УЕП: "Патрол" маркийн автомашины жолооч буруугүй нь тогтоогдсон

УЕП: "Патрол" маркийн автомашины жолооч буруугүй нь тогтоогдсон

УЕП: "Патрол" маркийн автомашины жолооч буруугүй нь тогтоогдсон

Прокурорын байгууллагаас 2024 онд хийсэн ажлын дүн мэдээг өнөөдөр /2025.01.27/ танилцууллаа.


Нийслэлийн прокурорын газрын хэлтсийн дарга, ахлах прокурор Г.Гэрэлтуяа:

-Манай газар дагнасан чиг үүрэгтэй мөрдөх байгууллагуудаас шалгаж байгаа гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл болон эрүүгийн хэрэгт хяналт тавьдаг прокурорын нэгж байгууллага. Өнгөрсөн 2024 онд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт хэргийн 56.1 хувийг цагдаагийн байгууллагын дагнасан чиг үүрэгтэй мөрдөх байгууллагад, 40.9 хувийг АТГ-аас, 0.1 хувийг ТЕГ-аас мөрдөн шалгажээ. Нийт 421 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан. Үүнээс 13 хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн зарим хэргээс дурдвал, УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар нарын холбогдсон ногоон автобусны гэх хэрэг, Нийслэлийн түргэн тусламжийн дарга асан нарын 24 хүнд холбогдох бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэг, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан нарт холбогдох хэрэг, ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын 11 хүнд холбогдох хахууль авсан гэх хэрэг, Дорноговь аймагт 12 настай охины амь насыг хохироосон Г.Гантулгад холбогдох хэрэг, 2024 оны хоёрдугаар сард хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нохойд идүүлсэн гэх хэрэг, газ дэлбэрэлтийн хэрэгт холбогдсон "Дашваанжил" ХХК-ийн удирдлага Н.Баатаржав, ажилтан Ч.Ренцэндорж нарын хэрэг, Баян-Өлгий аймгийн албан тушаалтнууд газар усны нэр өөрчилсөн гэх хэрэг, нэр бүхий хүмүүс гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэх хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Мөн 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр "Дашваанжил" ХХК-ийн том оврын хэрэгсэл "Патрол" маркийн машинтай мөргөлдсөний улмаас газ дэлбэрч,  улмаар долоон иргэний амь нас хохирсон. Үүнтэй холбогдуулан 2024 оны нэгдүгээр сарын 24-нд ЦЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, мөн Улсын ерөнхий прокурорын тушаалаар хэрэгт хяналт тавих ажлын хэсэг байгуулан ажилласан. Мөрдөн шалгах ажиллагааг улсын мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дагнан явуулсан. Цугларсан нотлох баримтын хүрээнд "Дашваанжил" ХХК-ийн удирдлага Н.Баатаржав, тухайн компанийн жолооч Ч.Ренцэндорж нар нь  хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэргийн акт зөрчсөний улмаас тухайн үед замын хөдөлгөөнд оролцож байсан жирийн дөрвөн иргэн, онцгой байдлын гурван албан хаагчийн амь нас хохироосон. Мөн таван хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, нэг хүнд хүндэвтэр хохирол учирсан. Иргэд, хуулийн этгээдийн эд хөрөнгөд хохирол учирсан нь тогтоогдож, тус компанийн хоёр албан тушаалтныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар зүйл буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох, мөн хуулийн тусгай ангийн 11.3 зүйлд хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр  хүнд хохирол учруулах, 11.5 зүйлд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нийт 18.8 тэрбум төгрөг тогтоогдсон. Шүүхээр хэргийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт найман төрлийн 98 шинжээчийн дүгнэлт гаргасан. Осолтой холбоотой техникийн таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гарсан. Хавтаст хэрэгт цугларсан таван шинжээчийн дүгнэлтүүд, бусад нотлох баримтад тулгуурлан энэ  осол гарахад "Патрол" маркийн автомашины жолооч буруутай үйл ажиллагаа байхгүй байна. Харин "Дашваанжил" ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой осол гарсан байна гэх дүгнэлтэд хүрсэн. Энэ хэргээр хоёр хүнийг яллагдагчаар татах шийдвэрийг прокуророос гаргаж, шүүхэд шилжүүлсэн гэв.

ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ 4.4 ХУВИАР ӨСЧЭЭ

2024 онд улсын хэмжээнд 3,325,634 зөрчлийн хэрэг гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.4 хувиар өсчээ. Зөрчлийн хэргийн 73.6 хувь нь Нийслэлд, 26.4 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Нийт зөрчлийн хэргийн 2,885,418 буюу 86.7 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, 113,818 буюу 3.4 хувь нь Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, 54,501 буюу 1.6 хувь нь Автотээврийн тухай хууль зөрчих, 17,650 буюу 0.5 хувь нь хүний биед халдах зөрчил байна.

Үүнээс зонхилон үйлдэгддэг зарим төрлийн зөрчлийн хэргийн гаралт буурчээ. Тодруулбал, Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 0.3 хувиар буюу 28,214-өөр буурсан бол Хүний биед халдах зөрчил 11.5 хувиар, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 11.2 хувиар тус тус буурсан байна.

Харин Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил 9.6 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 2.1 хувиар тус тус өсжээ.

Прокуророос зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийдвэрүүдийг хянаад, гомдол, мэдээллийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан 3114 шийдвэрийг хүчингүй болгож, үндэслэлгүй шийтгэл оногдуулсан 47,519 шийдвэрийг хүчингүй болгуулж, өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлэн, зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна.

Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг хангуулахаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудад 272 шаардлага хүргүүлж, 384 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ.

ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ГОМДОЛ 14.9 ХУВИАР ӨСЧЭЭ

Прокурорын байгууллага 2024 онд иргэн, хуулийн этгээдээс гаргасан 126,413 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд хяналт тавьж, хуулийн дагуу шалгуулсан байна.

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 2023 онтой харьцуулахад 14.9 хувиар өссөн бөгөөд 78.7 хувь нь Нийслэлд, 21.3 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Үүнээс Цагдаагийн байгууллага 98.7 хувийг, Авлигатай тэмцэх газар 1.2 хувийг, Тагнуулын байгууллага 0.1 хувийг нь хүлээн авч, шалгасан байна.

СЭЖИГТНЭЭР БАРИВЧЛАГДСАН ХҮНИЙ ТОО БУУРСАН

Прокурорын байгууллага 2024 онд хэрэг бүртгэлтийн 74,438, мөрдөн байцаалтын 28,543 хэрэгт хяналт тавьж, 15,969 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон 520 хүнийг сэжигтнээр баривчилж, яллагдагчаар татагдсан 1268 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад сэжигтнээр баривчилсан хүн 42 хувиар, цагдан хорих таслан сэргийлэх арга авсан хүн 9.2 хувиар тус бүр буурсан үзүүлэлттэй байна.

ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС БУСДАД УЧИРСАН 1.7 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЖЭЭ

2024 онд гэмт хэргийн улмаас бусдад 3.7 их наяд төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 1.7 их наяд төгрөг буюу 46 хувь нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлөгджээ.

Прокурор гэмт хэрэг үйлдсэн хүнээр хохирол нөхөн төлүүлэх, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад 157.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Мөн 304 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлэх зөвшөөрлийг мөрдөгчид олгож, хөрөнгө хамгаалах арга хэмжээ авчээ.

АВЛИГА АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГ 4.9 ХУВИАР ӨСЧЭЭ

Прокурорын байгууллага энэ онд авлига, албан тушаалын 1742 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт хяналт тавьсан бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.9 хувиар өсжээ.

Үүнээс 306 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тодруулбал,

  • Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 197,
  • Хахууль авах, өгөх 128,
  • Үндэслэлгүйгээр хөрөнгөжих 8,
  • Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 3 хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураах зорилгоор гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээдийн 3.1 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжилж, 85.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгө хураан авчээ.

Авлига, албан тушаалын гэмт хэргийн 66.6 хувь нь Нийслэлд, 33.4 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Улс төрд нөлөө бүхий болон нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг нийт авлига, албан тушаалын хэргийн 78 хувийг эзэлж байгаа бол Хахууль авах гэмт хэрэг 16.6 хувь, Хахууль өгөх гэмт хэрэг 10.9 хувь, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг 4.5 хувийг эзэлж байна.

МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГ 4.5 ХУВИАР БУУРСАН

Прокурорын байгууллага 2024 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан 294 Мөнгө угаах хэрэгт хяналт тавьж, 75 хүнд холбогдох 60 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Мөнгө угаах гэмт хэргийн 17 хувь нь Авлига, 13.9 хувь нь Хулгайлах, 10.2 хувь нь Татвар төлөхөөс зайлсхийх, 1 хувь нь Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгийг угаасан үндэслэлээр шалгагджээ.

Гэмт хэргийн улмаас 27.3 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 11.7 тэрбум  төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөрдөн шалгах ажиллагааны явцад 336.8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж, 51.8 сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авчээ.

МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРЭГТ ДИЙЛЭНХ НЬ 18-30 НАСНЫХАН ХОЛБОГДСОН

Прокурорын байгууллагаас 2024 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 405 хэрэгт хяналт тавьж, 228 хүнд холбогдох 198 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх буюу 69.4 хувь нь 18-30, 22.8 хувь нь 31-44, 3 хувь нь 45-аас дээш, 4.8 хувь нь 18 хүртэл насны иргэд байна. Хүйсийн хувьд 86 хувь нь эрэгтэй, 63.6 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн  87.2 хувь нь Нийслэлд, 12.8 хувь нь Архангай, Баянхонгор, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Төв, Хөвсгөл аймагт бүртгэгджээ.

Энэ төрлийн хэрэг 2023 онтой харьцуулахад 13 хувиар өссөн байна.

ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХОХИРСОН 4274 ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛЖ АЖИЛЛАВ

2024 онд хүүхдэд хохирол учруулсан 4013 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, хүүхдийн эрхийг зөрчихгүй байхад анхаарч ажиллалаа. Энэ төрлийн гэмт хэрэг 2023 онтой харьцуулахад 17 хувиар өссөн байна.

Хүүхдүүд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон тохиолдол их гарчээ. Тодруулбал,

  • Хулгайлах 1119,
  • Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах 760
  • Хүчиндэх 675,
  • Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 354,
  • Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох 227,
  • Залилах 222,
  • Дээрэмдэх 147 гэмт хэрэгт нийт 4274 хүүхэд хохирогчоор тогтоогджээ.

Үүнээс 63.3 хувь нь 14-17 насны хүүхдүүд байгаа бол 29.1 хувь нь 8-13, 7.6 хувь нь 8 хүртэлх насныхан байна. Нийт хохирогч хүүхдүүдийн 2165 нь эрэгтэй, 2109 нь эмэгтэй хүүхэд байна.

Прокурор хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 1450 хүнд холбогдох 1174 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.

ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ СЭЛЭНГЭ, ТӨВ, ДОРНОГОВЬ АЙМАГТ ХАМГИЙН ИХ ҮЙЛДЭГДСЭН 

Прокурорын байгууллагаас 2024 онд Хүрээлэн байгаа орчны эсрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 863 хэрэгт хяналт тавьж ажилласан байна. Үүнээс 428 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлжээ. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг Сэлэнгэ, Хөвсгөл, Төв, Булган, Хэнтий, Дорноговь аймагт хамгийн их үйлдэгдсэн байна.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ГЭМТ ХЭРЭГ БУУРСАН 

Прокурорын байгууллагаас 2024 онд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох, харгис хэрцгий харьцах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 769 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оноос 0.5 хувиар буурсан байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт нийт 456 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 480 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь 31-44 насныхан байна. Тодруулбал, энэ төрлийн хэрэгт шалгагдсан 469 хүний 1 хувь нь 18 хүртэлх, 18.1 хувь нь 18-30, 22.1 хувь нь 45-аас дээш, 59 хувь нь 31-44 насныхан байгаа бол 41.3 хувь нь согтуугаар энэ гэмт хэргийг үйлджээ.

Хүйсийн хувьд 94.6 хувь нь эрэгтэй, 57.1 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн 50.1 хувь нь Нийслэлд, 49.9 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

ПРОКУРОРЫН ЭСЭРГҮҮЦЛЭЭР ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХУУЛИЙГ БУРУУ ХЭРЭГЛЭСЭН ШҮҮХИЙН 668 ШИЙДВЭРИЙГ ЗӨВТГҮҮЛЛЭЭ

Прокурор 2024 онд эрүүгийн хэргийн анхан шатны 14938, давж заалдах шатны 2565, хяналтын шатны 125 шүүх хуралдаанд тус тус оролцож, дүгнэлт гаргав.

Мөн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангуулах зорилгоор хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрт 882 эсэргүүцэл бичсэн байна. Үүнээс давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлсэн 843 эсэргүүцлийн 633 буюу 75.1 хувь, хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлсэн 39 эсэргүүцлийн 35 буюу 89.7 хувь нь биелсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 202.126.91.156

араас нь том оврын машин замын нөхцөл байдалд нийцүүлэн эргэх үйлдэл хийж байхад бушуу хөдөлгөөнөө үргэлжлүүлж зай тавьж өгөхийн оронд ямар ч учир шалтгаангүй зам дээр зогсож тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, улмаар шүргэлцэж осол үүсгэсэн. яагаад буруугүй гэж???

Avatar

Нэргүй 35 минутын өмнө 122.201.31.123

Баруун давхар эргэлт хийсэн, truckанд зам тавьж баруун эргүүлээгүй жолооч бурууддаг олон улсын жишиг дүрэм байдгаа. Тэр цэргийн дарга 10 секунд хүлээж чадахгүй үхлээ юү?! Гол буруутан тэр хүн шүү. Ял завшуулж байна. Хуульчид та нарын мөн царай энэ шүү дээ. Хуулийн дэнс чинь буруу тийшээ хазайж байна.Шившиг юмаа.

Avatar

Иргэн 2 цагийн өмнө 202.9.41.89

ичээч шал утгагүй юм

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 72.143.210.25

Ядаж ичиж сурмаар юм ийм нөхдүүд. Жирийн иргэн байсан бол аль хэдийн буруутай болчихсон байгаа

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.126.90.69

далд бсн авилгалын харэг оюунэрдэнийн буянаар бүр ил цагаандаа гарсан авилгал өсөлгүй яахав!!!!

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.9.41.72

Нам төр хулгайлж ард түмний баялаг хулгайлж цөлмсөн түрүүний бөөс хог шааруудыг үмхий амьдрлруун үтр түргн зайл2л.

Avatar

Иргэн 10 цагийн өмнө 134.238.80.90

Авилга албан тушаалын хэрэгтнүүдэд өгч байгаа ялыг нь харахаар шууд төрийн албанд ороод яаж ийгээд л хулгай хиймээр санагддаг шүү.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 14.1.81.158

МАН-ын хурган дарга учраас Патролын жолооч буруугүй болж байгаа юм даа…

Avatar

Илжигдорж 5 цагийн өмнө 103.111.68.3

Элбэгдоржийн ахын хүүхэд болохоор ялгүй өнгөрч байна, наад Патролын жолооч чинь

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.9.41.72

үмхиы хулгайч х***а манж хог шаар хогийн хогууд хулгайг-р сүйрүүлж атгаг санаархл-р болчдг гэж бодж бвал эндүрвээ.

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 103.57.92.246

авилгачдаа цаазлаад хөрөнгийг нь хураагаачээ,

Avatar

сонгогч 2025-01-27 202.9.46.13

АВИЛГАЧ ПРОКУРОРУУД, ШҮҮГЧИД БАЙГАА ЦАГТ Aвлига албан тушаалын хэрэг 4.9 БУС 409 хувиар өсНӨ. цагдаа нарын хийсэн ажил хөдөлмөрийг сүйтгэдэг хүмүүс бол эдгээр авилгачид…………………………төр засаг яагаад энэ авилгачдыг зайлуулж чадахгүй, хүсэхгүй байна вэ?

Avatar

Нэргүй 2025-01-27 66.181.190.150

Aвлигийн үүр уурхай болсон газар. Сэжгийн газар. Яаж ажилладаг бна аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж