Д.Сүхбаатарын талбайд “Монголоороо байя” нэртэй морьтой жагсаалыг өнгөрсөн Бямба гаригт буюу нэгдүгээр сарын 25-ны өдөр уяачдын зүгээс зохион байгуулав. Тэдний зүгээс цагаан сарын дараа жил бүр зохион байгуулагддаг байсан Дүнжингарав уралдааныг сэргээх нь зүйтэй гэж үзэж буй. Дүнжингарав уралдааны хувьд Үндэсний их баяр наадмаас дутахааргүй томоохон уралдаан болдог байсан. Уг уралдааныг 2018 оноос хойш зохион байгуулахаа больсон билээ.
Учир нь Дүнжингарав уралдааны тов болон болох газрыг Засгийн газар хуралдаж шийддэг байв. Гэтэл тухайн жил /2018.03.18/ Засгийн газраас товлоогүй байхад Монголын морин спорт уяачдын холбооноос тус уралдааныг Говьсүмбэр аймгийн Баянталд зохион байгуулсан юм.
Энэ үеэр 10 гаруй хүүхэд мориноос унаж бэртэн, эмнэлэгт хүргэгдсэн, мөн зохион байгуулалт муутай шөнө хүртэл зохион байгуулсан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байв.
Ингэснээр 2019 онд Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж баталсан байдаг. Уг тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон. Энэ хүрээнд тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нар болон бүх шатны Засаг дарга нарт даалгаж байсан билээ.
Нэг талаасаа бидний уламжлалт өв соёл гэж харж болох ч нөгөө талаас хүүхдийн эрхийн томоохон асуудал яригдана. Монголчууд уралдаанч хүүхдээ хүндэтгэж, хайрладаг ард түмэн. Ингэж хайрлаж хүндэтгэдэг уяачид олон бий. Гэвч нөгөө талд хурдан морины уралдааныг баячуудын зугаа цэнгэл гэж харах хүмүүс олон болсон. Ингэхдээ хүүхдийн амь нас, эрүүл мэндийг дэнчин тавьж байна гэдэг. Тухайлбал, амьжиргааны түвшин доогуур айл болон харгалзах хүн бүл муутай айлын хүүхдээр морио унуулдаг. Ажлын хөлс нь тодорхойгүй. Зунжин, намаржин морь унуулчхаад хичээлийн хэрэгслийг нь бэлдэж өгөхөөс хэтэрдэггүй. Түрүү морины бай шагналаас хүүхдэд хэчнээн хувь нь очдог нь тодорхойгүй. Энэ мэтчилэн эрүүл, аюулгүй байдлаас гадна хөдөлмөрийн мөлжлөг давхар хөндөгддөг гэх нь бий. Мөн хүүхдийн амь нас хохирсон, гэмтэж бэртсэн асуудалд хэн ч хариуцлага хүлээдэггүй. Монголчуудын наадам, наргиан багадаагүй. Угтаа тавдугаар сараас эхлэн улс, аймаг, сум, бүсийн уралдаанууд мөн цолны найр, бригадын, овооны наадмууд аравдугаар сар хүртэл үргэлжилдэг.
Хаврын уралдааныг сэргээ, өв соёл үгүй боллоо гэхээсээ урьтаж хүүхдийн эрүүл мэнд цаашлаад амь нас, аюулгүй байдал энэ бүгдэд анхаарлаа хандуулах нь зүйтэй.
Монгол Улсад маш олон хүчин зүйлээс шалтгаалж хүүхдийн эрх зөрчигддөг. Үүний нэг нь хурдан морины уралдаан. Жилд 600-750 хүүхэд мориноос унаж, бэртдэг гэсэн судалгаа бий. Хүн бүр өөрийн хүүхдээр морь унуулдаггүйг бид мэднэ. Миний хүүхэд дэлхий, хүний хүүхэд мэлхий гэсэн хандлага байж болохгүй. Нэг үеэ бодвол хамгаалах хувцас хэрэгслээс эхлээд ахицтай тал бий ч илүү засч сайжруулах, шинэчлэх, хүүхдийн аюулгүй байдлыг сайтар хангах дээрээс нь унаач хүүхдийн хөлс мөнгийг тодорхой болгож тэдний эрх ашиг, аюулгүй байдлыг хангах зэрэг шийдэх, анхаарах олон асуудал бий.
Хүүхдийн эрх ярихаар Монголынхоо өв соёлыг үгүйсгэлээ гэх хүмүүс цөөнгүй. Хурдан морины уралдааныг Монголын биет бус өв соёл гэдгийг баталж ЮНЕСКО бүртгэсэн. Хурдан морины уралдаан нь монгол ахуй, бусад ард түмнээс биднийг ялгаж байгаа нэг онцлог. Үүнтэй санал нийлнэ. Гэхдээ хурдан морь унаснаас болж хүүхдийн эрх зөрчигддөг, цаашлаад эд эрхтэн, амь насаараа хохирдог байдлыг өөрчлөх, уяачид, өв соёлоо хамгаалъя гэж дугарч байгаа бол үүнтэйгээ зэрэгцүүлээд хүүхдийнхээ эрх, амь насыг яаж хамгаалах талаараа ч мөн дугарах хэрэгтэй.
Зочин 2 цагийн өмнө 66.181.185.65
монгол хүүхдийн хурдан морь унах эрхийг хэн хамгаалах юм бэ малчин монголчуудын үр сад хурдан морь унах эрхтэй шүү
Хуульч 2 цагийн өмнө 202.9.40.127
Хүүхдүүдээ энэ мөнгөний харгислалаас аврах ёстой.
Нэргүй 7 цагийн өмнө 202.55.191.130
Хаврын уралдаандаа уяач нь өөрөө унаад богино зайд уралд. Зуны дэлгэр цагт хүүхэд унаад уралдаг. Морины өв соёл бол зөвхөн уралдаан биш.
Ч.Уранчимэг 9 цагийн өмнө 122.201.31.104
mongolchuudiin morinii uv soyol morio uralduulahaas uur zyilgyi yum uu?. Mori uraldahgyi bol morinii uv soyolgyi bolchih geed baigaa yum uu?
Зочин 9 цагийн өмнө 202.131.246.245
Өвлийн уралдаанд хүүхдүүдээ дагуулаад очсон аймаар санагдсан. Хүүхэд унаж л бна. Тоож бгаа ч амьтан бхгүй. Морь морь гэж гүйсэн улсууд. Сүүлдээ ландны уралдаан болоод дууссан. Зэрлэг юм бна лээ. Хэцүү хэцүү. Ямар зохион байгуулалт бхгүй. Унаач хүүхдүүдийг ч тоодог амьтан алга.
Гиийчин 9 цагийн өмнө 202.131.246.245
Жагсаалд ирсэн хүмүүсийн хүүхэд эхнэрүүд 200 дотор сууж байхад унаач хүүхдүүд дүн хүйтэнд хацар амаа хөлдөөгөөд унаж бэртээд үхэж хатдаг. Олигтой мөнгө ч авдаггүй. Яав ч зөвшөөрч болохгүй. Найр наадмын хөлд үрэгдэж үхсэн хүүхдүүдийн хойтохыг бодоод больмоор юм.
Нэргүй 11 цагийн өмнө 122.201.31.140
huuhdiin aluurchid
Нэргүй 11 цагийн өмнө 59.153.113.111
Уаяч дарга, улс төрчдийн явуулгаар өвлийн уралдаан зохион байгуулахыг шаардах жагсаал болжээ. Тэд нар нь та нар жагсаадах бид тэгэнгүүт ард түмэн шаардаж байна гээд зүтгүүлчихье гээ биз. Авилга хахуулийн мөнгөө угааж худалдаж авсан хүний хурдан морьдынхоо идийг үзэх гэж яарч хүүхэд, морь хоёрынхоо эрүүл мэндийг хөсөр хаяж байгаа донтонгуудын эсрэг хүүхдийн төлөө байгууллагууд жагсаал хийх хэрэгтэй.
Нэргүй 11 цагийн өмнө 59.153.113.111
Хуучин цагт хөлдүү газарт морь хүүхэд бртэнэ гээд өвөл уралдуулж байсан түүх уламжлал байхгүй. Зөвхөн цагаан сараар залуус унаж яваа мориороо ойрхон сунгадаг байсан шүү. Өв соёл гэж өөрсдийнхөө амбицийг хуурамч аргаар далдлах хэрэггүй
Нэргүй 11 цагийн өмнө 139.5.219.33
Хүүхдийн эрх чухал байлгүй яахав. Монголчууд үхтэл үр харам гэдэг. Харин аливаа спортоор авч үзвэл эрсдэл байж л байдаг. Тулааны урлаг гэгчээс хэдэн хүүхэд хөл гөргүй, мэдрэлийн өвчтэй болж байгааг мэдэх үү. Монгол өв соёлоо орхиж болохгүй. Хар нялхаасаа мал дээр өссөн хүүхэд бол морь унаж уралдах нь баяр цэнгэл байдаг. Хөөрцөглөчихдөг биз дээ. Одоо тийм хүүхэд цөөхөн болсон л доо. Морь бол монгол хүний омогшил юм даа.
Нэргүй 11 цагийн өмнө 59.153.113.111
Орчин үетэйгээ хөл нийлүүлж олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах гэрээ конвенцид нэгдсэнийхээ хэргийг гарганаа. Зөвхөн өвлийн уралдааныг хүүхэд моринд халтай гэж хорьж байгаа болохоос урин дулаанд уралдах нь чөлөөтөй байгаа. Хуучны баячуудын харгис хатуу байсныг одоогийн боловсон соёлтой баячууд өвлөх хэрэггүй
Нэргүй 12 цагийн өмнө 192.82.66.30
насанд хүрэгсэд тэгж байж ядаад байгаа бол өөрсдөө унаад уралд
ээж 12 цагийн өмнө 43.228.128.226
морь морь гэж солиорч нялх хүүхдээр тахил өргөдгөө БОЛЬЦГОО111 Дуртай юм бол томчууд өөрсдөөр морио уна
лутаа 12 цагийн өмнө 66.181.164.23
5- 11 сар хүртэл Монголын өв соёл хангалттай хэрэгждэг шүү, хаа сайгүй уул овоо аймаг сум дов жалганы найр баяр ой, өвлийн хахир хүйтэнээр цусандаа хутгалдсан хүүхэд дээр түргэний машин хүртэл цасанд суучихаад очиж чадахгүй байсныг харжил байлаа…за тэгээд аагаа багтаасан баячуудын зугаа цэнгээний төлөө юугаа золиослохоо хөх тобот хаан удамт эрхэм Монгол хүн та тунгаана биз
Зочин 2025-01-27 103.212.117.27
3 жилийн өмнө 6 сард АХ аймгийн Тариат сумын нэг малчин дараах зүйлийг ярьж байсан. ТУС СУМЫН НЭГ УЯАЧ ЯДУУ АЙЛЫН ХҮҮГ 20000 төгрөгөөр өөрийнхөө хурдан морийг унуулсан мөртлөө өөрийнхөө хүүг 500000 төгрөгөөр өөр уяачийн хурдан морийг унуулсан гэнэ. Энэ бол манай нийгмийн, тэр дундаа хөдөөгийн амьдралын нийтлэг дүр зураг.ОДОО Ч МӨНГӨ Л ОЛЖ БАЙВАЛ ХҮНИЙ МӨС ЧАНАР ЭНЭ ТЭР ПАДЛИЙГҮЙ БОЛСОН ЦАГ ЮМ ДАА
ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-01-27 202.21.110.94
ХААЙЯ…МОНГУ ЯЛААНА, МОНГУ ДИЙЛЭНЭ..МОРИО ЗУН УРАЛДУУДАХА МАША МОО… ДАНДАА ҮВЭЛЭЭ УЛАЛДАУУЛАА.. ЭНЭЭ ИХЭЭ САЙН ШӨӨ…….. ТЭРЭ ЧОНОО ДАХАА ӨМССӨН ХҮНЭЭ ДЭЭР НЬ СУУЛГАА…ХҮҮХДҮҮДЭЭ ХАРИН ЗУН УНУУЛАА……ЭНЭ ЗӨВӨӨ ШӨӨ……МОНГУ ХЭЗЭЭ Ч ХОЦРОГДОХГҮЙ ЭЭ..МОНГУ ДЭЛХИЙДЭ МАША ТОМОО ШӨӨ…….ЁО ҮНЭЭ ЭНЭЭ ҮНЭЭ ШӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨ……
... 2025-01-27 103.80.211.231
ner aldaraa gargaad baidag uyachdaar n uursduur l unuuaad uralduul oo
Нэргүй 2025-01-27 59.153.114.178
Уралдах нь уралдаг, мэдэхгүй чадахгүй нь хол байвал таарна сэтгүүлч гуай. Хаалтын гэрээнээсээ гарч сэтгэ, өөрт чинь хийх ажил мундахгүй!!!!!
Нэргүй 2025-01-27 64.119.29.60
уячид нь өөрсдөө өвлийн хүйтэнд морио унаад уралдуул уралдана биз. Хүүхэд төрийн хамгаалалтанд байдаг. Хүүхдийн эрхийг зөрчиж байвал төр эцэг эхээс нь хүртэл хамгаалах ёстой