Шинэ парламентын алдаа, оноотой намрын чуулган өндөрлөв

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Шинэ парламентын алдаа, оноотой намрын чуулган өндөрлөв

Шинэ парламентын алдаа, оноотой намрын чуулган өндөрлөв

Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй шинэ парламент анхны намрын чуулганаа өндөрлүүлэв. Намрын чуулганы хугацаанд парламент нийтдээ 81 өдөр хуралдаж, бие даасан хууль 8,  хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 29,  олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8, нийт 52 хууль,  Улсын Их Хурлын 57 тогтоол хэлэлцэн баталжээ. Мөн намрын чуулганаар ирэх дөрвөн жилийн үйл ажиллагаагаа урьдчилан төлөвлөж, “УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө”-г батлав.

Шинэ парламент 126 гишүүнтэй, жагсаалт тойргоос сонгогдсон гишүүд туршлага дутсан,  алдаа оноотой ч  эдийн засгийн хувьд түүхэн шийдвэрүүд ч гаргасан нэгэн чуулган өндөрлөв.

Энэ парламент түүхэндээ анх удаа ирэх оныхоо төсөвт хориг тавиулж, хориг хүлээн авч, төсвөө дахин хэлэлцэн баталсан юм. Эргэн санавал, 2025 оны төсөв батлахдаа алдагдалтай ихтэй, төсөвт тодотгол хийх УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчих эрсдэлтэй байсан гэж Ерөнхийлөгч төсөвт хориг тавьсан. Тиймээс УИХ төсвөө хүлээн авч, дахин алдагдлаа бууруулж батлав. Энэ удаагийн парламентад хамгийн олон намын төлөөлөлтэй. Тиймээс ч эдийн засгийн хувьд гадаадын томоохон хөрөнгө оруулалт татсан, түүхэн шийдвэр гаргав. Засгийн газраас 14 мега төсөв хэрэгжүүлэх зорилт тавьж, УИХ-аар олон жил гацсан төмөр замын хил холболтын түүхэн шийдвэр баталсан бол үргэлжлүүлээд Оюутолгой төслийн дараа орох хэмжээний гуравдагч орны хөрөнгө оруулалт татсан ураны гэрээ байгуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж чадав. Энэ нь олон намын төлөөлөлттэй, намуудтайгаа хамтарч Засгийн газраа бүрдүүлсэн, 126 гишүүн аливаа асуудалд олон талын байр сууриа илэрхийлж, хадгалж чадсанхых гэж хэлж болох юм.

Нөгөө талдаа парламентын гишүүд илүү их чадавхжих, хууль тогтоох дээд байгууллага баталж буй хуулийн заалт бүр дээр онцгойлон анхаарах ёстой.

Нэг намрын чуулган буюу хагас жил өнгөрсөн байхад УИХ-ын гишүүд хууль санаачлах эрхээ эдэлсэн нь тун цөөн бөгөөд санал өгөх төхөөрөмжөө ч бүрэн ажлуулж чадахгүй, зөвхөн Засгийн газраас өргөн барьсан хууль хэлэлцдэг парламент байж болохгүйг олон нийт сануулсаар буй. Дөрвөн жил олон нийтийг төлөөлж сонгогдсон гишүүд хуралдаа суудаггүй, асуудалд хариуцлагагүй хандаж болохгүйг ч олон нийт хэлж, сануулж буйг парламентын гишүүд тусгаж авах нь зүйтэй юм.

Тиймээс үлдсэн жилүүдэд парламентын гишүүд илүү хариуцлагатай байж, хууль санаачлах эрхээ эдэлж, нийтийн эрх ашгийн төлөө, бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн, хөдөлмөр эрхлэлтийг бий болгож, ажлын байр нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт татсан, улс төрийн олон талцал хуваагдал дунд гацсан төслүүдээ хөдөлгөх, урагшлуулах хууль эрх зүйн орчныг бий болгохыг олон нийт хүлээж байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намрын чуулганыг хаахдаа, “Бизнесийн үйл ажиллагаанд байгаль орчин, нийгэм, засаглалын үр нөлөөг оновчтой зохицуулж чадахгүй байна. Хөрөнгө оруулалт төдийлөн нэмэгдсэнгүй. Төр хувийн хэвшлийн түншлэл бодит үр дүн багатай байна. Банк, санхүүгийн зах зээлийн хүртээмж, тогтвортой байдал хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаагийн илэрхийлэл юм. Энэ мэт хуримтлагдсан, шийдлээ хүлээсэн олон асуудал бий. Тэдгээрийг шийдвэрлэх эрх зүйн оновчтой орчин бүрдүүлэх, хөгжлөө тэтгэх, хүнээ дээдлэх төрийн бодлогыг төлөвшүүлэх, буруудсаныг засаж, уруудсаныг тэгшлэн, зөв замд нь гаргах түүхэн үүрэг та биднийг хүлээж байна” гэдгийг онцолсон. Дөрвөн жилийн бүрэн эрхийн нэг намрын чуулган өндөрлөж, цаашид парламентын гишүүд илүү их хариуцлагатай, аливаа асуудалд олон ургалч үзлээр, ард түмнийхээ, нийтийн эрх ашгийн төлөө ажиллах үүргээ ухамсарлаж, хариуцлагатай ажиллах учиртай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 45.38.18.139

Женко Баттулга болон Лүндэг хоёр л чуулгандаа суусангүй дээ. Угаасаа ч суухгүй, тэд юу хийх юм? Юу ч хийж чадахгүй.

Avatar

иргэн 2025-01-27 202.21.104.2

Амарбаясгалан ярьж байгаа шигээ ажиллавал уг нь юм зөв гольдролдоо орох л ёстой юм. Үг, үйлдэл нь зөрөх эсэхийг ажиглаж л байя.

Avatar

Ar 2025-01-27 66.181.182.248

Amarbaysgalan chuulgan haahdaa harin haa occhij gaigui ug helsen bn lee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж