“Талх Чихэр” ХК-ны нэрэмжит “АТАР” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдаан өчигдөр/2025.01.16/ боллоо. Тус барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож үзүүрлэв.
Шөвгийн дөрөвт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн хурц арслан О.Наранбаатар нар шалгарлаа. Харин наймд аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар, аймгийн арслан Ц.Төмөрцоож, аймгийн арслан Г.Цоггэрэл, аймгийн харцага Б.Ренчинжүгдэр нар үлдэв.
Зохион байгуулагчдын зүгээс “Уран барилдааны шагнал”-ыг Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Аварга” сургууль, “Эв Монгол” клубын бөх, аймгийн харцага Б.Ренчинжүгдэрт гардуулсан юм.
Дараагийн барилдаан ирэх Ням гараг буюу хоёрдугаар сарын 02-нд Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанаар үргэлжилнэ.
Нэргүй 11 цагийн өмнө 202.131.245.34
"Өнхрүүш" боовны тэмцээн хэзээ болох вэ?
Нэргүй 12 цагийн өмнө 66.181.191.95
ямар тв ээр гарсан бол, хайгаад хайгаад олоогүй, тв р гаргахаа больчихсон юм болов уу.
Нэргүй 2025-01-27 203.91.115.52
Амжилт! Допин, биеэ тоох аархах зэргээс хол яв!