ХӨӨРҮҮ, ЦЭЭЖ ӨВЧТӨНИЙ АЯГ БУЮУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж