Цас бударсан Бямба гаригийн өглөө….
"Да хүрээ" захын автомашин худалдаа эрхлэгчид зогсоолд байршуулсан машиныхаа цасыг ээлж дарааллан шүүрдсээр зогсоно. Хаа нэгхэн нэг машины үнэ болон загвар сонирхох худалдан авагчдыг алдахгүйн тулд машиныхаа онцлог давуу талыг богино хугацаанд тайлбарлаж өгнө. Өмнө нь ирж яг таг тохироогүй л бол шууд сонголт хийх нь ховор. Энд ч, тэнд ч очиж урдуур хойгуур нь тойрч үзэхээс гадна урд талыг нь сөхөөд харах ч хүн бий. Үд болох дөхсөн ч худалдан авагчид ховор учраас худалдаа эрхлэгчид нэг дороо цуглаж элдвийг хүүрнэх.
ЗАРАГДАЖ БАЙГАА АВТОМАШИНЫ 80-90 ХУВЬ НЬ БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗЭЭЛЭЭР ГАРЧ БАЙНА
Тус зах дээр 10 гаруй жил худалдаа эрхэлж байгаа н.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ, "Цагаан сар дөхөхөөр машины үнэ өсдөг гэдэг буруу ташаа ойлголт бий. Борлуулалт муу байгаа учраас “Да хүрээ” автомашины зогсоолоор дүүрэн зарах машин байна шүү дээ. Энэ их өрсөлдөөн дунд цэвэр өрсөлдөөний зарчмаараа аль болох нэг ч гэсэн машин борлуулахыг бодно. Худалдагч болон худалдан авагч тал харилцан тохиролцоод хэн хэндээ боломжийн гэсэн үнэ дээр тогтоод л харилцан тохиролцоонд хүрч байгаа. Энэ жил өнгөрсөн жилийг бодвол борлуулалт муу байна. Борлуулалт муу байгаа учраас гааль дээр ирсэн машинуудаа татаж авч чадахгүй л байна. Энэ бол ганцхан надад тохиолдоод байгаа асуудал биш. Автомашин худалдан борлуулдаг хүн бүрт л тохиолдож байна.
Эрэлт ийм бага байхад зарж байгаа машиныхаа үнийг тэнгэрт тултал хөөрөгдчихөөд сууж байдаг хүн байхгүй.
Өвлийн улиралд борлуулалт буурдаг. Ийм үед аль болох нэг ч гэсэн машин зарж мөнгөө эргэлтэд оруулахыг л бодно. Иргэд болоод худалдаа эрхлэгчид хаа хаанаа л санхүүгийн хүндрэлтэй байна. Дээрээс нь Улаанбаатар хотын У серитэй дугаар шинээр олгохгүй байгаагаас үүдэн асуудал үүсч байна. Одоогоор хөдөө орон нутгийн иргэд хотын дугаар авчихсан байсан бол түүнийгээ хамгийн багадаа 1-1.5 сая төгрөгөөр худалдан борлуулж байна. Хотын шинэ дугаар авах шалгуур үзүүлэлт өндөр болохоос гадна цахимаар хүсэлтээ өгөөд хэзээ хүсэлт нь шийдэгдэхийг иргэд хэлж мэдэхгүй байгаа учраас бэлэн дугаартай машин авах, эсвэл дугаараа зарах гэж байгаа иргэдээс худалдаж авах гэсэн хоёр сонголттой тулж байна. Бид ч бас дугаараа зарах гэж байгаа иргэдээс үнэ тохирч худалдан авч байгаа.
Өмнө нь приус маркийн автомашин худалдан борлуулахад 2-3 сая төгрөгийн ашиг олдог байсан бол одоо энэ ашгаасаа дугаар худалдаж авч байна. Японоос ачуулсан машин Монголд ирэх тээвэр болон гаалийн татвар мөн түрээс гэх мэт олон төрлийн зардал гардаг. Гэтэл одоо дугаарын зардал нэмэгдэж байна. Энэ зардлыг автомашины өртөгт шингээх боломж байхгүй. Нэгэнт зах зээл дээр тодорхой хэмжээнд тогтчихсон ханш бий. Ийм байхад тухайн ханш дээр дугаарын үнийг нэмээд зарна гэвэл борлуулалт улам л удааширна. Тийм учраас үнэнийг хэлэхэд дугаар худалдаж авсан үнээ нэмж зарж чадахгүй байгаа. Дээр нь ирэх зургадугаар сараас үйлдвэрлээд 10 жилээс дээш болсон автомашинд Улаанбаатар хотын дугаар олгохгүй байх шийдвэр хэрэгжиж эхэлнэ.
Нийт иргэдийн 70-80 хувь нь худалдан авч байгаа приус маркийн автомашин энэ зах дээр байгаа нийт машины дийлэнх хувийг эзэлж байгаа. Дийлэнх нь үйлдвэрлэгдээд 10-аас дээш жил болсон автомашин бий. Тухайлбал, үйлдвэрлэгдээд 10 жил болсон буюу Улаанбаатар хотын дугаар авах шалгуур үзүүлэлт хангасан автомашиныг Японоос дуудлага худалдаагаар авах үнэ өндөр учраас оруулж ирээд зарах үнэ нь ч өснө. Ойролцоогоор, дээрх шаардлагыг хангасан сери-2 приус-41 автомашины хувьд одоогоор 40 сая төгрөгөөр зарагдаж байна. Гэтэл 10 жил доторх машин оруулаад эхэлбэл машин худалддаг хүмүүс бүгд дээрх шаардлагыг хангасан машин оруулж ирэхээс өөр аргагүй болно. Ийм шаардлага хангаж байгаа автомашин авах эрэлт нэмэгдэхээр үнэ дагаад өснө. Тиймээс одоо 40 сая төгрөгөөр худалдаж байгаа 2015 оны приус 41 маркын автомашины үнэ 45-46 сая төгрөг болж өсөхийг үгүйсгэхгүй.
Энэ бүх дарамт эргээд иргэд болоод худалдаа эрхлэгчдийн нуруун дээр ирнэ гэдгийг бодлого шийдвэр гаргачид ойлгож, мэддэг гэдэгт эргэлзэж байна.
Боломж, бололцоо нь байвал хүн бүр л шинэ машин унахыг боддог. Хэн ч он хуучин машин унахыг бодохгүй. “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэг шиг иргэд өөрсдийнхөө бололцоонд тааруулаад сонголт хийж байна. Өнөөдөр борлуулагдаж байгаа автомашины 80-90 хувь нь банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-ын зээлээр борлуулагдаж байна. Бэлэн мөнгөө барьж ирээд машин авч байгаа хүмүүс ховор. Ёстой 10 машин зарахад нэг нь бэлэн мөнгөөр зарагдвал их юм. ББСБ-ын хүү өндөр боловч өөр сонголт иргэдэд алга. Иргэд авах гэж байгаа машиныхаа үнийн дүнгийн 30 байтугай 10 хувийг нь арай гэж бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, 35 сая төгрөгийн машин авахаар 3.5 сая төгрөг бүрдүүлээд ирж байгаа хүмүүс ч байна. Сарын эргэн төлөлт нь сая хол гарахаар санхүүгийн хувьд хэцүү шүү дээ. Зарим нь шалгуур нөхцөлийг нь хангахгүй буцах ч тохиолдол байна.
Дугаар олголтыг хязгаарлаж, автомашины онд хязгаар тавиад түгжрэл буурахгүй. Харин улс, хотын удирдлагууд татвар төлөгчдийн мөнгийг зөв зүйлд захиран зарцуулж, дэд бүтцээ нэмэгдүүлэх ёстой" гэв.
ШИНЭ ДУГААР ОЛДОХГҮЙ УЧРААС ДУГААРТАЙ МАШИН СОНГОЖ БАЙНА
Худалдаа эрхлэгч н.Мөнх-Эрдэнийн хэлсэнчилэн ББСБ-аар зээлээ шийдүүлж, цагаан сарын өмнө автомашин авахаар төлөвлөсөн иргэн М-ийн гэр бүлийн хувьд ам бүл дөрөв. Эхнэр нь хувийн байгууллагад зохион байгуулагчаар ажиллаад жил орчим болж байгаа учраас М-ийн хувьд цагаан сараас өмнө машинтай болохоор төлөвлөж урьдчилгаа 10 сая төгрөг бүрдүүлсэн нь энэ. Өөрөө хувиараа барилгын чиглэлийн ажил эрхэлдэг. Улирлын чанартай учраас тэрбээр одоогоор тогтсон орлогогүй. Түүний санхүүгийн боломж болоод эргэн төлөлтийн өртөгт приус маркийн автомашины сонголт нийтлэг байдлаар тохирч байна. Тэдний хүүхдүүд хоёр насны зөрүүтэй. Хоёулаа цэцэрлэгт явдаг учраас өглөө, оройдоо хүргэж өгч, авахад хүйтний улиралд хэцүү байдаг талаар учирлаж байна. Хүүхдүүдээ тэврээд автобусаар явах хэцүү учраас өвлийн цагт өвөө, эмээ нь тэднийг зорьж ирдэг байна. Автомашин яах аргагүй өдөр тутмын хэрэглээ болчихсон. Тийм учраас өр зээл тавиад машинтай болохыг бодож байна.
Түгжрэлийг бууруулах нэрээр татвар, дугаартай холбоотой олон хориг саад бий болсон нь иргэдэд түвэг учруулж байна. Энэ шийдвэрээс дугаарын ченж нар л ашиг хийж байх шиг байна гэж учирлав.
Тэдний хувьд өмнө нь автомашинтай байгаагүй учраас ямар нэгэн дугаар байхгүй. Тийм учраас шууд дугаарыг нь дагалдуулж өгөх машины сонголт хийхээр шийджээ. Өөрсдийн гэсэн дугаартай бол үнийн дүнгээс нэг сая орчим төгрөг бууруулах боломжтой гэдгийг хэлж байна. Шинэ дугаар авах хүсэлтээ цахимаар илгээж болох ч хэзээ дугаараа авах боломжтой гэдгийг хэлж мэдэхгүй гэнэ. Тиймээс номертэй нь худалдах автомашин сонгохоос өөр арга тэдэнд үлдсэнгүй. Ингээд 10 сая төгрөгийн урьдчилгаа өгч 35 сая төгрөгөөр приус-41 маркын автомашин авав. Тэд ББСБ-аас ойролцоогоор 3 хувийн хүүтэй зээл 2 жилийн хугацаанд авахад сард 1.7 сая орчим төгрөг төлөх тооцоолол гарсан байна. Өөрөөр хэлбэл, 25 сая төгрөгийн зээлийг 2 жилийн турш 40.8 сая төгрөг болгож төлнө гэсэн үг. Иргэд ийм өндөр өртөгөөр хөл дүүжлэх унаатай болж байна.
ДУГААРЫН ҮНЭ АВТОМАШИНЫ ҮНЭЭС ДАВЖ БАЙНА
"Да хүрээ" захын хамгийн их ачаалалтай хэсэг бол Нэг цэгийн үйлчилгээ гэсэн байшин дтор байрлах автомашины дугаар авах болон нэр шилжүүлэх хэсэг. Тус байшингийн үүдээр ормогц “Дугаар авна, зарна, хэвлэнэ” гэж амандаа шулганасан хүмүүс угтана. Цаашлаад даатгалын нэг цэгийн үйлчилгээ эрхлэгчид байршжээ. Гартаа ямар нэгэн бичиг цаас барьсан иргэд энд ч мөнгө тушааж, тэнд ч дараалалд зогсоно. Машины дугаар болон нэр шилжүүлэх хэсгийн 3 цонх дээр дараалан зогсох иргэд бүгд нэг нь нөгөөдөө дугаар болон автомашин эзэмшигчээ шилжүүлж байгаа иргэд байна. Дугаар хэвлэх үнэ хосоороо 100 мянган төгрөгийн өртөгт хүрсэн бол өөрийн нэр дээр байгаа хотын сертэй дугаарыг худалдах доод үнэ сая төгрөгөөс эхэлж байна. Хөдөө орон нутгийн дугаарыг үнэ төлбөргүй олгож байгаа ч өөрийн төрсөн өдөртэй ижил учраас өөр нэгнээс 3 сая төгрөгөөр дугаар худалдаж авч байгаа иргэн ч байна.
Азын дугаар гэх тодотголтой ижил, ойролцоо дугаарын үнэ харилцан адилгүй аж. Саяхан 0001… гэх серитэй дугаар 150 сая төгрөгт хүрсэн гэж ярьж байна.
Иргэн Г-ийн хувьд хуучин унаж байсан автомашинаа зараад орон нутгийн дугаартай машин худалдаж авахаар тохирсон байна. Гэтэл хотын дугаар авах доод үнэ сая төгрөгөөс эхэлж байгаад гомдолтой байгаа гэдгээ бухимдал дүүрэн хэлэв. Тэрбээр "Өөрийн зарах машинаасаа дугаараа аваад үлдэх гэхээр машиныг нь авах хүн олдохгүй байсан учраас дугаартай нь зарахаас өөр аргагүйд хүрчээ. Ингээд шинэ дугаар авахаар хоёр өдрийн турш хөөцөлдөөд авах боломж байгаагүй учраас өнөөдөр 1.2 сая төгрөгөөр дугаар худалдаж авсан байна. Яагаад өмнө нь иргэд сонголтоо хийгээд боломжит дугаараа авдаг байсныг болиулж хэдхэн хүнд ашиг олох боломж олгож байна вэ. Дугаарын доод үнэ 1 сая гэж байгаа боловч тийм үнээр олдохгүй хоёр өдөр явж байж 1.2 сая төгрөгөөр дугаар авч байна. Би приус-30 маркын автомашинаа зарсан. Ченжүүдэд миний машин биш дугаар нь л хэрэгтэй байна. Энэ бол иргэдээ бодсон, хөрсөн дээрээ буусан шийдвэр огт биш. Ийм шийдвэр гаргах санаа ямар хүмүүсийн тархи толгойнд орж тэр нь өнөөдөр хэрэгжиж байгааг мэдэхгүй байна. Өнөөдөр иргэд амьдрах гэж аргаа барж байна. Гэтэл иргэдийнхээ амьдралд гай болсон, үүрч байгаа ачаан дээр нь дарамт болж байгаа уг шийдвэрээ хотын удирдлагууд эргэж харах хэрэгтэй. Бид ажил хийгээд авсан цалингийнхаа 30 орчим хувийг НДШ, ХАОАТ гэх мэтээр төрд шууд дээрэмдүүлж байна. Үлдсэн мөнгөөрөө амьдрах гэж өдөр бүр үнийн өсөлтөд балбуулж байна. Ард иргэд бид туйлдаж байна. Ажил хөдөлмөр хийгээд ч өрөөс өрийн хооронд, элдэв татвар, торгууль, татаасанд нуруугаа авахуулж байна" гэв.
УНТАЖ БОСЧ ИРЭЭД ШИЙДВЭР ГАРГАДАГ УЛСТӨРЧДӨӨС БОЛЖ БИД ХОХИРЧ БАЙНА
Өмнө нь иргэд бэлэн мөнгөө барьж ирээд машин авдаг байсан. Дараа нь банкны шалгуур хангаад авдаг болсон. Сүүлдээ банкны шалгуур хангахаа болиод ББСБ-ын шалгуур руу орсон. Гэтэл одоо ББСБ-ын шалгуурыг хангадаг хүн ч цөөхөн болчихсон гэдгийг тус зах дээр найман жил худалдаа эрхэлж байгаа н.Болд-Эрдэнэ ярилаа. Мэдээж өвлийн хүйтэнд автомашины борлуулалт буурдаг. Арай ч бас ийм байдалтай байгаагүй.
Нийслэлээс жил бүр олгох дугаарын хязгаарыг тогтоох шийдвэр гаргах талаар яригдаж байхад анх 60 мянган автомашинд дугаар олгох шийдвэр гаргасан. Гэтэл сонгуулийн үеэр энэ лимит нь тулчихсан.
Ингээд яах нь тодорхой бус байсаар бүх сонгууль дуусгаад арваннэгдүгээр сард шийдвэр гаргасан. Дугаар болон машины үйлдвэрлэсэн онд хязгаар тогтоох шийдвэр гаргах талаараа иргэд, олон нийтэд эртнээс мэдээлэл өгчихсөн бол, хууль, дүрэм, журмаа тодорхой тайлбарлачихсан бол олон эрсдлээс сэргийлж болох байсан. Тухайлбал, худалдаа эрхлэгчид бид ч автомашин татан авах эрэлтээ бууруулах байсан. Унтаж босч ирээд шийдвэр гаргадаг улстөрчдөөс болж бид хохирч байна. Японоос ачуулсан машин Монголд иртэл ойролцоогоор 8 сар болдог. Тухайлбал, хамгийн багадаа шийдвэр гаргаад 8 сарын дараанаас хэрэгжүүлэх хугацаа олгох ёстой. Бид ч бас банкны зээлтэй. Өдрөөс өдөрт хүү бодогдож байгаа. Ажигласан бол өнгөрсөн оны арваннэгдүгээр сараар Тяньжин боомт дээр гацаад байсан автомашины татан авалтыг нэмэгдүүлсэн. Учир нь улсын татварын орлого бүрдэхгүй байсан учраас татан авалтыг нэмэгдүүлсэн гэж бид харж байгаа. Одоо гаалийн талбайгаар дүүрэн автомашин байна. Гэтэл арваннэгдүгээр сарын эхээр татаж авч ирсэн 20 машинаа борлуулж чадаагүй өдөр бүр түрээсийн мөнгө төлөөд байж байна. Машинууддаа хотын дугаар авч чадаагүй. Тиймээс иргэд дугаартай машин түлхүү сонгож байна.
Хотын дугаар авъя гэхэд хамгийн багадаа 1 сая төгрөгийн ханштай байна. Энэ бол иргэд болоод худалдаа эрхлэгч бидэнд хаа хаанаа хүндрэлтэй шийдвэр болсон гэв.
МАН 1 минутын өмнө 66.181.187.202
Төрмөл тэнэг , тосгоны оркод дээрэлхүүлээд явж байхдаа таарсан ҮХЭР МОНГОЛЧУУД хохино шүү дээ.
Нэргүй 4 цагийн өмнө 202.9.41.42
ub hotiin mashinii toog tsuuluh heregtei bna shuu dee, esvel bugd tygjreed zogsood baihiig huseed bga yumuu
Нэргүй 6 цагийн өмнө 202.9.41.27
Зөв шуналтай лалруудад хууль байгииг наад наймаачин ченжүүдэд ойлгуулсан шиидвэр хууль
Зочин 8 цагийн өмнө 117.111.28.212
том том хурдны замаа тавиад эхлэхээр аяандаа дугаар олшроод ирнэ . заавал үнэтэй үед нь авах гээд хэрэггүй л баймаар
Нэргүй 8 цагийн өмнө 202.131.229.50
машиныг хязгаарлах цаг нь болсон. Мөнгөтэй хүн нь орж ирсэн машинаа авна . Бусад нь унаж байсан хуучин машин худалдаж авна биз.
Зочин 8 цагийн өмнө 66.181.185.161
дугаарын шаг Нямбаатарт ашигтай хувь хүртэж байгаа.
Дураараа үнэ нэмсэн дугаарын үйлдвэрүүдийг ШӨХГ шалгаж харийцлага тооцох хэрэгтэй.
ХАРИН НИЙСЛЭЛИЙН ИРГЭД НЯМБААТАРЫН ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИЖ ГАРСАН ШИЙДВЭРЭЭ БУЦААН ТАТАХ
ХҮРТЭЛ НИЙСЛЭЛИЙН ЗАХИРАГЧИЙН АЛБАНЫ ГАДАА БОЛОН НЯМБААТАРЫН ГЭРИЙН ҮҮДЭНД( ОРЦООР НЬ ОРООД) ЖАГСААЛ СУУЛТ ХИЙЕ
Дорж 8 цагийн өмнө 202.55.188.106
машины үнээ буулга бодит үнээр зар 10 сая төгрөг нэмж зараад байхаар яаж авдаг юм бэ, дугаар шаглаж байгаа хүмүүсийг барьж шалга
бб 9 цагийн өмнө 210.148.94.144
Эргүү Нямбаатар х****л идээсэй
Нэргүй 10 цагийн өмнө 202.131.225.197
нэг машин бий, унахаа бараг больсон, хөдөө гарахдаа д унаж бна. хот дотор сайхан автуусдажийн, асуудал алга
Нэргүй 10 цагийн өмнө 172.91.182.247
Амьдрах гэж ядаж байгаа бол яах гэж машин авдаг юм бэ. Тэрийгээ л больчих. Машин бол мах, талх биш, тансаг хэрэглээ талдаа шүү
Хотын иргэн 10 цагийн өмнө 66.181.189.204
Зөв шийдвэр Өнөөдөр Монголоос өөр газар бүх хүн машин унаж, дураараа дүрэм зөрчдөг нэг ч улс бахйгүй. Азийн соёлтой улсуудтай хөл нийлүүлэн алхая гэвэл бид тэдэнтэй адил хууль журмаа батлаад дагаж мөрдөхөөс өөр арга үгүй. Зүгээр жишээ гэхэд: Бусад улсад машинаасаа илүү бензин, татвар, даатгал, зогсоолын төлбөр нь маш өндөр байдаг. Манайхан хөдөө хаа сайгүй морь унаж болдог шигээ хотод тэгэж машин унаж болно гэдэг хөлдүү сэтгэлгээнээсээ одоо салцгаа!!!
Нэргүй 9 цагийн өмнө 122.201.31.164
малаа өмнөд азийнханыг харахгүй мэдрэлтээд байдгын тэнд хүн машин мтоцикл л мөргөлдөөд явж байдгын хоосон толгойгоо монголчууд даа гайхуул
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.189.204
Наад хүмүүс чинь чам шиг малнуудад хөдөөнөө очиж морь малаа уна гээд соёлтойгоор хэлээд байгаан биш үү?
W 10 цагийн өмнө 45.117.34.146
Zuv zuv, Hun bolgon mashin unaval ene hot ugaasaa diilehgui. Tulburuu tulj chadah ni mashinaa unaad chadahgui ni autobusandaa suugaad yavah heregtei. Ene zam chine tam bolchood baina. Odoo hatuu bodlogoor mashin tsuulhuus uur arga ugui. Mashinnii dugaar olgolt bolon importloh erhiig hemjee hyazgaartai bolgoh heregtei.
zochin 10 цагийн өмнө 66.181.168.8
Даанч ихэнх орк малнууд нь наадхыг чинь ойлгохгүй нь хэцүү. Зөвхөн өөрсдийн ахуйгаас цаадхыг харах чадамжгүй улс дүүрэн байна гадуур.
Нэргүй 10 цагийн өмнө 103.242.47.254
нянбактерээр үүссэн бас нэг авилгал, албан тушаалтнуудын халаас цүндийх нэг боломж өөр юу ч биш түгжирэлд ямар ч үр дүн үзүүлэхгүй
Нэргүй 10 цагийн өмнө 103.212.119.123
Яая гэхэв сонгуулиа очоод өгчихсөн бол ингээд МАНгасуудад дарлуулаад сууж байхгүй байсандаа
И 11 цагийн өмнө 103.168.34.195
Сэтгүүлч уг нь хөнжлийнхээ хирээр хөлөө жий гэх хэлц үгийг сайн л ойлгодог болтой. тэгэхлээр Банк бусаас өндөр хүүтэй зээл аван2 машин авах хэрэг манай залуучуудад байна уу? орон байргүй, ажилгүй, гэдэс цатгалан явдаг ч юу ? Ийм байж машин унана гэх …???
zochin 11 цагийн өмнө 66.181.168.8
УБ-т машины тоог ингэж хүчээр барихаас өөр аргагүй болсон гэдгийг бүгд ойлгох хэрэгтэй. Цөөхөн хэдэн хүмүүсийн эрх ашгаас илүү том зургаар харах хэрэгтэй ш дээ. Агаарын бохирдол, түгжрэлд өнгөрөөж буй цаг хугацаа, стресс, бензин буюу гадаад валют гэх мэт маш олон том хүчин зүйлүүдээр бид хохирч байна. Улс дэд бүтцээ хийх гээд явж байна, богино хугацаанд шууд давхар зам бариад шийдэж чадахгүй учраас ийм аргаар түрдээ хязгаарлахаас өөр аргагүй. Битгий та нар жижиг юм ярь.
Нэргүй 11 цагийн өмнө 66.181.180.70
гоё гоё, машин унах үнэтэй байх ёстой, ялангуяа хотод, дархан эрдэнэт болон хөдөөгүүр бол чөлөөтэй олго
сонгогч 11 цагийн өмнө 202.9.46.13
төр засаг авто машины дугаарын авилгыг хэрхэн цэцэглэн хөгжүүлэхийг үзүүлж өглөө………………..
Zochin 11 цагийн өмнө 202.126.89.226
шинэ машин тавар багасгаж 5дээш жил болсон машиныг хориглож ард иргэддээ шинэ шинэвтэр машиныг уншуулмаар байнаа
Нэргүй 11 цагийн өмнө 66.181.183.248
баячууд лаагаа иднэ үү луувангаа иднэ үү хэнд хамаа байна хамаг байдгаа тавиад машин унана уу өөрөө л мэд баахан татавар төлөхөө мэднэ биз дээ
Нэргүй 12 цагийн өмнө 103.212.163.211
зөв ш дээ боломж муу бол машин унаж яахав дээ. нийтийн тээвэр нтрээ хэрэглээд болгооч дээ. хэдэн гуйлгачин с** нар хамгаа тавиад ганц сэг авдаг тэр нь зам дээр лай болоод мань мэтэд хэцүү байна ш дээ.
шударга иргэн 12 цагийн өмнө 202.21.127.62
10 жил зэвэрсэн хуучин машинуудииг оруулахгүй байх нь маш зөв шийдвэр наад наад наймаачид чин үнийг нь нугалж зардаг улс
Нэргүй 12 цагийн өмнө 202.9.40.103
Би автомашинаасаа сайн дураар татгалзсан. Шинэ автобустай болоод их гоё болсон. Надад л лав амар байна. Хүүхдүүдээ гэртэйгээ ойр сургуульд өгсөн тул стресс маш их буурсан.
Зочин 11 цагийн өмнө 66.181.176.208
Би бас машинаа хөдөө дүүдээ өгсөн. Түгжрэл гэж бухимдахгүй Шинэ цэмцгэр автобусандаа сууж алтан цагаа алдахгүй ажлаа амжуулж байна. Хотын дарга нямбаатар таа баярлалаа. Шинэ нийгмийг бүтээж байгаа дэмжинээ
Нэргүй 9 цагийн өмнө 202.21.117.108
Би машинаа гражд тавьчихсан өвөл сайхан дулаахан шинэ автобусаар яваад зун мотортой дугайгаар ажлаа амжуулаад явж л байна сайхан л бнаштээ хүн өөрөө өөртөө зовлон хураах хэрэггүй авахаа л байчих
Нэргүй 12 цагийн өмнө 66.181.176.170
УБт машингүй хүмүүс л хамгийн жаргалтай болсон
Нэргүй 2025-01-27 202.21.109.10
ажлын байр зөндөө байна. сургалтад суугаад ажлаа хийцгээ
Нэргүй 2025-01-27 202.55.191.194
Umhii nyambaa tatbariig tultal nemsen dugaar garahgui bolson irged suhurch guitsehed ih bayarlah baihdaa uhereer hund tusj bna
Нэргүй 2025-01-27 103.212.119.106
Нянбактер хулгайч оркын шийдэл энэ.
Нэргүй 2025-01-27 103.57.94.83
Замаар дүүрэн машинаа цөалөхөөс аргагүй
Нэргүй 2025-01-27 59.153.113.111
Оддоо яая гэхэв тээврийн албан тушаалтнуудын амьдралаа дээшлүүлэх арганд орсон дээд ноёд хөөрхий
Нэргүй 2025-01-27 59.153.113.111
Авилга авахын тулд зам тээврийн дээд дунд шатны албан хаагчдын бодож олж Нямбаатар мэтийн овилгогүй амьдралаас тасарсан хүний эрх өмчийн эрхийг үл тоогч мэдэх ч үгүй МАН-ыхны хийж байгаа ажил. Ард түмнээ аль болох сайн сайхан амьдрах аргагыг нь боомилж өөрсдийн эд хөрөнгөө зузаалахад төрийг ашиглах арга. МАН-ынах ардчиллын эсрэг зөвхөн хувийн амбициа бодсон АН-хныг талдаа оруулж сөрөг хүчингүй болж иргэийн сонгох эрхийг уландаа гишгэж намайг хэн хэлэх вэ нохйог хэн саах вэ гэж дураараа дургих б
Нэргүй 2025-01-27 202.179.31.242
Сонголтоо хийсэн хүмүүс кармагаа эдэлцгээ