"Хятад Монголын харилцаанд илүү сайжрах үе л гэж бий"

"Хятад Монголын харилцаанд илүү сайжрах үе л гэж бий"

"Хятад Монголын харилцаанд илүү сайжрах үе л гэж бий"

Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яам Бямба гаригт /2024.01.25/ Хятадын уламжлалт хаврын баярыг тохиолдуулан босоо хүлээн авалт зохион байгууллаа. Уг арга хэмжээнд УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүд, улс төрийн намын удирдлагууд болон хоёр орны харилцаа холбоонд чухал үүрэг гүйцэтгэсэн зочид, төлөөлөгчид оролцсон юм. Нээлтийн үгийг Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минжуань хэлж, хоёр орны хамтын ажиллагаа, худалдаа наймаа, хөрөнгө оруулалт болон ирээдүйд хэрэгжих төлөвлөгөөнүүдийн талаар онцолсон байна.

Тухайлбал, тэрбээр хэлэхдээ "Өнгөрсөн онд, хоёр орны эдийн засаг адил таван хувийн өсөлттэй байлаа. Мөн Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой өнгөрсөн онд тохиолоо. БНХАУ-ын Дэд дарга Хан Жэнь анх удаа Монгол Улсад айлчлал хийж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анх удаа Шанхайн экспод оролцож, Хятад, Монгол, Оросын Ерөнхий сайд нарын гурван талт уулзалт анх удаа зохион байгуулагдлаа. Хятадын статистик тоон үзүүлэлтээр, хоёр улсын худалдааны нийт хэмжээ 18 тэрбум 260 сая ам.долларт хүрч, 10.1 хувиар өссөн нь хоёр орны төрийн тэргүүн нарын хооронд тохиролцсон 20 тэрбум ам.долларын зорилтод тун дөхөж очлоо.

Хятад улсаас Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалт 50 хувиар нэмэгдэж, 145 сая ам.долларт хүрлээ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Ганцмод – Гашуунсухайтын хил холболтын төмөр зам зэрэг төслүүдэд бодит ахиц дэвшил гарлаа.

Түүнчлэн, Хятадад зорчих, Хятадад суралцах нь тренд болж, Монгол Улсад зорчсон Хятад иргэдийн тоо 200 мянга хүрч, бараг хоёр дахин нэмэгдлээ. Мөн Хятад улс ‘Бүс ба зам’ хүмүүнлэгийн тусламжийн төслүүдээрээ дамжуулан, зүрхний төрөлхийн эмгэг өвчнөөр оношлогдсон бяцхан хүүхдүүдийг эмчлэн эдгээж, ахмад настнуудад нүдний болор суулган, гэрэл гэгээ бэлэглэсэндээ тун баяртай байна. Өнөөдөр тэрхүү хүмүүсийн төлөөлөл мөн хүрэлцэн ирээд байна. Бүгдээрээ тэдэнд баяр хүргэж, аз жаргал хүсэцгээе. Эдгээр ололт амжилтууд нь Монгол Улсын нийгмийн бүх давхаргын найз нөхөд, ялангуяа та бүхний тусламж дэмжлэгээр бүтээгдсэн билээ. Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хятад, Монголын харилцаанд оргилдоо хүрэх үе гэж байхгүй. Илүү сайн болох үе л гэж байх болно" гэв.

Хоёр орын хамтын ажиллагаанаас гадна тэрбээр Хятад улс өнгөрсөн хугацаанд ямар амжилт гаргасныг сонирхуулсан. Үүнд Хятадын шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл анх удаа 10 сая давж, гар утасны үйлдвэрлэл 1.6 тэрбум давсан байна. Тус улс визгүй зорчих бодлогоо тууштай сайжруулснаар “China travel” дэлхийн анхаарлын төвд орж, визгүй зорчсон гадаад иргэдийн тоо 20 сая болж, нэг дахин өсчээ.

Хүлээн авалтын хүрээнд уригдсан зочдод зориулж Хятадын уламжлалт Чинхайн биет бус соёлын өвийн үзэсгэлэнг толилуулав. Энэ нь хатгамлын соёл бөгөөд үүнд арьсан материал дээр урласан хатгамал, хоёр зүү, утас ашиглах өвөрмөц Пан хатгамал, утсан шигтгэмэлт зураг болох Чя си зураг болон бурхны дүрийг бүтээх Танка хуймал зураг аж. Мөн уран  бичмэл, цайны соёл, зангилаа урлахаас гадна Хөхуан цаасан хайчилбар зэргийг танилцуулсан.

Арга хэмжээний өөр нэгэн онцлох зүйл нь Хятадын уламжлалт хаврын баяр НҮБ-ын тэмдэглэлт өдөр болж, 2024 оны арванхоёрдугаар сарын 4-нд биет бус соёлын өвд бүртгэгдсэн тухай байв.

Дэлхийн нийт хүн амын тавны нэг нь өөр өөр заншлаар хаврын баярыг тэмдэглэдэг болохыг онцолсон. Үүний хүрээнд Элчин сайд Шэн Минжуань хэлэхдээ "Хятадын хаврын баяр улам бүр Дэлхийн хаврын баяр болж, дэлхийн бүх улс орны хүмүүст Хятад Улс, уламжлалт соёл нь танин мэдэх чухал цонх болж, соёл иргэншлийн солилцоо, хүн төрөлхтний хөгжил, дэвшлийг ахиулж буй нь Ши Жиньпин даргын дэвшүүлсэн Даян дэлхийн соёл иргэншлийн санаачилгын ач холбогдол оршиж байна" гэв. Хаврын баяр бол Хятад үндэстний хамгийн чухал уламжлалт баяруудын нэг юм. Хаврын баяраар дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг хятадууд шинэчлэлтийг угтан авахын тулд янз бүрийн баяр тэмдэглэдэг. Хуучин цагтай салах ёс хийж, ирэх ондоо аз хийморьтой байхыг залбирдаг энэхүү баяр нь эртний соёл иргэншлийнх нь гүн ухааныг илэрхийлдэг гэж тус улсын иргэд үздэг байна.

Уг баяр нь биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэгдэхээс өмнө дэлхийн 20 орчим оронд хуулиар тогтоосон баяр хэмээн хүлээн зөвшөөрдөг байжээ.

Үүнээс гадна 2025 оны Азийн өвлийн наадам хоёрдугаар сарын 7-14-ний хооронд Харбин хотноо болох талаар Элчин сайд Шэнь Минжуан дахин онцолж, спортын наадмын сурталчилгааны видео бичлэгийг танилцуулав. "Olympic Council of Asia"-ийн албан ёсгы цахим хуудсанд нийтэлснээр, Азийн өвлийн есдүгээр наадам спортын зургаан төрөл, 11 салбар төрөл, 64 тэмцээний  дагуу явагдана. Үүнд Биатлон, кёрлинг, шайбтай хоккей, тэшүүр, цанаар гулгах, цанын ууланд авиралт гэсэн зургаан төрөл багтаж буй. Бүх зургаан төрөлд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлүүд багтах бөгөөд зарим нь холимог хосын төрлөөр явагдах талаар Элчин сайдын яам мөн мэдээлсэн юм.

 Хамгийн сонирхолтой нь Харбин хотоос 200 километрийн зайд орших Ябули хотод цасны арга хэмжээ болох төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс ирэх зочдод зориулж үзэсгэлэнт мөсөн хот байгуулж байгаа аж.

Энэ мэтчилэн Монгол Улсад суугаа БНХАУ-ын элчин сайдын яам нэгэн сонирхолтой хүлээн авалтын зохион байгуулж, урьсан олныг уламжлалт хоолоор дайлав. Элчин сайд Шэнь Минжуань хоёр орны харилцаанд оргил үе бус илүү сайжрах үе л гэж бий гэдгийг онцолж, Монгол Улс 2025 оныг “Залуучуудын жил”, “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгож буйг магтан сайшаасан.

Түүнчлэн, Хятад Улс удахгүй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, ШХАБ-ын "Тогтвортой хөгжлийн жил" зорилтыг ахиулахдаа хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн энэ жил Бээжингийн дэлхийн эмэгтэйчүүдийн бага хурлын 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд Хятад улс дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, дэлхийн эмэгтэйчүүдийн үйл хэргийн шинэ хөгжил дэвшлийг ахиулна гэдгийг илэрхийлсэн. Эдгээр нь хоёр орны харилцааны хөгжилд шинэ боломжуудыг авчирна гэж хүрэлцэн ирсэн олон итгэлтэй байлаа.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.131.225.242

Хятадын бодлого цаанаа нэг зэвүүндээ. манай бүх салбарт зугуу зугуухан ёстой нөгөө хоёр алхам урагшилж нэг алхам ухар гэдэг шиг урагшилж яваа улс даа.Соёлын салбарт гэхэд хамгийн сүүд хятадын тв сериал "Амьдрах сайхан" гээд киног монголын хэдэн өлөн жүжигчдээр тоглуулаад монголын тв нүүдээр цацуулж байгаа харагдсан. Төрсөн ах нь охин дүүгээ сэхээнд ортол зоддог, төрсөн эцэг нь хүүхдүүддээ төрсөн цагаас эхлээд зарцуулсан бүх мөнгөө данс хөтлөөд нэхэмжилдэг нэг тийм муухай хятад хүн харагддаг кино

Avatar

зочин 10 цагийн өмнө 192.82.65.103

Хятадын ард түмэнд хамтрын баярын мэнд хүргэе

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 64.114.211.77

.Шириланка гэдэг улс бадгийг мэдэх үү¿ хужаанууд байхгүй болгосон. их л х***а үхэж байвал тэр л хамтын ажиллагаа болно.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.126.88.171

харилцаа сайжрана уу гэхээс биш анд нөхөр хэзээ ч болохгүй. Хятад Монгол хоорондоо эв найрамдалтай л байвал аль аль нь сайн явна. Тэрнээс ах дүү болж нэг хөнжилд орно гэж байхгүй ээ…

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.126.89.30

Харилцаагаа сайжруулан дотноссоор өвөрт нь шурган орох нь цаг хугацааны л асуудал боллоо

Avatar

зочин 11 цагийн өмнө 202.126.93.21

Сайхан арга хэмжээ зохион байгуулжээ Хятадын Ард түмэнд Хаврын баярын мэнд хүргэж сайн сайханыг хүсэеэ

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 59.153.113.113

коммент бичдэг гаруудад эрүүл ухаан байхгүй байхаа. амныхаа зоргоор л солиороод байх юм.

Avatar

Иргэн 12 цагийн өмнө 202.21.104.2

Улстөрчид ийм олноороо очих нь утгагүй харагдаж байна. Хятадын Монгол юм уу хайшаа юм? Бусад орнуудын ЭСЯ-ны арга хэмжээнд ингэж олноороо очдог уу? Хэрэв эдийн засгийн эрүүл харилцаа хөгжсөн бол бизнесийнхэн, соёл, урлагийнхан..г.м хамтын ажиллагааатай байгууллагууд ихээр очих байлаа. Гэтэл…ккк. Улстөрийн хүрээндээ нягт хамтран ажилладаг нь тодорхой байна.ккк

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 66.181.183.248

30 жил хөгжиөхд хамгийн их тусалсан орон доо туслаагүй бол одоо шаварт ороод бүгд гадагшаа дүрвэх байлаа

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 202.126.89.30

Хорт хавдраараа дэлхийд 1 т ороход тусалсан гэхэд болно

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 223.118.50.68

sdaaaaa ta narin nas hayzgaartai

Avatar

Нэргүй 2025-01-27 202.9.41.72

түй чорт эндүрээд байгаарай.

Avatar

Нэргүй 2025-01-27 203.91.115.52

Хэрэгтэй хэрэггүй хүн дагуулж явж өөрсдийгөө болон өрөөлийг их гутаах юм, Монголчууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж