Асашорюүгийн эхлүүлсэн ноёрхлыг С.Бямбасүрэн түүчээлэв

Асашорюүгийн эхлүүлсэн ноёрхлыг С.Бямбасүрэн түүчээлэв

Асашорюүгийн эхлүүлсэн ноёрхлыг С.Бямбасүрэн түүчээлэв

1500 жилийн түүхтэй сүмо нь япончуудын үлгэр домгоос эхлээд их ургацын зан үйл, дайчдын бэлтгэл болон хувирч эцэст нь хаанд зориулсан үзвэр, үндэстний бэлгэ тэмдэг болсон гэдэг. Арлын орны үндэсний спортын хамгийн дээд цол нь ёкозүна. Их аварга гэж хүндлэгдэх энэхүү цолыг түүхэндээ 73 хүчтэн хүртсэнээс тав нь монголчууд аж. Бүр тодруулбал, сүүлийн зургаан ёкозүнагийн тав нь талын монголоос тодорчээ.

Энэ оны анхны башё болох Хацү башё өчигдөр/2025.01.26/ өндөрлөж, түрүү бөх тодорлоо. Башё эхлэхээс өмнө сүмогийн холбооны зүгээс озэки Хошорюү С.Бямбасүрэн болон озэки Котозакүра нарыг түрүүлвэл эсвэл түрүүлэх хэмжээний сайн барилдвал ёкозүна цол хүртэнэ гэж болзол тавьсан. Нөгөө талд 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн бэртэл гэмтэл улам хүндэрч, барилдах хэцүү болсон тул дараагийн аваргыг тодруулах шаардлага гарав. Сүмо бөх ёкозүнагүй байж болохгүй. Монгол наадам дархан аваргатай байж бүтэн болдог гэдэг шиг япончууд сүмодоо ёкозүнатай, аваргын ёслол хийх хүнтэй байх ёстой аж.

Хацү башё эхлээд Хошорюү сайн барилдаж, Котозакүра дараалан ялагдсан. Улмаар Котозакүрагийн нэр ёкозүнагийн өрсөлдөөнөөс хасагдаж, Хошорюү ганцаараа үлдэв. Тэрбээр башёг тэргүүлж эхэлсэн ч дунд нь дараалан ялагдаж, саарсан. Энэ хооронд казахстан бөх Кинбозан ганцаараа башёг тэргүүлж, түрүүлэхэд ойрхон ирсэн. Гэхдээ бурхны зурсан зураг гэлтэй Хошорюүд гүйцэх боломж олдож, боломжоо ч алдсангүй. Башёгийн сүүлийн өдөр хоёр нэмэлт барилдаан хийж, Охо, Кинбозан нарыг дараалан ялсанаар Хошорюү түрүүллээ.

Өдгөө 25 настай Асашорюү Д.Дагвадоржийн үеэл дүү Хошорюү С.Бямбасүрэн өнөөдөр сүмогийн холбооны ёкозүнагийн зөвлөлөөс албан ёсоор ёкозүна цол хүртсэн тухайгаа сонсч, зөвшөөрлөө авна.

Хошорюү С.Бямбасүрэн замналынхаа хоёр дахь түрүүг хүртсэн нь энэ. Тэрбээр 2020 оны Аки башёд анх дээд зиндаад барилдаж, анхны түрүүгээ 2023 оны Нагоя башёд хүртэж байв. Үүнээс хойш 2023 оны Аки башёд анх озэки цол хүртсэн түүхтэй. Озэки цолтой Хошорюү өдийг хүртэл барилдсан бүх башёдоо качикоши буюу доод тал нь найман даваа авч, 50-аас дээш хувийн амжилт үзүүлжээ. Энэ нь ч сүмогийн холбооны анхаарлыг татсан гэлтэй.

Хацү башёд түрүүлсэн Хошорюү С.Бямбасүрэн "Өмнөх башёгийн сүүлийн өдөр би өөртөө Хацү башёд түрүүлнэ гэж амласан. Энэ башё бол ёкозүна цолны төлөөх башё байлаа. Өдөр бүр бүрэн анхаарлаа төвлөрүүлж, ялалт авахыг зорилоо. Дэвжээний багш маань барилдаан бүртээ хүссэнээрээ барилдаж, сайхныг нь мэдэр гэж хэлсэн. Энэ үгс намайг урамшуулсан" гэлээ.

Хошорюү Хацү башёгийн түрүүгээ ахлах сургуулийнхаа багш Томохиро Осавад зориулжээ. Энэхүү эрхэм Хошорюүг анх сүмотой танилцуулж, Японд авчирсан гэнэ. Харамсалтай нь 2024 оны есдүгээр сард таалал төгсчээ.

Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү хэлэхдээ "Хошорюү гайхалтай үр дүнг толилууллаа. Түүнийг озэки цолтой байхдаа дарамт, бэрхшээлийг хангалттай мэдэрсэн гэж бодож байна. Түүний сэтгэл зүй үнэхээр өөр юм. Охо ч сайн барилдсан шүү. Түүний барилдаан хэдэн башёгоос өмнөөс л анхаарал татсан. Тэр төвлөрсөн харагдсан" гэжээ.

Хацү башёд аман хүзүүдсэн Ёкозүна Тайхогийн ач хүү Охо ирэх башёд санякү цолтой барилдахаар болжээ.

2002 оны Кюүшү башёд анх Асашорюү Д.Дагвадорж түрүүлснээр арлын Япон дахь монголчуудын ялалт, амжилтын буухиа эхэлсэн. Тэгвэл 23 жилийн дараа түүний ахын хүү Хошорюү үүнийг залгамжилж байна. Сүмогийн 74 дэх ёкозүнагаар Сугаррагчаагийн Бямбасүрэн тодрох мөч ирлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.168.34.202

buh boks 2iih olimpoos hasah heregtei.mongol hun buh barildah btugai buh meddeg 1 ch bhgui

Avatar

Tsirkee butsaaj ug 2 цагийн өмнө 103.168.34.202

mongoliin ard tumnii umch boloh tsirkiig butsaaj Avah estoi shuu.es ugvuus ger buleeree nus dagvaa sain yvahgui

Avatar

Зочин 2 цагийн өмнө 202.9.46.19

СУМО-д Монголоос 2 хүн л ноёрхож байсан. Дагвадорж, Даваажаргал 2 шүү дээ. Өөр бусадынх нь ноёрхол биш шүү дээ . Юмыг бодож бичих хэрэгтэй. Үеэл дүү ч гэх шиг.

Avatar

Монгол ээж 3 цагийн өмнө 117.111.1.18

Асашорюү Д.Дагвадоржийн үеэл дүү өдгөө 25 настай, Хошорюү С.Бямбасүрэн өнөөдөр сүмогийн холбооны ёкозүнагийн зөвлөлөөс албан ёсоор ёкозүна цол хүртсэн тухайгаа сонсч, зөвшөөрлөө авна.
…Сэтгүүлчид минь өгүүлбэр зүйн дүрмээр зөв бичиж байгаарай… Өдгөө 25 настай Асашорюү Д.Давгадоржийн үеэл дүү … гэхээр хэдэн настай юм бол гэж гайхахаар Гарчиг болж!!!

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 103.57.92.176

Авга, ач, үеэлээ мэдэхгүй Монгол гэж огших юмаа.

Avatar

Tushig 11 цагийн өмнө 202.9.46.87

Eruul enkhiig husiye.

Avatar

зочин 10 цагийн өмнө 66.181.183.142

Бямбасүрэн энэ удаад ялангуяа төгсгөлийн мөчид үнэхээр сайн барилдсан, Гэхдээ л зарим сулдуу бөхөд унаж ,унаа ойрхон нь харагдсан,Ноёрхол энээ тэрээ гэж онгирох хэрэггүй, Бэлтгэлээ маш сайн базааж цолоо аль болохоор олон жил хамгаалахыг хичээх хэрэгтэй, Маш хүчтэй өрсөлдөөн,хүнд барилдаан

Avatar

зочин 11 цагийн өмнө 66.181.166.196

Одоо энэ монгол сумоч, сумод монголчууд ноёлох энэ тэр гэсэн хийрхэлээ боль оо, цаг цагаараа байдаггүй юм аа, цагийн юм цагтаа л сайхан байдаг, одоо бол энэ чинь зүгээр өвчтэй улсын хоосон хийрхэл л гэж харагдаж байна

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 59.153.113.113

чи мэдрэл юм уу? Маш хүнд хатуу мэргэжлийн спортод Монгол залуус манлайлж байгаа нь эд хав биш үү?

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.9.40.103

Их Аварга болоорой гэж хүсэн ерөөё. Ганцхан зүйл захия: Долгорсүрэнгийн хүүхдүүд шиг шуналтай байж болдоггүй юм шүү. Аса аварга нэр хүндээ архи, зодоон, цирк гурваар дуусгасан. Ах нь ногоон автобусны хулгай хийж нэр хүндээ барсан. Харин дүү ингэж л болдоггүй юм шүү, олон жил түмэн олныхоо хайр хүндэтгэлийг хүлээж яваарай.

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 124.158.104.142

Манай монголын сэргэн мандалт үргэлжилсээр. С.Бямбасүрэнд цаашдаа 10 түрүүлэхийг ард түмэн ерөөж байнаа.

Avatar

Зочин 2025-01-27 103.11.195.34

Гайхалтай сайхан барилдлаа. Олон сайхан түрүү аваарай

Avatar

Нэргүй 2025-01-27 203.91.115.52

Хүнд танилцуулахдаа тэр бид хоёр чинь ач авга хүмүүс, энэ бид хоёр зээ нагац гэх мэтээр ярина.

Avatar

Нэргүй 2025-01-27 203.91.115.52

Ахын хүү бол ач дүү болно. Ах дүүсийн хүүхдүүд үеэл. Эгч дүүсийн хүүхдүүд бөл. Авга дүү гэх мэтийн балай замбараагүй юм битгий бич.

Avatar

Зочин 2025-01-27 203.91.115.52

Дураараа бичих юмаа. Авга дүү л гэнэ, үеэл дүү л гэнэ. Эсвэл хүмүүсийн явдал ийм замбараагүй болцымуу? Авга дүү гэж уг нь байхгүйшдээ. За би хорьтойдоо анхны хүүхдээ тэврэг. Гэтэл хүү маань бас хорьтойдоо аав болог. Тэрний дараагаар би хүүхэдтэй болох нь ээ дээ. Монголчуудын амьдрал уг нь ерөнхийдөө цэгцтэй л дээ. Гэвч хаа наг замбараагүй явдалтай хүмүүс бий. Шар сэмжлээд, худаг дотроо загасчлаад дуусдаггүй. Онигоо л юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж